| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2021/0148/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/143 |
| Огноо | 2021-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,
-шүүгдэгч А.С, Л.Т
-хохирогч А.С , Л.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чинос овогт Алтаншагайгийн .С, Тайжийнхан овогт Лодонгийн .Т нарт холбогдох эрүүгийн 2134000710150 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1983 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Заамар гоулд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 298 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар, 2019 оны 12 дугар сарын 17-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 83 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чинос овогт А.С
Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Заамар гоулд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайжийнхан овогт Л.Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч А.С, Л.Т нар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг байранд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд харилцан зодолдож бие биеныхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.С: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Л.Т: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч А.С: “Гомдол санал байхгүй. Биеийн байдал зүгээр, нэхэмжлэх зүйлгүй ” гэв.
Хохирогч Л.Т: “Миний биеийн байдал зүгээр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч Л.Тийн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/, хохирогч А.Сгийн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, хохирогч, шүүгдэгч А.Сгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 тал/, гэрч Ц.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, гэрч Д.Ууганбаярын мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/, Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 тал/, Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 тал/, хохирогч, шүүгдэгч А.Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/, хохирогч, шүүгдэгч Л.Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/, хохирогч, шүүгдэгч А.Сгийн ял шалгах хуудас /хх-ийн 69 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 183 тал/, хохирогч, шүүгдэгч Л.Тийн ял шалгах хуудас /хх-ийн 71 тал/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч А.С, Л.Т нар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг байранд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд харилцан зодолдож бие биеныхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь:
Шүүгдэгч А.С, Л.Т нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч А.Сгийн биед духанд шарх бүхий гэмтэл, хохирогч Л.Тын биед зүүн 6 хавирганы хугарал гэмтэл тус тус учруулсан шүүгдэгч Л.Т, шүүгдэгч А.С нарын үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч А.С, хохирогч Л.Тын нарын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч А.С, Л.Т нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.С, Л.Т нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгч А.С, Л.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, хохирогч А.С, Л.Т нар нь “ гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй “ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч А.С, Л.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр, шүүгдэгч Л.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч А.С, Л.Т нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч А.С, Л.Т нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сг 800.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Л.Тыг 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.С, Л.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
-Хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.С, Л.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Тайжийнхан овогт Лодонгийн .Тыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМААб