| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2021/0013/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/11 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон
-улсын яллагчаар Г.Энхбат
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар
-шүүгдэгч Д.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д.О-т холбогдох эрүүгийн 2034000000596 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 11 сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Э.Д.Ог
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Д.О нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр баг А5-11 тоотод Б.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “Эгч нь дүүгээ дэлгүүр рүү архинд явуулсан тэгээд эгчтэйгээ архи уух гээд байхаар нь чи яагаад архи уух гээд байгаа юм бэ Түвшин ах Цэцгээ эгч хоёр хонь мал эзэнгүй хаячхаад явчихлаа хүйтэн бороо ороод байна гээд над руу залгаад байна гадаа ч харанхуй боллоо чи одоо харанхуй болохоос өмнө яв айлын мал эзэнгүй хаячихлаа гээд хэлсэн чинь эгч нь намайг гичий авгай минь муу янхан авгай минь чи муу юу юм чи миний дүүг зардаг нь хэн юм хар гичий минь чи манайд юутай ирсэн юм. Гуйлгачин авгай гээд намайг үстэж аваад зодохоор нь би өөрийнхөө амийг хамгаалах зорилгоор хазсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Б.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 5-8 тал/, гэрч Б.Баатархүүгийн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/, гэрч Г.Аюушийн мэдүүлэг /хх-ийн 11 тал/, Д.Оийн холбогдогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12 тал/, шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №560 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 тал/, шүүгдэгч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр баг А5-11 тоотод Б.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол \хх-ийн 21-22 тал\
- Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 22-ны өдрийн №560 дугаартай “...Б.Бямбасүрэнгийн биед зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15 тал/
- Хохирогч Б.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би өмнө нь нэг удаа гэрчээр мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Одоо Д.О нь Төв аймгийн Зуунмод сумаас Сэргэлэн сум явах замд байдаг антентай уулын баруун талд монгол гэрт байдаг. Мал маллаж амьдардаг юм. Улаан машинтай айл байгаа. Би гомдолтой байна. Надад эмчилгээний төлбөрийн баримт байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 06 тал/
-Хохирогч Б.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “2020 оны 09-р сарын 14-ний өдөр 12 цагийн үед манай төрсөн дүү Баатарсүх, хамтран амьдрагч Д.Оийн хамт манай гэрт ирсэн. Тэгэхэд тэр хоёр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэгээд Баатарсүх хөдөөнөөс хамтран амьдрагч Оийг чи 14 хоног гэртээ харихгүй төвд юу хийгээд байгаа юм гэтэл. О би явахгүй гээд байхад чи яах гээд ирсэн юм аль эсвэл надад юм авч өг гэсэн. Тэгээд манай дүү 2,5 литртэй Нийслэл нэртэй пиво авч хувааж уусан. Тэгээд явлаа гээд манай гэрээс гараад пиво уугаад орж ирсэн. Нэмж хэдийг уусныг мэдэхгүй. Тэгээд манай гэрт муудаж эхэлсэн. О манай дүүг ногоон гичий чамайг шоронд чин хатаан шүү гээд хэрэлдээд О, Баатарсүхийг өшиглөөд эхэлсэн тэгэхээр нь би болиоч гээд дундуур нь ортол О намайг үснээс зулгаагаад газарт унагааж, миний зүүн талын гарын эрхий хурууг хазаад, баруун гарны булчин хэсэгт шалны модоор 2-3 удаа цохиж гэмтээсэн. Би өөрөө болиоч гэж байгаад Оийг үснээсээ салгасан. Би От зодуулсны дараа манай нөхөр намайг салгаж аваад том гэр лүү орсон. О, Баатарсүх 2 манай бага гэрт үлдсэн хэн хэнийгээ зодож цохисныг мэдэхгүй би хараагүй. Эхлээд О бага гэрт манай дүүг өшиглөөд авахаар нь би дундуур нь орж байж зодуулсан. Ер нь О манай дүүг зоддог, нүүрийн урж майжиж гэмтээдэг их дээрэлхүү хүн дээ. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний баруун гарны булчин хэсэг хөхөрч няцарсан, зүүн гарын эрхий хуруу хазуулж хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/
-Гэрч Б.Баатарсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас Зүүндэлгэр 4-р багт төрсөн эгч Бямбасүрэнгийн гэрт ирсэн. Тэгэхэд манай хамтран амьдрагч Д.О тэдний гэрт байсан. Тэгээд Д.О намайг пиво аваад өгөөч гээд байхаар нь би 1 том 2,5 литртэй пиво авч өгсөн. Тэгтэл манай эгч Бямбасүрэн чи төвд ирээд олон хонож байна. гэртээ харьсан нь дээр ш дээ гэж хэлтэл О өмхий ногоон гичий пизда минь би явахгүй гээд намайг харааж эхэлтэл Бямбасүрэн эгч манай дүүг дандаа харааж зүхдэг чи гэртээ хариач гэж хэлээд Оийг үснээс нь зулгаасан тэгтэл Д.О, Бямбасүрэн эгчийг үснээс зулгаагаад гарын эрхий хуруу, булчин хэсгээс нь хазаад тавихгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/
- Шинжээч И.Ганболорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...хүний биеийн 1 хувиас илүү цус хуралт байгаа учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан. Б.Бямбасүрэнг үзэхэд зүүн гарын бугалганд 18х14 см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралт үүсэн байсан...дээрх гэмтэл нь нэг бус удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/
- Шүүгдэгч Д.Оийн холбогдогчоос мэдүүлсэн: “2020 оны 09 дүгээр сарын 14-ний орой манай хамтран амьдрагч Баатарсүх хөдөөнөөс намайг авах гэж бас мотоцикльд бензин авна гээд ирсэн. Тэр үед би хадам эгч Бямбасүрэнгийн гэрт байсан. Тэгээд Баатарсүх эгчийнхээ гэрт байж байгаад дэлгүүр орж хараа нэртэй 0,5 литртэй архи авсан. Тэгээд төрсөн эгч Бямбасүрэнтэй уух гэхээр нь би Баатарсүхийг хөдөө гэр лүүгээ яв айлын мал харж байгаа байж эзэнгүй орхиж болохгүй гэж хэлтэл явахгүй ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь би уулгахгүй санаатай авсан архийг нь хагалсан. Тэгтэл эгч Бямбасүрэн нь уух гэж байсан архи хагалсан гээд уурлаад хэрэлдсэн. Тэгээд бид хоёр ноцолдоод зогсож байтал Баатарсүх салгасан. Эгчийгээ өмөөрөөд намайг өшиглөсөн. Би Бямбасүрэнгийн үснээс зулгаасан, гарын хазсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/
- Шүүгдэгч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “2020 оны 09 дүгээр сарын 14-ний орой манай хамтран амьдрагч Баатарсүх бид хоёр Түвшингийн малыг Төв аймгийн Сэргэлэн сум Хашаатын гол гэдэг газар мал маллаж байгаад би Төв аймагт шүүх хуралд орох гээд Төв аймгийн Зуунмод сумын 4-р баг А5-11 тоотод оччихсон байхад Түвшин гэдэг хүн над руу залгаад Баатарсүх Сэргэлэн сумын төвөөр архи уугаад явна гэж байна, хурдан мал руугаа яв гэж хэлсэн. Тэгээд Баатарсүх миний ардаас эгч Бямбасүрэнгийнд архи аваад ирсэн. Тэгээд Баатарсүхийн аваад явж байсан архийг нь би булааж аваад хагалчихсан чинь Бямбасүрэн намайг зодсон. Тэгэхээр нь би биеэ хамгаалах гээд зүүн гараас нь 1 удаа хазаад, үснээс нь зулгаасан өөр ямар нэгэн зүйл болоогүй. Бямбасүрэн намайг үснээс зулгаагаад, миний цээж рүү 1 удаа өшиглөсөн. Гэрээсээ гаргаад намайг битгий орж ирээрэй янхан шээс минь гээд хэл амаар доромжилсон. Миний буруу байхгүй, би өөрийгөө хамгаалж гараас нь 1 удаа хазаад, үснээс нь зулгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Оийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Б.Бямбасүрэнгийн биед “зүүн бугалгад цус хуралт” гэмтэл учруулсан Д.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Бямбасүрэнгийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Д.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь “...Гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй, учир нь энэ зулгаралт хөхрөлт хүний биеийн 1 хувиас илүүгүй байна гээд энэ зааварт тодорхой заасан...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэл байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэх хүсэлтийг хүлээж авах боломжгүй, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 22-ны өдрийн №560 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/, шинжээч И.Ганболорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...хүний биеийн 1 хувиас илүү цус хуралт байгаа учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан. Б.Бямбасүрэнг үзэхэд зүүн гарын бугалганд 18х14 см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралт үүсэн байсан...дээрх гэмтэл нь нэг бус удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/ зэргээр няцаагдаж байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Оийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Бямбасүрэнд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас “шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох” ялын дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь “Шүүхээс гэм буруутайд тооцсон учраас ял шийтгэх нь зайлшгүй, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн нөхцөл байдал, хэргийн хэр хэмжээ зэрэг байдлуудыг харгалзан үзэж торгуулийн ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх ялын саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Д.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр оронгүй, эгчийндээ амьдардаг, орлогогүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй юм.
Иймд шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
-Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
-Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
-Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
-Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
-Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Д.От оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтоов.
Тодруулбал, шүүгдэгч Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш нэг сарын хугацаанд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багт оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
Хэрэв шүүгдэгч Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тогтоолоор сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА