| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00215/И |
| Дугаар | 228 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 228
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Д.Ганчимэг, хүсэлт гаргагч Р.******* нарын оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Р.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.******* миний бие 1983 оны 11-р сарын 01-нээс 1985 оны 06-р сарын 25-н хүртэл Нийтийн ахуйн үйчилгээнд машинистаар, 1987 оны 04-р сарын 16-наас 1996 оны 12-р сарын 15-н хүртэл Мах боловсруулах үйлдвэрт жолоочоор тус тус ажиллаж байсан юм.
Иймд намайг 1983 оны 11-р сарын 01-нээс 1985 оны 06-р сарын 25-н хүртэл Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь Нийтийн ахуйн үйчилгээнд машинистаар, 1987 оны 04-р сарын 16-наас 1996 оны 12-р сарын 15-н хүртэл мөн үйлдвэрийн Мах боловсруулах үйлдвэрт жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.******* нь улсад ажиллаж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.
Р.******* 1983 оны 11-р сарын 01-нээс 1985 оны 06-р сарын 25-н хүртэл Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт халаалтын зуухны машинистаар, 1987 оны 04-р сарын 14-нөөс 1992 оны 01-р сарын 06-н хүртэл тус үйлдвэрийн Мах боловсруулах үйлдвэрт жолоочоор, 1992 оны 01-р сарын 06-наас 1996 оны 12-р сарын 15-н хүртэл Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь Мах ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь 1983 оны 11-р сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот Ажилд томилох тухай тушаал зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Д.*******гийн ... Би 1984 онд Мах комбинатад эхлэн боловсруулах цехед ажилд орсон юм. ******* Мах комбинатад 1987 онд ажилд орсон юм. Дашзэвэг даргын жолоочийг хийдэг, УАЗ-469 машин барьдаг байсан юм. Сүүлдээ ******* машин барьж байгаад 1996 онд ажлаасаа гарсан юм. Мах боловсруулах үйлдвэр 1996 онд үндсэндээ ажил нь зогсож, дампуурсан юм. ******* Мах боловсруулах үйлдвэрт тасралтгүй ажилласан. Жолоочоос өөр ажил хийгээгүй. Тухайн үед Мах боловсруулах үйлдвэрт намайг ажилд ороход Довдон гэж хүн байсан юм. *******ийг ажилд ороход Дашзэвэг дарга байсан юм... гэсэн,
гэрч Ж.Амартүвшингийн ... ******* бид нар Мах боловсруулах үйлдвэрт хамт ажиллаж байсан юм. ******* 1987 оноос 1996 он хүртэл Завхан аймгийн Мах боловсруулах үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан юм. Би ч гэсэн тус үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан юм. ******* даргын жолооч хийдэг байсан юм. Мах боловсруулах үйлдвэр 1998 онд хувьчлагдаж, хувийн компани болсон юм. ******* Мах боловсруулах үйлдвэрт тасралтгүй ажилласан. Жолоочоос өөр ажил хийгээгүй. Даргын жолооч хийж байсан юм. Харин машинаа 2-3 удаа сольсон байх. Эхлээд УАЗ-469 машин барьж байгаад сүүлдээ ******* гэдэг машин барьж байсан юм. Тухайн үед Мах боловсруулах үйлдвэрийн даргаар Дашзэвэг дарга байсан. Сүүлдээ ******* дарга байсан... гэсэн,
гэрч С.гийн ... ******* бид нар Мах боловсруулах үйлдвэрт хамт ажиллаж байсан юм. Би 1987 онд сургууль төгсөж ирээд Мах комбинатад ажилд ороход ******* тус газар жолооч хийж байсан юм. Намайг 1996 оны 05 сарын үед ажлаас гарахад ******* жолоочоо хийгээд үлдсэн юм. Мах комбинат хэзээ татан буугдсан талаар сайн мэдэхгүй, нэг хэсэг ажиллахгүй байж байгаад дахиад үйл ажиллагаа явуулдаг болсон. ******* Мах комбинатад тасралтгүй ажилласан. Жолоочоос өөр ажил хийгээгүй, миний мэдэхээр жолооч л хийдэг байсан. Тухайн үед Мах комбинатын даргаар Дашзэвэг дарга байсан юм... гэсэн мэдүүлгүүдээр Р.*******ийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Р.*******ийг 1983 оны 11 дүгээр сарын 01-нээс 1985 оны 06 дугаар сарын 25-н хүртэл Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт халаалтын зуухны машинистаар, 1987 оны 04 дүгээр сарын 14-нөөс 1992 оны 01 дүгээр сарын 06-н хүртэл тус үйлдвэрийн Мах боловсруулах үйлдвэрт жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 06-наас 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь Мах ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Р.*******ийг 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь Мах ХК-д жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Р.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ