Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн

-улсын яллагчаар Г.Энхбат

-шүүгдэгч С.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт С.Б холбогдох эрүүгийн 2034000000648 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 сарын 05-ны өдөр 35 настай, эрэгтэй, бага боловсролтой малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Ш овогт С.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч С.Б нь Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Г.Өлзийбатыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “гэм буруу дээрээ маргахгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Г.Өлзийбатын мэдүүлэг /хх-ийн 3-6 тал/, хохирогч шүүгдэгч С.Бы холбогдогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8 тал/, шүүх эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №12007 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12 тал/, шүүгдэгч С.Бы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Г.Өлзийбатыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол \хх-ийн 19 тал\

- Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн №12007 дугаартай “...Г.Өлзийбатын биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 11-12 тал/

- Насанд хохирогч Г.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “Би Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багт оршин суудаг юм. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд би гэрэээсээ гараад манай хонь Болд ахын хоньтой нийлэх гээд байхаар нь би мотоцикль унаад Болд ахын хонийг эргүүлсэн чинь манай нутгийн Болд ах мотоцикльтой ирээд  яагаад манай хонийг хөөгөөд байгаа юм гэхээр нь би Болд ахийг танай гэр чинь хаана юм гэж асуусан чинь Болд ах манайх энд гэж хуучин айлын өвөлжөөг заагаад байсан. Тэгээд Болд ах манай хонийг хөөдөг хэн бэ? гээд та нар битгий давраад байгаарай гээд мотоцикльноос бууж ирээд миний баруун чих рүү нэг цохичихоод Болд ах та хэд битгий давраад байгаарай гэж хэлчихээд мотоциклоо унаад явсан. Болд ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Урьд нь нэг удаа Болд ах согтуу цагаан сараар манайд ирээд бид хоёр маргалдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08 тал/

- Насанд хохирогч Г.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “би өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 06 тал/

-шүүгдэгч С.Бы холбогдогчоор мэдүүлсэн: “Би Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2-р багт оршин суудаг. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд “Саадагт” гэх газар манай хонийг саахалт айлын Өлзийбат гэх хүүхэд мотоцикльтой хөөгөөд илдээд байхаар нь очоод чи яагаад хонь хөөж илдээд байгаа юм гэтэл танайх малаа авалдаа гэхээр нь манай мал бараг хотныхоо зах дээр байна гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд би Өлзийбатыг баруун гарныхаа араар алгадаад яваад өгсөн юм. Тэгтэл Өлзийбат би энийг чинь л хүлээж байсан юм. Яахыг чинь яаруу тодоор харуулнаа гэж хэлчихээд Өлзийбат мотоцикльтойгоо яваад өгсөн юм. Түүнээс хойш би Өлзийбаттай уулзаагүй. Өлзийбат бид хоёр хамаатан садны холбоотой. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/

- шүүгдэгч С.Бы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:Манайх Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2-р багийн нутаг Өндөр толгойн өвөрт нутагладаг байсан. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай гэрийн ойролцоо манай хонь бэлчиж байхад манай хонийг мотоцикльтой элдээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би очоод Өлзийбатад яагаад хонь элдээд хөөгөөд байгаа юм бэ? гэж хэлтэл Өлзийбат “Хэний хонь юм бэ?” гэхээр нь манай хонь байгаа юм гэсэн чинь малаа аваач гэж хэлээд хараагаад салаавч гаргасан юм. Тэгсэн чинь Өлзийбат яваад өгсөн. Өлзийбатын эмээ, манай аавын эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Бы ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Г.Өлзийбатын биед “баруун чихний хэнгэргэн хальсны цооролтгэмтэл учруулсан С.Бодсайханы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул насанд хүрээгүй хохирогч Г.Өлзийбатын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С.Бы бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Г.Өлзийбатын хууль ёсны төлөөлөгч Ө.Төмөрхүүд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохиролд 300.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “шүүгдэгч С.Бодлсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох” ялын дүгнэлтийг гаргасан байна.  

Шүүгдэгч С.Бодлсайханы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч С.Бодлсайханыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.Бодлсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Быг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлээ.

            

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш овогт С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ш овогт С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Быг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Ю.ЭНХМАА