Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 219

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.*******, хариуцагч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, *******ны нэхэмжлэлтэй Г.*******ад холбогдох Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах *******-ны 4га газар дээр байрлах иргэн Г.*******ын эзэмшлийн гэр 3 ширхэг, бусад эд хөрөнгүүдийн хамт албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус алба нь 1996 онд ******* сумын нутаг ******* гэх газарт амралтын газар барьж ашиглалтанд оруулсан бөгөөд улмаар иргэн Г.*******ад уг амралтын газрыг түрээслүүлсэн. Гэвч иргэн Г.******* нь ******* сумын Засаг даргаар 2005 оны 05-р сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамж гаргуулсан байсныг Завхан аймгийн Засаг дарга 2008 оны 11-р сарын 07-ны өдрийн ******* дугаар захирамжаар хүчингүй болгож, тус газрыг манай албаны эзэмшилд үлдээсэн. Гэвч Г.******* нь газрыг одоо хүртэл чөлөөлхгүй байгаа тул ******* дахь амралтын газрын зориулалттай 4 га газрыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эзэмшлийн газар мөн болохыг тогтоож, Г.*******ын эзэмшлийн эд хөрөнгүүдийг дээрх газраас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус алба нь 1996 онд ******* гэх газрыг амралтын газрын зориулалттайгаар үйл ажиллагаа явуулж, гурван байшин барьсан байжээ. Гэвч 2004 онд *******ны харуул хамгаалалтын үйл ажиллагаа дутмагаас болж, иргэн Г.*******ын хүсэлтийн дагуу түүнд түрээслүүлсэн. 2008 онд амралтын газрын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэтэл иргэн Г.******* нь ******* сумаас газрын гэрчилгээ гаргаж авсан байсан. Энэхүү газрын гэрчилгээг тухайн үеийн аймгийн Засаг дарга ******* нь хүчингүй болгож, *******ны газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үлдээсэн. Ийнхүү аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ******* гэх газар амралтын үйл ажиллагаагаа явуулах гэтэл иргэн Г. нь хөрөнгөө чөлөөлж өгөхгүй, бидний үйл ажиллагаанд саад учруулж байна. Тиймээс Г.*******ын хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Мөн *******анд байрлах гурван байшинг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байшин болохыг тогтоосон 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу гурван байшинг иргэн Г.*******аас авсан. Гэвч иргэн Г.******* нь гурван байшин бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаных мөн. Харин газар нь манайх гэсэн шаардлагыг тавьсан. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэж, уг газар дээр байгаа иргэн Г.*******ын хөрөнгүүдийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Хариуцагчийн тайлбараас харахад тус газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас түрээслэж авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. 2005 оны сумын Засаг даргын захирамжийг, дээд шатны Засаг дарга нь хүчингүй болгосон байдаг. Энэхүү хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамжийг Г.******* хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьдаг. Гэвч Г.******* нь аймгийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Учир нь аймгийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй талаар хуулийн хугацаанд гомдол гараагүй. Тийм учраас аймгийн Засаг даргын захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Харин сумын Засаг даргын захирамж нь 2008 онд аймгийн Засаг даргын захирамжаар хүчингүй болсон. Тиймээс нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа аймгийн Засаг даргын захирамж байгаа болохоор уг газрыг дахин тогтоох шаардлагагүй гэж үзээд, нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан юм гэв.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын багийн иргэн Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ны 4 га газрыг тухайн үеийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга байсан тэй түрээслэх гэрээ хийсэн. Ингэхдээ би амралтын газрын засварыг хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь харуул хамгаалалтыг хариуцах ёстой болсон. Миний тухайд хоёр ч удаа засвар хийсэн байгаа. Гэтэл харуул хамгаалалтын хариуцлагагүй байдлаас болж байшингуудыг хоёр удаа буулгасан. ******* сумын байгаль орчны байцаагч гэдэг хүн удаа дараа надтай ирж уулзсан. Ингэхдээ ******* нь ******* сумын газар нутаг юм. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албандаа энэ талаар хэлж ******* сумаас газрын гэрчилгээ авхуулахгүй бол нэг л өдөр өөр хүнд гэрчилгээ олгоно шүү гэж шаарддаг байсан. Энэ байдлыг даргад хэлж байсан. Тэгэхэд тухайн үед аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга байсан манайх энэ амралтын газрыг ажиллуулж чадахгүй юм байна, чи энэ газрын гэрчилгээг аваарай гэж амаар зөвшөөрөл өгсөн байдаг. Ийм учраас би *******ны газрыг эзэмших гэрчилгээг хуулийн дагуу ******* сумаас 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь намайг ******* сумаас газар эзэмших гэрчилгээгээ авсны дараа ******* сумаас гэрчилгээ авсан байдаг. Тэгэхээр ******* сумын Засаг дарга нь *******ны газрын гэрчилгээг олгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл ******* сумын газрыг ******* сумын Засаг дарга эзэмшүүлэх эрхгүй юм байна лээ. Тийм учраас *******ны газар бол миний эзэмшлийн газар юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэгэнт маргаан үүсгэсэн юм чинь тухайн газрыг тогтоолгохгүй яасан юм бэ? Үүний дагуу шүүх шийдсэн бол бид нарт асуудал байхгүй байсан. Тэгэхээр нэхэмжлэгч тал газар тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзчихаад, миний газар дээр байгаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Миний гэрчилгээ хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Аймгийн Засаг даргын захирамжаар тус газрыг эзэмших ёсгүй юм байна лээ. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга нь инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэхээр заасан байдаг. Тэгэхээр хууль ёсны ******* сумын Засаг даргын захирамжийг хүчингүй гэж үзээд, хууль бус ******* сумын Засаг даргын захирамжийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь аймгийн Засаг даргын захирамж нь өөрөө зөрчилтэй юм. Үүнээс харахад хэнд ч ойлгомжгүй захирамж гаргасан байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь хариуцагч Г.Цогбадарахад холбогдуулж 4 га газрыг Завхан аймгийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагын газар мөн болохыг тогтоолгох, иргэн Г.*******ын эзэмшлийн хөрөнгүүдийг газраас чөлөөлүүлэхийг хүсч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь 4 га газрыг Завхан аймгийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагын газар мөн болохыг тогтоолгох гэсэн шаардлагаасаа татгалзаж, *******-н дахь амралтын газрын зориулалттай 4 га газраас иргэн Г.*******ын эзэмшлийн 3 гэрийг албадан чөлөөлүүлэхийг хүсч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ 2008 оны 11-р сарын 10-ны өдөр 0*******0327 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг манай Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд олгосон юм. Уг гэрчилгээг олгохдоо 2008 оны 11 сарын 07-ны өдрийн Завхан аймгийн засаг даргын ******* дугаар захирамжаар ...******* сумын Засаг даргын 2005 оны 05-р сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгож, ******* сумын *******-ны амралтын 4 га газрыг аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд эзэмшүүлсүгэй... гэснийг үндэслэж олгосон. Гэтэл иргэн Г.******* нь тухайн газар дээр өөрийн эзэмшлийн эд хөрөнгүүд болох гэрүүд, бусад эд хөрөнгүүдийг байршуулсан байгаа учир эдгээр эд хөрөнгүүдийг албан чөлөөлүүлэхийг хүсч байна гэж тайлбарлажээ.

Хариуцагч Г.******* нь ******* нь ******* сумын нутаг дэвсгэр бөгөөд ******* сумын Засаг даргын 2005 оны 05-р сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжаар хууль ёсоор эзэмших эрхийг би авсан юм. Гэтэл аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба нь ******* сумын Засаг даргын захирамж хууль бусаар давхардуулж гаргуулан авч маргаан үүсгээд байгаа юм. сумын нутаг дэвсгэрийг ******* сум мэдэх ёсгүй бөгөөд энэ хууль бус үйлдлийг аймгийн дарга мэдсээр байж, хүчин төгөлдөр захирамжийг цуцалсан нь хууль бус үйлдэл гэж би үзэж байгаа учир би хүлээн зөвшөөрөхгүй. Цаг хугацааны хувьд ч би өмнө нь эзэмших эрхээ авсан гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 11-р сарын 07-ны өдрийн ******* тоот захирамжийг үндэслэн нэгж талбарын дугаар бүхий 4 га м2 талбай газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний /амралт сувилал/ зориулалтаар эзэмшүүлэхээр 2008 оны 11-р сарын 10-ны өдөр 0*******0327 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Хариуцагч Г.*******ад Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2005 оны 05-р сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжаар тус сумын нутаг ******* 4 га м2 газрыг 40 жилийн хугацаатай аялал зуучлалын зориулалтаар эзэмшүүлэхээр 2005 оны 05-р сарын 11-ний өдөр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 11-р сарын 07-ны өдрийн ******* дугаар захирамжаар Г.*******ад олгосон газрыг 2005 оны 05-р сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжаар хүчингүй болгосон байна. Дээрх Завхан аймгийн Засаг даргын ******* дугаар захирамжид хариуцагч талаас гомдол гараагүй, хэрэгт хариуцагчийн татгалзлыг нотолсон баримт авагдаагүй байна.

Иймд Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 11-р сарын 07-ны өдрийн ******* дугаар захирамжаар Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хууль ёсны эзэмших эрх олгогдсон болох нь Газар эзэмшүүлэх гэрчилгээгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 92 дугаарзүйлийн 92.1-д Шудрага эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж зааснаар Г.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн түүнчлэн 2012 оны 04-р сарын 19-ний өдрий 121 дугаартай Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шийдвэртэй адилтгаж үзэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 1******* ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах *******-н дахь үйлчилгээний /амралт сувилал/-ын зориулалттай 4 га м2 газар дээр байрлах иргэн Г.*******ын эзэмшлийн 3 гэр, бусад эд хөрөнгүүдийн хамт чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага болох Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ