| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2021/0147/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/142 |
| Огноо | 2021-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,
-шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нохой буянт овогт Гомбодоржийн Тд холбогдох эрүүгийн 2034000000053 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1996 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг Батсүмбэр сумын 3 дугаар баг, Жимсний 2-1 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Нохой Буянт овогт Гомбодоржийн Т /РД:ПО96052233/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Г.Т нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р багийн нутаг дэвсгэрт Э.Бямба-Эрдэнэ, А.Содбаяр нартай хувийн таарамжгүй харьцааны улмаар маргалдаж улмаар тэднийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Т: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/, хохирогч Э.Бямба-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 10 тал/, хохирогч А.Содбаярын мэдүүлэг /хх-ийн 14 тал/, хохирогч Э.Бямба-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 15 тал/, гэрч П.Баттулгын мэдүүлэг /хх-ийн 16 тал/, хохирогч А.Содбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 тал/, гэрч Ч.Мөнхбатын мэдүүлэг /хх-ийн 18 тал/, гэрч Э.Лхагвабаярын мэдүүлэг /хх-ийн 19 тал/, гэрч С.Эрдэнэтөгсийн мэдүүлэг /хх-ийн 20 тал/, гэрч О.Чинзоригийн мэдүүлэг /хх-ийн 21 тал/, шүүгдэгч Г.Ты гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 тал/, шүүгдэгч Г.Ты яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.Ты ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 51 тал/, шүүгдэгч Г.Ты иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Т нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р багийн нутаг дэвсгэрт Э.Бямба-Эрдэнэ, А.Содбаяр нартай хувийн таарамжгүй харьцааны улмаар маргалдаж улмаар тэднийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь:
Гэрч Э.Лхагвабаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр н.Эрдэнэтөгсийн хамт сумын төвд ажил хөөцөлдөж орсон. Оройн нь төмөр замд ажилдаг дүү н.Соёлоогийнд орсон чинь Ч.Мөнхбат, н.Чинзориг, н.Гантөмөр Г.Т нар байсан. Хамт пиво ууж байгаад бөөндөө гарч тамхи татаад н.Соёлоогийн гэрийн гадна зогсож байтал нэг машин яваад ирсэн. Тэгсэн н.Бамбууш /Э.Бямба-элдэнэ/ жоохон халамцуу Ч.Мөнхбаттай мэндлээд за бацаанууд бөөн бөөнөөрөө архи дарс уугаад хэн хэн байна гээд л буугаад ирсэн. Тэгсэн н.Эрдэнэтөгс би чамаас 2 vе дээшээ байхаа гэсэн чинь н.Бамбууш өөдөөс нь очоод чамайг таних ч үгүй байна гээд 2 цохиод унгасан. Тэгээд босож ирээд нөгөө н.Эрдэнэтөгстэй барилцаад авахаар нь Ч.Мөнхбат салгаад н.Бамбуушыг одоо ингээд явчих гээд машинд нь суулгасан. Тэгээд машинаа асаагаад хөдлөөд яваад өгөхөөр нь явчихлаа даа гээд бид нар юм яриад зогсож байтал байшин тойроод эргээд ирсэн. Тэгсэн Ч.Мөнхбат, Г.Т хоёрыг чиглээд ирсэн. Ч.Мөнхбатыг шүргээд тэгээд шууд давхиад явахаар нь араас нь Би Ч.Мөнхбат, Г.Т бид 3 Г.Ты машиныг асаагаад араас нь явсан. Дэлгүүрийн гадаа зогсоол дээр зогсож байхаар нь цагдаад барьж өгье гэж бодоод урдуур нь орж зосссон. Тэгсэн эрчтэй ирээд Г.Ты машины зүүн талаас хүчтэй мөргөсөн. Арайч мөргөхгүй байх гэж бодсон чинь мөргөчихсөн. Тэгээд дэр нь задраад Г.Т буугаад жолооч Э.Бямба Эрдэнийг машин мөргөлөө гэж нүүр рүү нь гараараа цохисон. Энэ үед Ч.Мөнхбат бид 2 н.Бамбуушыг авч цагдаа руу чирч явсан. н.Бамбуушыг аваад явах гэсэн чинь дотроос нь нэг танихгүй залуу гарч ирээд Г.Ттай зууралдаад түүнийг Г.Т цохиод нөгөөх нь замын хажуу руу гараад гүйж байгаа харагдсан. Тэгээд цагдаа дээр н.Бамбуушыг авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Гэрч С.Эрдэнэтөгсийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр н.Лхагвабаярын хамт сумын төвд ажил хөөцөлдөх гэж орсон. Оройн нь төмөр замд ажилдаг дүү н.Соёлоогынд орсон чинь Ч.Мөнхбат н.Чинзориг, н.Гантөмөр Г.Т нар байсан. Хамт пиво ууж байгаад бөөндөө гарч тамхи татаад н.Соёлоогийн гэрийн гадна зогсож байтал нэг машин яваад ирсэн. Тэгсэн танихгүй залуу жоохон халамцуу Ч.Мөнхбаттай мэндлээд бацаанууд бөөн бөөнөөрөө архи, дарс уугаад, хэн хэн байна гээд л буугаад ирсэн. Тэгэхээр нь би чамаас 2 үе дээшээ байхаа гэсэн чинь нөгөө залуу өөдөөс нь ирээд чамайг таних ч үгүй юм байна гээд намайг цохиод унгасан. Тэгээд босож ирээд нөгөө залуутай барилцаад авсан чинь Ч.Мөнхбат салгаад нөгөө залууг одоо ингээд явчих гээд машинд нь суулгасан. Тэгээд машинаа асаагаад хөдлөөд яваад өгөхөөр нь явчихлаа даа гээд бид нар юм яриад зогсож байтал байшин тойроод эргээд ирсэн. Тэгсэн Ч.Мөнхбат, Г.Т хоёрыг чиглээд ирсэн. Тэгээд Ч.Мөнхбатыг шүргээд тэгээд шууд давхиад явахаар нь араас нь н.Лхагвабаяр Ч.Мөнхбат, Г.Т нар Г.Ты машиныг асаагаад араас нь явсан. Тэгээд н.Соёлоогынд байж байгаад ахыгаа дуудаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Гэрч О.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орой ангийн найз Ч.Мөнхбатын хамт н.Соёлоогийнд байж байтал араас н.Гантөмөр, Г.Т нар Баянголоос ирсэн. Тэгээд ирэхээд бид нар хэдэн лааз пиво уугаад байж байтал гаднаас н.Лхагва, н.Эрдэнээ ах нар орж ирсэн. Тэгээд хэсэг пиво ууж байгаад бүгдээрээ гадаа гарч тамхи татаад зогсож байтал нэг суудлын жижиг тэрэг хүрээд ирсэн. Дотроос нь н.Бамбуу ах бууж ирээд хамгийн цаана Ч.Мөнхбат зогсож байсан чинь мэндлээд за дүү нар архи дарс ууцгаагаад байгаа юм уу гэтэл н.Эрдэнээ ах би чамаас 2 ах байх шүү гэтэл н.Бамбууш ах чамайг мэдэх ч үгүй юм байна гээд тулж очоод өнгийж харснаа нүүр рүү нь 2 удаа цохиод, н.Эрдэнээ ах газар унаад, босож ирээд барилцаад авахаар нь Ч.Мөнхбат салгаж н.Бамбууш ахыг машинд нь суулгаж явчих ах аа гэж хэлсэн. Тэгээд машинаа асаагаад байшин тойрч яваад нөгөө талаар нь ирсэн. Бид нар юм ярьж байтал чиглэж ирээд Ч.Мөнхбат, Г.Т хоёрыг шүргэж давхиад явсан Араас нь Г.Ты машинтай Ч.Мөнхбат, н.Лхагва ах нар араас явсан. Тэгээд хэсэг байж байгаад нөгөө хэд цагдаа дээр авч ирж өгч байна гэхээр нь гэр рүүгээ харьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 44 дугаартай “...Э.Бямба-Эрдэнийн биед дээд уруулын дотор салстад шарх, духанд зөөлөн эдийн няцралт, зулгаралт, баруун хөмсөг зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун зүүн ташаанд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай “...А.Содбаярын биед баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, шуунд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/,
Шүүгдэгч Г.Ты яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орой ангийн найз н.Гантөмөрийн хамт н.Соёлоогийнд ирэхэд н.Ч.Мөнхбат, н.Соёлоо, н.Чинзориг нар байсан. Тэгээд бид хэдэн лааз пиво уугаад байж байтал гаднаас н.Лхагва, н.Эрдэнээ ах нар орж ирсэн. Тэгээд хэсэг пиво ууж байгаад бүгдээрээ гадаа гарч тамхи татаад зогсож байтал нэг суудлын жижиг тэрэг хүрээд ирсэн. Дотроос нь нэг танихгүй согтуу ах бууж ирээд хамгийн цаана Ч.Мөнхбат зогсож байсан чинь мэндлээд дүү нар архи, дарс ууцгаагаад байгаа юм уу гэтэл н.Эрдэнээ ах би чамаас 2 ах байх шүү гэтэл н.Бамбууш ах чамайг мэдэх ч үгүй байна гээд тулж очоод өнгийж харснаа нүүр рүү нь 2 удаа цохиж н.Эрдэнээ ахыг газар унагаад, босож ирээд барилцаад авахаар нь Ч.Мөнхбат салгаж, н.Бамбууш ахыг машинд нь суулгаж явчих ах аа гэж хэлсэн. Тэгээд машинаа асаагаад байшин тойрч яваад нөгөө талаар нь хүрээд ирсэн. Бид юм ярьж байтал чиглэж ирээд ас нь миний тойрч яваад нөгөө талаар нь ирээд ирсэн. Ч.Мөнхбат бид хоёрыг шүргэж унагаад давхиад явсан. Араас нь миний машинтай Ч.Мөнхбат, н.Лхагва ах бид 3 дэлгүүрийн гадаа нөгөө машин зам дээр явж байхаар нь урдуур нь ороод зогссон. Тэгсэн чинь шууд давхиж ирээд миний зүүн талаас мөргөөд зогссон. Миний уур хүрээд нөгөө жолооч ахыг хаалгыг нь онгойлгож байгаад нүд рүү нь нэг сайн цохисон Тэгсэн чинь араас нь нэг танихгүй ах гарч ирээд намайг бариад авахаар дахиад нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Тохтоххааны ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 51 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 тал/ болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Э.Бямба-Эрдэнийн биед дээд уруулын дотор салстад шарх, духанд зөөлөн эдийн няцралт, зулгаралт, баруун хөмсөг зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун зүүн ташаанд цус хуралт, зулгаралт, ...А.Содбаярын биед баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, шуунд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт тус тус учруулсан Г.Ты үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч А.Содбаяр, Э.Бямба-Эрдэнэ нарын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Г.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Нандин-Эрдэнэ, У.Номин-Эрдэнэ нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч А.Содбаяр, Э.Бямба-Эрдэнэ нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Г.Ты холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Г.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
-Хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА