| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0369/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/112 |
| Огноо | 2021-05-17 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Т.Батжаргал, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
Иргэдийн төлөөлөгч С.Алтанчимэг,
Улсын яллагчаар Х.Оюунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, Г.Тунгалаг,
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогтой Н.Т-д холбогдох эрүүгийн 1834000000452 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Н.Т, 1955 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамтаар ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 7 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Шарын ам гэх газарт байх хөдөө гэрт, 2018 оны 11 дүгээр сарын дунд Төв аймгийн Баянчандмань сумын Илтийн 10 дугаар гудамжны 7/а тоотод, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Илтийн 10 дугаар гудамжны 7/а тоотод 11 настай буюу бага насны Г.М-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “цавин тус газар нь бэлэг эрхтэнээ хийж хөдлөн" бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.Т: “Өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 3-9 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14308 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14273 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 тал/, шүүгдэгч Н.Тын ял шалгах хуудас, Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн шүүгдэгч Н.Тын шүүх сэтгэц эмгэг судлалын 222 дугаартай дүгнэлт /хх-ийн 73-74 тал/, Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн насанд хүрээгүй хохирогч Г.М шүүх сэтгэц эмгэг судлалын 210 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-77 тал/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон баримтууд,
насанд хүрээгүй хохирогч Г.М мэдүүлгүүд /хх-ийн 9-12, 82-83, 136-138, 200 тал/, шүүгдэгч Н.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 40-43 тал/, гэрч Г.Отгонлхагва /хх-ийн 13-15, 84, 145-146/, Д.Самбуу /хх-ийн 16-17 тал/, Д.Самдан /хх-ийн 16-17, 143/, гэрч С.Бадрахгэрэл /хх-ийн 141-142/ нарын өгсөн мэдүүлгүүд,
гэрч Г.Отгонлхагвын мэдүүлгийг газар дээр нь шалгаасан тухай гэрэл зургийн үзүүлэлт 145-148 тал/, насанд хүрээгүй хохирогч Г.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 144-148 тал/, шүүгдэгч Н.Тын мэдүүлэг /хх-ийн 41-43, 2-р хх-ийн 56-57/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 7 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Шарын ам гэх газарт байх хөдөө гэрт, 2018 оны 11 дүгээр сарын дунд Төв аймгийн Баянчандмань сумын Илтийн 10 дугаар гудамжны 7/а тоотод, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Илтийн 10 дугаар гудамжны 7/а тоотод 11 настай буюу бага насны Г.М хүч хэрэглэн 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр цавин тус газар нь бэлэг эрхтэнээ хийж хөдлөн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Г.М ийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: "Би Төв аймгийн Баянчандмань сумын Замт багт оршин суудаг ээжийн төрсөн дүү Г.Отгонлхагва эгчийн гэрт 1 дүгээр ангиасаа эхэлж амьдарч ирсэн. Энэ хугацаанд зарим үед эмээ Бадрахгэрэлийнд мөн байдаг байсан. Би 2018 оны зуны амралтаараа эгч Отгонлхагвынд байдаг байсан. Би он сар өдрөө сайн санахгүй байна. Наадмын дараа өвөө намайг хоёулаа хөдөө үхэртээ явъя гээд Портер машинаар авч яваад сумын төвөөс гараад хөдөө өвөөгийн гэрт очсон. Өвөө бид хоёрыг хөдөө гэрт очход ямар ч хүн байхгүй байсан. Бид хоёр үхрээ хайж явсаар байгаад оройтсон. Тэгсэн өвөө хоёулаа гэртээ хоночхоод маргааш өглөө сумын төв рүү явъя гэсэн. Тэгэхээр нь би оройтсон юм чинь тэгье гэсэн. Тэгээд бид хоёр ороо засаад нэг оронд ороод хэвтээд хэсэг хугацаа өнгөрөөд би унтчихсан байсан. Тэгсэн чинь өвөө намайг сэрээгээд миний биед хүрсэн. Тэгэхээр нь би унтмаар байна гэсэн чинь тэгвэл унт гэсэн. Тэгээд би унтаад байж байсан чинь намайг ахиад сэрээсэн. Тэгснээ миний өмдийг трусиктэй хамт тайлсан багцаагаар 30-40 минут миний дээр хөдөлсөн. Тэгээд би өвөөг боль гэсэн чинь за за гээд больсон. Тэгээд бид хоёр унтаад өглөө сумын төвийн гэр лүү явсан. Замдаа өвөө надаас чи үхрээ олоогүй гэж эмээдээ хэлээрэй. Урьд шөнийн явдлыг чи эмээ, аниа хоёртоо хэлж болохгүй шүү гэж надад захисан. Суман дээр очоод эмээд өвөө үхрээ олсонгүй гэж хэлсэн. Тэгсэн эмээ энэ хоёр явахаараа дандаа бүтэлгүй байдаг ш дээ гэж хэлсэн. Тэгээд би аниа Отгонлхагвад нилээн хэдэн хоногийн дараа өвөө намайг хөдөө хүчирхийлсэн гэж хэлсэн. Аниа за яахав нэг удаа өршөөе дараа ахиж тэгвэл цагдаад хэлнэ гэж хэлсэн.
11 дүгээр сарын дундуур 4 дэх өдөр байсан. Эгч ажилдаа явчихсан эмээ төв рүү явсан. Тэгээд би өвөөтэй хамт байшинд эгчийн 3 хүүхэдтэй үлдсэн. Тэгээд би жоохон дүүгээ унтуулчхаад урд гэр лүү нөгөө дүүтэйгээ хамт орох гэсэн чинь өвөө миний гараас барьж үлдээд эгчийн хоёр хүүхэд гэр лүү гүйгээд орсон. Тэгээд өвөө намайг тэврээд авахаар нь би юмнаас зуурсан чинь миний гарыг салгаад жижиг өрөө рүү намайг авч ороод миний өмд трусикийг тайлаад би боль гэсэн чинь за за болилоо гээд болиод байж байсан чинь аниа ороод ирсэн. Тэгээд аниа намайг өвөөтэйгөө хамт байлаа гээд зодсон. Тэгээд тэр өдөр өнгөрөөд 11 дүгээр сарын 23-ны өдөр 2 дахь өдрийн орой 19 цагийн үед өвөө намайг байшинд байж байхад мөн жижиг өрөөнд оруулаад өмд турсик тайлаад дээр гараад байж байтал хаалга дуугарсан чинь өвөө болиод хам хум өмдөө татсан. Тэгтэл аниа ороод ирсэн. Тэгснээ та хоёрыг цагдаад өгнө гэж хэлчхээд урд гэр лүү орсон. Би эгч Отгонлхагвад 1 удаа хэлснээс өөр хүнд хэлж байгаагүй. Надад өвөө хөдөө явахдаа 1000 төгрөг өгч байсан. Түүгээр би печень авч идсэн. Өвөө надад сайн ханддаг." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10 тал, 1-р хх-ийн 136-138 тал,1-р хх-ийн 11-12 тал, 1-р хх-ийн 82-83 тал, 2-р хх-ийн 53 тал/,
Гэрч Г.Отгонлхагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 18:40 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирсэн. Манай 2 хүү хоёулахнаа гэртээ байсан. Тэгэхээр нь би М хаана байгаа юм бол гэж бодоод гэрээсээ гараад байшингийн том цонхоор хартал манай бага хүү том өрөөнд тэргэн дээрээ унтаж байсан. Тэгэхээр нь байшин тойрч очоод жижиг өрөөний цонхоор хартал манай хадам буюу Т нь өмдөө доошоо шувталчихсан манай охин дүүгийн өмдийг шувталчихсан орон дээр дээшээ харуулаад хэвтүүлцэн өөрөө хагас сууцан байдалтай дээр нь хөдлөөд бэлгийн хавталд орж байсан. Тэгэхээр нь байшин руу гүйгээд ороод жижиг өрөө рүү орсон чинь хаалга дугарах чимээнээр больсон бололтой хадам өмдөө тал татсан байдалтай гарч ирсэн, дүү өмдөө татсан гарч ирсэн. Тэгэхээр нь би та хоёр яаж заваарч байгаа юм гэж асуусан чинь хадам дуугарахгүй гараад явсан, би дүүгээс миний дүү юу болсон бэ чамтай унтсан уу эгч нь сая нүдээрээ харлаа үнэнээ хэл гэсэн чинь тиймээ унтсан нь үнэн гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа хадамд та насанд хүрээгүй хүүхдийг яагаад садар самуунд уруу татаж бэлгийн хүчирхийлэл хийж байгаа юм бэ гэсэн чинь би яасан юм чи битгий хуцаад байгаарай чи хуцахгүй шүү гэсэн. Н.Тын бэлэг эрхтэн нь гарчихсан бэлгийн харьцаанд орж байгаа юм шиг харагдсан, хийсэн юм шиг хөдөлж байсан. Би тухайн үед цонхон талаас тэр хоёрын толгойн тус газраас харсан. Намайг цонхоор харах үед 18:40 цагийн үе болж байсан, гадаа нар жаргасан гэхдээ гэгээтэй, бүрэнхий байсан. Тухайн байшингийн жижиг өрөөний цонх гэрэлгүй бөгөөд цаад гал тогооны өрөөний гэрэл асаатай бөгөөд жижиг өрөөнд гэрлийн тусгал нь орж ирж байсан. Би дээрх үйл явцыг харсан. Би дээрх үйл явцыг 5 орчим минут харж зогсож байгаад байшинд орсон. Т р нь нилээд удаан хөдөлж байгаа харагдсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-15, 84 тал/,
Гэрч Д.Самдангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Отгонлхагвын төрсөн эгчийнх нь хүүхэд болох М нь н.Болдбаатар, Отгонлхагва нарын гэрт амьдраад 3 жил болж байгаа юм. Бид нарын хувьд зуны цагт хөдөө мал дээрээ зусдаг н.М нь ирж очин байдаг байсан. 2018 оны 11-р сарын 23-ны орой 18 цагийн үед сумын клубд болж байсан "Ургацын баяр"-ын цайллагад явсан. Гэрт н.Болдбаатар, н.Отгонлхагва нарын 3 хүүхэд болон Г.М, Н.Т нар үлдсэн, орой цайллаганаас ирээд унтаад өглөө эрт цай чанаад байж байх үед н.Отгонлхагва өөрөө орж ирээд "Төмөө ах Г.тай унтаад байна, би нүдээрээ харлаа." гэж хэлсэн. н.Бадрахгэрэл нь тухайн үед надаас мөнгө төгрөг нэхэж авсан зүйл байхгүй, өөрсдөө явах унаагүй, мөнгөгүй гээд н.Төмөрөө ахад мөнгө байна уу, хүүхдийг үзүүлж шинжилгээ хийлгэх гэсэн юм гэж утсаар ярьсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17, 143-р хуудас/,
Гэрч С.Бадрахгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 11 сарын 26-ны өдөр буцаад Төв аймгийн Баянчандмань сумын нутагт гэртээ ирэхэд манай төрсөн охин Отгонлхагва "ээжээ манай хадам аав Т эгчийн охин г хүчирхийлсэн байна" гэж хэлсэн. Тэгээд би шууд цагдаад мэдэгдсэн. ...Отгонлхагва хэлэхдээ уг хэргийг гэртээ буюу Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар баг Илтийн 10-7 тоотод байрлах Т-ын байшинд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой ажлаа тараад очих үед цонхоор нь харахад Т өмдөө тайлаад гийн дээр хөдлөөд байсан талаар хэлсэн. Би энэ талаар гаас асуухаар надад зөрүүдлээд хэлдэггүй юм, харин цагдаад мэдүүлэг өгөхдөө энэ талаараа ярьж хэлж байсан. Би тухайн үед утсаар Самдантай ярьсан зүйл огт байхгүй. "Т ахаас мөнгө аваад шинжилгээнд явъя, үзүүлж харуулаад хоорондоо тохиролцъё, цагдаа гээд яахав" гэж хэлсэн зүйл байхгүй. Тухайн үед ярих ч зав байгаагүй. Бид нарын зүгээс хэргээр дамжуулан мөнгө төгрөг шантаажилж нэхсэн зүйл байхгүй, би ч тохиролцъё ч гэж хэлээгүй. Т болон түүний ар гэрээс ч гэсэн энэ талаар огт яриагүй, бид нарын зүгээс гийн шинжилгээ нь гайгүй гарахаар нь тайвширсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14273 дугаартай "Н.Т нь бэлгийн харьцаанд орох чадвартай." гэх дүгнэлт /1-р хх-ийн 23 тал/,
Гэрч Л.Отгонлхагвын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл болон тухайн ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 145-148 тал/,
Насанд хүрээгүй хохирогч Г.гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 144-147 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Н.Т нь бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэж, насанд хүрээгүй Г.гийн цавин тус газар нь бэлэг эрхтэнээ хийн хөдлөж өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Н.Тын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийн хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэх тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзсэн болно.
Тухайн үйл явдал нь 2018 оны 7 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Шарын ам гэх газарт байх хөдөө гэрт, 2018 оны 11 дүгээр сарын дунд Төв аймгийн Баянчандмань сумын Илтийн 10 дугаар гудамжны 7/а тоотод, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Илтийн 10 дугаар гудамжны 7/а тоотод болсон байх бөгөөд Г. нь 11-12 настай байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Тыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Уг гэмт хэрэг нь 2015 онд батлагдсан 2017 оны 7 сарын 1-нээс дагаж мөрдөгдсөн цаг хугацаанд үйлдэгдсэн байх ба тухайн цаг хугацаанд дээрх хууль үйлчилж байсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Тын бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэргийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн төрөл хэмжээг оногдуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлогдоно гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Алтанчимэгийн гаргасан “Хүний биед дураараа хүрэх эрх хэнд ч байхгүй. Бага насны хүүхдийг санаатайгаар ийм нөхцөл байдалд оруулсныг хүчингийн хэрэг мөн гэж бодож байна. Бага насны хүүхэд удаа дараа ёс бус зүйл гаргаж хүчиндсэн гэм буруутай байна.“ гэх дүгнэлтийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын мэтгэлцээнээс хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгч Н.Тт Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг ялын зүйлчлэл дээр хэлэх санал байхгүй гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ялын хэмжээг багасгах саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчид “Хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед гэмтэл учраагүй. Хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан сэтгэл судлалын шинжээч эмчийн 215 дугаартай дүгнэлтэд хохирогч айдаг зүйл байхгүй, санаа зовох асуудал байхгүй, зовуурь шаналгаа байхгүй. Өвөө намайг оролдсон тухайд би огт юм бодохгүй байгаа гэж хариулсан зэргээс хохирогчийн сэтгэл санаа айдас түгшүүрт автаагүй тул хор уршиг багатай гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн хэрэглэж өгнө үү” гэх хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ...учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар"-ыг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлнэ гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Т нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн хэлэлцүүлэг хүртэл маргаж байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, насанд хүрээгүй хохирогчийн бэлэг эрхтэнд бэлэг эрхтнээ оруулаагүй гэх боловч насанд хүрээгүй хохирогчийн “цавин тус газар нь бэлэг эрхтэнээ хийж хөдлөн" бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн хэргийн үйл баримтын талаар насанд хүрээгүй хохирогч удаа дараа мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 8-12, 82-83,136-138, 200 тал, 2-р хх-ийн 53 тал/ дээрх мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, насанд хүрээгүй хохирогч Г.г "ямар нэг сэтгэцийн өвчингүй. Г. нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай." гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 75-77 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14273 дугаартай дүгнэлтэд "Н.Т нь бэлгийн харьцаанд орох чадвартай." гэх дүгнэлт /1-р хх-ийн 23 тал/, гэрч Л.Отгонлхагвын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл болон тухайн ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 145-148 тал/, насанд хүрээгүй хохирогч Г.гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 144-147 тал/-ээр нотлогдож байгаа бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн охин хаьс гэмтээгүй, эр бэлгийн эс илрээгүй нь насанд хүрээгүй хохирогч шинжээчийн асуултанд өвөөгөө айгаагүй, загнаагүй, зодоогүй гэсэн нь дээрхи гэмт хэрэгт хамааралгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд нь халдаж хохирогчийн цавин тус газар нь бэлэг эрхтнээ хийж гэмт хэрэг төгссөн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзсэн болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг, түүний цагдан хоригдсон 246 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогтой Н. Т-ыг бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Боржигон овогтой Н.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Н.Т-д оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тын цагдан хоригдсон 246 /хоёр зуун дөчин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Н.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН
ШҮҮГЧИД Т.БАТЖАРГАЛ
Ю.ЭНХМАА