| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 185/2021/0523/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/590 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/590
2021 05 18 2021/ШЦТ/590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч З.Э нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт З.Э яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 603 818 0486 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1989 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, авто засвар токарчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-2, эхийн хамт ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1301 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт З.Э,
Холбогдсон хэргийн талаар:
З.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Т урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглаж “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлэн “Хуавэй” /Huawei/ загварын гар утсыг хуурч авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч З.Эмэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.Т өгсөн: ...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай найз Э нь хүний утаснаас залгаад “Натурт хүрээд ир уулзъя” гэсэн. Тэгэхээр нь би явж очоод Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натурын тэнд нэг цэцэрлэгийн ойр орчимд уулзаад гадаа уулзаж суусан. Тэгээд байж байтал Э нь “утсаа өгч бай хөгшөөн утсаар чинь нэг хүн рүү яриадахъя” гээд аваад явсан ба эргүүлж өгөөгүй алга болсон. Би Эд “Хуавэй” маркийн гар утас өгсөн. Би утасны хохирлын мөнгө болох 160.000 төгрөгийг З.Эгаас хүлээж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Э бид хоёр 69 дүгээр сургуульд сурдаг байсан ба арван жилд байхаасаа эхлээд танина. Э бид хоёр найзууд. Э нь урьд нь миний “Самсунг Эс-6” маркийн гар утсыг аваад эргүүлж өгч байгаагүй. Одоо энэ үйлдэл нь хоёр дахь удаагаа болж байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Тухайн үед үед уурандаа тэгээд мэдүүлэг өгсөн. Тухайн 3 хүн нь Э-тай ямар ч хамаарал байхгүй. Явсных нь дараа зодсон юм. Тухайн гурван залуу надаас гал асуугаад “байна уу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн чинь зодсон. Тухайн үед би тэр асуудлаар цагдаад хандаад хэрэг шийдэгдсэн. Энэ асуудал Э-тай ямар ч хамаагүй асуудал байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 34-35-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар З.Э өгсөн: ...Би Э.Т 2005 оноос эхэлж найзалж эхэлсэн. Түүнээс хойш бид хоёр үерхэж нөхөрлөөд өдийг хүртэл явж байгаа. Т эцэг эх болон манай ээж Төр-Эрдэнэ бид хоёрыг үерхэж нөхөрлөдгийг мэддэг. Би 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байрныхаа гадаа танихгүй хүнтэй ганц шил архи хувааж уучихаад 15-16 цагийн үед найз Т-тэй утсаар яриад уулзахаар болсон. Тэгээд бид хоёр Халдвартын эмнэлгийн буудал дээр уулзаад буудлын ойролцоо байх байрны сааданд 1 шил архи хувааж ууж дуусгаад Т-с “найздаа утсаа өгч бай хүн рүү яриад өгье гэж хэлээд утсыг нь авсан” тэгээд би утсаар ярьж байгаа юм шиг болоод явчихсан ба Т архи ууж байсан газраа үлдсэн. Би тэндээсээ 13 дугаар хороолол руу явж байгаад замд таарсан хүнээс “хямдхан утас авах уу” гэж асуусан чинь “сонирхъё” гэхээр нь 60.000 төгрөгт зарчихсан. Тэгээд би утас зарсан төгрөгөөрөө Сансар орж “паб”-д орж пиво ууж байгаад гэр рүүгээ харьсан. Маргааш өглөө нь Улиастайн уртын ам гэдэг газар руу самарт явчихсан. Тэгээд би ахиж Т холбогдоогүй. ...Би хохирогч Т “Самсунг Галакси Эджи-6” маркийн гар утсыг нь аваад хүнд зараад бид хоёр зарсан мөнгөөрөө хамт архи уусан. Тухайн үед Т гар утсаа зарахыг зөвшөөрөөд хамт архи ууж байсан. Би Т хүн явуулж зодуулж байгаагүй. Надад тэгэх ямар нэгэн шалтгаан байхгүй. Би Т дээрэлхээд байдаг асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 46-50-р тал/,
- 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Дамно” хөрөнгийн үнэлгээний ““Хуавэй” /Huawei/ маркийн гар утсыг 160.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 19-20-р тал/,
Шүүгдэгч З.Э иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-61, 65-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.
Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгө болон түүний эзэмших эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байдгаараа ил хулгай болон иргэдийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг ашиглах гэмт хэргүүдээс ялгагдана.
Хуурч мэхлэх гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг хэлнэ.
Бусдын өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг хийнэ гэсэн субъектив зорилго, гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэрэг нь гэрээний эрхзүйн маргаанаас ялгагдана.
Залилан мэхлэх гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсгөл болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
З.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э. Турьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглаж “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлэн “Хуавэй” /Huawei/ загварын гар утсыг хуурч авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э. Т өгсөн: ... 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай найз Э нь хүний утаснаас залгаад “Натурт хүрээд ир уулзъя” гэсэн. Тэгэхээр нь би явж очоод Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натурын тэнд нэг цэцэрлэгийн ойр орчимд уулзаад гадаа уулзаж суусан. Тэгээд байж байтал Э нь “утсаа өгч бай хөгшөөн утсаар чинь нэг хүн рүү яриадахъя” гээд аваад явсан ба эргүүлж өгөөгүй алга болсон. Би Эд “Хуавэй” маркийн гар утас өгсөн. Би утасны хохирлын мөнгө болох 160.000 төгрөгийг З.Эгаас хүлээж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Э бид хоёр 69 дүгээр сургуульд сурдаг байсан ба арван жилд байхаасаа эхлээд танина. Э бид хоёр найзууд. Э нь урьд нь миний “Самсунг Эс-6” маркийн гар утсыг аваад эргүүлж өгч байгаагүй. Одоо энэ үйлдэл нь хоёр дахь удаагаа болж байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Тухайн үед үед уурандаа тэгээд мэдүүлэг өгсөн. Тухайн 3 хүн нь Этай ямар ч хамаарал байхгүй. Явсных нь дараа зодсон юм. Тухайн гурван залуу надаас гал асуугаад “байна уу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн чинь зодсон. Тухайн үед би тэр асуудлаар цагдаад хандаад хэрэг шийдэгдсэн. Энэ асуудал Этай ямар ч хамаагүй асуудал байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 34-35-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар З.Эөгсөн: ...Би Э.Т2005 оноос эхэлж найзалж эхэлсэн. Түүнээс хойш бид хоёр үерхэж нөхөрлөөд өдийг хүртэл явж байгаа. Төр-Эрдэний эцэг эх болон манай ээж Төр-Эрдэнэ бид хоёрыг үерхэж нөхөрлөдгийг мэддэг. Би 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байрныхаа гадаа танихгүй хүнтэй ганц шил архи хувааж уучихаад 15-16 цагийн үед найз Төр-Эрдэнэтэй утсаар яриад уулзахаар болсон. Тэгээд бид хоёр Халдвартын эмнэлгийн буудал дээр уулзаад буудлын ойролцоо байх байрны сааданд 1 шил архи хувааж ууж дуусгаад Төр-Эрдэнээс “найздаа утсаа өгч бай хүн рүү яриад өгье гэж хэлээд утсыг нь авсан” тэгээд би утсаар ярьж байгаа юм шиг болоод явчихсан ба Төр-Эрдэнэ архи ууж байсан газраа үлдсэн. Би тэндээсээ 13 дугаар хороолол руу явж байгаад замд таарсан хүнээс “хямдхан утас авах уу” гэж асуусан чинь “сонирхъё” гэхээр нь 60.000 төгрөгт зарчихсан. Тэгээд би утас зарсан төгрөгөөрөө Сансар орж “паб”-д орж пиво ууж байгаад гэр рүүгээ харьсан. Маргааш өглөө нь Улиастайн уртын ам гэдэг газар руу самарт явчихсан. Тэгээд би ахиж Төр-Эрдэнэтэй холбогдоогүй. ...Би хохирогч Т “Самсунг Галакси Эджи-6” маркийн гар утсыг нь аваад хүнд зараад бид хоёр зарсан мөнгөөрөө хамт архи уусан. Тухайн үед Төр-Эрдэнэ гар утсаа зарахыг зөвшөөрөөд хамт архи ууж байсан. Би Төр-Эрдэнийг хүн явуулж зодуулж байгаагүй. Надад тэгэх ямар нэгэн шалтгаан байхгүй. Би Төр-Эрдэнийг дээрэлхээд байдаг асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 46-50-р тал/,
- 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Дамно” хөрөнгийн үнэлгээний ““Хуавэй” /Huawei/ маркийн гар утсыг 160.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 19-20-р тал/ зэрэг хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Э нь хохирогч Э.Т найз нөхдийн харилцаатай бөгөөд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Э.Т гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч аван бусдад худалдаж байгаа үйлдэл нь бусдыг залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас З.Эгэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд З.Э урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Эбусдыг залилах үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн байна.
Хохирогч Э.Т нь 160.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, хохирол барагдуулж дууссан гэх тул З.Эбаримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 67-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч З.Э эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч З.Ээрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт З.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Э-г 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Э-нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар З.Э оногдуулсан 500 /таван зуун/ нийтэд тустай ажил хийлгэх ялын хуулийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх хязгаарлалтыг тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Эшүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.Э урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ