| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2021/0012/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн
-улсын яллагчаар Т.Төмөртулга
-шүүгдэгч С.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогтой С.Д-д холбогдох эрүүгийн 2034000000627 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 01 сарын 24-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, , урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, Б овогтой С.Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч С.Д нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг 800 гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн А.Эрдэнэбаатарыг зодож биед нь зүүн 4, 5, 6-р хавирганы далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт, дагз, бугуйны шарх бүхий хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр адуунд явж байгаад оройны 22 цаг өнгөрч байх үед гэртээ ороод гэрлээ асаах гэтэл нэг хүн өө пизда минь би Сэлэнгийнх байна, гэрэл асааж яах гээд байгаа юм бэ гээд байсан. Тэгэхээр нь чи хэн бэ, гэрлээ асаамаар байна гэж хэлтэл Сэлэнгийнхнийг зүгээр байлгаарай, гарах уу гээд намайг заамдсан. Тэгээд хамтдаа гэрээс гараад миний зүүн гарын дунд хурууг барьж аваад хазахаар нь өшиглөсөн. Тухайн үед бид 2 хоёулаа согтуу байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч А.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хх-ийн 2-4, 23-24 тал/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №608 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 7-8 тал/, гэрч З.Оюуны мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/ гэрч Д.Ууганбаатарын мэдүүлэг /хх-ийн 16 тал/, яллагдагч С.Дийн мэдүүлэг /хх-ийн 24 тал/, хохирогч А.Эрдэнэбаатараас цагдаагийн байгууллагад өргөдөл /хх-ийн 1 тал/, шүүгдэгч С.Дийн ял шийтгэгдсэн эсэх шалгах хуудас /хх-ийн 37 тал/, шүүгдэгч С.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг 800 гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн А.Эрдэнэбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч А.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Төв аймаг Жаргалант сумын Тал булгаас н.Бороо гэж найзтайгаа Улаанбаатар чиглэлтэй замын машинд суугаад гарсан. Урьхан зоогийн газар ирэхэд зам хаасан гэнэ, би явж чадахгүй энд хоноод явна гэж жолооч хэлэхээр нь н.Бороо гэж миний найз Борнуурт манай дүүгийнх байгаа буудалд хоноод яах юм гэж хэлээд намайг дагуулаад явсан. Тэгээд н.Ууганбаяр гэж айлд очиж хоносон. Маргааш өглөө нь босоод 15 цагаас зам нээгдэх сураг байна гэж н.Бороо хэлсэн. Тэгээд н.Оюунаа гэх эгчийнд очиж 1 шил 0,75 граммын савалгаатай “Хараа” гэх архийг н.Бороо н.Оюунаа эгч бид 3 хувааж уусан. Тэгээд н.Бороо тасраад унасан. Гэтэл гаднаас нэг үл таних залуу орж ирсэн. Тэр залуу бага зэрэг халамцуу байсан. Тэгээд намайг шууд чи хаанаас ирсэн пизда вэ гэж асуусан. Би хариуд нв Сэлэнгээс ирсэн юм, н.Бороотой цуг явж байгаа гэхэд тэр чинь хамаагүй гээд чирч авч гараад газар унагаад цээж, толгой, тархи руу зөндөө өшиглөсөн. Тэгээд зодож байхад н.Ганаа гэх залуу салгасан гэсэн. Би ухаангүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 2-4 тал/
-Гэрч Д.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: би 2020 оны 10 дунгаар сарын 01-ний өдөр н.Бороо гэх манай ээжийн төрсөн ахын хүү нь А.Эрдэнбаатар гэх найзтайгаа 2-уулаа ирсэн. Тэр 2 манайд ирэхдээ Жаргалант суманд төмсөн дээр ажиллаж байгаад буцах гэхэд цасанд зам боогдсон байна гэнээ явж чадахааргүй боллоо гээд манайд ирсэн. Тэгээд манайд 1 хоноод З.Оюун эгчийнд 1 хоносон. З.Оюун эгчийнд хонохдоо С.Д гэх малчин залууд А.Эрдэнэбаатар нь зодуулсан байсан. Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өглөө мэдсэн. Тэгээд манайд н.Бороо, А.Эрдэнэбаатар 2 ирсэн. А.Эрдэнбаатар шууд хэвтсэн. Юу болсон талаар асуухад өчигдөр шөнө С.Дид зодуулсан гэж А.Эрдэнэбаатар надад өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/
-Шүүгдэгч С.Дийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Би 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг Борнуур суманд адуугаа хайж яваад орой гэртээ иртэл манай эхнэр З.Оюун н.Бороо гээд залуу мөн хохирогч гээд байгаа А.Эрдэнэбаатар гэх гурван хүн байсан. Тэгээд үүдээ нүдээд яваад ортол манай гэр харанхуй байсан. Тэгээд гэрлээ асаа гээд хэлтэл А.Эрдэнбаатар нь чи ямар том пизда вэ, хэн байх нь чамд ямар хамаатай юм, би Сэлэнгийнх байна гээд байсан. Тэгээд бид хоёр зууралдаад гэрээс гарсан. Тэгтэл миний хуруунаас хазчихсан. Тэгэхээр нь гараа атгаж байгаад шанаа руу нь шанаадсан. Тэгтэл уначихсан. Тэгээд унасан хойно нь цээж, гэдэсний хэсэгт нэлээн хэдэн удаа өшиглөсөн юм. Тэгээд би гэртээ ороод буцаад гартал гадаа хэвтээт байсан. Тэгэхээр нь би тэврээд гэрт оруулаад унтуулсан. Тэгээд маргааш өглөө нь А.Эрдэнэбаатар босохдоо цээж өвдөөд байна гээд байсан. Тэгээд н.Ууганаа гээд найз нь ирээд аваад явсан байсан. Тэгээд би маргааш өглөө нь очих гэтэл А.Эрдэнэбаатарын ах дүү нар нь ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/ зэрэг баримтууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Дийн ял шийтгэгдсэн эсэх шалгах хуудас /хх-ийн 37 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 тал/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Хохирогч А.Эрдэнэбаатарын биед “4, 5, 6-р хавирганы далд хугарал, зөөлөн эдийн няцралт, дагз, бугуйны шарх” гэмтэл учруулсан шүүгдэгч С.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ” гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.3.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч А.Эрдэнбаатарын биед учирсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч С.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.Эрдэнэбаатарын бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Д нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч А.Эрдэнэбаатарт шүүхээс шүүх хуралдаан тов мэдэгдэхэд “хохирол 1.500.000 төгрөг нэхэмжилнэ, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй...” гэх боловч хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байх тул хохирогч А.Эрдэнэбаатар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “шүүгдэгч С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох” ялын дүгнэлтийг,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох” ялын саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч С.Дийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч С.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Эрдэнэбаатар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА