Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/12

 

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон

-улсын яллагчаар Э.Билгүүн

   -шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

   -хохирогч Ш.Ганцэцэг

-шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянхнууд овогт Г.Бд холбогдох эрүүгийн 2034000000594 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг Баянхошууны 3 дугаар гудамжны 8 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Усны аж ахуйн нефтийн хашаанд оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

-Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2000 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнссэн,

-Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял оногдуулж, 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Баянхнууд овогт Г.Б /РД:ДВ84030211/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:

Яллагдагч Г.Б нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч Ш.Ганцэцэгийг

2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “өөр газар очиж янхандлаа” гэх шалтгааны улмаас үсдэж зодсон,

2020 оны 02 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд үл ялих зүйлээр шалтаглан толгой хэсэгт 4-5 удаа цохиж, нүүр хэсэгт алгадаж, гар хөл хэсэг лүү цохиж хөхрүүлэн, гичий, янхан, архичин гэж хэл амаар доромжилж тархи хөдөлгөсөн,

 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр машинаас чирж буулган дэвсэж, өшиглөн, газар чирж уруул хэсэгт язартал өшиглөсөн,

2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “би 1 цаг гаран чамайг хүлээлээ” гэх шалтгааны улмаас өшиглөн зодсон,

-2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр толгой, нүүр, хөл хэсэгт өшиглөн зодсон, 2020 оны 09 дүгээр сарын 30+-ны өдөр янхан минь гэж орилон үсдэж, хоёр хацарт 5-6 удаа алгадаж, нүүр хэсэгт гуталгүй оймстой хөлөөрөө өшиглөн “гичий, янхан, пизда” гэх зэргээр хэлж хэл амаар доромжилсон,

-2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баруун талын булчин хэсэгт цохиж, өшиглөн хөхрөлт үүсгэн зодож, ам руу нь пивоны үлдэгдэл цутган, хэл амаар доромжилж, “миний боовыг хөх” гэж бэлэг эрхтэнээ гаргаж хөхүүлэх гэж дайран 9 настай охиных нь хажууд бэлэг эрхтэнээ хөхүүлж хэл амаар доромжилж, 9 настай охиныг заналхийлсэн,

-2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “миний хүүг гэрт ганцааранг нь үлдээх гэлээ” гэх шалтгааны улмаас бөгс хэсэгт 2 удаа өшиглөж, баруун хөлний гуя хэсэгт өшиглөн, толгой хэсэгт 2 удаа гараараа цохиж, машинтай гудамжинд хөөж, зам дээр чирч, газарт унагаж, толгой хэсэгт чичлэн цохиж түүний биед дээд уруулын салстын шарх, зүүн шанаа, баруун зүүн бугалга, баруун гуяны цус хуралт, баруун бугалга, зүүн гуяны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Ш.Ганцэцэг мэдүүлэхдээ: “Сүүлийн  элдвээр хэлснийг эсэргүүцэж байна гэсэн. Энэ дээр бол ингэж хэлж байсан байцаагчид одоо ингээд л хэрэлдэж муудалцаад чиний энэ чинь ийм байна, тэр чинь тийм байна гээд миний өмдийг шувталж миний салтааны зургийг авсан. Тэгэхэд хүүхдүүд байсан. Тэгэхэд тэгж хэлсэн тэгээд орондоо ороод  шөнө унтаж байгаад би өчнөөн удаан байлаа би одоо чамтай унтмаар байна унтъя би хүсэж байна гэсэн чинь өөдөөс чи тэгвэл миний эрхтэнг хөх, хөхөөд наадхаа босго гэсэн. Тэгээд би энэ хүнийг за за яршиг даа гэж бодоод чимээгүй яаж тайван байх вэ гэж чимээгүй хажууд нь орсон. Тэгэхэд хажууд нь манай охин байсан. Тэгэнгүүтээ өглөө нь одоо чи ингээд архидаад өнжье. Чиний энэ хүүхдийг чинь чамд архи авч өгсөн хүн чинь аваад доошоо орвол чамайг ч гэсэн оролдоно шүү дээ гэсэн. Тэгэнгүүтээ хүүхдийн дэргэд хамаагүй ярьдаг тэрнээс нь би санаа зовдог. Энхцэцэгт дургүй байдаг эсвэл би ирээд л уур хүрвэл хамаагүй очоод цохиод авдаг тэрнээс бусад нь 10 сарын 05-нд намайг цохиж аваад хөөе гэхээр нь цаашаа гэсэн чинь утас аваад гарсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Э.Энэрэлийн мэдүүлэг /хх-ийн 34 тал/, насанд хүрээгүй хохирогч Э.Энхзолбоогийн мэдүүлэг /хх-ийн 36/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 20-22 тал/, хохирогч Ш.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 13, 38 тал/, шүүгдэгч Г.Бн ял шалгах хуудас /хх-ийн 60 тал/ зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч Ш.Ганцэцэгийг

2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “өөр газар очиж янхандлаа” гэх шалтгааны улмаас үсдэж зодсон,

2020 оны 02 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд үл ялих зүйлээр шалтаглан толгой хэсэгт 4-5 удаа цохиж, нүүр хэсэгт алгадаж, гар хөл хэсэг лүү цохиж хөхрүүлэн, гичий, янхан, архичин гэж хэл амаар доромжилж тархи хөдөлгөсөн,

 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр машинаас чирч буулган дэвсэж, өшиглөн, газар чирч уруул хэсэгт язартал өшиглөсөн,

2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “би 1 цаг гаран чамайг хүлээлээ” гэх шалтгааны улмаас өшиглөн зодсон,

-2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр толгой, нүүр, хөл хэсэгт өшиглөн зодсон, 2020 оны 09 дүгээр сарын 30+-ны өдөр янхан минь гэж орилон үсдэж, хоёр хацарт 5-6 удаа алгадаж, нүүр хэсэгт гуталгүй оймстой хөлөөрөө өшиглөн “гичий, янхан, пизда” гэх зэргээр хэлж хэл амаар доромжилсон,

-2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баруун талын булчин хэсэгт цохиж, өшиглөн хөхрөлт үүсгэн зодож, ам руу нь пивоны үлдэгдэл цутган, хэл амаар доромжилж, “миний боовыг хөх” гэж бэлэг эрхтнээ гаргаж хөхүүлэх гэж дайран 9 настай охиных нь хажууд бэлэг эрхтнээ хөхүүлж хэл амаар доромжилж, 9 настай охиныг заналхийлсэн,

-2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “миний хүүг гэрт ганцааранг нь үлдээх гэлээ” гэх шалтгааны улмаас бөгс хэсэгт 2 удаа өшиглөж, баруун хөлний гуя хэсэгт өшиглөн, толгой хэсэгт 2 удаа гараараа цохиж, машинтай гудамжинд хөөж, зам дээр чирч, газарт унагаж, толгой хэсэгт чичлэн цохиж түүний биед дээд уруулын салстын шарх, зүүн шанаа, баруун зүүн бугалга, баруун гуяны цус хуралт, баруун бугалга, зүүн гуяны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Аюулын зэргийн үнэлгээний “...өндөр буюу 8 оноо гарсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 20-22 тал/
  • Ш.Ганцэцэгээс Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1-2 тал/
  • Насанд хүрээгүй хохирогч Э.Энхзолбоо, Э.Энэрэл, Б.Ивээлт-Од нарын төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 42-48 тал/
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өрийн №600 дугаартай дүгнэлт: “...Ш.Ганцэцэг-н биед дээд уруулын салстын шарх, зүүн шанаа, баруун зүүн бугалга, баруун гуяны цус хуралт,   баруун  бугалга, зүүн гуяны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 тал/

-Хохирогч Ш.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:Би Г.Бтэй 2015 оноос хойш хамтран амьдрах болсон. Тэгээд дундаасаа 2016 онд манай хүү төрсөн. Намайг жирэмсэн байх үед болон төрсний дараа зодох нь бага байсан. Намайг төрөөд 7 хонож байхад архи уугаад хоногоор явж байсан. Би маргааш ирэхээр нь нялх биетэй хүнийг өвлийн хүйтэнд хаяж явлаа гэж хэлэхэд би хүүхдээ авч явна гээд 7 хоногтой хүүхдийг минь өлгийдөж авч явсан. Тэр үед би аргалаад унтуулсан. Тэрнээс хойш Г.Б намайг харааж зүхэх нь хэрээс хэтэрч, биед минь халдаж зодох үйлдэл ихсэж байна. Г.Б надтай хамтран амьдрах гэж манай гэрт ирсэн, тэрнээс хойш хамтран амьдарч байх хугацаандаа би гэр бүлийн хүчирхийлэлд олон удаа өртсөн. Манай хамтран амьдрагч Г.Б их хартай, намайг байнга архичин, гичий, янхан, банзал гэх зэргээр үглэж дуудаж, пизда гэх зэргээр хараадаг. Сүүлийн үед миний 2 хүүхдийг гадуурхаж аав руугаа яв гэж гэрээс хөөж, гудамжны шээс нараа, гудамжиндаа гар гэж хөөдөг. Манай хүүхдүүд гэртээ тайван байж чадахгүй, том хүү маань айлаар явдаг боллоо. Би урьд нь Г.Бг цагдаад өгсөн боловч торгуулаад гарсан. 2017 оноос хойш хардах, зодох нь ихсэж хөдөө ажлаар явсан хойно нь утсаа авахгүй бол цагдаа дуудаж гэр рүү явуулна, миний хамаатан саданг гэр рүү явуулна, найз нөхдийг харааж зүхэж доромжилдог. Би сүүлийн 2 жил яг сэтгэл санааны хүчирхийлэлд байна. Сүүлдээ амиа хорлох сэдэлт төрдөг боллоо. Манай хамтран амьдрагч Г.Б нь сүүлийн 2 жил зодох үйлдэл нь хэрээс хэтэрч байгаа. Намайг үсдэж аваад дэвсэх, алгадах, өшиглөх, толгой цохих үйлдэл өдөр бүр намайг барьж аваад ийш тийш шиддэг. Би ч Г.Б гарын аясаар л байдаг. Г.Бэс салах гэхээр чамайг заавал алаад явна, гэртэй чинь шатааж ална гээд л дарамталдаг. Хүүхдийнхээ хувцсыг угаах гэхлээр яасан их саван, воок хэрэглэдэг юм гээд дарамталдаг. Надад хүүхдийн мөнгө өгөхгүй, бага хүүхдийн мөнгөө өөрөө авна гээд авдаг. Миний хүүхэд чиний хүүхэд биш гэж хэлдэг. Намайг  2 дагавар хүүхдийнхээ мөнгийг ав гэж хэлдэг. Манай бага хүүхэд 3 настай, 2 том нь  ах эгчтэй нь хэрэлдүүлдэг, ах эгчийгээ зайл гэж хөө, тэр хоёрт дарамтлуулна гэж байхгүй гэх зэргээр хэлж муу үлгэр дуурайлал үзүүлдэг. Бага хүүдээ хутга шаа наад ах, эгч хоёртоо дийлдэнэ гэж байхгүй гэж хэлж өгдөг. Манай охин, хүү хоёр зүрх муутай аймхай болсон. Манай бага хүү 3 настай, намайг зодох үйлдлийг хардаг. Тэгээд яг тэрэн шиг манай 3 настай бага хүү ах, эгч хоёрыгоо боож багалзуурдаж зоддог. Г.Б нь намайг олон зоддог, би санаж би санаж байгаа зүйлүүдээ он сартай нь хэлье. 2019  оны 12 дугаар сарын 21-ний өдөр “өөр газар очиж янхандлаа” гэх шалтгааны улмаас зодсон, 2020 оны 02 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд үл ялих зүйлээр шалтаглаж толгой хэсэгт 4-5 удаа цохиж, нүүр хэсэгт алгадаж, гар хөл хэсэг рүү цохиж хөхрүүлэн, гичий янхан, архичин гэж хэл амаар доромжилж тархи хөдөлгөсөн, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр машинаас чирч буулган дэвсэж, өшиглөн , газар чирч уруул хэсэгт язартал өшиглөсөн, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “ би 1 цаг гаран чамайг хүлээлээ” гэх шалтгааны улмаас өшиглөн зодсон, 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр толгой, нүүр, хөл хэсэгт өшиглөн зодсон, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “янхан минь” гэж орилон үсдэж, 2 хацарт 5-6 удаа алгадаж, нүүр хэсэгт гуталгүй оймстой хөлөөрөө өшиглөн, “гичий янхан, пизда” гэх зэргээр харааж доромжилсон, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баруун талын булчин хэсэгт цохиж , өшиглөн хөхрөлт үүсгэн зодож, ам руу пивоны үлдэгдэл цутган, хэл амаар доромжилж “миний боовыг хөх” гэж бэлэг эрхтнээ гаргаж хөхүүлэх гэж дайран 9 настай охины минь хажууд бэлэг эрхтнээ хөхүүлж хэл амаар доромжилсон, 9 настай охиныг заналхийлсэн, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “миний хүүг гэрт нь ганцааранг нь үлдээх гэлээ” гэх шалтгааны улмаас бөгс хэсэгт 2 удаа гараараа цохиж, машинтай гудамжинд хөөж, зам дээр чирч, газарт унагаж, толгой хэсэгт чичлэн цохиж  дээд уруулын салстын шарх, зүүн шанаа, баруун зүүн бугалга, баруун гуяны цус хуралт, баруун бугалга зүүн гуяны зулгаралт үүсгэсэн. Манай хамтран амьдрагчид хэлэхгүй муу үг гэж байхгүй. Золбин шээс, янхан, гудамжны жингэр, үхсэн хүний эрхтэн, жомбого гээд  л хараадаг. Намайг гичий пизда бол байнга хэлдэг. Одоо бүр сэтгэцийн өвчтэй хүн шиг боллоо. Энэ хүний эрхэнд олон жил амьдарлаа... миний 2 хүүхдийг улам дарамталдаг боллоо. Миний 2 хүүхэд гэртээ тайван байж чадахаа байлаа. Би ер нь энэ хүний гарт үхэж магад. Тийм учир арга хэмжээ авч өгнө үү. энэ хүнд хуульд заасан арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. Хүнийг үгээр алдаг гэдэг үнэн, би сэтгэл санаагаар унаж амьдрах хүсэлгүй болж байна. Энэ хүнээс холдвол өөрөө 3 хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодмоор байна. Миний 2 хүүхдийг үзэхгүй, чиний 2 шээсийг тэжээхгүй эцгээр нь тэжээлгэх хэрэгтэй зэргээр дарамталдаг. Би энэ хүнээс эрүүл саруул салбал өөрөө 3 хүүхдээ тэжээж чадна. Би гомдолтой гээд яахав дээ, гомдол санал гэх зүйл алга... гэх мэдүүлэг.

  • Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд холбогдогчоор мэдүүлсэн:  2020 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 09 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч Ганцэцэгт Улаанбаатар хот ажилд явна гэж хэлсэн. Тэгтэл хамт яваад хүүхдийн шүдээ хийлгэе гэсэн. Тэгэхээр нь би ямар мөнгөөрөө хүүхдийн шүд хийлгэх гэж байгаа юм, би хүүхдийн үсний найранд ирсэн мөнгийг өгч чадахгүй шүү өөрт нь хувцас авч өгнө гэж хэлсэн. Тэгээд би элс  хайрга захиалсан байсан тэрийгээ авах гээд гадаа гарсан. Тэгтэл Ганцэцэгийн утаснаас мөнгө “мобайл”-дах гэсэн чинь утасныхаа кодыг хэлэхгүй 2 том хүүхдээ хувцаслаад гэрээс гарсан. Би хөөе чи утасныхаа кодыг хэлээч гэсэн чинь хуц пизда минь чи мэдэж байгаа биз дээ наадах чинь чиний мөнгө биз дээ гээд явахаар нь би хойноос нь 2 удаа бөгс рүү нь өшиглөсөн. Тэгээд би элс хайргаа буулгуулж авчихаад Ганцэцэг 2 хүүхдийн хамт алхаад явчихаар нь хойноос нь машинаа асаагаад очсон. Тэгээд чи суугаач хаачих гээд байгаа юм гэж хэлтэл чамд хамаагүй пизда минь гэсэн. Тэгээд би машинд суулгах гээд ноцолдож байгаад машинд өргөөд суулгасан. Тэгээд 2 хүүхдийг суу гэж хэлтэл суухгүй байсан. Тэгээд шууд 2 хүүхдээ Ганчимэг эгчийг дууд гэж хэлээд байтал 2 хүүхэд Ганчимэг эгчийг дуудаад тэгтэл удалгүй Ганчимэг эгч нь ирээд намайг цохиод чамайг цагдаад өгнө гээд Ганцэцэгийн аваад явсан. Би хөдөө орон нутагт урт хугацаагаар явж ажилладаг хүн. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 05-аас хойш ер нь гэрээсээ хол явж байна. Тэгтэл манай хамтран амьдрагч Ш.Ганцэцэг өдөр ч , шөнө ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг болсон. 2020 оны 04 дүгээр сард Аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвд үйлчлэгчээр ажилд орсноос хойш архи уух нь улам ихсэж намайг утсаар залгах болгонд согтуу хэрүүл хийдэг. Би хүүхдүүдээ санаа зовоод Ш.Ганцэцэгийн ар гэр, ах, эгч нар луу нь залгаад очиж үзээч гэж удаа дараа гуйдаг байсан. Сүүлдээ тэд нар утсаа авахгүй болсон. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай хамтран амьдрагч Ганцэцэг төрсөн өдрөө тэмдэглэнэ гэхээр нь би 200,000 төгрөг өгч явуулсан. Тэгтэл 2 өдөр архи уугаад гэртээ хүмүүс цуглуулсан. Тэгээд найз нар нь гэх хүмүүс гарахдаа манай хамтран  амьдрагчийн гар утсыг хулгайлсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн жижүүрт дуудлага өгч байсан. Би Ганцэцэгийг зодох болсон шалтгаан гэвэл архи согтууруулах ундаа хэрэглэдэг, худлаа ярьдаг гэртээ хонохоо больж хүүхдүүдээ хайхрамжгүй болсон. Ганцэцэгийн архи уудаг болохоор нь өгдөг хэрэглээний мөнгөө багасгаж эхэлсэн. Тэгээд аргаа бараад ажил хийж амьдрах гэж байхад ойлгохгүй болохоор нь ганц, хоёр удаа өшиглөж ууж байсан том пивоны саваар нь ганц, хоёр удаа цохисон. Би Ш.Ганцэцэгтэй 4 жил хамтран амьдарч байна. 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр намайг Өмнө-говиос ирэхэд тосоод аваарай гэж хэлтэл намайг 4-р зөрлөг дээр тосохгүй, утас нь холбогдохгүй 4 цаг хүлээлгэсний эцэст согтуу машинаа барьж ирсэн. Тэгэхээр нь би уурлаад машинаа бариад аймагт ирэх замдаа чи Үүрийнтуяа гэх найзтайгаа нийлж архи уугаад байх юм. Би тэр найзтай чинь уулзан гэтэл Ганцэцэг тэгвэл би үхнэ гээд машины хаалгаа онгойлгоод хөлөө чирээд байхаар нь чи ингэж адаг сүүлд нь намайг хорлох гэж байгаа бол 2 хөлийг чинь хуга өшиглөөд насаараа хараад байж байя гээд хөл рүү нь нэлээн олон удаа өшиглөсөн. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө гэртээ ирэхэд манай гэрт 2 согтуу залуу хувцастайгаа унтаж байсан. Манай гэрт пиво уусан сав, тамхины үнээс зэрэг байхаар нь би тэр хоёр залууг уурлаад цохиж явуулаад, тэгтэл Ганцэцэг босож ирээд наад 2 залуу чинь хамаагүй гэж надтай ноцолдоод тэр хоёр залуу явсан. Тэгэхээр нь би Ганцэцэгийг чи архичин хүмүүсийг өмөөрөөд үхлээ юу гэж хэлээд орон дээр түлхэж унагаад ууж байсан пивоны саваар нь цохисон. Маргааш нь 2020 оны 10 дугаар сарын 01-ны өглөө бас маргалдаж байгаад миний уур хүрээд Ганцэцэгийг чи намайг архичин найз нараасаа дор үзлээ гэж хэлээд хоолойг нь багалзуурдаж шахаад доош дарсан. Тэгтэл Ганцэцэг миний баруун талын гуя хэсгээс хазаад авсан. Тэгээд цагдаа дуудаад бид хоёр маргалдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
  • Шүүгдэгч Г.Бнийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:  Би Ш.Ганцэцэгийг чамайг заавал алаад явна, гэртэй чинь шатааж ална гэсэн зүйл байхгүй. Харин Ш.Ганцэцэг өөрөө намайг чи энэ гэрээс юм авч явна гэж байхгүй. Би архинаас гаргах гэж, архи уухгүй байлгахын тулд хатуу үг хэлсэн. Намайг гадаа зогсож бай гэж хүлээлгэчихээд шинэ жил нь дуусчихсан байхад Ш.Ганцэцэг өөрөө гарч ирэхгүй байсан. Тэгээд машиндаа суулгачихаад явж байтал үсэрч буух гээд байсан. Тэгэхээр нь арга барж зогстол машинаас буугаад алхаад явчихсан. Тэгээд очтол өөдөөс орилж, чарлаад байхаар нь хоёр гурав алгадсан. Би 2 дугаар сард цохиж, зодсон зүйл бол байхгүй. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хөдөөнөөс чөлөө аваад гэртээ иртэл Ш.Ганцэцэг ажил дээрээ очиж цэвэрлэгээ хийчихээд ирнэ гээд гараад явсан. Тэгээд ажил дээрээ очоогүй байсан бөгөөд утас руу нь залгатал бааранд ганц, хоёр пиво ууж байна гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр жоохон маргалдаад би хацар руу нь алгадаж байсан юм. Миний биед ч гэсэн халдаж, намайг самардсан. 2020 оны 06 дугаар сарын 18-нд би хөдөөнөөс ирээд утас руу нь залгаад би ирчихлээ гэтэл худлаа яриад бай, юу гэж ийм хурдан ирдэг юм гээд яриад байсан. Тэгээд машинтай явж байхад амиа хорлолоо цус үзнэ гээд байхаар нь би шилбэ рүү нь хоёр, гурван удаа өшиглөсөн юм. Өөрөө цус үзье гээд намайг цохих гээд дайраад байдаг юм. Тэгээд би тэвчээр алдаад л халддаг юм. Гудамжны танхай хүмүүстэй харьцаж байгаа юм шиг л цус үзнэ гээд дайраад байдаг юм. 2020 оны 10 дугаар сарын эхээр маргалдаад намайг хөдөө яваад ирэх хооронд Б.Ивээлт-Одыг айлд орхичхоод самарт явчихсан байсан. Хоёр хүүхэд нь найзуудынхаараа агийнхаа хүүхдийнд хоноод байгаа сурагтай байсан. Хавар маргалдаад 2020 оны 06 дугаар сарын сүүлээр 150.000 төгрөгөөр торгуулж байсан. Би Ш.Ганцэцэгийн өөрийнх нь үр хүүхдийн төлөө өөрийнх нь сайн сайхны төлөө явж байхад яагаад ингэж худлаа мэдүүлэг өгч байгаа талаар би мэдэхгүй байна. Би харин өөрөө сэтгэл санаагаар хохироод явж байна. Би өөрийнхөө болон гэр бүл, сайн сайхны төлөө л явж байгаа. Бид хоёр хамт амьдраад 5-6 жил болж байна. Бид хоёр дундаасаа гаргасан нэг хүүхэдтэй. Б.Ивээлт-Од гэдэг юм. Одоо 4 настай. Харин Ш.Ганцэцэг Э.Энхзолбоо 11 настай, Э.Энэрэл 9 настай гэх хоёр хүүхэдтэй. Э.Энхзолбоо, Э.Энэрэл хоёр өөр аавтай. Харин би н.Од-Эрдэнэ гэх эрэгтэй хүүхэдтэй. Одоо Говьсүмбэр аймагт байдаг юм. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө үүрээр гэртээ 05 цагт орж ирэхэд согтуу, өөр хүмүүстэй бэлгийн харьцаанд орсон байдалтай салтаа, саамаа ч арчаагүй байсан. Тухайн өдөр хоёр залуу байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/
  • Гэрч Э.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Орой шөнө намайг гэртээ байж байхад Г.Б залгаад чи завтай байна уу, манай гэрт нэг очоод манай эхнэр хүүхэд байна уу, үзээдэх гээд хэд хэдэн удаа залгадаг байсан. Би өмнө н.Дэлгэрханд байцаагч дээр өгсөн мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй ярьсан байгаа. 2020 оны хичээлийн шинэ жил эхлээд эцэг эхийн хурал болоод Ш.Ганцэцэг манай эцэг эхийн ахлагч болоод ангид эд зүйлс авах гэж мөнгө хураасан бөгөөд би тэр мөнгийг нь өгөх гэж Ш.Ганцэцэг рүү залгатал утсыг нь нөхөр Г.Б нь аваад Ш.Ганцэцэг байхгүй байна гэхээр нь би мөнгө хураалгах гэсэн юм гэж хэлтэл одоо та нар мөнгөө Ш.Ганцэцэгт хураалгаад архидах уу гэж намайг загнасан. Тэгэхээр нь би угаасаа эцэг эхийн зөвлөл хурааж байгаа зүйл гэж хэлж байсан. Г.Б нь их сонин эхнэрээ нэхээд л залгаад хамт архи уусан архичин, янхан, банзал гээд л харааж зүхээд байдаг юм. Эхнэрээ их харддаг юм шиг байна лээ. Энэ талаар Ш.Ганцэцэгт хэлэхэд манай нөхөр намайг гэртээ зүгээр хүүхдүүдтэйгээ байж байхад хардаад архи уугаагүй байхад уусан, явдаг жорлон одоо хямралтай байна хоёр том хүүхдээ наад эцэг рүү нь явуул гэж хөөдөг гэж надад хэлж байсан. Г.Б намайг гэртээ амралтын өдөр, өглөө, орой хэзээ ч хамаагүй шууд над руу залгаад манай эхнэрийн утас холбогдохгүй байна манай гэрт очиж үз гэхээр нь 1-2 удаа очиж байсан. Эхлээд би залуу хүмүүс учраа олдоггүй юм байх гэж бодтол сүүлдээ над руу залгаад манай эхнэр манай гэрт архи уугаад хүмүүстэй янхандаж хэвтэж байна гэж худал хэлдэг. 2020 оны 10 дугаар сарын 01-ний орой би мөнгө өгөх гэж гэрт нь очтол Ш.Ганцэцэг манай нөхөр намайг зодоод гээд баруун талын гар нь хөхөрсөн дээд талын уруул нь хавдсан, уруул хэсэгт өшиглөсөн чинь уруул хоёрын дунд байдаг холбоос нь тасарсан өвдөөд байна гэж хэлж байсан. Ш.Ганцэцэг нь Нэг цэгийн үйлчилгээнд ажилтай, тэгтэл Г.Б ажил дээр нь очоод архичин, янхан, банзал гэж орилж, хашгичаад дарга нар луу залгаад орилж хашгичаад ажлаас нь гаргасан. Г.Б нь хамтран амьдрагч Ш.Ганцэцэгийн хоёр дагавар хүүхдийг дарамталдаг. Би өөрөө тэр үйлдлийг сонсож байсан. Миний гар утас руу залгаад Ш.Ганцэцэгтэй ярья гэхээр нь Ш.Ганцэцэгийг утсаар яриулах гээд хүлээгээд байж байтал наад янхны чинь хоёр шээсийг би тэжээдэг шүү дээ, хурдан яриул гэх зэргээр дарамталдаг хүн байна лээ. Ш.Ганцэцэгийн 2 хүүхдэд би санаа зовдог. Манай хүүхэд хичээлдээ Э.Золбоо гэх хүүтэй нь хамт явахад одоо би хорихгүй гээд айл руу гүйгээд явсан байсан. Г.Б гэх залуу Ш.Ганцэцэгийн хоёр дагавар хүүхдүүдийг нь гар утсаа авсангүй гээд дарамталдаг. Энэ айлын амьдрал их хэцүү...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/
  • Насанд хүрээгүй хохирогч Э.Энэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэн: Аав Г.Б нь надад хяналт нэг их тавьдаггүй, намайг зодож, цохиж байсан зүйл байхгүй. Би дүү Б.Ивээлт-Одтой их дотно байдаг. Г.Б ах Б.Ивээлт-Одод ах бид хоёрыг наад хоёртоо дийлдэнэ гэж байхгүй гээд зодуулах гээд байдаг. Гэртээ байхаар Г.Бэс айгаад байдаг ... гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал /
  • Насанд хүрээгүй хохирогч Э.Энхзолбоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Аав Г.Бтэй нэг их дотно харилцаагүй. Надад нэг их хараа хяналт тавьж байсан зүйл байхгүй. Байнга л янз бүрийн үгээр доромжилж байдаг, ээжтэй маш их маргалдаж зоддог. 2020 оны 10 дугаар сард байх би ээж Ш.Ганцэцэг, дүү Э.Энэрэл хоёртой хамт зам дагуу алхаад явж байтал Г.Б ах машинтай араас ирээд ээжийг заамдаж аваад баруун хөл рүү 1 удаа өшиглөөд ээжийг зам дээр чирээд, газарт дарж аваад толгой руу нь цохиж байсан. Тэгээд Э.Энэрэл бид хоёрыг угаадаснууд, шээснүүд, гөлөгнүүд гээд янз бүрээр л хэлж доромжилдог Би Г.Б ахаас хааяа айдаг ... гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/ зэрэг баримтууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2.1-т заасан “.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

Шүүгдэгч Г.Б, хохирогч Ш.Ганцэцэг нар нь дээрхи хуульд зааснаар хамтран амьдрагч тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субьект бөгөөд Г.Бнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу хамтран амьдрагч Ш.Ганцэцэгийг байнга зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед “дээд уруулын салстын шарх, зүүн шанаа, баруун зүүн бугалга, баруун гуяны цус хуралт,   баруун  бугалга, зүүн гуяны зулгаралт” гэмтэл учруулсан Г.Бний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2.1-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн, шүүгдэгч Г.Б нар нь “..Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүүхдийн эсрэг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Г.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох хамтран амьдрагч Ш.Ганцэцэг, бага насны буюу 3 настай Б.Ивээлт-Од, 9 настай Э.Энэрэл, 12 настай Э.Энхзолбоо нарын хамт амьдардаг бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ш.Ганцэцэгийг удаа дараа хүчирхийлж, хүчирхийлэх явцдаа бага насны хүүхэд болох 9 настай Э.Энэрэлийн хажууд зүй бус үйлдэл хийсэн болох нь хохирогч Ш.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...миний өмдийг шувталж миний салтааны зургийг авсан. Тэгэхэд хүүхдүүд байсан...шөнө унтаж байгаад би өчнөөн удаан байлаа би одоо чамтай унтмаар байна унтъя би хүсэж байна гэсэн чинь өөдөөс чи тэгвэл миний эрхтэнг хөх, хөхөөд наадхаа босго гэсэн...Тэгэхэд хажууд нь манай охин байсан...хүүхдийн дэргэд хамаагүй ярьдаг тэрнээс нь би санаа зовдог.. миний охиныг чи одоо ээж шигээ ийм болно. Ээж чинь архи уугаад байвал чи ч гэсэн ийм болно гэсэн...” гэх мэдүүлгээр тогтоогддог бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх...” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй, хохирогч Э.Энэрэл нь тухайн үед гэртээ Г.Б, Ш.Ганцэцэг хоёрын хажууд байсан талаар хэн нэгэн маргаагүй, насанд хүрээгүй хүүхэд Э.Энэрэлийн хажууд зохисгүй үйлдэл хийж, хэл амаар доромжилж байгаа нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал.....аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх... үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно” гэж тус тус заасан эрхийг зөрчсөн байх тул шүүгдэгч Г.Бнийг хүндрүүлэх нөхцөлтэйгээр хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй, хохирогч Э.Энэрэлийн хажууд зүй зохисгүй үйлдэл хийгээгүй болон хэл амаар доромжилсон талаарх баримтыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол уршгийн талаар:

Хохирогч Ш.Ганцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “шүүгдэгч Г.Бнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 6 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх ялын дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Г.Бд  “хохирогч Ш.Ганцэцэг нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулын ялын доод хэмжээ болох 450.000 төгрөгөөр торгуулах саналыг оруулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ялын санкц нь 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ялтай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сараас 2 жилийн хугацаагаар тус тус хорих ялтай байгаа. Ялын доод хэмжээ буюу 6 сараар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сар 1 хоног хорих ял оногдуулж, торгуулийн ялыг тусдаа эдлүүлж өгнө үү” гэх ялын саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Г.Бнийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Г.Бнийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Бнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар , мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялыг , мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Баянхнууд овогт Г.Б-Эрдэнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

-гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Баянхнууд овогт Г.Б-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёрз/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг , мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бнийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 /нэг/ жил  2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бнийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА