| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0498/Э/223/2021/0017 |
| Дугаар | 2021/ШЦТ/82 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.2.4., |
| Улсын яллагч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон
Иргэдийн төлөөлөгч Г.Даваадулам,
Улсын яллагч Э.Билгүүн,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батчимэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогтой Ш.Б холбогдох эрүүгийн 2034000000478 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар ............... оршин сууж байгаа, урьд нь Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэ хариуцах чадвартай гэх Д лам овогтой Ш.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ш.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн төвд "Загдал" гэх газар өөрийн хөрш зэргэлдээ амьдардаг бага насны хүүхэд болох 13 нас 2 сар 7 хоногтой Э.Э-ийн хоолойг нь боон ухаан алдуулж хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,
мөн эрүүл мэндэд нь тархи доргилт, хэлэнд шарх, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад тархмал цус харвалт, хамрын нуруу, зүүн хацар, эрүүнд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ш.Б өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэх,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батчимэгийн өгсөн: “Манайх Ш.Бтэй хөрш, энэ хүн манай охиныг багаас нь мэднэ хөрш болоод 6 жил болж байгаа. Манайхаар орж гараад миний охиныг шулмас гээд тоглоод байдаг байсан. Би ахындаа ажил хийж байх хооронд манай нөхөр охиноо харж байсан манай нөхрийг дагуулж явсан байсан. Би урд ахынхаа гуанзанд бэлтгэл хийж байсан. Тэр хооронд миний охиныг машинд унтаж байхад нь хамрыг нь дарж багалзуурдаж авч гараад ухаан алдуулаад энэ бүх хэргийг хийсэн байна лээ. Одоогоор миний охин тархи толгой өвддөг, юмнаас айж зочдог, шөнө орой ганцаараа унтахгүй дандаа л аав ээжийнхээ дэргэд унтдаг. Одоо гадаа аавтайгаа хамт машинд байгаа цуг хамт оръё гэхээр айгаад байна гээд орилоод орж ирэхгүй байгаа. Өмнөх шүүх хуралдаанд би охиноо дагуулж ирээд охин бие засъя гэхээр нь дагуулаад гарсан Ш.Б нэг өрөөнд байж таараад охин маань харангуутаа надаас хөтлөлцөөд явж байснаа миний гарыг авч чулуудангуутаа гарч орилоод машинд дайруулахаа шахсан. Ер нь тархи толгой нь их өвддөг, сэтгэл санааны хувьд цочрол их байгаа.” гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 тал/, насанд хүрээгүй хохирогч Э.Эийн мэдүүлэг /хх-ийн 14-15, 22-24 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батчимэгийн мэдүүлэг /хх-ийн 16-19 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9528 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41 тал/, гэрч Ж.Бадамлянхуагийн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, гэрч Б.Бямбацогтын мэдүүлэг /хх-имйн 25-26 тал/, гэрч Б.Баярмаагийн мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/, гэрч Ж.Мөнхтуулын мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/, гэрч Ж.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 31 тал/, гэрч Г.Эрдэнсайханы мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, гэрч Х.Бат-Өлзийгийн мэдүүлэг /хх-ийн 34 тал/, гэрч Т.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 35 тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 45 тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 48 тал/, хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчийн биеийн байдлын талаар авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 94-96 тал/, нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 98 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4686 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61 тал/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-110 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Ш.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн төвд "Загдал" гэх газарт өөрийн хөрш зэргэлдээ амьдардаг бага насны хүүхэд болох 13 нас 2 сар 7 хоногтой Э.Э-ийн хоолойг нь боон ухаан алдуулж хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,
мөн эрүүл мэндэд нь тархи доргилт, хэлэнд шарх, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад тархмал цус харвалт, хамрын нуруу, зүүн хацар, эрүүнд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаар, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 тал/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Эн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би тус өдөр 22 цаг өнгөрч байхад дүү нарынхаа хамт гэрийн үүдэнд тавиатай байдаг аавынхаа жижиг суудлын машинд унтахаар ор дэрээ засах байхад Ш.Б ах гэрийнхээ үүдний довжоо дээр сууж байсан. Ингээд би 10 настай, 7 настай хоёр дүүтэйгээ хамт ороо засаж дуусаад машиндаа ороод унтахаар хэвтсэн. Би жолоочийн суудлыг хойш нь болгоод тус сандал дээр ороо засаад унтаж байсан. 10 настай дүү хойд суудал дээр, 7 настай дүү маань жолоочийн хажуу талын сандал дээр унтаж байсан. Ингээд бид утсаа оролдож байгаад унтаад өгсөн. Энэ үед ээж маань нагац ах н.Бат-Өлзийгийнх рүү ажил хийхээр явсан, эзгүй байсан. Аав маань гэртээ байсан. Намайг унтаж байхад машины хаалганы цонх тор хийж дуугараад унах чимээгээр би сэрээд харахад манай хажуу айлын Ш.Бат Эрдэнэ ax миний амыг дарж, хоолойг боогоод би ухаан алдчихсан. Ингээд нэг сэрээд харахад Ш.Б ахын байшингийн баруун урд талд зэрлэг өвсөн дээр би хэвтэж байсан. Хажуу тийшээ харахад Ш.Б ах миний хажууд хэвтэж байсан. Тэгтэл намайг сэрхийг мэдчихээд дахиад гараараа миний хоолойг боогоод би ухаан алдчихсан. Тэгээд хөл даараад би сэрэхэд миний өмд дотоожийг тайлчихсан байсан. Ш.Б ах босоод явчихсан. Би ганцаараа байсан. Ингээд би өмдөө өмсөөд босоод иртэл Ш.Б ах манай байшин н.Мөнхтуул эгчийн гэр гуанз хоёрын голд зогсоод миний охин нааш ир гээд дуудахаар нь би үгүй ээ, би чиний охин биш гэхэд намайг дахиж барих гээд өөдөөс явахаар нь би туслаарай гээд зугтаасан. Ингээд н.Мөнхтуул эгчийн гэрийн гадаа очоод орох гэтэл хаалга нь түгжээтэй байхаар нь туслаарай гээд хаалгыг нь нүдсэн. Энэ үед би эргээд харахад Ш.Б ах буцаад гэр лүүгээ чигтэй явж байгаа харагдсан. Би маш их айсан. Ингээд н.Мөнхтуул эгч хаалгаа онгойлгоод би гэрт нь ороод уйлаад болсон үйл явдлаа хэлэхэд миний охин тайвшир гэж хэлээд надад халуун цай хийж өгөөд хөнжилд ороогоод хэвтүүлсэн. Ингээд н.Мөнхтууп эгч аавыг дуудахаар явсан. Удалгүй н.Бат-Өлзий ах ирээд намайг тэврээд гэр рүү хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 22 тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Манай хүүхэд энэ хэргийн улмаас сая ургац хураалт дээр ухаан алдаж унаж Жаргалант сумын эмнэлэгт хүргэгдэж сэргэсэн. Бие сэтгэл санааны хувьд их хохиролтой хэцүү байна. Цус хурсан, нүд нь байнга ухархай руугаа өвдөж, толгой нь бас ойр ойрхон эргэж өвддөг болсон. Мөн хүзүү нь их хөшдөг жаахан ядрахаараа л з зовиурууд нь илрээд байдаг болчихсон. Мөн Ш.Б-н аав нь Жаргалант суман дээр миний охин Э.-аг зүгээр л явж байна лээ шүү дээ гэж хүнд яриад явж байхыг нь манай нөхрийн дүү сонсож надад ирж хэлсэн. Энэ байдлыг нь харахад бидний зүгээс маш их гомдож, сэтгэл санааны дарамтад орж байна. Тус хэрэг гарснаас хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эдгэрч зүгээр явж болдоггүй юм уу, хүний нялх үрийг ийм муухай доромжилчихоод ар гэрийн хүмүүс нь иймэрхүү зүйл яриад явж байхыг хүнээс сонсоод үнэхээр их гомдож байна. Мөн Ш.Б-нх манай хажуу хаалганд амьдардаг учир би Ш.Б- эхнэрээ зовоогоод байдаг байсныг нь мэдэх юм. Хааяа эхнэр нь гэх эмэгтэй гэрээсээ гарч ирээд хаалганыхаа довжоо дээр цус нөжтэйгөө холилдчихсон уйлаад сууж байгаа харагддаг байсан. Би дотроо бодохдоо Ш.Б-ийг гаж сэтгэлгээтэй, хүнийг зодож, зовоож тарчлааж таашаал авдаг хүн ч юм болов уу гэж одоо бодох боллоо. Ингэж бодох шалтгаан нь Ш.Б-ийн ээжийн төрсөн дүү н.Батмөнх гэх хүний эхнэр н.Пагам гэх эмэгтэйг мөн өнгөрсөн жилийн цагаан сараар гэрт нь амыг нь дарж ухаан алдуулсан гэх үйлдэл гаргасныг н.Пагам гуай өөрөө надад хэлсэн. Энэ яриа яригдахад манай найз н.Эрдэнэцэцэг хамт байсан юм. Ингээд би гэрийнхэнд нь хэлэхгүй яасан юм бэ гэж н.Пагам эгчээс асуухад хадмуудаас айгаад, санаа зовоод хэлээгүй гэж ярьж байсан. Тухайн үед н.Пагам эгч цагдаад мэдэгдсэн бол өнөөдөр манай хүүхэд ингэж хохирохгүй байсан байх гэж бодож байна. Нэг ёсондоо гэмт этгээдийг өөгшүүлж, ингэж болдог юм байна гэдэг ойлголтыг төрүүлчхэж гэж дүгнэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Манай охин 2020 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө ахын цайны газар дээр хоолны бэлтгэл ажил хийж дуусаад шөнийн 2 цагт гэртээ ирээд байж байтал н.Туул гэх ирж гэрийн хаалгыг тогшсон. Хаалгаа онгойлгоод хартал н.Туул эгч уйлаад орилоод байсан. Тэгээд яасан бэ гэтэл Э.Э гээд орилоод байсан. Тэгээд н.Туул эгчийн гэрт очоод охин Э.-Эааг хартал миний охин маш их айсан байдалтай чичирж салгалаад орон дээр хэвтэж байсан. Би охин Э.-ийн өмдийг нь доош нь шувтлаад узэхэд өгзөг, гуя нь цэв хүйтэн цус болсон өвс ногоо болсон байсан. Тэгээд өгзгийг нь хоёр тийш нь ярж үзэх гэтэл өвдөөд хүргэхгүй орилоод байсан. Охин Э.Э-аас юу болсон талаар асуухад өөрийн байшингийн урд талд хоёр дүүгийн хамт аав н.Эрдэнэсайханы машинд унтаж байхад нь н.Батаа ах ирээд машины арын цонхыг нь буулгаад хаалгыг нь онгойлгоод миний амыг нь дарж ухаан алдуулан авч явсан. Нэг сэрээд харахад н.Батаа ахын байшингийн урд талын шонгийн хажуу талын зүлгэн дээр хэвтэж байсан. н.Батаа ах мөн хажууд хэт байсан, н.Батаа ах дахиад намайг боогоод ухаан алдуулсан. Ахиад сэргээд өөрийгөө хартал бэлхүүснээс доош өмд, түрсикийг тайлсан байдалтай байсан. н.Батаа ах хажууд байхгүй болохоор хөл нүцгэн зугтаад явж байхад н.Батаа ах дахиж таараад миний охин нааш ир гэж дуудахаар нь зугтсан чигээрээ би чиний охин биш гэж орилоод зугтаад н.Туул эгчийн хаалгыг цохиод н.Туул эгч Э.Э-ааг гэртээ оруулаад намайг дуудсан. Тэгээд л охиноо харахад баруун нүд нь улайгаад дотор талдаа цус хурсан байдалтай, нүүрний арьс нь зулгарсан, хөхөрч хавдсан байсан, хоолойг нь боогоод эрүүн доор нь зулгарч улайсан өгзөг, гуя зэрэг нь цэв хүйтэн, гуя нь цус болсон байсан, өвс ногоо болсон байсан. Маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/,
Гэрч Ж.Бадамлянхуагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Би 2020 оны 08 дугаар сарын 17-ны орой гэртээ ганцаараа унтаж байхад н.Эрдэнэсайхан, н.Бямбацогт, н.Баяраа, н.Батаа нар 0.75 граммтай хараа архитай ирсэн. Тэгээд миний гэрт архиа ууж дуусгачихаад бүгд манай гэрээс гараад явцгаасан. Би 00 цаг өнгөрч байхад гэртээ ганцаараа унтаад өгсөн. Өглөө нь сүүгээ тушаагаад явж байхад цагдаа дээр ир гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч Б.Бямбацогтын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Би Төв аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багт амьдардаг. 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Загдал баг орж өөрийн өвөлжөө саравчаа янзлах гэж очсон. 8 дугаар сарын 17-ны орой 22 цаг болох гэж байхад н.Баяраа гэх манай найз бид хоёр н.Монингоо буюу н.Эрдэнэсайхан ахын гэрт ороод байж байхад н.Батаа гаднаас 0.75 граммтай хараа архи бариад ороод ирсэн. Гаргаж ирээд н.Батаа ууя гэсэн, тэгтэл н.Эрдэнэсайхан ах доошоо н.Биднаагийн гэрт очиж ууя гээд н.Биднаа ахын гэрт очсон. Тэнд хараа нэртэй 0,75 граммтай архи н.Биднаа, н.Баяраа, н.Монингоо, н.Батаа бид 5 уусан. Би тэгээд н.Монингоо ахаар н.Мөнхөө ахын гэрт хүргүүлээд амарсан. Намайг н.Мөнхөө ахын гэрт амарч байхад н.Монингоо буюу н.Эрдэнэсайхан ах хүрч ирээд манай охин Э.Э-ааг н.Батаа оролдсон байна хоёулаа явж н.Батааг хайя гээд н.Биднаа, н.Батжаргал ахын гэрээр орж хайгаад олдоогүй. Буцаад н.Мөнхөө ахын гэрт очоод амарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
Гэрч К.Баяраагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Би 2020 оны 8 дугаар сарын өглөө гэртээ байхад манай найз н.Бямбацогт ирсэн. Тэгээд архи уух уу гэхээр нь би уухгүй, ажилдаа явлаа гээд явсан. Орой нь ажил тараад гэртээ ирээд байж байхад дахиад н.Бямбацогт нь манай гэрт орой 21 цагийн үед нэг 2.5 литртэй “Боргио” пиво бариад орж ирсэн. Энэ пивийг нь аваад манай гэрийн урд талын н.Зоригоо гэх айлд орж уугаад, 23 цаг өнгөрч байхад н.Монингоо буюу н.Эрдэнэсайхан ахын гэрт н.Бямбацогт бид хоёрыг байж байхад н.Батаа 0.75 граммтай хараа архи бариад орж ирсэн. н.Батаа өрөө нилээд согтуу байсан. Тэгээд нөгөө архийг нь ууж дуусаад н.Биднаа ахын гэрт очсон. Н.Бямбацогтын машины араас 0.75 граммтай хараа архи гаргаж ирээд н.Биднаа, н.Эрдэнэсайхан, н.Бямбацогт, н.Батаа бид 5 уусан. Архи ууж дуусаад байж байтал н.Батаа, н.Биднаа ахын гэрээс гараад явсан. Хаашаа явж байгаа талаар нь би н.Батаагаас асуухад хойшоо н.Батжаргал ахын гэрт очлоо гээд явсан. н.Бямбацогт, н.Эрдэнэсайхан ах бид 3 Эрдэнэсайхан ахын гэрт очиход н.Эрдэнэсайхан ахын эхнэр гэртээ манай охиныг хүн оролдсон байна гээд н.Батааг олж авна гээд хайж яваад олдоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
Гэрч Ж.Мөнхтуулын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2020 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад 01 цагийн орчим манай хаалгыг эмэгтэй хүүхдийн хоолойгоор н.Туул эгчээ намайг оруулаач гээд уйлаад тогшоод байсан. Би босоод хаалгаа нээхэд Э.Э уйлчихсан, үс нь сэгсийсэн, хөл нүцгэн, айсан байдалтай орж ирээд чичрээд, уйлаад яасан бэ гэж асуухад Ш.Б ах миний амыг дараад хоолой базсан. Би юм санахгүй байсан. Нэг сэрэхэд би нүцгэн гадаа хэвтэж байсан. Ингээд би гүйгээд ирлээ гэсэн. Өөр юм асуухаар ярихгүй уйлаад чичрээд байсан. Ингээд би гэртээ үлдээгээд аав, ээжид нь хэлэхээр ажил хийж байсан газар руу нь гүйгээд очиход Х.Батчимэгийн ах н.Бат-Өлзий байсан. Ингээд тэр хоёрт хэлчихээд гүйгээд н.Эрдэнэсайханыд ирэхэд ээж, аав хоёр нь байсан. Э.Э-ааг бас гэрт нь ах, эгч хоёр нь манайхаас аваад ирчихсэн байсан. Ингээд манай бэр эгч н.Отгонцэцэг бид хоёр ээжтэй нь хамт өмдийг нь тайлж үзэхэд бөгсөн бие нь шороо, өвс наалдсан, нүүр ам нь цохиулсан юм шиг хавдсан байсан. Ингээд цагдаад дуудлага өгөөд, цагдаа ирээд бүгдийг нь аваад явсан. Ш.Б орой 19-20 цагийн үед ганцаараа халаасандаа архитай ирж аяга гуйгаад архи ууя, эхнэрээ явуулсны баяр тэмдэглэнэ гэж хэлээд цаасан аяга аваад гарсан. Ш.Б тэр хүүхний хамт байж байгаа тэр нь явсан юм байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Гэрч Ж.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2020 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө унтаж байхад н.Мөнхтуул эгч хаалга нээгээд гаднаас хүн орж ирээд, гэрэл асаахад Э.Э-аа хөл нүцгэн, үс нь сэгсийсэн, нүүр ам нь нулимс болчихсон уйлаад юм ярьж чадахгүй Ш.Б ах ам дарсан, хоолой боосон, би ухаан алдсан, эргээд ухаан ороход би шалдан гадаа хэвтэж байсан гэж хэлсэн. Ингээд өмдийг нь тайлж үзэхэд нь бөгс нь шороо, өвс болчихсон байсан. Ингээд гэрт нь хүргэж өгье гээд байтал н.Бат-Өлзий ирээд хөнжилд боогоод аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
Гэрч Г.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би тус өдөр гэртээ 23 цаг 30 минутын үед ганцаараа байж байхад гаднаас н.Бямбацогт манай хөрш Ш.Б, н.Баяраа гуравд орж ирээд 1 шил тал Хараа архи гаргаж ирээд дөрвүүлээ хувааж уугаад, Ш.Б дөрвүүлээ н.Бадамлянхуа ахынд очъё гээд дөрвүүлээ н.Бямбацогтын портер машинд сууж очоод н.Бямбацогт машинаас 0.75 литрийн Хараа архи гаргаж ирээд тавуулаа хувааж уугаад архи талдаа орж байхад Ш.Б гараад явчихаар нь би н.Баяраад наадах чинь хаачих гээд явчихав хар гэхэд араас нь гарч харьчихаад орж ирээд хойшоо чиглээд алхаж байна гэж хэлсэн. Ингээд бид дөрөв архиа ууж дуусгаад н.Бямбацогт, н.Баяраа, хоёроор гэртээ хүргүүлээд, тэр хоёр яваад өгсөн. Би гэртээ орж ирээд эхнэр дээрээ очиход ажил нь дуусаагүй байсан. Тэгээд эргэж гэртээ орж ирээд гадаа машинд утаж байсан бага охиноо гэрт орж унтуулахад манай бага хүү Э.Эрхэс машинд унтаж байсан. Том охин Э.Э-маа машинд утсаа оролдоод унтаагүй байсан. Ингээд би зурагт үзээд сууж байтал 30 орчим минутын дараа н.Отгонцэцэг гаднаас орж ирээд Э.Э-ааг Ш.Б хүчиндчихсэн байна шүү дээ гэж ороод ирсэн. Манай эхнэр бас хамт ор ирмэн. Ингээд би Ш.Б-ийг хайгаад олоогүй. Манай ах дүү нар ирээд бөөндөө хайсан, цагдаад мэдэгдээд цагдаа ирээд, гэрээс нь олж баривчлаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
Гэрч Т.Батжаргалын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Орой 22 цагийн үед байх орж ирээд архи ууна гээд 0.75 литрийн Хараа архитай ганцаараа орж ирээд суугаад байсан. БИ архи уухгүй гэж хэлээд яв гээд явахгүй болохоор нь хүүтэйгээ элбэж хөөж гаргасан. Тэгтэл пизданууд юм аа н.Наранбаатарынд очиж архи ууна гээд хойшоо алхаад явсан. Яг цаг хэд болж байсныг сайн санахгүй байна. Цаг хараагүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,
Гэрч З.Цэрэнпагамын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сард шиг санаж байна өдрийг нь санахгүй байна. Шинэ жилийн баяр дөхсөн байсан үе юм. Манай нөхөр малдаа явчихсан би гэртээ ганцаараа байсан. Тэгтэл Ш.Б гаднаас орж ирээд манай гэрийн хаалгыг дотроос нь түгжээд намайг барих гээд өөдөөс явахаар нь би гэр дотроо гэрээ тойроод зугтаacан. Тэгээд арай гэж хаалганы түгжээгээ мултлаад гэрээсээ гарч зугтаасан. Би энэ асуудлыг нөхрөөсөө нуугаад нөхөртөө хэлээгүй. Түүнээс хойш 2020 оны цагаан сарын битүүний шөнө нөхөр бид хоёр битүүлж, жаахан архи уугаад согтоод унтсан байсан юм. Ингээд шөнө унтаж байхад гаднаас гэрт хүн ороод ирэх шиг болохоор нь гэрлээ асаатал Ш.Б байсан. Тэгтэл шууд миний хоолойг гараараа багалзуурдаж шахаад боосон. Би тавиулах гээд тавиулж чадахгүй амьсгаа авч чадахгүй байсан. Ингээд би бие засья гэж хэлэхэд намайг тавиад би гарахдаа нөхрөө хөлөөрөө нудраад босоорой миний ханиа гэтэл нөхөр маань амархан сэргээд босоод ирсэн. Манай нөхөртэй маргалдаад гэрт үлдсэн. Би гараад эргэж орж чадахгүй байсан. Манайхаас гарахгүй үүрийн 5 цаг хүртэл байж байгаад явсных нь дараа би гэртээ орсон. Би мөн л нөхөртөө хэлээгүй нуусан яагаад гэвэл ах дүү нарын хооронд хов зөөсөн болох байх гэж бодоод би дандаа нуудаг байсан. Хамаатан садан маань Жаргалант суманд байдаггүй ганцаараа байдаг учир хэлж чаддаггүй нуудаг байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,
Гэрч Х.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны хавар шиг санаж байна яг сар, өдрийг нь сайн санахгуй байна. Найз нөхдөөрөө манайд байж байтал манай хажуy айлын З.Цэрэнпагма эгч айсан байдалтай орж ирээд яасан бэ гэж би асуухад Ш.Б намайг хүчиндэх шахлаа гэж орж ирээд бид тухайн үед нүдээр хараагүй болохоор тоолгүй өнгөрсөн. Түүнээс хойш 2020 оны цагаан сарын шинийн 1-ний өглөө Х.Батчимэг бид хоёp З.Цэрэнпагма эгчид золгох гээд ороход хачин царайтай сууж байхаар нь та яачихсан юм бэ, цагаан сар болж байхад гэж acyухад З.Цэрэнпагма эгч бид хоёрт хандаж урьд шөнө манай нөхрийг согтоод унтсаны дараа Ш.Б намайг хүчиндэх гэж оролдсон. Миний хоолой баrалзуурыг боосон гэж хэлсэн. Энэ үед Ш.Б гэрт нь хамт байж байсан, юм дуугарахrуй байсан. Бид нүдээр хараагүй болохоор юу ч хэлж чадаarүй. Өөр зүйлийн талаар мэдэхгүй байна. Тухайн уед З.Цэрэнпагма эгчийн нөхөр нь гэртээ байсан, цагаан сар болж байхад юу яриад байдаг юм гээд энхнэртээ хэлж байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 9528 дугаартай дүгнэлтэд: “Э.Э-гийн охин хальс шинэ урагдалтай байна... Шүүх биологийн шинжилгээгээр үтрээний арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна...Бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна... Э.Э-гийн биед тархи доргилт, хэлэнд шарх, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний алимны салстад тархмал цус харвалт, хамрын нуруу, зүүн хацар, эрүүнд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүд болон хацар орчмын зөөлөн эдийн няцрал, хярзанд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...Дээрх шинэ гэмтлүүд байна.” гэх /хх-ийн 40-41 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: “...Ш.Б одоогоор сэтгэцийн хувьд өөрчлөлтгүй. Ш.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай.” гэх /хх-ийн 45 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: “Э.Э нь одоогоор сэтгэцийн хувьд өөрчлөлтгүй. Э.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.” гэх /хх-ийн 48 тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 4709 дугаартай дүгнэлтэд: “К.Баяраас хураан авсан гэх саарал өнгийн хээтэй хар өнгийн дотоож дээрээс болон биологийн бусад ул мөр илрээгүй.” гэх /хх-ийн 50-51 тал/,
Шүүгдэгч Ш.Б-ийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед Э.Э нь 13 нас 2 сар 7 хоногтой байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батчимэг 807.900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ш.Бэс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож,
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийн эрүүл мэндэд учирсан хохирол, сэтгэл санааны байдлыг харгалзан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргасан хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Б дээрх хохирлыг төлөөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан түүний нийт эдлэх ялыг бүх насаар хорих ял оногдуулах саналыг гаргасан.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: Ял шийтгэл оногдуулахын хувьд хэлэх зүйл байхгүй. Хохирол төлбөр төлнө гэж 5 хоногийн завсарлага авсан ч хохирол төлөгдөөгүй байгаа. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд 12 жилийн хорих ял оногдуулж өгнө үү Хамгийн гол нь эрүүл мэндийн хүнд өвчтэй нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа: Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ялын доод хэмжээ нь 12 жилийн хорих ялтай маш хүнд ялтай. Энэ хүний хувьд онцлогтой өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадвар 70 буюу хөдөлмөрийн чадвар бүрэн алдалттай олон жил магадлан комиссоор орсон. Яагаад гэхээр нэг нүд нь юу ч харахгүй нэг нүд нь -16 линз зүүдэг. Өрөөсөн нүд нь харвахаар хэмжээнд хүрсэн байна. Нэг нүд харваад хараагүй болох ийм нөхцөлд хүрсэн байна. Иймд энэ хүний эрүүл мэндийн нөхцөл байдал бүх насаар нь хорих битгий хэл 12 жилийн ялыг эдэлж чадахгүй. Ингээд үзэхээр энэ хүнийг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж харах боловч нөгөө талаасаа энэ хүний эрүүл эндийн байдал амьд явах эрх зэрэг нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаар ч үзнэ үү. Ам бүл 3-уулаа амьдарч байсан, саяхан аав нь нас барсан, ээж нь улайн хоолойн хавдартай. Хохирлын хувьд төмс зараад өгье хураасан төмснүүд байгаа төмсийг нь авах уу, хоорондоо тохиръё гээд ярьсан юм байна лээ. Гэвч бэлэн мөнгө байхгүй хохирлыг нь төлье гээд эгч нь хотоос 800 мянга гаран төгрөг аваад ирж яваа та түр байлгаж байгаарай гээд тэгсэн боловч хурал түрүүлээд орчихсон.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Даваадуламын гаргасан “ Бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй хүүхдийг хүчиндсэн. Урьд өмнө ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан. Удаа дараа ийм үйлдэл хийж байгаа тул гэм буруутай байна." гэх дүгнэлтийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын мэтгэлцээнээс хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүдэгч Ш.Бд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ш.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 18 жил 3 сар хорих ялаар тогтоож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног баривчлагдсан, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нь цагдан хоригдсон нийт 199 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогтой Ш Б*ийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус заасныг журамлан шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 /ер/ хоногийн хорих ял дээр мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 18 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 18 /арван найм/ жил 3 /гурав/ сар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 18 жил 3 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийн цагдан хоригдсон 199 /нэг зуун ерэн ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бэс 807 900 /найман зуун долоон мянга есөн зуу/ төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Батчимэгт олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ш.ГАНДАНСҮРЭН
Ю.ЭНХМАА