| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0409/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/45 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., |
| Улсын яллагч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ....................
Улсын яллагчаар ..............
Шинжээч Э.Эрхэмбаяр /онлайн/
Хохирогч С.Оюунцэцэг /онлайн
Хохирогч Н.Энхбаяр /онлайн/
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Ганбаатар
Шүүгдэгч А.Г, Н.Пм нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А.Ганзориг, С овгийн Н.Пагамдулам нарт холбогдох эрүүгийн 2034003700383 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.