| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2021/0074/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/111 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Сүрэнхорол |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
Улсын яллагчаар С.Сүрэнхорол,
Хохирогч Б.Энхболд ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт М.Г-д холбогдох эрүүгийн 2134000000020 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ..........ажилтай, урьд Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэрэгсэхгүй болгосон, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй гэх Боржигон овогт М.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч М.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг, 9-5 тоотод оршин суух Б.Энхболдын гэрийн хашаанд байрлах модон амбаарт байсан үхрийн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байх, агуулахад нэвтэрч үйлдэн, улмаар 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: “Гэм буруу дээрээ маргахгүй тул мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Б.Энхболд мэдүүлэхдээ: “Манайх 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эзэнгүй, бид нар гэртээ байгаагүй. Тэгээд дүүгээ манай гэрийн эргээд тойроорой гэж хэлсэн. Тэгтэл манай дүү над руу утсаар яриад мах алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгөөд сүүлд цагдаагаас дуудахад Г-г авсан гэдгийг мэдсэн. Манай гэрийг тухайн хашаанд нүүж очоогүй байхад Г-х түр хашаанд амьдарч байсан юм байна лээ. Одоо миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 тал/, хохирогч Б.Энхболдын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12 тал/, хохирогч Б.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 14 тал/, гэрч Д.Өнөрбаатарын мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, гэрч Ц.Зоригтбаатарын мэдүүлэг /хх-ийн 20 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07-04/09 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 37-43 тал/, шүүгдэгч М.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48 тал/, болон шүүгдэгч М.Гийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг, 9-5 тоотод оршин суух Б.Энхболдын гэрийн хашаанд байрлах модон амбаарт байсан үхрийн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байх, агуулахад нэвтэрч үйлдэн, улмаар 500.000 төгрөгийн хохирол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч М.Гийн үйлдсэн хүний байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм буруутай гэж үзнэ.
Хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, шунахай сэдэлт зорилгоор, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Мөн гэм буруутай этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах, өөрийн үзэмжээр захиран зарцуулж буюу ашиг олох гэсэн зорилготой байдаг болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч М.Г нь бусдын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Г нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхболдод 500.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч М.Г нь 230.000 төгрөг төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхболд нь “ нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэсэн тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Гид 3 жилийн хугацаагар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ” ялын дүгнэлтийг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч М.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч М.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг хэрэглэх үндэслэлтэй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 \нэг\ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА