МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн
-улсын яллагчаар П.Даваасүрэн,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан
-шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.Т-т холбогдох эрүүгийн 2003004850430 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овгийн Н.Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Н.Т нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 22 цаг 40 минутын үед Төв аймгийн Батсүмбэр сумын 1-р багийн нутагт Төмөр замын 312 дугаар километрийн 5 дугаар зуутад байрлах төмөр замын гарам бүхий замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2.7 промилли согтолттой үедээ “Киа бонго” маркийн “62-60 БУЛ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 17.3-т заасан “Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио /хонох/ ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно”, 17.4-т заасан “Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал, гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин төмөр замын гарам руу орсноос Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн суудлын 263 дугаар галт тэрэгтэй мөргөлдөж, зорчигч Ц.Даваасамбуугийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-15 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Туулын мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, хохирогч Ц.Даваасамбуугийн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, гэрч Э.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/, гэрч Н.Бат-Эрдэнийн мэдуүлэг /xx-ийн 40-41 тал/ гэрч Н.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/, гэрч Г.Билгүүний мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/, гэрч Б.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/, гэрч Т.Алтантөгсийн мэдүүлэг /хх-ийн 50-52 тал/, ШШҮХ-ийн Химийн шинжээчийн 5436 дугаартай дүгнэлт /xx-ийн 88-90 тал/ нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1213 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77 тал/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11508 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67 тал/, хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акт /хх-ийн 83 тал/, Зам, тээврийн хөгжлийн яамны шинжээчийн 20/74/11 дугаартай дүгнэлт /хх-ийн 102-103 тал/, "2 Загал-002” илчит тэрэгний Б секцэнд гарсан гэмтлийн үнэлгээ /xx-ийн 146-150 тал/, Улаанбаатар төмөр замын Мандал өртөөний гармын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 210-211 тал/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 111-112 тал/, шүүгдэгч Н.Тын ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 226 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Тт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Н.Т нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 22 цаг 40 минутын үед Төв аймгийн Батсүмбэр сумын 1-р багийн нутагт Төмөр замын 312 дугаар километрийн 5 дугаар зуутад байрлах төмөр замын гарам бүхий замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа хэрэглсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2.7 промилли согтолттой үедээ “Киа бонго” маркийн “62-60 БУЛ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 17.3-т заасан “Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио /хонох/ ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно”, 17.4-т заасан “Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал, гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин төмөр замын гарам руу орсноос Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн суудлын 263 дугаар галт тэрэгтэй мөргөлдөж, зорчигч Ц.Даваасамбуугийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-15 тал/
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Туулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тухайн осол гарсан өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2Загал-002 дугаартай илчит тэрэг нь Мандал-Шатан хоорондын зам буюу 313 дугаартай гарам дээр “62-60” БУЛ улсын дугаартай автомашин мөргүүлснээс яаралтай тормос хийж 2 цаг 56 минут сул зогссон. Төмөр замын хэмжээнд сул зогсол буюу зуурмагийн тасалдалтын хохирлын хэмжээг замын даргын А/486 тоот тушаалын дагуу тооцож гаргадаг. Мөн тухайн илчит тэргэнд учирсан хохирол, гэмтлийг арилгахад нийтдээ 5.627.360 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлоо буруутай этгээдээс нь нэхэмжлэх болно. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад тухайн осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч Н.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцож, тухайн осол гаргасан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул буруутай этгээдээс хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
- хохирогч Ц.Даваасамбуугийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр уг нь Н.Т бид 2 ногоон тэжээл ачих байсан боловч Н.Тын машин нь зарим үед асаад, зарим үед асахгүй байгаад байсан юм билээ, тэгэхээр нь машиныхаа статерыг янзлуулахаар болоод машинаа өнхрүүлж асаагаад манай гэрт 16 цаг өнгөрч байхад эхнэртэйгээ хамт хүрээд ирсэн. Тэгээд бид 3 манайхаас 3 км-ийн зайтай байдаг Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол гэх газарт байрлах асрамжийн газарт ажилладаг эхнэрийг нь ажил дээр нь буулгачихаад машиныхаа статерыг засуулахаар Батсүмбэр сум орж, н.Чулуунбаатар гэдэг айлын хашаанд очоод би н.Энхбаяр гэдэг залуутай 2 шил 0.5 литрийн хараа архи хувааж уусан. Би тэр архийг ууснаас хойш болсон явдлыг ерөөсөө санахгүй байгаа юм. Намайг н.Энхбаяртай архи уугаад согтохоос өмнө бол н.Чулуунбаатар, Н.Т 2 архи уугаагүй машиныхаа статерыг засаад байж байсан. Би вагонтой мөргөлдсөн, сумын эмнэлэгт очсоноо ерөөсөө санахгүй байгаа. Харин Улаанбаатар хотод байх гэмтлийн эмнэлэгт ирээд хавирганы зургаа авхуулж байснаа санаж байна. Эмч толгойны зураг авхуул гэж хэлж байсан боловч тухайн үед надад мөнгө байгаагүй учраас авхуулж чадаагүй. Тухайн үед би өөрийн төрсөн эгч болох н.Сайндаа эгчийн хүү н.Батзул руу залгуулаад ах нь вагонд мөргүүлчихсэн гэмтлийн эмнэлэг дээр байна, хүрээд ир гэж хэлсэн чинь нилээн удаж байгаад н.Батзул ирсэн. Тухайн үед хавирга өвдөөд сууж чадахгүй байсан учраас шууд н.Батзулын гэр рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
- гэрч Э.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 10 дугаар сарын 02-ны 21 цаг 10 минутад туслах машинч Н.Бат-Эрдэнийн хамтаар Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн суудлын 263 дугаар галт тэргээр аялалд гараад явж байтал төмөр замын Мандал өртөөний 313 дугаар км-ийн 5 дугаар зуутын хаалтгүй гарам дөхөх үед дуут дохио өгсөн, мөн гарам дээр дуут дохио өгсөн боловч баруунаас зүүн тийшээ чиглэлтэй цагаан өнгийн ачааны портер маркийн тээврийн хэрэгсэл шууд яваад ороод ирсэн. Тэгээд шууд яаралтай тормос хийгээд төмөр замын 312 дугаар км-ийн 10 дугаар зуутад зогсоод Мандал өртөөний жижүүрт мэдэгдээд галт тэрэгний даргад мэдэгдсэн. Тухайн үед тормос гол хоолойд агаар алдагдаад байхаар нь туслах машинчаа буулгаж, зүтгүүрийн урд талыг шалгуулахад гол хоолой хугарчихсан байна гэж хэлсэн. Би секцээ сольчихоод 2 секцийн хооронд агаарыг хаачихаад туслах машинчаа тээврийн хэрэгсэлд байгаа хүмүүсийг үзчихээд ир гээд явуулсан чинь 2 хүн нь согтуу, ямар ч байсан амьд байна, түргэн яваад явчихсан байна гэж надад мэдэгдсэн. Би зааварлагч машинч болон ашиглалт эрхэлсэн орлогч дарга нартаа энэ тухай утсаар мэдэгдэхэд цагдаагийн бүрэлдэхүүн очиж байгаа гэж байна, галт тэргээ хөдөлгөж болохгүй гэж хэлсэн. Хэргийн газрын үзлэг хийж дууссаны дараа Мандал өртөө рүү орж, зүтгүүрээ сольж, өөр зүтгүүрээр явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
- гэрч Н.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 10 дугаар сарын 02-ны 21 цаг 10 минутад машинч Э.Мөнхбаатарын хамт Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн суудлын 263 дугаар тэргээр аялалд гараад явж байгаад Улаанбаатөр төмөр замын даргын А-231 тоот тушаалын дагуу машинч Мандал өртөөний жижүүртэй 263 дугаар галт тэрэг Мандал өртөөний анхааруулга дохионд орйтон ирлээ гэхэд нь Мандал өртөөний жижүүр 263 дугаар галт тэргийг Мандал өртөөний гол замаар шууд явуулж байна, орох гарах дохио нээлттэй гэж хэлэхээр нь би 263 дугаар галт тэрэг өртөөний гол замаар шууд явуулж байна гэж мэдлээ, анхааруулах дохионы заалт ногоон байна, 02 илчит тэрэг тэрэгтэй машинч Э.Мөнхбаатар гэж хэлэхээр нь Мандал өртөөний жижүүр зөв ойлгосон байна, гүйцэтгэ гэхээр нь машинч мэдлээ гээд станцаар албан ярилцлага хийж дууссан. Мандал өртөөний жижүүр угтаж аваад ногоон гэрлээ анивчуулсан. Би машинчдаа гол замын хурд 80-тай гэж хэлэхэд машинч мэдлээ гэж хэлэхээр нь нарийн бдүдүүн сигналаа өгөөд явсан. Гар дохио өнгөрөөд гарам дээр дөхөж ирэх үед туслах машинч талаас буюу зүүн тийш чиглэлтэй цагаан өнгийн портер маркийн машин галт тэрэгний урдуур ороод ирэхэд яаралтай тормос гишгэсэн боловч тэвш хэсгээрээ мөргүүлсэн. Тэгээд 312 дугаар км-ийн 10 дугаар зуут дээр зогссон. Машинч маань тормосны гол хоолойны крант онгойчихсон байж магадгүй чи буугаад хараадах гэхээр нь би буугаад хартал тормосны гол хоолоын крант нь угаараа тасарсан хаах боломжгүй байхаар нь машинчдаа энэ секцээрээ агаараа цэнэглэн гэж байхгүй юм байна, секцээ болиод шилжүүлгээ нөгөө кабиндаа аваад секц хоорондын таслах крантыг бүгдийг нь хаасан. Мөн зүтгүүрийн гадна талын эвдрэл гэмтлийн зурагнуудыг авсан, машинч галт тэрэгний дарга, цагдаа нартай нь станцаар ярьсан. Би зааварлагч машинчдаа эвдрэл гэмтлийн зургийг явуулчихаад мөргүүлсэн тээврийн хэрэгсэл дээр гүйгээд очиход вагоны цагдаа, галт тэрэгний дарга, замын мастер нар байж байсан. Би хүмүүс нь гайгүй юу гэж асуутал дээлтэй хөдөөний 2 хүн байсан. Сая эмнэлэг аваад явчихлаа биеийн байдал нь гайгүй, санаа зоволтгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /xx-ийн 40-41 тал/,
- гэрч Н.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 10 дугаар сарын 02-ны 21 цаг 10 минутад Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 263 дугаар галт тэргэнд хэв журмын ажил хариуцсан байцааг, цагдаагийн ахмад н.Билгүүнийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Миний үүрэг гүйцэтгэж байсан галт тэрэг нь Мандал өртөө дээр зогсолт хийх ёсгүй байсан боловч гэнэт вагон зогсчихоор нь цонхоор хартал Мандал өртөө дөнгөж өнгөрөөд зогсчихсон байсан. Галт тэрэгний үйлчлэг нь галт тэрэг ямар ч перонгүй газар зогсчихлоо гэж хэлсэн. Тухайн үед мана галт тэргээр Сэлэнгэ зангилаанны хэв журмын байцаагч, цагдаагийн дэслэгч К.Нэргүй зорчиж байсан. Тэгээд бид хоёр дээр ирээд хүн мөргөчихсөн байна гэхээр нь ахмад н.Билгүүн бид хоёр хэргийн газарт очтол нэг эрэгтэй хүн хашлаганы шон тэвэрчихсэн сууж байсан. Тээврийн хэрэгсэлд хүн байгаа эсэхийг шалгахад нэг эрэгтэй хүн кабиндаа байсан. Тэр хүн эхэндээ бол хөдлөхгүй байсан. Хэсэг хугацааны дараа нөгөө хүн хөдөлж эхэлсэн. Тэгэхээр нь Эмээлт 10 руу залгаж, машин дотор байгаа хүн хөдөлж байна, гаргачих уу гэж асуутал эвтэйхэн гаргачих гэж хэлэхээр нь цонхыг нь хагалаад нөгөө хүнийг гаргаж авсан. Тэрнээс хойш 10-15 минутын дараа Мандал сумын эмч ирээд машин дотор байсан 2 эрэгтэй хүнийг машиндаа суулгах үед нь би нэрийг нь асуутал шон тэврээд сууж байсан хүн нэрээ хэлсэн. Харин машинаас гаргаж авсан хүн буюу жолооч нь нэрээ мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд уг 2 хүнийг эмнэлэг рүү аваад явсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,
- гэрч Г.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 10 дугаар сарын 02-ны 21 цаг 10 минутад Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 263 дугаар галт тэргэнд цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Батжаргалын хамт үүрэг гүйцэтгэсэн. Мандал өртөөний хаалтгүй гарам өнгөрөөд галт тэрэг зогсчихоор нь цагдаа, ахлах ахлагч н.Батжаргалын хамт вагоноос буутал гармын зүүн талд портер маркийн тээврийн хэрэгсэл вагонтой мөргөлдчихсөн байсан. Машины гадна талд 1 эрэгтэй хүн, машин дотор 1 эрэгтэй хүн байсан. Уг 2 хүн 2 улаа согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, ил харагдах гэмтэл, шархгүй байсан. Тэгээд 10-15 минутын дараа Мандал сумын эмч ирээд уг 2 хүнийг аваад явсан. Жижүүрийн бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын үзлэг дууссаны дараа галт тэрэг хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,
- гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тухайн осол болсоны дараа төлөвлөгөөт бус засварт оруулахад 23агал-002 дугаартай илчит тэргэнд колиферийн мотор шатсан, тоормосны гол хоолой угаараа хугарсан, авто угсраа татуурга тахийсан, авто угсраа шалгах, туслах тал бамбай ялуу гэмтсэн, машинч талын түлшний банк түлш гоожсон, шалгах, туслах талын бак цохигдсон, мал хамагч гэмтсэн, тэжээлийн хоолой тахисан, ЭПК-ийн гол хоолойн турба тасарсан гэмтлүүд учирсан байна. Төлөвлөгөөт бус засварт орсоны дараа 16.2 цагийн хугацаанд засварчин гэмтэл санамжийг бүгдийг нь арилгахад зөвхөн засварын ажлын хөлс нийт дүн 215042 төгрөг болсон. Мөн засварт шаардагдах сэлбэг материал 419.203 төгрөг, илчит тэрэгний сул зогсолтын төлбөр 307.900. Замын даргын А/486 тоот тушаалын дагуу 263 дугаар галт тэрэг 2 цаг 35 минут зогссон зогсолтын төлбөр 2.669.179, 00 төгрөг, 263 дугаар галт тэрэг хоорондын замд саатсанаас шалтгаалж Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд явж байса зорчигчийн 272 дугаар шалт тэрэг мөн 2 цаг 35 минут графикаас хоцорч явсан үүний төлбөр нь 2.016.036,00 төгрөг болсон. Вагон цагаар тооцвол 272 дугаар галт тэрэг нь 59,8 ваг/цаг, үндсэн цагаар 2.6 цаг, 263 дугаар галт тэрэг 80.6 ваг/цаг, шууд зогссон цаг нь 3.1 цаг болсон байна. Нийт 5.7 цаг, 140.4 ваг/цаг нь нийт төлбөр 4.685.215 төгрөг гарсан. Засварчдын ажлын хөлс, түүнд олгох нэмэгдэл хөлс, сэлбэг, материалын үнэ А/486 тоот тушаалын зогсолтын төлбөр, илчит тэрэгний сул зогсолтын төлбөр бүгд нийлээд 5.627.360 төгрөг болсон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,
- ШШҮХ-ийн Химийн шинжээчийн 5436 дугаартай дүгнэлт /xx-ийн 88-90 тал/ нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1213 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-76-77 тал/,
- хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11508 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67 тал/,
- хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акт /хх-ийн 83 тал/,
- Зам, тээврийн хөгжлийн яамны шинжээчийн 20/74/11 дугаартай дүгнэлт /хх-ийн 102-103 тал/,
- "2 Загал-002” илчит тэрэгний Б секцэнд гарсан гэмтлийн үнэлгээ /xx-ийн 146-150 тал/,
- Улаанбаатар төмөр замын Мандал өртөөний гармын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 210-211 тал/,
- мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 111-112 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Т нь “Киа Бонго” маркийн “62-60 БУЛ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа хэрэглсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2.7 промилли согтолттой үедээ “Киа бонго” маркийн “62-60 БУЛ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 17.3-т заасан “Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио /хонох/ ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно”, 17.4-т заасан “Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал, гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.
Шүүгдэгч Н.Тын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсаныг ойлгоно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Тыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2.7 промилли согтолттой үедээ “Киа бонго” маркийн “62-60 БУЛ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 17.3-т заасан “Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио /хонох/ ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно”, 17.4-т заасан “Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал, гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин төмөр замын гарам руу орсноос Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн суудлын 263 дугаар галт тэрэгтэй мөргөлдөж, зорчигч Ц.Даваасамбуугийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Н.Т нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Н.Тыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ц.Даваасамбууд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Тоос хохирогч Ц.Даваасамбууд гаргуулах хохирол төлбөрийн асуудал байхгүй. Харин иргэний нэхэмжлэгч Б.Туул нь 5.627.360 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүгдэгч Н.Т нь 3.600.000 төгрөгийг төлсөн ба үлдэх 2.027.360 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Н.Тоос 2.027.360 төгрөгийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Улаанбаатар татах хэсэгт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Тт 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял ногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нь “Миний үйчлүүлэгч Н.Тын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Ц.Даваасамбууд учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харин иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлоос 2.026.360 төгрөг төлөхөөр байгаа. Хохирлыг төлж чадаагүй учир нь улсын хэмжээнд онцгой байдал зарласантай холбогдуулж сүүний машин очоогүй, сүүгээ борлуулж чадаагүй байснаас болж хохирлоо төлж чадаагүй байгаа. Уг хохирлоо ойрын хугацаанд төлж барагдуулж чадна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Н.Тын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Н.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхөн төлөхөө илэрхийлсэн / шүүгдэгч Н.Т нь 10 тооны үхэртэй, хамтран амьдрагч Т.Пагмасүрэн нь эрхэлсэн тодорхой ажилтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг / зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч Шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтуруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Н.Тт үүрэг болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Н.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар нь ял шийтгэлгүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар ослын үеийн дүрс бичлэг бүхий 3 ширхэг DVD, “Киа Бонго” маркийн “62-60 БУЛ” улсын дугаартай 00848408 дугаарт тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0735054 дугаартай авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, шүүгдэгч Н.Тын “А, В” ангиллын 1066815 дугаартай жолоочийн үнэмлэхийг тус тус хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шүүгдэгч Н.Тын “А, В” ангиллын 1066815 дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Б овогт Н.Тыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Б овогт Н.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Н.Тт үүрэг болгосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Н.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний №1066215 дугаарын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь хохирогч Ц.Даваасамбууд 260.000 төгрөг төлсөн түүнд төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч байгууллагад 3.600.000 төгрөгийг төлсөн, үлдэх 2.027.360 төгрөгийг шүүгдэгч Н.Тоос гаргуулж Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Улаанбаатар татах хэсэгт олгосугай.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Тын №1066215 дугаарын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА