МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж
-улсын яллагчаар Х.Оюунцэцэг
-шүүгдэгч Б.О
-хохирогч А.Анударь нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Д.Г холбогдох эрүүгийн 2034005210498 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Баянгол ресорт” ХХК-д харуул ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ..... тоотод оршин суух хаягтай, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон эрдэнэ овогт Баасанхүүгийн Одбилэг
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.О нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн Нуурын 01-23 тоотод өөрийн эхнэр А.Анударийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн Нуурын 01-23 тоотод өөрийн эхнэр А.Анударийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/
- Хохирогч А.Анударийн мэдүүлэг /хх-ийн 9-13 тал/
- Гэрч З.Энхцацралийн мэдүүлэг /хх-ийн 15 тал/
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 590 дугаартай дүгнэлт /17-18 тал/
- Б.Оийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 14 тал/
- Яллагдагч Б.Оийн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 15 тал/
- Шүүгдэгч Б.О, хохирогч А.Анударь нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 45-46 тал/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол, ялын санал /хх-ийн 54 тал/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 590 дугаартай "А.Анударийн биед зүүн өгзөгний дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэпгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 18 тал/
- Хохирогч А.Анударийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "Би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ 12 цагийн үед нөхөр Б.О, 2 хүүхдийн хамт байж байхад нөхөртэйгээ ялихгүй зүйлээс болж маргалдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа өөрийн төрсөн ээж н.Лхамхүү гэх хүнтэй утсаар яриад, би энэ Эрдэнэ суманд баймааргүй байна, хотод гэртээ харимаар байна гээд яриад байж байтал нөхөр Б.О шалтгаангүйгээр миний “Самсунг галакси эс-7” маркийн гар утсыг аваад шидэхээр нь би яаж байгаа юм гээд ганц нэг хараалын үг хэлсэн чинь Б.О намайг өөрийнхөө суран бүсээр ар нуруу хэсэгт 1 удаа ороолгосон. Тэгээд би уйлаад биенд таталт өгөөд, унаад ухаан алдаад нэг сэрсэн чинь эмч ирчихсэн байсан" ... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/
- Яллагдагч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "Би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ гаднаас мод түлээ оруулж ирээд эхнэр А.Анударьд би гэр орноо цэвэрлэхгүй яасан юм бэ, ингээд хэвтээд байх юм уу гээд жаахан ууртай хэлчихээд гэрээс гараад нүүрс оруулж иртэл манай эхнэр А.Анударь хадам ээж н.Лхамхүүтэй Б.О үглээд лайтай юм аа, хурдан Улаанбаатар хот руу тань дээр очмоор байна гээд утсаар ярьж байхаар нь утсыг нь аваад хоёрын хооронд зүйл дээр хов зөөхөөс ичихгүй байна уу гээд гар утсыг нь шидчихсэн чинь намайг пизда минь утас эвдчихлээ гөлөг минь гээд орилж, хашгичаад байхаар нь би уурандаа дээлээ бүсэлж байсан тэлээгээрээ А.Анударийг чи наад хэл амаа гээд нэг ар нуруу, бөөр хажуу хэсэг рүү нь ороолгосон юм. Тэгтэл манай эхнэр яая пизда минь гэж хэлээд татаад унахаар нь Эрдэнэ сумын эмнэлэг рүү яриад, эмч ирж үзээд А.Анударь ядарч, бухимдсан байна гэж хэлээд явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 07 тал/
- Шүүгдэгч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О нь 2021 оны 02 сарын 01-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 45 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 23 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-49-52 тал/ 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.О нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.
Б.От холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Оийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хар өнгийн суран, төмөр аралтай, 2 хэлтэй бүс хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Б овгийн Б.О-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Б овгийн Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
- Шүүгдэгч Б.От ногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Оийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх 250 цагийн 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн суран, төмөр аралтай, 2 хэлтэй бүсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахийг шүүхийн тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА