Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 225

 

Зохигчдын эвлэрлийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.*******гийн нэхэмжлэлтэй П.*******т холбогдох 3.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч  Б.******* нэхэмжлэлийн  шаардлагадаа:  ******* миний бие 2014 оны 06 сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын  ******* баг *******ийн хэсэгт оршин суух Т.*******т ******* улсын дугаартай ******* маркийн  бага оврын  ачааны машиныг 7.500.000 төгрөгөөр заруулахаар Завхан аймаг руу  өгч явуулсан.  ******* нь дээрх автомашиныг П.*******т 2014 оны 06 сарын 22-ны өдөр дээрх үнээр зарсан юм. Миний хувьд Т.*******аас мөнгө нэхэхэд П.*******аас  ав гэж  утасны дугаарууд өгсөн боловч уг утсаар ярихад нэг жилийн дараа 2.000.000 төгрөгийг  авсан.  Үлдэгдэл 3.500.000 төгрөгийг  2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор өгөхөөр тохиролцсон бөгөөд тогтоосон хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн  алданги төлөхөөр болсон.  Иймд П.*******аас  уг мөнгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

Талууд 2017 оны 05-р сарын 04-ний өдөр шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ:  Б.*******, П.******* нар харилцан ярилцаж байгаад 2017 оны 05 сараас 2018 оны 02 сар хүртэл сар бүр 350.000 төгрөг *******гийн 5006747846 гэсэн дансанд сар бүр 350.000 төгрөг  өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ хийлээ. Бүгд 3.500.000 төгрөг гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.******* нь П.*******т холбогдуулан  3.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож 3.500.000 төгрөгийг 10 сарын хугацаанд сар бүр 350.000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэн өгч авалцахаар эвлэрсэн болох нь тэдний шүүхийн өмнө байгуулсан  эвлэрлийн гэрээгээр  тогтоогдож байна.

Иймд шүүх зохигчдыг эвлэрсэн гэж үзэж эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70950 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5  ДАХЬ  ХЭСЭГТ ЗААСНЫГ  УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ :

1. Б.*******гийн нэхэмжлэлтэй П.*******т холбогдох 3.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож 2017 оны 05 сараас 2018 оны 02 сар хүртэл сар бүр 350.000  төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэн өгч авалцахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70950  төгрөгний 35475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 35475 төгрөг, хариуцагчаас 35475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                              

3.  Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

5.Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг  дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ