Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Улсын яллагчаар М.Гансувд

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн А.Д холбогдох эрүүгийн 2134000000038 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 119 дүгээр холбооны албаны дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн А.Д.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг, Цэргийн байр гэх газарт 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 цагийн орчимд Ж.Лхагва-Эрдэнэтэй “амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Дийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг, Цэргийн байр гэх газарт 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 цагийн орчимд Ж.Лхагва-Эрдэнэтэй “амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн болон прокурорын тогтоол /хх-ийн 24-26 тал/
  • Шүүгдэгч А.Дийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 42 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 47 тал/
  • Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаартай “...Ж.Лхагва-Эрдэнийн биед дээд уруулд шарх, дух, эрүү, баруун мөрөнд зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий гэтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам, зааврын 2.4.1-д зааснаар хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тонтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20 тал/
  • Хохирогч Ж.Лхагва-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2021 лны 01 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Алтанбулаг сумын төв цэргийн байранд гэртээ н.Мөнхтулгын хамт нийслэл нэртэй 0.5 литрийн пиво ууж байсан юм. Тэгээд шөнө 2 цагийн үед н.Мөнхтулга нь гэртээ орсон юм. Тэгээд би гэртээ ганцаараа байж байтал хаалга тогшсон. Тэгээд би хаалгаа онгойлготол н.Д байсан. Тэгээд манай гэрт орж ирээд айл амьтан унтуул гэхээр нь би одоо амрах гэж байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед намайг гараараа нэг удаа алгадхаар нь би газар унаад босож ирээд яаж байгаа юм бэ гээд заамдаад автал миний хамар луу нэг удаа цохисон. Тэгээд маргалдаад байж байтал н.Мөнхтулга орж ирээд салгасан. Тэгээд тухайн үед уруул хавдсан хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд тухайн үед цагдаад дуудлага өгсөн юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 11 тал/,
  • Гэрч А.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны орой Ж.Лхагва-Эрдэнэ манай хажуу өрөөнд амьдардаг юм. Тэгээд гэрт 21 цагийн үед сэнгүр нэртэй 0.5 литрийн шилтэй пиво 4 ширхгийг бас 0.5 литрийн хараа нэртэй архи аваад ирсэн. Тэгээд бид хоёр тэр пивийг нь хувааж уучихаад би амарлаа гээд өрөө рүүгээ орсон юм. Тэгээд байж байтал Ж.Лхагва-Эрдэнэ гэртээ ганцаараа орилоод байхаар нь би гэрт нь ороод юундаа орилоод байгаа юм бэ, амар гэж хэлчихээд гэртээ ороод гэрээ цэвэрлээд байж байтал А.Д ахмад орж яваа харагдсан. Тэгээд удалгүй түчигнээд байхаар нь ортол барилцаад зогсож байсан. Тэгээд очоод салгасан. Тэгээд тухайн үед Ж.Лхагва-Эрдэнийн хамраас нь цус гарчихсан, уруул нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
  • Шүүгдэгч А.Дийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны оройн 23 цагийн үед би гэртээ амарч байсан. Би гэртээ эхнэртэйгээ хамт байсан ба эхнэр Н.Батхишигтэй хамт 0.5 граммтай сэнгүр шар айраг уусан. Би унтхынхаа өмнө гэрээсээ бие засахаар гадагш гарсан ба тэгэхэд Ж.Лхагва-Эрдэнийн орцонд хүмүүс шуугилдаад, маргалдаад байхаар нь Ж.Лхагва-Эрдэнийн гар утас руу залгаад юу болоод байгаа юм бэ, яагаад шуугилдаад байгаа юм бэ гэж асуухад Ж.Лхагва-Эрдэнэ уурлаж, та нарт хамаагүй яах гээд байгаа пизданууд вэ гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би Ж.Лхагва-Эрдэнийн орцонд орж, гэрийнх нь хаалгыг цохьтол Ж.Лхагва-Эрдэнэ хаалгаа тайлж өгсөн ба тэгэхэд согтуу байсан. Би Ж.Лхагва-Эрдэнийн гэрт ороод юу болоод агсам тавиад байгаа юм бэ гэж асуухад уурлаад чамд хамаагүй гэж хэлээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь алгадсан. Тэгтэл намайг зөрүүлээд миний зүүн шанаанд цохисон. Би хариу үйлдэл үзүүлж түүний баруун талын шанаа хэсэгт нь зүүн гараа цохисон. Тэгтэл гаднаас хөрш айлын н.Мөнхтулга гэх залуу орж ирээд салгасан. Тэрнээс хойш ахин зодоон болоогүй. Н.Мөнхтулга гэх залуу орж ирээд Ж.Лхагва-Эрдэнийг амраах гэж их оролдсон. Ж.Лхагва-Эрдэнэ амрахгүй орилж, хашгичин над рууаяга энэ тэр авч шидсэн. Тэгээд 00 цагаас 01 цагийн хооронд би сумын цагдаа н.Баянжаргалд дуудлага өгөхөд хөдөө пост байна наад хүнээ учирлаад амраачих гэж хэлсэн. Тэгсэн 04 цагийн үед цагдаа над руу залгаад Ж.Лхагва-Эрдэнийн гэрт ороод ир гэсэн. Тэгэхээр нь би тэнд ортол сумын цагдаа, н.Мөнхтулга, Ж.Лхагва-Эрдэнэ бид нарыг аваад цагдаагийн хэсгийн байранд аваачин, согтуурал хэмжигч багаж үлээлгэсэн. Би үлээхэд 0,354 гарч байсан. Харин нөгөө хоёр залуугийнх 1.06 хувьтай гарсан. Сумын цагдаа Ж.Лхагва-Эрдэнийг сумын эрүүл мэндийн төвд аваачиж үзүүлсэн. Тэнд үзүүлээд эргээд сумын цагдаагийн хэсгийн байранд ирээд бид нарыг харьж, амарч чадах уу гэж асуухад нь бид нар харьж амарч чадна гэж хэлээд Ж.Лхагва-Эрдэнээс уучлалт гуйгаад, бүгд гэр рүүгээ явж амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 42 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 2 сарын 09-ний өдөр 08 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 48-49 тал/ 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч А.Д нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

Шүүгдэгч А.Дид холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч А.Дийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч А.Д нь холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: