Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигид овогт А.Н-д холбогдох эрүүгийн 2034000000602 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинсэрээ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт      тоотод оршин суух хаягтай, урьд 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 413 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 486 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хатигид овогт А.Н

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Н нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Э.Баярмагнайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Н: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/, хохирогч Э.Баярмагнай мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/, гэрч Б.Энхбаярын мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/, шүүгдэгч А.Нгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11263 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-14 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 20-21 тал/, шүүгдэгч А.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Н нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Э.Баярмагнайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
  • Хохирогч Э.Баярмагнай мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “...“...Би Төв аймгийн Жаргалант суманд аав н.Энхбаяр байдаг ба намрын ажилд нь туслаад байж байхад манай хүргэн А.Н өдөржин л архи уугаад яваад байсан. Би одоо эхнэр хүүхэд чинь ирнэ архиа боль гэж хэлэхэд ганц, ганц пиво гэсээр байгаад архи уугаад яваад байсан. Намайг элдвээр хэлээд би 37 хүнтэй зэрэг зодолдоод алуулаагүй шүү, энэ тэр гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд орой 19 цагийн үед эхнэр н.Алтантуяа нь ирэхэд А.Н нь шилэн хүзүүнээс атгаад урагш нь түлхэн дээрэнгүй харьцсан. Тэгээд гэрийн гадаа А.Н хашхираад танай гэрээс нэгийг нь алж байж шоронд явна гэх мэтээр орилж байгаад над дээр ирснээ өөрийн өмсөж явсан малгайг над руу шидэж хөгшин банди минь чи бол яршиг шүү хоёулаа үзэх үү гэх мэтээр ярьж байгаад надаас за ах уучлаарай гэж гар бариад л баруун гараараа намайг шууд цохиод унагасан. Унаад газар байж байхад А.Н миний баруун хөл рүү хөшиглөж хөлийг гэмтээсэн. Тэгээд одоо гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод байж байна. А.Н бид хоёр өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. А.Н нь Улаанбаатар хотод манай дүү н.Алтантуяатай хамт амьдардаг. Гэр орноо зарж, үрэн таран хийдэг. Эхнэрээ байнга дарамтад байлгадаг. Одоо дүүгээ А.Нгаас салгаж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/

                 Гэрч Б.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны орой Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт хадам аав н.Энхбаярын хашаанд хадам ах Э.Баярмагнайтай маргалдсан. Муудалцах зүйл нь 09 дүгээр сарын 27-ны өдөр архи уусан байсан. Тэгээд хадам ах Э.Баярмагнайтай маргалдсан...Зүүн талын шанаанд нь цохисон. Унаад босож ирж чадахгүй хөл нь эвгүй болсон гээд байсан. Тэгээд эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11263 дугаартай дүгнэлтэд Э.Баярмагнайгийн биед баруун тойг ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 12-14 тал/,

                 Шүүгдэгч А.Нгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Жаргалант сумын төвд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хадам аав н.Энхбаярынд очсон байсан. Тухайн өдөр би архи согтууруулах ундаа уусан согтуу байсан. Тэр өдөр хадам аав н.Энхбаярын гэрээс гараад хашаагаар гарах гээд явж байсан чинь өөдөөс хадам ах Э.Баярмагнай ирж байсан. Би согтуурхаад өмсөж явсан малгайгаа Э.Баярмагнай ахын өөдөөс шидээд тэгээд Э.Баярмагнай ах бид хоёр маргалдаад барьцалдаж авсан. Тэгтэл хажууд байсан хүмүүс салгасан. Тэгэхээр нь би Э.Баярмагнай ахыг уучлаарай гээд гар барих гэж байгаад нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл Э.Баярмагнай ах газарт унасан юм...Ах газарт унасан ба тэр үед биедээ гэмтэл авсан..хохирогч Б.Баярмагнайтай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улсаар түүний цохиж  зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэгт шалгагдвал зохих зүйлсийг бүрэн шалгасан байх тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч А.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

            Хохирогч Э.Баярмагнайд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “ гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй “ гэсэн байх тул шүүгдэгч А.Нгаас энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч А.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.  

 

Шүүгдэгч А.Нгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүх шүүгдэгч А.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Бусад асуудлаар:

            Эрүүгийн 2034000000602 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоногдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хатигид овогт А.Н-г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хатигид овогт А.Н-г 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нгийн 300 /гурван зуу/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нд оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн 2034000000602 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоногдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Ю.ЭНХМАА