Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/100

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

          -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон, ??Болдбаяр

          -улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ

-хохирогч Л.Сүндалай /онлайн/

-хохирогчийн өмгөөлөгч Н.Баяр,

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,

-шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сонос овгийн Д.Цд холбогдох 2134000000042 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамтаар оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Сонос овгийн Д.Ц

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Д.Ц нь Л.Сүндалайд Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Эрээн” хотоос барилгын лифт оруулж ирдэг гэж итгүүлэн хуурч,

-Л.Сүндалай нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байхдаа 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5099037008 дугаарын данснаас Д.Цгийн эзэмшлийн Хаан банкны 5020782022 дугаартай данснаас 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

-2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Л.Сүндалай нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байхдаа Д.Цгийн өгсөн Өвөрмонгол Оюунсүрэн гэх хүний 5377030075 дансаар 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

-Мөн Л.Сүндалай нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байхдаа 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5099037008 дугаарын дансаар 20.000.000 төгрөгийг Н.Батжаргалын эзэмшлийн 5721560911 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 50.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

                   Шүүгдэгч Д.Ц нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй” гэв. 

                   Хохирогч Л.Сүндалай нь мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр миний дугаар руу танихгүй дугаараас залгасан. Тэгээд утсаа аваад хэн бэ? гэсэн чинь би Д.Ц байна гэсэн. Д.Ц гэж би танихгүй байна гэсэн чинь н.Дууяаа эгчийнхэн найз, Чулуунбаатарын төрсөн дүү гэсэн. Энэ хүнийг зүс танина сайн мэдэхгүй. Зүгээр л хааяа таардаг, мэндийн зөрүүтэй л өнгөрдөг, тийм дотно биш харьцаж үзээгүй тийм хүн байсан. Тэгээд би чамтай нэг уулзах ажилтай байна гэсэн. Тэгэхээр нь би үсчинд байна гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр чинь байж байя гэж хэлсэн. Би тэгээд ажил дээрээ очоод, уулзаад мэнд мэдээд байж байсан чинь найзад нь 10 000 000 төгрөгийн хэрэг байна. Би Улаанбаатар хотод баригдаж байгаа бүх барилгын лифтийг оруулж ирдэг. Би энэ компанид 3 жил ажиллаж байна гэж хэлсэн. Тэгээд надад сүүлийн вагон дүүргэлтийн 10 000 000 төгрөг дутаад байна. Би 15 хонгийн хугацаатай зээлье гэж хэлсэн. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй, чи өөрийнхөө ахаас мөнгө зээлэхгүй юу тэр нь хүү багатай гэж хэлсэн. Тэгээд надад 15 хонгийн дотор 10 000 000 төгрөгийг чинь 15 000 000 төгрөг болгоод өгье гээд би маш их хэмжээний ашиг олдог, би энэ компаниас 8 000 000 000 төгрөг авах юм гэж надад ойлгуулсан. Тэгээд чи найздаа итгээд л өгчих гэсэн. Тэгээд би өгөхгүй гэж нэлээн цааргалж байгаад нөхөр бид 3 сайн ярилцаад мөнгө өгсөн. Анх ийм зүйл болсон. Тэгээд 10 000 000 төгрөгөө өгчихөөд  энэ хүн таг болсон. Нөгөө тохиролцсон 15 өдөр нь болчихоод утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би Д.Ц гэсэн фейсбүүк байхаар нь “сайн уу найз, юу болсон бэ?” гэсэн чинь Д.Ц өөрөө би Эрээн хотод байна гээд 88-тай дугаараас залгасан. Тэгээд ажил сайн явж байгаа 2, 3 хоноод ажил бүтэх гэж байна. Тэгээд хэлсэн ярьснаараа мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд 1 сар болсон. Тэгээд сарын дараа 2018 оны 07 дугаар сарын 28-нд Д.Ц утсаар ярьсан. Тэгээд найзаа хамгийн сүүлийн вагон ачилт дүүргэх гээд байна. 20 000 000 төгрөгийн хэрэг байна. Одоо энийг дүүргэчихвэл болох гээд байна. Улаанбаатар хотод манай компани байдаг. Ямар нэгэн аргаар 20 000 000 төгрөг олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ? би байгаа мөнгөө чамд өгсөн. Чи өөрийнхөө эд зүйлийг ч хамаагүй ломбардад тавиад олоод өгчих, би чамд гарсан хүү алданги гээд бүгдийн төлнө гэсэн. Тэгээд би “Аривжих”  гээд ломбардад эмээл гээд бүх зүйлээ тавиад 20 000 000 төгрөг Д.Цгийн хэлсэн н.Оюунсүрэн гээд хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд би Д.Цгийн үгэнд итгээд л яваад байсан. Тэгсэн чинь 10 дугаар сарын 05-ны өдөр дахиад утасдаад н.Сүнээ миний найз мөнгө хэрэгтэй байна. Ажил маань маш сайн явж байна. Удахгүй мөнгө орно. Өөр компанийн хүмүүс манай урдуур орж мөнгөө аваад байна. Хүмүүс нягтланд нь хахууль өгөөд байна. Бид нар дарга, нягтлантай нь ярьчихсан. Тэгээд дахиад 20 000 000 төгрөг олоод өгөөч, тэгэх юм бол өнөөдөр орой нягтланд нь атгуулаад маргааш өглөө бүх мөнгө маань бэлэн миний данс руу орж ирнэ гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр бид хоёр уурлаад “ юу яриад байгаа юм бэ? надад ийм асуудал үүсээд байна гэж хэлээд өгөхгүй гээд байж байсан чинь өөрөө нэг хүнийг над руу залгуулсан. Надад итгэхгүй байгаа бол энэ хүнтэй ярь, бид хоёр хамтарч ажилдаг юм гээд Батсайхан гэдэг хүнийг яриулсан. Д.Ц надтай ярихдаа өгсөн 20 000 000 төгрөгийг чинь 40 000 000 төгрөг болгоод өгье нэгэнт хүний хүнд өгч байснаас өөрийн хүн болох чамд өгье гэж хэлээд элдэв өнгөөр хуурч байгаад надаас мөнгө авсан. Тэгээд би аргаа бараад төрсөн ахтай нь уулзсан. Тэгсэн н.Чулуунбаатар ах нь Д.Цд ямар ч тийм компани байхгүй, бид нар юу ч өгч чадахгүй, наад хүнээ өгдөг газар нь өг гэж хэлсэн. Наадах чинь ийм маягаар н.Дуламжав гэдэг хүнтэй нийлээд залилан хийгээд яваад байгаа юм гэсэн. 2018 оноос хойш 2 жил хүлээчихсэн юм чинь гээд гээд 4 сар болсон. Тэгээд би одоо банкинд 50 000 000 төгрөгийн өртэй, зөвхөн зээлийн хүүгийн алдангид 3 000 000 гаруй төгрөг төлж байна. Тэгээд би Эрээн хот руу очоод уулзахад ганцхан удаа Батсайхан гэдэг хүн энэ гэж хэлээд дагуулж ирээд уулзаж байсан. Би тэр компанид хөрөнгө оруулна гэж хэлээгүй. Би өдийг хүртэл Д.Цг өрөвдөөд цагдаагийн байгууллагад хандаагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

 

Хохирогч Л.Сүндалайгийн өргөдөл /хх-ийн 1-3 тал/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-ийн 5 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай Төв аймгийн Прокуорын газрын прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 тал/, хохирргч Л.Сүндалайгийн мэдүүлэг /хх-ийн 12-16 тал/, гэрч Ц.Аззаяагийн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, гэрч Н.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-37 тал/, Төв аймгийн Прокурорыг газрын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 54-57 тал/, яллагдагч Д.Цгийн мэдүүлэг /хх-ийн 62 тал/ ...............зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Ц нь Л.Сүндалайд Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Эрээн” хотоос барилгын лифт оруулж ирдэг гэж итгүүлэн хуурч,

-Л.Сүндалай нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байхдаа 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5099037008 дугаарын данснаас Д.Цгийн эзэмшлийн Хаан банкны 5020782022 дугаартай данснаас 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

-2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Л.Сүндалай нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байхдаа Д.Цгийн өгсөн Өвөрмонгол Оюунсүрэн гэх хүний 5377030075 дансаар 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

-Мөн Л.Сүндалай нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байхдаа 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5099037008 дугаарын дансаар 20.000.000 төгрөгийг Н.Батжаргалын эзэмшлийн 5721560911 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 50.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-хохирогч Л.Сүндалайгийн Төв аймгийн Цагдаагийн газарт 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан өргөдөл /хх-ийн 1-3 тал/,

-гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

-2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-ийн 5 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тухай Төв аймгийн Прокуорын газрын прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 тал/

-хохирогч Л.Сүндалайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “ Би Төв аймагт “Содон” худалдааны төвд бүх төрлийн бэлэн хувцас худалдаалж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үсчинд үсээ будуулаад сууж байхад 99985515 дугаарын утсаар танихгүй хүн утсаар залгаад Л.Сүндалай мөн үү гэсэн, мөн байна гэсэн чинь би Д.Ц байна гэсэн. Би тэгэхээр нь ямар Д.Ц вэ гэсэн чинь н.Дуяа эгчийн найз банк бусын н.Чулуунбаатарын дүү Д.Ц байна гэсэн. Би урьд нь зүс харж байсан болохоор таньж байна гэсэн чинь Д.Ц нь өөртэй чинь уулзах хэрэг байна гэсэн. Яасан гэсэн чинь утсаар ярьмааргүй байна, ажил дээр чинь хүлээж байна гэсэн. Би тэгэхээр нь үсээ будуулж дуусаад дэлгүүр дээрээ яваад ирсэн чинь Д.Ц нь дэлгүүр дээр намайг хүлээгээд байж байсан. Тэгээд уулзаад надаас мөнгө хэрэг байна, би Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа барилгуудын лифтүүдийг нь гадаадаас оруулж ирдэг ажил хийж байна, маш их ашигтай сүүлийн ачаагаа авах гэсэн чинь 10.000.000 төгрөг дутаад байна, 15 хоногийн хугацаанд зээлүүлчих гэсэн. Би мөнгө хайгаад олохгүй байна, надад туслаач гэсэн. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй гэсэн чинь Д.Ц нь би урьд нь банкинд ажиллаж байсан, эрсдлийг сайн мэднэ, 10.000.000 төгрөг дээр чинь 5.000.000 төгрөг нэмээд өгье гээд гуйгаад, шаналгаад байхаар нь итгэлийг нь бодоод өөрийн 5099037008 дугаарын даснаас 5020782022 дугаартай Д.Цгийн өөрийн гэх данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхэд Д.Ц баярлалаа, надад өгөхгүй байх гэж бодож байсан миний итгэлийг бодоод мөнгө зээлүүлсэнд баярлалаа намайг энэ байгууллагад оруулна гэж ярьж байгаад явсан. Тэгээд 15 хоног болоод мөнгө авах гээд Д.Цгийн 99985515 дугаарын утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би фейсбүүк хаягийг нь хайж байгаад олоод мөнгөө өгөхгүй юм уу гээд мессеж бичсэн. Тэгсэн удалгүй Д.Ц 88743668 дугаарын утсаар залгаад би Эрээнд байна ачаагаа авах гэж байна, удахгүй мөнгөтэй болно, мөнгийг чинь удаахгүй өгнө, битгий санаа зовоорой гэсэн. Би тэгэхээр нь Д.Цд чиний утас холбогдохгүй болохоор нойр хүрэхгүй, санаа зовоод бие өвдөөд байх юм, ярьж байгаарай гэж хэлсэн. Тэгэхэд Д.Ц нь одоо болох гэж байна, бүтэх гэж байна гэж утсаар ярьсаар байгаад 7 сар болсон юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Д.Ц нь 88743668 утсаар залгаад би эрээнд байна, ачаагаа ачуулах гэсэн вагон дүүргэх гээд ачаа авах гэсэн чинь мөнгө дутаад байна, вагон дүүргэж байгаад явна гэж байна, надад 20.000.000 төгрөг дутаад байна, мөнгө олоод өгчих гэсэн. Би тэгэхээр нь уурлаад юу вэ, урдах мөнгөө өгөөгүй байж дахиж 20.000.000 төгрөг гэж юу яриад байгаа юм бэ гэсэн чинь энэ ачааг авчихвал их ашиг олно, мөнгө олоод өгчих хүүтэй ломбарданд эд зүйл тавиад хамаагүй олоод өгчих хүү нь хамаагүй би төлнө гээд утсаар залгаад байхаар нь нээрээ тийм юм болов уу гэж бодоод нөхөртөө би энэ эд зүйл гэртээ зүгээр байх юм чинь ямар бид нар хүү төлөх биш гээд уурлаж байгаад “Арвижих” ломбарданд гэртээ байсан 12 цагаантай эмээл, мөнгөн хазаар, өөрийн болон нөхрийн алтан, монетан ээмэг, бөгж, гинжийг 20.000.000 төгрөгөнд тавиад Д.Цд би өөрийн гэсэн байгаа зүйлээ ломбарданд тавиад 20.000.000 төгрөг авсан шүү, хурдан өгөөрэй гэсэн чинь Д.Ц нь удахгүй өгнө, чамд маш их баярлалаа гээд надад нэг данс өгөөд, тэр данс руу нь банкинд очоод шилжүүлсэн юм. Тэгэхэд Д.Ц надад лифтнээс маш их ашиг олдог, түрүүчийн 10 төгрөгтэй нийлүүлээд 55.000.000 төгрөг болгоод өгнө гэсэн юм. Тэгээд утсаар ярихгүй алга болсон, би утас руу нь залгасан чинь ачаагаа ачуулсан мөнгө 10 цаг гэхэд ороод ирнэ, мөн 15 цаг гэхэд орно за маргааш өглөө 10 цагт орно гэхэд мөнгө ороод ирнэ гэж намайг итгүүлж утсаар ярьсаар байгаад 10 дугаар сарын 05-ны өдөр хүргэсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар 05-ны өдөр Д.Ц утсаар залгаад надтай цуг адилхан ачуулсан байгууллагын хүмүүсийн мөнгө нь ороод байна, ня-бод нь шовгор өгвөл мөнгийг нь оруулаад байна, шовгор өгөх мөнгө 20.000.000 төгрөг хэрэгтэй байна. Би өөрт чинь зээлсэн мөнгөн дээр нь өндөр ашиг өгдөг хүн байдаг юм уу гээд байсан. Тэгээд 20.000.000 төгрөг олоод өгчих монголын нэг ч гэсэн хүн өрнөөс сална, тийм биздээ яаж гээд мөнгө олоод өгчих, худлаа гэвэл надтай цуг хамтарч ажиллаж байгаа хүнтэй ярьж гээд утсаар нэг эрэгтэй хүн яриулсан. Тэр хүн өөрийгөө н.Батсайхан гэсэн, утсаар надтай яриад өөрт чинь их баярлаж байгаа шүү, Д.Ц бид хоёрт итгэ гэх мэтээр Д.Цгийн ярьсан зүйлтэй яг адилхан зүйл яриад Д.Ц нэг хоногийн хугацаатай 20.000.000 төгрөг өгчих, 20.000.000 төгрөг дээр чинь 30.000.000 төгрөг болгоод 50.000.000 төгрөг болгоод өгье гэсэн. Би тэгэхээр нь нөхөртэйгээ яриад мөнгө өгөхгүй бол урд зээлсэн мөнгөө авч чадахгүй болох вий гэж ярьж байгаад өөрийн “32-78ТӨА” улсын дугаартай Хаялюкс маркийн машинаа тавиад мөнгө олж өгье гэж байж байхад аймгийн эмэгтэйчүүдийн н.Доржготов эмч дэлгүүрт орж ирсэн. Тэгэхээр нь н.Доржготов эмчээс 20.000.000 төгрөг 1 хоногийн хугацаатай өгчих дээр нь 1.000.000 төгрөг нэмээд өгье гэсэн чинь намайг өөрт чинь итгэж байна, өөр хүн байсан зээлүүлэхгүй байсан гээд н.Доржготов эмч бэлнээр банкнаас 17.000.000 төгрөг гарган өгсөн. Би нэмээд 20.000.000 төгрөг болгоод Д.Цд утсаар залгаад маргааш ажлаа амжуулаад өгөөрэй, эмэгтэйчүүдийн эмч н.Доржготовоос өдрийн нэг хувийн хүүтэй зээлсэн шүү гээд Д.Ц би дүүгээ явуулъя гээд нэг эмэгтэй ирээд Д.Ц эгч өөртөө чинь уулзаад мөнгө аваад ир гэсэн юм. Би 20.000.000 төгрөгийг бэлэн тоолж, Д.Цгийн дүүд өгөөд явсан юм. Тэгээд Д.Ц за мөнгө одоо орох гэж байна, 5 дахь өдөр хүртэл хүлээж бай, тэгээд 5 дахь өдөр болоход 3 дахь өдөр болтол хүлээж бай санаа зоволтгүй гэх мэтээр маш богино хугацаа хэлж намайг итгүүлж байсан. Мөн гадаадаас мөнгө дансанд орсон болохоор зод нэхээд байна, санаа зоволтгүй хүлээж бай гээд байсан. Тэгээд ломбарданд тавьсан зүйл болон н.Доржготов эмчээс авсан мөнгө нэхэгдээд байхаар нь өөрийн “32-78 ТӨА” улсын дугаартай Хаялюкс машинаа зараад ломбарднаас юмаа аваад н.Доржготов эмчийн мөнгийг өгч, өдийг хүрсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Мөн тухайн оны 11 дүгээр сард Д.Ц утсаар залгаад миний бие өвдөөд байна, гадаа хүйтэрч байна гэрээсээ зуны хувцастай гарсан даараад бие өвдөөд муу байна гэсэн. Тэгэхээр нь гэр лүүгээ яриад хувцас хунарын мөнгө аваач гэсэн чинь Д.Ц гэр лүү ярих хэрэггүй, хамаатан садангаас мөнгө авсан, ярьж чадахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Д.Ц үхчих юм бол мөнгөө авч чадахгүй болох вий гээд 500.000 төгрөг дулаан хувцас аваарай, 100.000 төгрөгөөр нь хоол авч идээрэй гээд Д.Цгийн өгсөн данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

-гэрч Ц.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би эхнэр Л.Сүндалайгийн хамтаар Төв аймгийн Зуунмод сумын төвд худалдаа наймаа хийдэг ба 2018 оны 06 дугаар сард намайг худалдаа хийдэг газартаа байж байсан чинь Д.Ц гэх хүн орж ирээд манай эхнэр Л.Сүндалайг асуугаад, би яах талаар асуусан чинь Л.Сүндалай утсаар ярьсан, мөнгө зээлэх гэж байгаа юм гэсэн. Тэгтэл удалгүй Л.Сүндалай орж ирсэн. Тэгээд Д.Ц гэх эмэгтэй би хятад улсаас барилгын лифт оруулж ирдэг, их мөнгө олдог ажил хийж байгаа юм. 10.000.000 төгрөг зээлчих, удахгүй 10.000.000 төгрөг 15 хоногийн хугацаатай зээлчих, 5.000.000 төгрөг нэмээд өгье гээд, тэгээд манай эхнэр Л.Сүндалай нь Д.Ц гэх хүнд 10.000.000 төгрөг өгсөн юм. Тэгээд 15 хоногийн дараа эхнэр Л.Сүндалай мөнгө авсан Д.Цгийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгж байгаад ах, эгч нараас нь Д.Ц мөнгө зээлсэн, утас ьн холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгтэл Д.Ц нь Л.Сүндалай руу залгаад одоо ачаа бүтэх гэж байна гэсэн. Тэгэхээр нь би эхнэр Л.Сүндалай урд авсан мөнгөө өгөөгүй байж, одоо мөнгө өгнө гэж байхгүй гэсэн ба эхнэр Л.Сүндалай Д.Цд өгөхгүй бол болохгүй гээд гэрт байсан эмээл, мөнгөн хазаар, ээмэг, бөгж зэргийг ломбарданд 20.000.000 төгрөгөнд тавиад Д.Ц руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд байж байгаад мөн хэд хоногийн дараа Д.Ц Л.Сүндалайтай утсаар яриад ачаагаа оруулж ирсэн, мөнгөө авах гэсэн чинь ня-бог нь хахуулдах гэсэн чинь 20.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд би уурлаад, тэгсэн эхнэр Л.Сүндалай мөнгөө авах гээд байгаа юм шиг байна, хахуул гэх 20.000.000 төгрөгийг нь өгье гээд мөнгө хайсан. Тэгсэн н.Доржготов эмч манай худалдаа хийдэг газарт орж ирээд н.Доржготов эмчээс 17.000.000 гаруй төгрөг аваад түүн дээр нь нэмээд 20.000.000 төгрөг болгоод, Д.Цг манай дүү очно, гээд нэг эмэгтэй Д.Ц эгч явуулсан юм гээд 20.000.000 төгрөгийг бэлнээр аваад Л.Сүндалай тэр хоёр гараад явуулсан байх. Д.Ц нь утсаар Л.Сүндалайд мөнгийг чинь удаахгүй өгнө, одоо өгөх гэж байна гэх мэтээр ойр ойрхон итгүүлж өдийг хүрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

-гэрч Н.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Намайг Төв аймагт байхад манай ээжийн дүү Д.Ц эгч утсаар залгаад эгч нь хүнээс мөнгө зээлж байгаа юм, чи очиж аваад миний данс руу хийгээд өг гэсэн. Би тэгэхээр нь хэн гэдэг, хаана байдаг хүнээс авах юм гэсэн чинь аймгийн төвд хаан банкин дээр байдаг худалдаа хийдэг Л.Сүндалай гэдэг хүнээс мөнгө аваад данс руу хийгээд өг гэсэн. Тэгээд би Хаан банкны дээр худалдаа хийдэг газарт яваад очсон. Тэгээд Л.Сүндалай гэх хүнтэй уулзаад Д.Ц эгч явуулсан юм гэсэн чинь Л.Сүндалай гэх эмэгтэй намайг дагуулаад 20.000.000 төгрөг хаан банкны АТМ-д миний картыг хийгээд 20.000.000 төгрөгийг хэд хэдэн удаа хувааж хийгээд буцаагаад Л.Сүндалай гэх эмэгтэй нэг данс руу шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

-“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-37 тал/,

-Төв аймгийн Прокурорыг газрын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 54-57 тал/,

-шүүгдэгч Д.Цгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Би Л.Сүндалайгаас барилгын лифт оруулж ирдэг, их мөнгө олдог ажил хийж байгаа гэж худал ярьж 50.000.000 төгрөг залилсан юм. Тухайн үед би эрээн орж, эмчилгээ хийлгэх мөнгө хайж байсан. Тэгээд Л.Сүндалайгаас эмчилгээ хийлгэх гэж байгаа гэхээр надад мөнгө өгөхгүй байх гэж бодоод барилгын лифт оруулж ирдэг ажил хийж байгаа гэж худал ярьж 50.000.000 төгрөг хуурч авч залилсан юм. Би тухайн мөнгөөр Эрээн хотод очиж эмчилгээ хийлгэсэн юм. Одоо мөнгө төгрөг байхгүй, бүгдийг нь үрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Цгийн ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 75 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 тал/, хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүгдэгч Д.Ц нь 3 удаагийн үйлдлээр хохирогч Л.Сүндалайг хуурч мэхлэн 50.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Д.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Д.Ц нь хохирогч Л.Сүндалайд 50.000.000 төгрөг буюу их хэмжээний хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул Д.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Л.Сүндалай нь мөрдөн байцаалтын шатанд 50.600.000 төгрөгийн шүүхийн хэлэлцүүлэгт 28.297.272 төгрөгийн нийт 78.897.272 төгрөгийн нэхэмжлэлийн шаарлдлага гаргаснаас шүүх мөрдөн байцаалтын шатанд гаргасан 50.600.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Цгаас гаргуулж, шүүхийн шатанд гаргасан 28.297.272 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэснийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөртэй холбогдуулан завсарлага авч 20.000.000 төгрөгийг төлж үлдэх 30.600.000 төгрөгийг 2021 оны 2 сарын 16-ны өдрийн 03 тоот Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 51.457.000 төгрөгөөр үнэлэгдсэн шүүгдэгч Д.Цгийн өөрийн эзэмшлийн орон сууцыг хохирогч Л.Сүндалайн нэр дээр шилжүүлэхээр талууд тохиролцож баталгаа гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 28.297.272 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь ???? байх тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн  “ ??? “ гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна . Учир нь шүүгдэгч Д.Ц нь

 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас шүүгдэгч Шүүгдэгч Д.Цгаас 50 600 000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Сүндалайд олгуулахаар гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн завсарлага авсан шүүх хуралдаанаар 20 000 000 төгрөгийг бэлэн шилжүүлж үлдэх хохирлыг хэрэгт битүүмжлэгдсэн 51 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг хөрөнгө битүүмжлэлээс гарахаар хохирогчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон гэж прокурорын зүгээс ойлгосон. Шүүгдэгч Д.Цгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан торгуулийн ялтай эсхүл хорих ял оногдуулах гэмт хэрэг. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг төлөх болон нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн хувийн байдал зэргүүдийг харгалзан үзээд торгуулийн ял оногдуулах үндэслэлтэй байх тул 10 000 000 төгрөгөөр торгох ялын саналыг оруулж байна. Энэ торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Гэмт хэргийн хор уршгийг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор яллагдагч Д.Цгийн 51 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий байрыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсайхан: “Өмгөөлөгчийн зүгээс миний хувьд энэ хэргийг анхнаасаа иргэний хэргийн шинжтэй гэж үзэж байсан. Гэтэл шүүхээс эрүүгийн хэргийн шинжтэй гэж үзээд одоо нэгэнт эрүүгийн хариуцлагын асуудал яригдаж байна. 50 600 000 төгрөгийн хохирлыг 5 хоногийн хугацаа аваад төлөх гэж их хичээсэн гэвч цаг хугацааны асуудал дэндүү тулгамдуу байсан учраас 20 000 000 төгрөг төлөөд үлдсэн хохиролд нь 51 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий байраа нэр дээр нь шилжүүлэх, энэ байрыг хүн худалдаж авахгүй бол өөрөө мөнгөтэй болохоороо энэ үнээр нь худалдаж авна гэх тохиролцоо хийсэн. Хохирогч маань хохирлоо төлсөнд тооцоод шүүх хурал дээр гомдол саналгүй гэдэг зүйлээ хэлнэ гэдгээ тохиролцоод орж ирсэн. Миний хувьд улсын яллагчийн саналтай бүрэн нийцэж байна. Мөн шүүхээс шүүгдэгчийг торгуулийн ялыг төлж чадах эсэх чадамжийн асуудал зэргийг үнэлж байж шийдвэрээ гаргадаг. Манай үйлчлүүлэгчийн хувьд тодорхой хэмжээний хугацаа байгаа бол торгуулийн ялыг төлөх боломж байгаа. Саяны 5 хоногт шүүгдэгчийн маань хувьд ах дүүсийн үл ойлголцох асуудал гарсан. Учир нь үйлчлүүлэгч маань ээжийгээ бурхан болох үед очиж чадаагүй тул ах дүү нар нь гомдолтой байгаа учраас ямар нэгэн тусламж үзүүлэхээс татгалзсан. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг ах дүү нар нь ойлгож байгаа учраас туслалцаа үзүүлэх асуудал ярьж байгаа гэх саналыг,

-хохирогчийн өмгөөлөгч Н.Баяр: “Миний үйлчлүүлэгч Л.Сүндалай болон шүүгдэгч Д.Ц нар хоорондоо харилцан ярилцаад тохиролцоо хийсэн. Гол асуудал нь үлдэгдэл хохиролдоо Д.Цгийн 51 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн хувийн байшинг хохирогч Л.Сүндалайн нэр дээр шилжүүлчих юм бол хохирол төлөгдсөн гэж үзнэ. Тэгэхээр шүүхийн тогтоолд энэ талаар дурдаж өгнө үү гэсэн саналтай байна” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Д.Цгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгч Д.Цгийн Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт, Сэрүүн дэнж, 40 дүгээр байр, 2 тоотод байршилтай хувийн сууц, 65.85 кв.м хэмжээтэй, Ү-1427002872 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөргийг битүүмжилснийг ....................... зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Сонос овгийн Д. Цu бусдыг хуурч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сонос овгийн Д. Цг 10.000 /арван мянга/ нэгж тэнцэх буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь хохирогч Л.Сүндалайд 20.000.000 /хорин сая/ төгрөг төлснийг дурдаж,

 

  1.  

 

 

 

  1.  

 

 

 

 

            5.хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Т.Оюунчимэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт 2016 оны 07 дугаар сарын 08-ны өприйн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Хүмүүн цогцолбор дунд сугуулийн урд байрлах 523.8 мкв газар бүхий 40 айлын 5 давхар орон сууцны дутуу баригдсан барилгыг битүүмжилснийг_____________________

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Оюунчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА