Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/678

 

 

  2021        06          04                                    2021/ШЦТ/678

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

          улсын яллагч Ц.Отгонсүрэн,

          шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан /ҮД: 21-73/

        шүүгдэгч Г.Г түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал /ҮД: 31-30/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.М, Бовогт Г.Г нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211 000 188 0056 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, халх, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-3, эх, ахын хамт, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

          Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3/ гурван/  сарын баривчлах ял шийтгэгдэж байсан, Б овогт Б.М /РД:

          2. Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, халх, хүнд машин механизмын  жолооч  мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй  байсан гэх, ам бүл-5, эхнэр, 0-5 насны  3  хүүхдийн хамт ......... тоотод оршин суух хаягтай ,улсаас  авсан гавьяа шагналгүй, урьд

          Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ял шийтгэж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 49 дүгээр захирамжаар суллагдсан, Б овогт Г.Г,

          Холбогдсон хэргийн талаар:

          Г.Г, Б.М нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор 42-87 УАВ улсын дугаартай “Nissan cube” /ниссан куб/ загварын машин механизм ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үүрээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Алтангадас” хотхоны хойно авто машины зогсоол дээр байсан Д.А эзэмшлийн .....  улсын дугаартай “Приус-20” маркийн автомашины нүүрсэн янданг хулгайлан 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Г.Г нь ганцаараа учрах саадыг арилгах зорилгоор .... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын машин механизм ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1043 дугаар байрны гадна шороон зогсоол дээр байсан Л.М“Тоёота-Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.М нь ганцаараа учрах саадыг арилгах зорилгоор 42-87 УАВ улсын дугаартай автомашиныг ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санрайз” хотхоны 40/ И/ байрны гадна байсан иргэн Д.Г ...улсын дугаартай автомашины нүүрсэн янданг нууцаар хууль бусаар хулгайлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв ярьсан тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.А өгсөн: ...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Алтангадас”  хотхоны 57-р байрны 51 тоотод зээгийн хамт амьдардаг. Миний хувьд 2020 оны 06 дугаар сард “Их ирээдүй” капитал ББСБ-аас зээл аваад “Тоёота Приус-20” маркийн сувдан цагаан өнгийн машин авч байсан. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой 19 цаг 30 минутын орчим байрныхаа ард талын хашааны гадна гудамжинд ....улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаа байрлуулан тавьсан байсан юм. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 12 цаг 30 минутын орчим гэрээсээ гарч ирж өөрийнхөө машиныг асаасан. Тэгсэн чинь маш их дуу чимээ гараад байхаар машинаасаа буугаад тойрч үзсэн чинь машин доод хэсэгт 3-4 ширхэг боолт байж байсан. Ингээд доогуур нь тонгойгоод харсан чинь яндан нь байхгүй болчихсон байсан юм... би өөрийнхөө машинаас алдагдсан гэх нүүрсэн янданг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 34-35, 36-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: ...Хан-Уул дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт орших “Алтангадас” нэртэй шар өнгийн 9 давхар хотхоны ард хэсэгт гудамжинд айлын хашааны урд хэсэгт ертөнцийн зүгээр урагш харсан байршуулсан цагаан өнгийн ..... улсын дугаартай, “Тоёота- Приус-20” маркийн автомашин байршуулсан. ...уг автомашины яндан алга болсон төмөр харагдаж байв... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-14-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Алтангадас” хотхоны гадна талын хяналтын камерын бичлэгийг шөнийн 04 цаг 00 минутаас эхлүүлэн шүүхэд 04 цаг 23 минутад саарал өнгийн суудлын авто машин явж өнгөрөн яндан алдагдсан авто машины хажуу талд очиж гэрэл унтарч байгаа бичлэг байв... гэх тэмдэглэл/1-р хх-ийн 16-17-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: ...Цагаан өнгийн “Тоёота- Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн зогсож байсан газар болон нүүрсэн яндан хулгайлан авсан гэх газраа зааж байгаа нь... гэх тэмдэглэл /1-р хх-ийн 18-19-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан: ...Цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн зогсож байсан газар болон нүүрсэн яндан хулгайлан авсан гэх газраа зааж байгаа нь... нүүрсэн яндангаа нуусан газраа зааж өгье гэсний дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 9-422 тоот ..яндан байгаа хэсгийг харуулав. гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18-21-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 23-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 24-р тал/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тогтоол /1-р хх-ийн 26-31, 32-р тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 33-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний “Toyota Рrius-20 маркийн авто машины нүүрсэн янданг 850.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 51-53-р тал/,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.М өгсөн: ...Би өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 13 цагийн орчим өөрийн байрныхаа баруун талд шороон зогсоол дээр “Приус-20” маркийн ...... улсын дугаартай машин тавиад гэртээ орсон. Уг машин манай эхнэр Мөнхцэцэгийн нэр дээр байдаг юм. Тэгээд өнөө өглөө буюу 2020 оны 11 дүгээр сарын 16-нд өглөө 09 цаг 50 минутад гэрээсээ гарч ирээд “Ковид-19” сайн дурын шинжилгээ өгөх зорилгоор гарч ирээд машинаа асаасан чинь аймаар чанга пижигнэж дуу гарахаар нь унтраагаад юу болов гээд тойрч үзсэн чинь машины яндан алга болсон нэг боолт, пүрш нь газар байж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн. ...Миний машин нь 2007 онд үйлдвэрлэж Монгол улсад 2014 оны 08 дугаар сарын 14-нд орж ирсэн. Би тухайн машиныг Сэлэнгэ аймгаас хүнээс 2018 онд худалдаж авсан юм. Тэрнээс хойш би янданг нь сольж барьсан зүйл байхгүй. Тухайн худалдаж авсан хүнийг танихгүй. ...Миний машины яндан ямар яндан байсан талаар мэдэхгүй байна. ...Миний машины яндангаас өөр эд зүйл алдагдсан зүйл бол байхгүй. Би машины яндангаа 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр үнэлнэ. Учир нь зах зээлийн ханш ийм үнэтэй байгаа байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 111-113-р тал/,

- 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд ...1043 гэсэн дугаар баруун талд нь бичсэн хошоо харсан байрны баруун хойд талд 50 метрийн зайд цагаан өнгийн “Приус-20” маркийн ..... гэсэн улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан... хойд талаас нь доогуур нь харахад уг машины мотороос хойшоо гарсан яндан байхгүй угаар нь тайлсан байлаа... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 100-104-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр   Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: ...Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа- 2” хотхоны 1043 дугаар байрны баруун талд байх гадна зогсоол дээр очих замаар.. цагаан өнгийн “Тоёота- Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн зогсож байсан газар болон нүүрсэн яндан хулгайлсан авсан гэх газраа зааж байгаа нь... гэсэн тэмдэглэл /1хх-105-106-р тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 107-р тал/,

- 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Дамно” ХХК-ний  “Toyota prius-20 маркийн авто машины нүүрсэн янданг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 119-120-р тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Д.Г өгсөн: ...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Санрайстаун” 40и байрны гадна талын авто зогсоол дээр 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн орчим ..... дугаартай “Приус 20” маркийн автомашинаа орхиод өнөөдөр өглөө 09 цаг өнгөрч байхад машинаа асаахаар ирсэн чинь машины нүүрсэн янданг хулгай авсан байсан. Машины нүүрсэн янданг 1.200.000-1.600.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 226-227-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 218-221-р тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 122-123-р тал/,

- 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Дамно” ХХК-ний “Toyota prius-20 маркийн авто машины нүүрсэн янданг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 234-235-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Гөгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад орой 19 цагийн орчим гэрээсээ гарсан. Гэрээсээ гарсан шалтгаан нь приус машины яндан нь эрэлттэй бас байдаг бөгөөд тэр талаар судалж байгаад найз Б.М-тай утсаар яриад “яндан хулгай хийе, үнэтэй авдаг юм байна” гээд тэгээд офицеруудын ордон дээр уулзсан. Тэгээд тэндээсээ шууд нисэх тал руугаа чиглэж явсан. Тухайн үед М офицер дээр ирээд намайг авсан. 2020 оны 04 дүгээр сард “Nissan cube” маркийн тээврийн хэрэгслээ М-д 3.000.000 төгрөгөөр зарсан хэдий ч нэрээ шилжүүлж амжаагүй миний нэр дээр байдаг. Тухайн машинаараа Нисэх рүү явсан. Тэгээд 02 цагийн үед байхаа нисэхийн гэрлэн дохиогоор хойшоо эргээд тухайн орон сууцын дундуур нь ороод сургуулийн урд талын ногоон өнгийн төмөр саарал хашааны урд хэсэгт, ертөнцийн зүгээр урагш харуулан байрлуулсан байсан цагаан өнгийн “приус-20” маркийн машины хажууд зогсоод М бид хоёр хоёулаа, М хүн хараад би дмократаар машины  доогуур нь орж тайлж авсан. Би боолтыг нь тайлж аваад янданг салгаад машинд ачаад явсан. Миний машин болох 60-83 УБЕ улсын дугаартай машины Моносын уулзварын тэнд үлдээсэн байсан учраас машин дээрээ бууж үлдсэн. Тухайн үед би өвдөгний дээгүүр татсан хар өнгийн куртик, хар саарал өнгийн пүүзтэй байсан. М-ын хувьд урт хар куртиктэй, түрийтэй бараан өнгийн гуталтай, бараан өнгийн өмдтэй, шар ноосон малгайтай байсан. Тэгээд хулгайлсан яндангаа айлын хашаанд тавьчихаад зарж чадалгүй цагдаад баригдсан. ...Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Буянт-Ухаа-2”  хороололоос нэг “Приүс-20” маркийн авто машины яндаг ганцаараа хулгайлсан. Уг яндангаа “Да-хүрээ” захын урд талд байрлах нэг засварын газар аваад ир гэхээр нь авч очсон. Тухайн хүний утасны дугаарыг фэйсбүүкээс олж авсан. 88-тай юнителийн дугаар байсан. Би өөрөө очвол зааж өгч чадна 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Надаас 1.300.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгөө бэлнээр өгсөн. Би ганцаараа нэг үйлдэлтэй, мөн М-тай хамт нэг үйлдэлтэй, өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй...   гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-85, 126-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрээр Б.М-ын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард талд байх 10 орчим давхар гадна талаасаа улаан хүрэн өнгөтэй байрны ил зогсоол дээр байсан десант /алаг эрээн/ хучлагатай Тоёота приус маркийн авто машины нүүрсэн янданг ....... улсын дугаартай мөнгөлөг өнгийн Nissan Cube маркийн авто машинтай явж хулгай хийсэн... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 180-181-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.М-ын өгсөн: үйлдсэн хэргийнхээ талаар өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87-р тал/,

Шүүгдэгч Б.М-ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоол болон хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 158-176, 248-250-р, 2-р хх-ийн 1-5-р тал/,

Шүүгдэгч Г.Г эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоол болон хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 128-135, 185-190-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, заналхийлэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгссөнд тооцдог.

Шүүгдэгч нары гэм буруугийн талаар:

Г.Г, Б.М нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор ...... улсын дугаартай “Nissan cube” /ниссан куб/ загварын машин механизм ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үүрээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Алтангадас” хотхоны хойно авто машины зогсоол дээр байсан Д.А эзэмшлийн ....... улсын дугаартай “Приус-20” маркийн автомашины нүүрсэн янданг хулгайлан 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Г.Г нь ганцаараа учрах саадыг арилгах зорилгоор .... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын машин механизм ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1043 дугаар байрны гадна шороон зогсоол дээр  байсан Л.М“Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг ,

Б.М нь ганцаараа учрах саадыг арилгах зорилгоор 42-87 УАВ улсын дугаартай автомашиныг ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санрайз” хотхоны 40и байрны гадна байсан иргэн Д.Г .....улсын дугаартай автомашины нүүрсэн янданг нууцаар хууль бусаар хулгайлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.А өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Алтангадас хотхоны 57-51 тоотод зээгийн хамт амьдардаг. Миний хувьд 2020 оны 06 дугаар сард “Их ирээдүй” капитал ББСБ-аас зээл аваад “Тоёота приус-20” маркийн сувдан цагаан өнгийн машин авч байсан. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой 19 цаг 30 минутын орчим байрныхаа ард талын хашааны гадна гудамжинд ..... улсын дугаартай “приус-20” маркийн автомашинаа байрлуулан тавьсан байсан юм. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 12 цаг 30 минутын орчим гэрээсээ гарч ирж өөрийнхөө машиныг асаасан. Тэгсэн чинь маш их дуу чимээ гараад байхаар машинаасаа буугаад тойрч үзсэн чинь машин доод хэсэгт 3-4 ширхэг боолт байж байсан. Ингээд доогуур нь тонгойгоод харсан чинь яндан нь байхгүй болчихсон байсан юм... би өөрийнхөө машинаас алдагдсан гэх нүүрсэн янданг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 34-35, 36-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: ...Хан-Уул дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт орших “Алтангадас” нэртэй шар өнгийн 9 давхар хотхоны ард хэсэгт гудамжинд айлын хашааны урд хэсэгт ертөнцийн зүгээр урагш харсан байршуулсан цагаан өнгийн ...... улсын дугаартай, “Тоёота Приус-20” маркийн автомашин байршуулсан... уг автомашины яндан алга болсон төмөр харагдаж байв... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-14-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн  ... 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Алтангадас” хотхоны гадна талын хяналтын камерын бичлэгийг шөнийн 04 цаг 00 минутаас эхлүүлэн шүүхэд 04 цаг 23 минутад саарал өнгийн суудлын авто машин явж өнгөрөн яндан алдагдсан авто машины хажуу талд очиж гэрэл унтарч байгаа бичлэг байв.” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-17-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “..Цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн зогсож байсан газар болон нүүрсэн яндан хулгайлан авсан гэх газраа зааж байгаа нь..” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18-19-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “..Цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн зогсож байсан газар болон нүүрсэн яндан хулгайлан авсан гэх газраа зааж байгаа нь... нүүрсэн яндангаа нуусан газраа зааж өгье гэсний дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 9-422 тоот ..яндан байгаа хэсгийг харуулав .” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18-21-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 23-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 24-р тал/,

- эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тогтоол /1-р хх-ийн 26-31, 32-р тал/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 33-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний “Toyota prius-20 маркийн авто машины нүүрсэн янданг 850.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 51-53-р тал/,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.М өгсөн: ...Би өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 13 цагийн орчим өөрийн байрныхаа баруун талд шороон зогсоол дээр “Приус-20” маркийн ...... улсын дугаартай машин тавиад гэртээ орсон. Уг машин манай эхнэр М-ийн нэр дээр байдаг юм. Тэгээд өнөө өглөө буюу 2020 оны 11 дүгээр сарын 16-нд өглөө 09 цаг 50 минутад гэрээсээ гарч ирээд “Ковид-19” сайн дурын шинжилгээ өгөх зорилгоор гарч ирээд машинаа асаасан чинь аймаар чанга пижигнэж дуу гарахаар нь унтраагаад юу болов гээд тойрч үзсэн чинь машины яндан алга болсон нэг боолт, пүрш нь газар байж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн. ...Миний машин нь 2007 онд үйлдвэрлэж Монгол улсад 2014 оны 08 дугаар сарын 14-нд орж ирсэн. Би тухайн машиныг Сэлэнгэ аймгаас хүнээс 2018 онд худалдаж авсан юм. Тэрнээс хойш би янданг нь сольж барьсан зүйл байхгүй. Тухайн худалдаж авсан хүнийг танихгүй. ...Миний машины яндан ямар яндан байсан талаар мэдэхгүй байна. ...Миний машины яндангаас өөр эд зүйл алдагдсан зүйл бол байхгүй. Би машины яндангаа 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр үнэлнэ. Учир нь зах зээлийн ханш ийм үнэтэй байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-113-р тал/,

- 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс ...1043 гэсэн дугаар баруун талд нь бичсэн хошоо харсан байрны баруун хойд талд 50 метрийн зайд цагаан өнгийн “приус 20” маркийн .... гэсэн улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан... хойд талаас нь доогуур нь харахад уг машины мотороос хойшоо гарсан яндан байхгүй угаар нь тайлсан байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 100-104-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “..Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа- 2”  хотхоны 1043 дугаар байрны баруун талд байх гадна зогсоол дээр очих замаар.. цагаан өнгийн “Тоёота Приус -20” маркийн тээврийн хэрэгслийн зогсож байсан газар болон нүүрсэн яндан хулгайлсан авсан гэх газраа зааж байгаа нь..” гэсэн тэмдэглэл /1хх-105-106-р тал/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 107-р тал/,

- 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Дамно” ХХК-ний  “Toyota prius-20 маркийн авто машины нүүрсэн янданг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 119-120-р тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Д.Г өгсөн: ...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Санрайстаун” 40и байрны гадна талын авто зогсоол дээр 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн орчим 29-46 УНД дугаартай “приус 20” маркийн автомашинаа орхиод өнөөдөр өглөө 09 цаг өнгөрч байхад машинаа асаахаар ирсэн чинь машины нүүрсэн янданг хулгай авсан байсан. Машины нүүрсэн янданг 1.200.000-1.600.000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 226-227-р тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 218-221-р тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 122-123-р тал/,

- 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Дамно” ХХК-ний “Toyota prius-20 маркийн авто машины нүүрсэн янданг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 234-235-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Г өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад орой 19 цагийн орчим гэрээсээ гарсан. Гэрээсээ гарсан шалтгаан нь приус машины яндан нь эрэлттэй бас байдаг бөгөөд тэр талаар судалж байгаад найз Б.М-тай утсаар яриад “яндан хулгай хийе, үнэтэй авдаг юм байна” гээд тэгээд офицеруудын ордон дээр уулзсан. Тэгээд тэндээсээ шууд нисэх тал руугаа чиглэж явсан. Тухайн үед М офицер дээр ирээд намайг авсан. 2020 оны 04 дүгээр сард “Nissan cube” маркийн тээврийн хэрэгслээ М-д 3.000.000 төгрөгөөр зарсан хэдий ч нэрээ шилжүүлж амжаагүй миний нэр дээр байдаг. Тухайн машинаараа нисэх рүү явсан. Тэгээд 02 цагийн үед байхаа нисэхийн гэрлэн дохиогоор хойшоо эргээд тухайн орон сууцын дундуур нь ороод сургуулийн урд талын ногоон өнгийн төмөр саарал хашааны урд хэсэгт, ертөнцийн зүгээр урагш харуулан байрлуулсан байсан цагаан өнгийн “приус-20” маркийн машины хажууд зогсоод М бид хоёр хоёулаа, М хүн хараад би дмократаар машины  доогуур нь орж тайлж авсан. Би боолтыг нь тайлж аваад янданг салгаад машинд ачаад явсан. Миний машин болох..... улсын дугаартай машины Моносын уулзварын тэнд үлдээсэн байсан учраас машин дээрээ бууж үлдсэн. Тухайн үед би өвдөгний дээгүүр татсан хар өнгийн куртик, хар саарал өнгийн пүүзтэй байсан. Мөнхжаргалын хувьд урт хар куртиктэй, түрийтэй бараан өнгийн гуталтай, бараан өнгийн өмдтэй, шар ноосон малгайтай байсан. Тэгээд хулгайлсан яндангаа айлын хашаанд тавьчхаад зарж чадалгүй цагдаад баригдсан. ...Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаа-2 хорооллоос нэг “Приүс-20” маркийн авто машины яндаг ганцаараа хулгайлсан. Уг яндангаа “Да-хүрээ” захын урд талд байрлах нэг засварын газар аваад ир гэхээр нь авч очсон. Тухайн хүний утасны дугаарыг фэйсбүүкээс олж авсан. 88-тай юнителийн дугаар байсан. Би өөрөө очвол зааж өгч чадна 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Надаас 1.300.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгөө бэлнээр өгсөн. Би ганцаараа нэг үйлдэлтэй, мөн Мөнхжаргалтай хамт нэг үйлдэлтэй, өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-85, 126-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Б.М, Г.Г нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “учрах саадыг арилгах зорилгоор ...машин механизм ашиглаж” гэх хүндрүүлэх шинжид хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн авто машин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх цоолох, зүсэх зориулалттай машин механизмуудыг ашигласныг ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн бол хохирлын хэмжээг харгалзахгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т ...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэж ойлгох ба Б.М, Г.Г нар нь энэ гэмт хэргийг бүлэглэн үлдэхдээ нэг санаа зорилгод нэгдэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2  дугаар зүйлийн  3 дахь  хэсэгт:   энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М, Г.Г нар хулгайн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна.

Баянзүрх дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.М, Г.Г нар хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ автомашин ашигласан байх тул тухайн үйлдлүүдийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд Б.М, Г.Г нарын гэм буруугийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилжээ.

Б.М, Г.Г нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Д.А-д учруулсан хохирлоо шууд биет байдлаар буцаан өгчээ.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Л.М-т хохирлыг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн байна.

Шүүгдэгч Б.М-аас 1.200.000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.Ганпүрэвт төлсөн байна.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.М, Г.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь үзэв.

Шүүгдэгч Б.М, Г.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээ хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсгийн заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч Б.М, Г.Г нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М-ыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаартай захирамжаар тус өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20/а дугаартай шүүгчийн захирамжаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байх ба нийт 28 хоног цагдан хоригдож байгаа болох нь,

Шүүгдэгч Г.Г 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай захирамжаар тус өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19/а дугаартай шүүгчийн захирамжаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байх ба нийт 28 хоног цагдан хоригдож байгаа болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоол, тэмдэглэл, яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарын эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. /1-р хх-ийн 61, 64, 73-76, 2-р хх-н 29-32-р тал/,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт: ...гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж Монгол улсад энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээд хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн ба эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: ...хураан аван хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилжээ.

Г.Г, Б.М нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор ..... улсын дугаартай “Nissan cube” /ниссан куб/ загварын машин механизм ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үүрээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Алтангадас” хотхоны хойно авто машины зогсоол дээр байсан Д.А эзэмшлийн .... улсын дугаартай “Приус-20” маркийн автомашины нүүрсэн янданг хулгайлан 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Г нь ганцаараа учрах саадыг арилгах зорилгоор ... улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын машин механизм ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1043 дугаар байрны гадна шороон зогсоол дээр байсан Л.М“Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан  ,

Б.М нь ганцаараа учрах саадыг арилгах зорилгоор ..... улсын дугаартай автомашиныг ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санрайз” хотхоны 40 /и/ байрны гадна байсан иргэн Д.Г29-46 УНД улсын дугаартай автомашины нүүрсэн янданг нууцаар хууль бусаар хулгайлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

-Хөрөнгийн үнэлгээний “Давно” ХХК-иас 42-87 УАВ улсын дугаартай “Nissan cube” /ниссан куб/ загварын машин механизмыг 2.800.000 төгрөгөөр /1-р хх-н 56-р тал/

-Хөрөнгийн үнэлгээний “Давно” ХХК-иас 60-83 УБЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын машиныг 9.050.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна./1-р хх-н 57-р тал/

Хан-уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 60-83 УБЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын машиныг битүүмжилсэн байна./1-р хх-н 25-р тал/

Хан-уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 42-87 УАВ улсын дугаартай “Nissan cube” /ниссан куб/ загварын машин механизмыг битүүмжилсэн байна. /хх-н 32-р тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэгт хавсаргаж, мөн 1 ширхэг боолт, 1 ширхэг пүрш зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт,  

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн ..... улсын дугаартай “Nissan Cube” маркийн  авто машины үнэ буюу 2.800.000 төгрөгийг М.М-с, ...... улсын дугаартай “Toyota prius-20” маркийн автомашины үнэ буюу 9.050.000 төгрөгийг Г.Г-с тус тус  аргуулж улсын орлого болгохыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М, Г.Г нар бусдад төлөх төлбөргүй, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Б овогт Б.М, Б овогт Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. 3-т заасныг баримтлан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Б.М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Г.Г1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.М-ын цагдан хоригдсон 28 /хорин найман/ хоногийг, Г.Г цагдан хоригдсон 28 /хорин найман/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг, Г.Г-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Г.Г, Б.М нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэгт хавсаргаж, мөн 1 ширхэг боолт, 1 ширхэг пүрш зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн ...... улсын дугаартай “Nissan Cube” маркийн авто машины үнэ буюу 2.800.000 төгрөгийг М.М-аас, ...... улсын дугаартай “Toyota prius-20” маркийн автомашины үнэ буюу 9.050.000 төгрөгийг Г.Г-с тус тус гаргуулж улсын орлого болгохыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.М, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М, Г.Г нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ