| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2021/0157/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/166 |
| Огноо | 2021-06-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,
-улсын яллагчаар Х.Оюунцэцэг,
-шүүгдэгч Н.С нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Н.С холбогдох эрүүгийн 2134000000124 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 10 дугаар байрны 1-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гявъяа шагналгүй, урьд 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Боржигон овогт Н.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Н.С нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22-23 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Самата зоогийн газар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны вакум цонхны торыг эвдэлж, цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч, Марине вино 1 ширхэг, Бордакус вино 1 ширхэг, Ейллов тэйл вино 2 ширхэг, Крема кэрэмел вино 2 ширхэг, лаазтай нийслэл пиво 13 ширхэг, шилтэй сэнгүр пиво 3 ширхэг, сэнгүр пиво 7 ширхэг, сэрүүн пиво 1 ширхэг” зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч бусдад 247.310 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйдлээр 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрэх-Орших нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, экс архи 3 ширхэг, цагаан архи 2 ширхэг, дарс 1 ширхэг, чипс 1 ширхэг, тамхи, печень, ундаа зэрэг зүйлсийг хулгайлан 146.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.С нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Н.С хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Н.С нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22-23 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Самата” зоогийн газар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны вакум цонхны торыг эвдэлж, цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч, Марине вино 1 ширхэг, Бордакус вино 1 ширхэг, Ейллов тэйл вино 2 ширхэг, Крема кэрэмел вино 2 ширхэг, лаазтай нийслэл пиво 13 ширхэг, шилтэй сэнгүр пиво 3 ширхэг, сэнгүр пиво 7 ширхэг, сэрүүн пиво 1 ширхэг” зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч бусдад 247.310 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрэх-Орших нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, экс архи 3 ширхэг, цагаан архи 2 ширхэг, дарс 1 ширхэг, чипс 1 ширхэг, тамхи, печень, ундаа зэрэг зүйлсийг хулгайлан 146.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.С нь 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 102 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 45 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-103-113 тал/ 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Н.С нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Сд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааныг товыг хохирогч Ч.Нарантуяа, Ц.Сарантуяа нарт мэдэгдсэн боловч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул хавтаст хэргийн 97-99 дүгээр хуудаст авагдсан хохирогч, шүүгдэгч нарын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д “ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх “ гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Н.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Н.С хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Боржигон овогт Н.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг жил, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Н.С оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Н.С хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тооцсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА