| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 185/2021/0593/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/634 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/634
2021 05 25 2021/ШЦТ/634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эмч овогт Д.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 200 603 676 0043 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн Хөвсгөл аймгийн Их Уул суманд 1992 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, усны барилга байгууламжийн инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Орон нутаг констракшн” ХХК-д талбайн инженер ажилтай байсан, ам бүл 2, ахын хамт ................ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э овогт Д.Д
Холбогдсон хэргийн талаар:
Д.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.А-той барилгын хар хавтан барилга дээрээс буулгаж тавьчихаад өөрсдөө ач гэх шалтгааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж Т.А биед уруулын няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.А өгсөн: ...Би дүү Ё-тай хамт машин түрээслээд Баянзүрх дүүргийн 17-р хороо “Да хүрээ” захын хойд талд баригдаж байгаа барилга дээрээс ажлын хар хавтан 30 ширхэгийг худалдаж авахаар тохироод 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16:00 цагийн орчимд очсон тэгээд хавтангаа зүссэн чинь цөмөрсөн байсан тэгээд үнээ бага зэрэг буулгах эсэх талаар ярилцсан. Тэгсэн чинь тэнд байсан нэг залуу “авбал ав авахгүй бол боль” гээд байсан. Тэгээд “за за” гээд нэг ширхэгийг нь 20.000 төгрөгөөр авахаар тохироод “ачаад өгчих” гэсэн тэгсэн чинь барилга дээрээсээ буулгаж тавьчихаад “өөрсдөө ач” гэхээр нь би “тохирсон биз дээ чи ямар пээдгэр юм бэ” гээд халаасанд байсан гараа гаргах гэсэн чинь намайг гараараа миний уруулын зүүн хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Д өгсөн: ... Би 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн орчимд фэйсбүүк дээр миний тавьсан дагуу нэг залуу 98976633 гэсэн дугаараас миний 98111416 дугаарын утас руу холбогдоод “бүх хавтанг чинь авъя, зараа устгачих” гэхээр нь зараа устгачхаад байж байсан чинь 16 цаг өнгөрч байхад үед ирээд “бүгдийг нь бол авахгүй, 30 ширхэг хавтан авъя” гэсэн. Тэгээд “үнэнээсээ ярих уу” гэсэн чинь “18.000 төгрөгөөр авъя” гэхээр нь “үгүй” гэсэн чинь “за, за 20.000 төгрөгөөр авъя” гэж байсан чинь “муу байна” гэхээр нь “тэгвэл наймаагаа болъё” гэсэн чинь намайг “чи муу барилгын халтар бацаан” гээд босож ирээд цохих гэж байгаа юм шиг гараа далайгаад ирэхээр нь цочоод гараараа эрүү рүү нэг удаа цохисон. Тэгээд тэр залуу цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10256 дугаартай шинжээчийн:
1. Т.А биед уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ж.Г гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р тал/,
Шүүгдэгч Д.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар болон хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 39-45, 54-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.А-той барилгын хар хавтан барилга дээрээс буулгаж тавьчихаад өөрсдөө ач гэх шалтгааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж Т.Абиед уруулын няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.А өгсөн: ...Би дүү Ё-тай хамт машин түрээслээд Баянзүрх дүүргийн 17-р хороо “Да хүрээ” захын хойд талд баригдаж байгаа барилга дээрээс ажлын хар хавтан 30 ширхэгийг худалдаж авахаар тохироод 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16:00 цагийн орчимд очсон тэгээд хавтангаа зүссэн чинь цөмөрсөн байсан тэгээд үнээ бага зэрэг буулгах эсэх талаар ярилцсан. Тэгсэн чинь тэнд байсан нэг залуу “авбал ав авахгүй бол боль” гээд байсан. Тэгээд “за за” гээд нэг ширхэгийг нь 20.000 төгрөгөөр авахаар тохироод “ачаад өгчих” гэсэн тэгсэн чинь барилга дээрээсээ буулгаж тавьчихаад “өөрсдөө ач” гэхээр нь би “тохирсон биз дээ чи ямар пээдгэр юм бэ” гээд халаасанд байсан гараа гаргах гэсэн чинь намайг гараараа миний уруулын зүүн хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Д өгсөн: ... Би 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн орчимд фэйсбүүк дээр миний тавьсан дагуу нэг залуу 98976633 гэсэн дугаараас миний 98111416 дугаарын утас руу холбогдоод “бүх хавтанг чинь авъя, зараа устгачих” гэхээр нь зараа устгачхаад байж байсан чинь 16 цаг өнгөрч байхад үед ирээд “бүгдийг нь бол авахгүй, 30 ширхэг хавтан авъя” гэсэн. Тэгээд “үнэнээсээ ярих уу” гэсэн чинь “18.000 төгрөгөөр авъя” гэхээр нь “үгүй” гэсэн чинь “за, за 20.000 төгрөгөөр авъя” гэж тохирсон. Тэгээд машинаа оруулж ирээд авчих гэж байсан чинь “муу байна” гэхээр нь “тэгвэл наймаагаа болъё” гэсэн чинь намайг “чи муу барилгын халтар бацаан” гээд босож ирээд цохих гэж байгаа юм шиг гараа далайгаад ирэхээр нь цочоод гараараа эрүү рүү нэг удаа цохисон. Тэгээд тэр залуу цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10256 дугаартай шинжээчийн:
1. Т.А биед уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ж.Г гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Д.Д гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь хохирогч Т.А-ыг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Дхохирогч Т.А-ыг цохиж байгаа гэмт үйлдэл, хохирогч Т.А биед учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Д гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд Д.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Хохирогч Т.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх ирүүлээгүй байх тул шүүгдэгч Д.Д бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эмч овогт Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Д нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэргийн улмаас Д.Днь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ