Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/151

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Т.Төмөртулга,

Иргэдийн төлөөлөгч А.Хүдэрболд,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, Б.Батмөнх,

Шүүгдэгч Ч.Б, өмгөөлөгч С.Одгариг,

Шүүгдэгч Ч.Б, Б.Д нарын өмгөөлөгч А.Мөнхтулга,

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржгон овогт Баасансамбуугийн .Д, Түлээчин овогт Гансүхийн .М, Боржигон овогт Чулууны .Б, Бичээч овогт Дэнзэнгийн .Г нарт холбогдох эрүүгийн 2034004400531 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Архуст суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, эрх зүйч  мэргэжилтэй , Төв аймгийн Батсүмбэр сумын дарга ажилтай, ам бүл 2, охины хамт        оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Бичээч овогт Д.Г

Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрхөд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Ч.Б

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны хяналтын үнэлгээний мэргэжилтэн мэргэжилтэй , й, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт   тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Түлээчин овогт Г.М

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа жилтай, ам бүл 2, охины хамт тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Боржгон овогт Б.Д

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Г нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/97 дугаартай захирамжийн дагуу Батсүмбэр сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Б:.Дгээс хахууль өгөхийг шаардаж тус сумын нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тухайн үед Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын нярваар ажиллаж байсан Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаартай хувийн дансаар дамжуулан 1.500.000 төгрөг хахуульд авсан. 2019 оны 10 дугаар сард Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэгт заасан “ Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.5, 7.1.6, 7.1.7 гэх заалтуудыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан тогтоосон хэм хэмжээг зөрчиж Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт иргэн Ч.Бгаас Улаанбаатар хотод байрлалтай 2 өрөө байр хуульд өгөхийг шаардсан, мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуулийн 28.1.181, 28.1.192, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.13 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үедээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт байх өөрийн албан өрөөнд “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгаас түүний хүү Б.Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Г.М нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.184, 28.1.195, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах: 22.2 дугаар зүйлийн 22.2.16 дэх хэсэг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2018 оны 06 дугаар сард Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваар зэрэг эд зүйлсийг тус тус хахуульд авсан,

 

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Бултдаг рашаан” ХХК-ийг үүсгэн байгуулж, Түшээ гүн гэх 1 га газрыг тухайн компанийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг сумын Засаг дарга Д.Год гаргасан. Сумын Засаг дарга Д.Г “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, эзэмшүүлэх захирамж гаргах үедээ Б.Дгээс хахууль өгөхийг шаардсаны дагуу Б.Д нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год тухайн үед Батсүмбэр сумын Засаг даргын нярваар ажиллаж байсан Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар 1.500.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн, тухайн газарт 241.635.000 төгрөгийн үнэ бүхий 400 метр төмөр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр газар кабель утас, 14 бетон хөлтэй шон, 10х3 метрийн харьцаатай болвсон бие засах газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багас хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьж үйл ажиллагаа эхэлсэн цаг буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мт 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг эрээн өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд өгсөн,

Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр албан тушаалтан болох Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан түүний шаардсаны дагуу өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын Засаг даргын ажлын өрөөнд 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Г нь мэдүүлэхдээ: “ Миний бие 2016-2020 онуудад Төв аймгийн Батсүмбэр суманд Засаг даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд 2017 онд манай суманд түймэр гарахад манай суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан. Миний хувьд Б.Д гэх хүнтэй өмнө нь таарч байгаагүй, сүүлд газар хураагдах үед анх нүүр нүүрээ харж тулж уулзсан. Намайг няраваар дамжуулж хахууль авсан гэх үндэслэлээр сонгуулийн өмнө улс төрийн зорилгоор энэ асуудлыг хөндөж миний нэр төрд халдсан. Газар шилжүүлсэн асуудал нь мөнгө өгөхийн урьд өдөр нь шийдэгдсэн байсан, мөнгө өгөх ямар ч шаардлага байхгүй байсан. Б.Д нь манай засаг даргын орлогч н.Булгантай уулзаж, их түймэр гарсантай холбоотойгоор хандив өгье гэж миний албан өрөөнд орж ирээд мөнгөө бэлнээр бариад явж байна гэж хэлэхэд нь орлогч дарга н.Булган нь санхүүгийн албанд хэлээд зориулалтынх нь дагуу хандивын мөнгөө өгөөрэй гэж хэлээд гарсан байдаг. Хамгийн сүүлд 1.500.000 төгрөг өгснийг наадмын дараа тайлан тавьж байх үед мэдсэн. Д.Цэцэгжаргалын хувьд эхлээд 2 удаа мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр хэлснээ сүүлд мэдүүлэг өгөхдөө надад албан өрөөнд хамт орж бэлэн мөнгө өгсөн мэтээр мэдүүлэг өгснийг гайхаж байна. Манай нутагт түймрийн голомттой холбоотойгоор Ерөнхийлөгч, Шадар сайд нар ирсэн өдөр би түймрийн голомтод байсан, тэгээд ч Д.Цэцэгжаргал нь надтай ажилласнаас хойш ажлын хариуцлага болон зан харилцааны хувьд надтай таарамжгүй харилцаатай байдаг. Мөн ажлаас халагдсан байсан учраас хувийн өс хонзонгоор хандаж 1.500.000 төгрөгийг бэлнээр манай өрөөнд өгсөн мэтээр худал мэдүүлэг өгсөн байсан. Ч.Б захирлын хувьд Батсүмбэр суманд газар тариалангийн эрхлэлт явуулдаг, мал аж ахуй эрхэлдэг компанийн захирал, 2012 оноос хойш хамтын ажиллагаатай, хуурай ах дүүгийн харилцаатай байсан. Намайг байр өгөхийг шаардсан гэж буруутгаж байгаатай холбогдуулж тайлбар хэлэхэд манай гэр бүлийн хүн бурхан болоод 1 сар гаруй хугацаа өнгөрөөд би Улаанбаатар хот руу дүүдээ байр хайх зорилгоор орж ирэхдээ Ч.Б захиралтай тааралдсан. Тухайн үед Ч.Б захирал манай гэр бүлийн хүний буяны ажилд очиж чадаагүй гэдэг байдлаар надтай уулзаж хоол идсэн. Би Ч.Б захиралд Солонгос улсад ажилладаг дүүдээ байр үзэх санаатай явж байгаагаа хэлэхэд Ч.Б захирал надад 3, 4 байр байгаа гээд байруудыг нь хамт очиж үзсэн. Тухайн байрнуудыг очиж үзээд үнийн саналыг сонсоход Алтай хотхонд байрлах байрыг 120.000.000 төгрөг гэж хэлж байсан. Ч.Б ах чамд хэдэн төгрөг байгаа юм бэ гэхээр нь би 80.000.000 төгрөгт байр авах санаатай байгаагаа хэлээд эргэж холбогдохоор болсон байдаг. Манай дүү Алтай хотхонд байдаг байрыг нь байрлал муутай, зогсоол байхгүй гэдэг шалтгаанаар Солонгос улсдаа мөнгөө өөр зориулалтаар ашиглахаар болоод байрны асуудлыг татгалзсанаа Ч.Б захиралд хэлж байсан. 3.000.000 төгрөг өгсөн гэх асуудлын хувьд би ойлгохгүй байгаа. 2017 онд Ч.Б захирлын газрын асуудал хураагдах зөрчил байгаагүй, надад мөнгө өгөх шаардлага байхгүй. Тэгээд ч нийгмийн хариуцлагын гэрээн дээр Ч.Б захирал нь Старикс машин гардуулж өгөөд явсан. Тэгэхээр надад 3.000.000 төгрөгийн хахууль нэмж өгөх ямар ч үндэслэл байхгүй. Ч.Б захирлын өгсөн машиныг тамгын газраасаа хадаг бэлэгтэй хүлээн аваад салцгаасан байгаа гэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь мэдүүлэхдээ: “ Миний хувьд Д.Гтой сайн харилцаатай байсан. Гэхдээ 2019 онд манай газрыг цуцалсан, мөн 2020 онд 43 га газар цуцалсан. Ингээд миний эзэмшлийн газруудыг 2 удаа цуцалсан байдаг. Байрны асуудлын хувьд манай үндсэн компани маань байр зардаг учраас байрнуудаа хямдралтай зарах тохиолдол байдаг учраас байрыг хямдралтай аваарай гэдгийг Д.Год хэлж байсан ч хэтэрхий хямдруулах санал тавьсан учраас байраа зарахгүй гэдгээ хэлсэн. Түүний дараагаар 2019-2020 онуудад Д.Г нь дахиад надаас 2 өрөө байр зүгээр авъя гэж сонгуулийн үед хэлсэн. Түүнээс гадна 2 удаа миний газрыг цуцалсан, мөн цуцлагдаагүй байсан 22 га газарт маань Улаанбаатараас  хүмүүс авчруулаад ногоо тариулж байсан. Би энэ байдлаас болж 200.000.000-400.000.000 төгрөгийн алдагдалд орсон учраас би Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргасан байгаа. 3.000.000 төгрөгийн тухайд Батсүмбэр сумтай олон жил хамтран ажиллаж байсан бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандив тусламж үзүүлж сумандаа 2-3 км газрын замыг засаж өгч байсан, мөн том оврын Сонсмол машиныг сумандаа ашиглаж байгаарай гэдгээр өгч байсан. Тэгтэл том оврын Сонсмол машиныг ажиллуулж чадах хүнгүй тул зарж борлуулж өгөөрэй гэхэд нь Сонсмол машиныг авч зараад сумын тамгын газарт нь Старикс машин авч өгөөд үлдэгдэл зөрүү мөнгө болох 3.000.000 төгрөгийг өгсөн байдаг. Том оврын машин зараад өөр машин авч бэлэглэсэн болон мөнгөний асуудлыг манай компанийн нярав, нягтлан, менежер гээд бүх хүмүүс мэдэж байгаа. Старикс машиныг тамгын газарт хүлээлгэж өгөхдөө баяр ёслол байдалтай өгсөн, машины зөрүү үлдэгдэл мөнгийг би хүүгээ хойшид компаниа өвлүүлэх учраас хүнтэй танилцаж авах хэрэгтэй гэсэн утгаар хүүгээ Засаг даргын өрөөнд мөнгө оруулж өгөөрэй гэж хэлж байсан. Миний хувьд суманд тусламж үзүүлсэн болохоос сумаас ямар нэгэн байдлаар хандив тусламж газар авч үзээгүй. Мөнгийг өгсөн нь үнэн, харин тухайн мөнгийг Д.Г нь сумандаа хэрэглэх эсэх нь миний асуудал биш байсан. Ямар ч байсан мөнгийг өгсөн нь үнэн. Миний цуцлагдаагүй байсан 22 га дээр Улаанбаатар хотын өөр компани ирээд хүчээр тариалалт хийсэн байсан. Үүнээс болж надад 200.000.000-400.000.000 төгрөгийн алдагдал учирсан. Би тухайн үед нь тариалалт явуулж байсан компанитай уулзаж учир байдлыг асуухад засаг даргаас зөвшөөрөл авсан гэж хэлж байсан. Тиймээс би өөрийн санаачилгаар Авлигатай тэмцэх газарт хандсан. Авлигатай тэмцэх газраас намайг 3.000.000 төгрөгийг хахуульд өгсөн гэж ойлгоод байгаа, би тухайн мөнгийг хахуульд өгөөгүй. Сонсмол машиныг зараад Старикс машин авч тамгын газарт өгөөд үлдэгдэл зөрүү мөнгийг өгсөн. Миний хувьд суманд олон удаа хандив тусламж үзүүлж байсан гэв.

 

Шүүгдэгч Г.М нь мэдүүлэхдээ: “ Миний хувьд Б.Дтэй 2017 оноос эхлэн таньдаг болж харилцдаг болсон. Миний хариуцдаг баг нь 1000-1500 орчим хүн амтай, 5 хэсэгтэй. Б.Д нь манай суманд сахарын рашаанд газар авсан. Төв аймгийн Батсүмбэр сум нь үндсэндээ 4 багтай, баг тус бүр нь жил болгоны хавар 5-6 саруудад өдөрлөгүүдээ хийдэг. 2017 онд багын өдөрлөг хийх гэхэд  Баасансүрэн гэх эгч надруу залгаад Б.Дг багын өдөрлөгийн нэг морины барианы шагналыг даая гэж хэлж байхаар нь өдөрлөгт оролцвол ирж болно гэдгийг хэлсэн. Багийн өдөрлөгт 2 насны морь, 32 залуу бөхчүүдийг барилдуулсан байдаг. Б.Д нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө шүдлэн үрээгээ н.Пүрэвдоржид өгсөн гэж мэдүүлдэг. Би н.Пүрэвдорж дээр очиж шүдлэн үрээг аваагүй. Гэтэл н.Пүрэвдорж нь намайг ирж авсан мэтээр мэдүүлэг өгсөн байсан. Тухайн багийн өдөрлөг хийж байхад н.Пүрэвдорж өөрөө үрээг авч ирсэн би үрээг хараагүй. Ваарны тухайд дараа жилийн багийн өдөрлөг болоход Б.Д нь өөрөө ваарыг авч ирсэн. Б.Д гуйаг лам хүн, мөн аймгийн алдарт уяач учраас багийн өдөрлөгт оролцвол зүгээр юм байна гэдэг утгаар бодож байсан. Ваарыг н.Эрдэнэбаяр гэх морины эзэн авч ирээд хэргийн материалд хүлээлгэж өгсөн байгаа. н.Пүрэвдорж гэх хүн яагаад мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгснийг гайхаж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Д нь мэдүүлэхдээ: “ Төв аймгийн Батсүмбэр суманд 2016 онд хүнээс газар худалдаж аваад өөрийн нэр дээрээ газраа шилжүүлэх гэтэл нэр шилжүүлж өгөхгүй, газрыг буцааж цуцална, дахин дуудлага худалдаанд оруулна гэж Засаг дарга болон засаг даргын орлогч н.Булган ярьдаг байсан. Тэгтэл нэг өдөр над руу эд нар утасдаад 1.500.000 төгрөг өгчихвөл газрыг нэр дээр чинь шилжүүлээд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1.500.000 төгрөгийг яаж өгөх талаар асуухад н.Булган нь надтай нийгмийн хариуцлагын гэрээ хийгээд энэ данс руу мөнгөө шилжүүлээрэй гээд гэрээн дээрээ дансны дугаар бичээгүй харин миний утас руу дансны дугаар явуулсан. Ингээд би 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Засаг даргын болон орлогч нартай нь очиж уулзаж тохиролцоод гэрээ хийхэд миний нэр дээр газрыг шилжүүлж өгөөд 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Миний хувьд Цэцэгжаргал гэх хүнийг танихгүй, эд нарын надад өгсөн дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Газраа өөрийн нэр дээр шилжүүлсэн учраас хашаа бариад үйл ажиллагаа явуулаад байж байтал дараа жилийнх нь зун Г.М гэх залуу ирснээ манай газар дээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол орон нутгийн үйл ажиллагаанд хамтран оролцоно, мөнгө төгрөг тусламж өгөх ёстой, одоо наадам боллоо юу өгөх вэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь би олон жил хурдан адуу өсгөсөн учраас эрлийз шар азарганыхаа үр төлийг өгсөн. Миний өгсөн адуу 520.000 төгрөгийн үнэтэй биш, хамгийн багадаа 5.000.000-6.000.000 төгрөгөөр үнэлэгдэх эрлийз шүдлэн үрээ өгсөн. Тухайн үед Г.М нь адуугаа н.Пүрэвдорж гэх хүнд өгөөрэй гэхээр нь би н.Пүрэвдоржид аваачиж өгсөн. Ер нь бол уулзахаараа одоо юу өгөх гэж байна гэх мэтээр байнгын дарамттай байдаг байсан, шууд юм нэхэхгүй ч гэсэн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол бид нарын үгэнд орно гэх зэргийн зүйл яриад байдаг байсан. Би эхлээд 2017 онд 1.500.000 төгрөг өгсөн, дараа нь 2018 онд шүдлэн үрээ өгсөн, 2019 онд ваар өгсөн. 2020 онд дахиад над руу н.Булган залгаад нийгмийн хариуцлагын гэрээ ирж хий би Хан-Уул дүүрэгт байна гэхээр нь би ажилтай Архангай аймагт явж байна гэж хэлтэл газрыг чинь цуцална шүү, битгий худлаа үнэн юм яриад зугтаагаад байгаарай гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 8-ны өдөр мэдэгдэх хуудас өгөөд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ирснээ газар цуцалсан. Газар цуцалснаас хойш Д.Г гэх хүн намайг байнгын дарамтлаад утсаар ярихдаа чи хурдан газар нутгийг чөлөөлж өг, барьсан зүйлийг чинь буулгаж нүүлгэнэ гэх зэргээр дарамталдаг байсан. Ингээд би хууль эрх зүй мэддэг хүмүүсээс зөвлөгөө авч Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл өгөөд шүүх хуралдаан болж газар цуцлах шаардлага байхгүй гээд миний газрыг буцааж олгосон шийдвэр гарсан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш байнгын утасдаж дарамтлаад байхаар нь газрын нэр шилжүүлүүлэхдээ 1.500.000 төгрөг өгсөн тухайгаа өөрөө Авлигатай тэмцэх газарт хандаж өргөдөл гаргасан. Эд нар ярихдаа их цэвэрхэн гэмгүй ярьж байна. Байнгын хясан боогдуулж дарамталдаг, ганцхан намайг ч биш маш олон 600 иргэдийн газар хүссэн өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй мөртлөө 2017 оноос хойш дандаа гадны хүмүүст газар олгож ашиг сонирхлын зөрчилтэй зүйл хийж байгаа. Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст ямар ч ивээлгүй ханддаг, төрийн алба хашиж байгаа хүмүүсийг хэлдэг газарт нь хэлж шалгуулахаар өргөдлөө өгсөн. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

“Булдтаг рашаан” ХХК-ийн Авлигатай тэмцэх газарт гаргасан 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай өргөдөл /1-р хх-ийн 3 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4 тал/, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 7 тал/, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулна /1-р хх-ийн 8-10 тал/, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын нярвын өрөөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-18 тал/, шүүгдэгч Б.Дгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэг болон 08 дугаар сарын 04-ний өдрийн дахин мэдүүлэг /1-р хх-ийн 20-21, 22-23 тал/, гэрч Б.Мөнхбаярын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 тал/, гэрч Т.Даваанямын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 27-29 тал/, гэрч Д.Цэцэгжаргалын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн болон 07 дугаар сарын 07, 09 дүгээр сарын 04-ний өдрийн дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 30, 31-33, 34-35 тал/, шүүгдэгч Д.Гын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 36-37 тал/, гэрч Ц.Булганы 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн болон 08 дугаар сарын 27-ны өдрийн дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 38-40, 41-42 тал/, гэрч Ж.Пүрэвдоржийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 43 тал/, шүүгдэгч Г.Мын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 тал/, гэрч Ю.Бямбацогтын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 тал/, гэрч М.Бат-Эрдэнийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 тал/, гэрч Д.Оюунчимэгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/, гэрч Д.Нямдаваагийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 тал/, гэрч Д.Төмрөөгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 54 тал/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 56-64 тал/, Д.Цэцэгжаргалын депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон орлогын мэдүүлэг /1-р хх-ийн 69-70, 80 тал/, шүүгдэгч Г.Мын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн болон 22-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 235-236, 237-238 тал/, гэрч Б.Хишигжаргалын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 246-247 тал/,гэрч Б.Наранзулын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 248 тал/, гэрч С.Цэндийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 249-250 тал/, “Эко Шим мандал” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Авлигатай тэмцэх газарт гаргасан 10/020 дугаартай гомдол /2-р хх-ийн 2-3 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 5 тал/, гэрэл зургаар тань олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 9-10 тал/, шүүгдэгч Ч.Бгийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн гэрчийн мэдүүлэг /2-р хх-ийн 12-15 тал/, гэрч Ц.Баярмаагийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 16-18 тал/, гэрч Б.Мөнхбярын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 20-22 тал/, шүүгдэгч Д.Гын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 23-26 тал/, гэрч Д.Төмрөөгийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 27-29 тал/, гэрч Ю.Бямбацогтын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 30-31 тал/, шүүгдэгч Ч.Бгаас гарган өгсөн баримт бичгийг хүлээн авсан тухай тэмдэглэл болон гаргасан өгсөн баримтууд /2-р хх-ийн 32-47 тал/, шүүгдэгч Д.Гын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 74-76 тал/, шүүгдэгч Ч.Бгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 85-87 тал/, шүүгдэгч Д.Гын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн болон 10 дугаар сарын 02-ны өдрийн дахин яллагдагчаар өгсөн мэдүүлэг  /2-р хх-ийн 95-96, 97-98 тал/, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэргийг нэгтгэх мөрдөгчийн санал болон прокурорын тогтоол /2-р хх-ийн 102-103 тал/, гэрч А.Цогтмагнайгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 104-105 тал/, гэрч Б.Лхагвасүрэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 107-108 тал/,  гэрч О.Эрдэнбаярын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 109-110 тал/, шүүгдэгч Ч.Бгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 111-112 тал/, гэрч Б.Билгүүний 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 114-115 тал/, гэрч Х.Нэргүйгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мэдүүлэг /хх-ийн /2-р хх-ийн 116 тал/, шүүгдэгч Д.Гын ял шалгах хуудас /2-р хх-ийн 192 тал/, шүүгдэгч Ч.Бгийн ял шалгах хуудас /2-р хх-ийн 193 тал / шүүгдэгч Г.Мын ял шалгах хуудас /2-р хх-ийн 194 тал/, шүүгдэгч Б.Дгийн ял шалгах хуудас /2-р хх-ийн 195 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Г нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/97 дугаартай захирамжийн дагуу Батсүмбэр сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Б:.Дгээс хахууль өгөхийг шаардаж тус сумын нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тухайн үед Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын нярваар ажиллаж байсан Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаартай хувийн дансаар дамжуулан 1.500.000 төгрөг хахуульд авсан, 2019 оны 10 дугаар сард Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэгт заасан “ Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.5, 7.1.6, 7.1.7 гэх заалтуудыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан тогтоосон хэм хэмжээг зөрчиж Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт иргэн Ч.Бгаас Улаанбаатар хотод байрлалтай 2 өрөө байр хуульд өгөхийг шаардсан, мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуулийн 28.1.181, 28.1.192, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.13 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үедээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт байх өөрийн албан өрөөнд “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгаас түүний хүү Б.Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль авсан,

 

Шүүгдэгч Г.М нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.184, 28.1.195, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах: 22.2 дугаар зүйлийн 22.2.16 дэх хэсэг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2018 оны 06 дугаар сард Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваар зэрэг эд зүйлсийг тус тус хахуульд авсан,

 

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Бултдаг рашаан” ХХК-ийг үүсгэн байгуулж, Түшээ гүн гэх 1 га газрыг тухайн компанийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг сумын Засаг дарга Д.Год гаргасан. Сумын Засаг дарга Д.Г “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, эзэмшүүлэх захирамж гаргах үедээ Б.Дгээс хахууль өгөхийг шаардсаны дагуу Б.Д нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год тухайн үед Батсүмбэр сумын Засаг даргын нярваар ажиллаж байсан Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар 1.500.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн, тухайн газарт 241.635.000 төгрөгийн үнэ бүхий 400 метр төмөр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр газар кабель утас, 14 бетон хөлтэй шон, 10х3 метрийн харьцаатай болвсон бие засах газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багас хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьж үйл ажиллагаа эхэлсэн цаг буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мт 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг эрээн өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд өгсөн,

 

Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр албан тушаалтан болох Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан түүний шаардсаны дагуу өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын Засаг даргын ажлын өрөөнд 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

  • “Булдтаг рашаан” ХХК-ийн Авлигатай тэмцэх газарт гаргасан 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай өргөдөл /1-р хх-ийн 3 тал/,
  • гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4 тал/,
  • 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 7 тал/,
  • 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулна /1-р хх-ийн 8-10 тал/,
  • 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын нярвын өрөөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-18 тал/,
  • шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлсэн: “...Миний бие 2009 онд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Тод сураг 1900-1922” лавлах утсыг ажиллуулж эхэлсэн. Энэхүү лавлах утас ажиллаж эхэлсэн цагаас хойш иргэдийн 19000 гаруй малыг олж өгсөн. Манай лавлах утас нь Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, ХХААЯ, хувийн хэвшлийн сайт, телевиз, сонин сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг юм. Мөн Будда.мн сайт, фэисбүүк пэйжээр нийгмийн зөв хандлагыг дэлгэрүүлэх зорилгоор сургаал номлолыг түгээж ажилладаг юм. 2017 оноос хойш би Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р багийн нутаг дэвсгэр Түшээ гүн гэх газарт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1га газрын эзэмшихээр хөөцөлдсөн юм. Уг газрыг “Буянт-үйлс” гэдэг ХХК эзэмшдэг байсан бөгөөд миний бие уг компаниас газрын эзэмших эрхийг худалдан авсан юм. Тэгээд газрын эрхийг шилжүүлэхэд аж ахуй нэгжид эзэмших эрх олгох ёстой гэсэн тул би “Бултдаг рашаан” ХХК-ийг байгуулсан. Ингээд өөрийн компани дээр газрын эрхийг шилжүүлэх гэхэд Батсүмбэр сумын засаг дарга Д.Г гэгч нь хүнд суртал гаргаж, хүлээж авч уулзахгүй, эрх шилжүүлэх асуудлыг  үндэслэл шалтгаангүйгээр удаашруулж эхэлсэн. Ингэж явсаар би Д.Г гэгчтэй 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр биечлэн уулзаж газрын эрх шилжүүлэх асуудлаар ярихад “ Нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өг, тэгвэл газрын асуудлыг чинь гялс шийдээд өгчихөе” гэж хэлсэн. Д.Г надаас яг хэдэн төгрөг нэхсэнийг  санахгүй байна. Тухайн үед газрын эрхийг шилжүүлж авахын тулд мөнгө өгөхөөр зөвшөөрсөн. Тэгэхэд Засаг даргын орлогч Булган нь надтай “Нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өгч байгаа.” гэх утга бүхий гэрээ байгуулсан. Ингээд Д.Г нь шууд тэр өдрөө надад Д.Цэцэгжаргал гэгчийн 5727122188 гэсэн дансны дугаар өгсөн бөгөөд миний бие уг данс руу 2017 оны 07 сарын 08-ны өдөр 1,5 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд уг газар миний бие хашаа барьж, боловсон бие засах газар байгуулж, тог цахилгаан татаж, ажилчдын амьдрах таван гэр барьж, 20*12 хэмжээтэй байшин барьсан. Нийтдээ 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэгтэл 2019 онд засаг даргын орлогч Булган, сумын газрын даамал Мөнхбаяр нар Улаанбаатар хотод ирсэн байна гээд намайг дуудаж уулзсан. Тэгэхэд “таны газрыг дуудлага худалдаанд оруулна, дуудлага худалдааны төлбөр 12 сая төгрөг болно.” гэсэн. Тэгэхэд нь би “Надад тийм мөнгө байхгүй” гэж хэлсэн. Ингээд байж байтал 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сумын засаг дарга А/324 дугаартай “газар чөлөөлөх тухай” захирамж гарч газар эзэмших эрхийн гэрээг цуцалж, манай хашааг буулгасан. Энэ асуудлаар засаг даргатай уулзах гэхээр уулзах шаардлага байхгүй гээд уулздаггүй. Засаг дарга Д.Г нь намайг газрын дуудлага худалдааны төлбөр 12 сая төгрөгийг төлөөгүй болохоор манай газрын эрхийг цуцалсан гэж ойлгож байгаа. Энэ асуудлаар би дээд шатны засаг даргад гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу Төв аймгийн газар зохион байгуулалтын албанаас хянаж үзээд “Засаг дарга Д.Гын захирамж үндэслэлгүй байна.” гэсэн зөвлөмж гаргасан. Энэ асуудлаар Төв аймгийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байгаа. Д.Ганбод над руу залгаад “чамд олгосон 2017 оны захирамж хуурамч, чи чөлөөлөөгүй бол албадан буулгасны төлбөрийг төлөх болно.” гэж яриад байгаа юм. Тэгэхээр би Д.Г надад 2017 онд олгосон захирамжаа цаанаа бүртгэлд оруулаагүй байгаа  байсан гэж бодож байгаа. Энэ аргаар олон хүнийг залилсан байх гэж бодож байна. Үүнээс хойш 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.М гэгч нь надтай уулзаж манай багийн өдөрлөг болно, өдөрлөгөөр морь уралдуулна, танай компани бай шагналыг нь гарга гэсэн. Тэгэхдээ Г.М нь танайх манай багт үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь бай гаргах ёстой, үгүй бол үйл ажиллагааг чинь явуулахгүй гэсэн хэлбэрээр ерөнхийдөө тулгасан. Ингэхэд нь би Г.Мт өөрөөсөө нэг шүдлэн үрээг зохиох гэж буй арга хэмжээнийх нь байнд зориулж өгсөн. 2019 оны багийн өдөрлөгөөр мөн Г.М нь надаас бай шагнал гарга гэж нэхэхээр нь би хятадаас авч ирсэн айрагны ваар өгч байсан. Мөн ондоо Г.М нь овооны наадам зохион байгуулна гээд надаас 200.000 төгрөг авч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 тал/,
  •  
  • Шүүдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дахин мэдүүлсэн: “Тухайн үед миний бие тус газар 1 гэр бариад хашаагаа барьж үйл ажиллагаагаа явуулж байсан ба 2018 оны 05 дугаар сарын орчим багийн Засаг дарга Г.М гэх хүн ирээд надад хандах хэлэхдээ би багийн Засаг дарга Г.М гэх хүн байна. Та энэ нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол хандив, тусламж өгөх ёстой. Тийм болохоор та 3.000.000-5.000.000 төгрөгийн хандив өгөх ёстой. Та юу өгөх гэж байна, яах гэж байна гэсний дагуу би түүнд хандан надад мөнгө төгрөг байхгүй. Харин 1 тооны шүдлэн үрээ өгье гэхэд тэрээр болно, тэр үрээг аваад ир гэсэн юм. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1 тооны шүдлэн үрээгээ авчрах замдаа багийн Засаг дарга Г.М руу утсаар яриад тус шүдлэн үрээг хаана өгөх талаар тодруулахад аймгийн Батсүмбэр сумын иргэн Жаргалсайханы Пүрэвдорж гэх залууд өгчих гэсний дагуу тэр залууд шүдлэн үрээг миний бие Засаг дарга Г.Мт өгөөрэй гэж хэлээд тэдний гэрийн гадаа үлдээж байсан юм. Түүний дараа 2019 оны 04 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн 3.000.000 төгрөгөөр Дүнжингарав худалдааны төвөөс худалдан авсан айрагны ваарыг 2019 оны 06 дугаар сард Г.Мт өгч байсан. Тус ваарыг өгөх үед н.Эрдэнэбаатар гэх сумын малчин залуу байсан. Мөн түүний дараа 2019 оны 06 дугаар сард багийн Засаг дарга Г.Мын хэлж шахсаны дагуу 200.000 төгрөгийг н.Лхагвасүрэн гэх багийн Иргэдийн Хурлын даргад бэлнээр өгсөн ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23 тал/,
  •  Гэрч Д.Цэцэгжаргалын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би хаан банкинд 5727122188 тоот харилцах дансыг эзэмшдэг. Миний бие тухайн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт нярваар ажиллаж байсан. Би "Бултдаг рашаан ХХК-г огт мэдэхгүй. Энэ мөнгө миний дансанд шилжин орж ирсэн талаар би санаж байна. Манай сумын наадам 2017 оны 07 сарын 09, 10-нд болсон юм. 2017 оны 07 сарын 08-ны өдөр 6и Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлээд явж байхад Засаг дарга Д.Г над руу залгаад дансны дугаараа өгчих мөнгө шилжүүлээдэхье гэхээр нь би өөрийн Хаан банкны 5727122188 тоот дансыг өгсөн. Тэгэхэд миний дансанд 1.500.000 төгрөг шилжин орж ирсэн бөгөөд би маргааш нь буюу 2017 оны 07 сарын 09-ний өдөр Батсүмбэр суманд очихдоо Засаг дарга Д .Год уг 1.500.000 төгрөгийг өгсөн. Засаг дарга уг мөнгийг баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулна гэж байсан.... Миний хувьд 2018 оны 03 дугаар сард биеийн байдлын улмаас ажлаа хүлээлгэх өгсөн юм. Уг 1.500.000 төгрөгийг сумын баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулсан санагдаж байна. Би энэ талаар тайлан гаргаж өгч байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30 тал/,
  • Гэрч Д.Цэцэгжаргалын 2020 оны 07 дугар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би уг мөнгийг маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Батсүмбэр сумын Засаг даргын өрөөнд Д.Год өгөхөөр өрөөнд нь орсон боловч Д.Г наадамд хэрэглэх мөнгө учраас байлгаж бай гэсэн болохоор нь би мөнгөө өгөөгүй. Өмнөх мэдүүлэгтээ би мөнгөө өгсөн гэж мэдүүлсэн байна. Би тухайн үед буруу санасан байна. Одоо ингээд сайн бодоод байхад өгөх гэтэл байлгаж бай гэсэн болохоор нь би байлгаж байсан. Асар гэх утгатай гүйлгээ нь манай сум тухайн жил наадмаар шар өнгийн асар авсан юм. Тэрний мөнгийг шилжүүлсэн байх, уг 1.500.000 төгрөгийн зарцуулалтын хувьд асар 950.000 төгрөг, гэрийн бүрээс 340.000 төгрөг, зуух, яндан 68.000 төгрөг, тугны материал 25.000 төгрөг, ус_ ундаа 103.520 төгрөг гэх мэтчилэн зүйлсэд зарцуулсан байгаа. Энэ талаарх баримтууд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүгийн баримтад байгаа. Миний хувьд дансанд орсон хандив гэх утгатай орлогын гүйлгээний хувьд тухайн 2017 оны 06 дугаар сард манай суманд түймэр гарсан байсан юм. Түймрийн хандив гэж хүмүүс хандив өгсөн байгаа. Би өөрийн хувийн дансаар авдаг учир орон нутгийн сангийн дансаар авах гэхээр хандив гэсэн гүйлгээ хамаагүй авч болохгүй учраас чи өөрийнхөө дансаар авчихаж бай гэж хэлж байсан болохоор нь би өөрийнхөө хувийн дансаар авдаг байсан. Эдгээр хандивын мөнгийг бензин тос болон өөр бусад шаардлагатай зүйлсэд зарцуулдаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33 тал/,
  • Гэрч Д.Цэцэгжаргалын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн нь: “... Би урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ дансныхаа хуулгыг сайн харж чадалгүй мэдүүлэг өгсөн байна. Миний Хаан банкны 5727122188 дугаарын дансаар 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Сансари” ХХК-аас 1,500,000 төгрөг наадмын үйл ажиллагаанд зарцуулахаар орж ирсэн ба тус мөнгийг сумын санхүүгийн албанаас наадмын үйл ажиллагаанд зарцуулна шүү гэж хэлж байсан. Тэгэхээр нь би 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод наадмын үйл ажиллагаанд бараа материал авах гээд явж байхад миний 89172979 дугаар руу сумын засаг дарга Д.Г өөрийнхөө өрөөний болон гар утсаар ямар учиртай мөнгө болохыг асууж тодруулахад тэрээр “Дансанд чинь 1,500,000 төгрөг орно” гэсэн юм. Би тухайн үед түүнд өөрийнхөө Хаан банкны 5727122188 дугаарын дансаа өгсөн ба тухайн өдөр миний уг данс руу 1,500,000 төгрөг орсон. Тэгээд би “Сансари” ХХК-ийн өгсөн мөнгөнөөс 950,000 төгрөгөөр шар өнгийн асар авч, өөрт бэлэн байсан мөнгөөр наадмын үйл ажиллагаанд зарцуулах материал авсан. Мөн тухайн үед миний данс руу манай суманд гарсан ой хээрийн түймэртэй холбоотой иргэдээс мөнгө төгрөг орж ирж байсан ба манай сумын наадам 2017 оны 7 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тэгээд наадмын амралт эхэлж 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр сумын засга дарга Д.Г нь “Бултдаг рашаан” ХХК-аас шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг бэлнээр авчирч өгөх талаар хэлсний дагуу миний бие банкнаас бэлнээр 2,286,000 төгрөг авч 1,500,000 төгрөгийг сумын Засга дарга Д.Гын өрөөнд оруулж өгсөн.... миний бие эхний удаа өгсөн мэдүүлэгтээ Д.Год 1,500,000 төгрөг өгснөө хэлсэн ба дараагийн удаа мэдүүлэг өгөхдөө  “Сансари” ХХК-ийн шилжүүлсэн мөнгөтэй андуурч мэдүүлэг өгсөн байна лээ. Би өөрийн дансны хуулгыг харахад тодорхой харагдаж байгаа ба өөрийн дансны хуулгыг мэдүүлэгт хавсаргуулахаар гарган өгье... Сумын Засаг даргын орлогч Булган нь тухайн өдөр надтай утсаар холбогдсон ба гэхдээ миний дансны дугаарыг аваагүй, сумын Засаг дарга Д.Г л надаас миний дансны дугаарыг авсан... “Бултдаг рашаан” ХХК-аас шилжүүлсэн 1,500,000 төгрөг ямар учиртай мөнгө болохыг Д.Г надад хэлээгүй ба мөнгө миний дансанд орсны дараа надаас мөнгө орсон талаар асуусан. Орсон гэж би хэлэхэд тэрээр “Наад мөнгөө байлгаж байгаарай” гэж хэлсэн. Тийм учраас би тус мөнгийг өөрийн дансандаа хадгалж байгаад Д.Гын ярьсны дагуу бэлнээр авч өгсөн... Би тус мөнгийг хахуулын мөнгө байсан талаар огт мэдээгүй. Сумын Засаг дарга тус 1,500,000 төгрөгийг дансандаа байлгаж байгаад түүнийг тухайн мөнгөө бэлнээр аваад ир гэсний дагуу өөрийн дансанд байсан бүх мөнгөө 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шавхаж аваад түүнд 1,500,000 төгрөгийг өрөөндөө байхад нь оруулж өгсөн. Тухайн үед Д.Г өрөөндөө ганцаараа байсан” / 1-р хх-ийн 34-35 тал/,
  • Шүүгдэгч Д.Гын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 10 дугаар сараас одоог хүртэл Батсүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байна... Тухайн төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг Түшээгүн гэх газар байрлалтай 1 га газрыг “Бултдаг рашаан” ХХК-нд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба 2017 оноос хойш 3 жил тус газар ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй учир Газрын тухай хуулийн дагуу тухайн захирамжийг хүчингүй болгосон юм. Миний 2020 оны 04 дүгээр сард гаргасан “Хашаа” арга хэмжээний хүрээнд удирдамж боловсруулан хяналт шалгалт хийхэд тус “Бултдаг рашаан” ХХК нь газрын зориулалтын дагуу ашиглаагүй, мод тарих зорилготой байсан боловч мод огт тариагүй, худаг зөвшөөрөлгүй ухсан гэх мэт зөрчил илэрсэн юм. Энэ тухай 20 орчим хүний гарын үсэгтэй гомдол ирсэн ба дээрх зөрчил хяналт шалгалтаар ирсэн... Би Даваанямын Цэцэгжаргал гэх хүнийг танина. Д.Цэцэгжаргал нь манай Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын нярваар ажиллаж байсан хүн байгаа юм. Тэрээр 2017 онд ажлаасаа халагдсан... Тухайн мөнгийг баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулахаар авч ашиглаж байсан ба тус 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нийгмийн хариуцлагын гэрээнд заасны дагуу өгсөн. Дээрх мөнгийг хэрхэн юунд зарцуулсан зарцуулалт нь манай Засаг даргын тамгын газар байгаа... Тухайн үед манай орлогч дарга н.Булгантай уулзан гэрээ байгуулан тус 1.500.000 төгрөгийг өгсөн байна лээ. Хувийн дансаар авсныг манай Санхүү албаны дарга Х.Нэргүй гэх эмэгтэй мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг ./1-р хх-ийн 36-37 тал/,
  • Гэрч Ц.Булганы 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...”Бултдаг рашаан” ХХК-тай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээ нь Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуу нэгжүүдтэй байгуулдаг гэрээ юм. Гэрээний зорилго бол манай сумын иргэдийг ажлын байраар хангах, үлгэр жишээ байдлаар үйл ажиллагаа явуулах гэсэн үндсэн зорилготой. Мөн сумын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах гэсэн заалттай гэрээ байгаа. 2019 оны 02 сард шиг санаж байна би газрын даамал Б.Мөнхбаярын хамт Улаанбаатар хотод ирж Б.Дтэй уулзсан. Тухайн үед энэ жил ямар ажил дээр хамтран ажиллах вэ гэдэг асуудлыг ярилцсан. 12.000.000 төгрөг нэхсэн асуудал байхгүй... Надад тийм эрх зүйн үндэс байхгүй... Миний хувьд бол аж ахуйн нэгжүүдтэй дэд бүтэц, хамтран ажиллах талаар хариуцаж ажилладаг. Газартай холбоотой асуудлыг Б.Мөнхбаяр болон Засаг дарга нар гаргадаг учраас би энэ асуудлын талаар мэдэхгүй... “Бултдаг рашаан” ХХК-ийн Б.Д нь тухайн үед надтай ирж уулзаад манай зүгээс танай сумын наадамд туслах хүсэлтэй байна гэж надтай ирж уулзсан. Яагаад надтай уулзсан гэхээр Нийгмийн хариуцлагын гэрээг би хариуцдаг учраас надтай уулзсан байгаа. Тэр үед би Б.Дд ямар ч байдлаар хамтарч ажиллаж болно гэж хэлээд гаргасан байгаа. Би тэрнээс биш Д.Цэцэгжаргалын дансыг өгөөгүй, хаанаас яаж олж Д.Цэцэгжаргалын данс руу мөнгө хийсэн талаар мэдэхгүй байна... "Бултдаг рашаан" ХХК нь газрыг зориулалтын бусаар ашигласан үндэслэлээр цуцалсан. Уг компани нь мод үржүүлгийн зориулалтаар авсан газарт амралтын чиглэлээр явуулж байна гэж нутгийн иргэд гомдол гаргасны дагуу шалгаж үзээд эрхийг нь цуцалсан байх гэж би ойлгож байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 тал/,
  • Гэрч Ж.Пүрэвдоржийн 2020оны 08 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Б.Д гэх хүн 2018 оны 06 дугаар сарын 10-ны орчим манайд 1 тооны шүдлэн үрээг авч ирж өгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.М гэх хүнд өгөөрэй гэж хэлээд тус шүдлэн үрээг үлдээж байсан юм. Манай багийн Засаг дарга Г.М нь тус шүдлэн үрээг маргааш өдөр нь ирээд өөрөө авч явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43 тал/,
  • Шүүгдэгч Г.Мын 2020 оны 08 дугаар сарын 25-ны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Б.Д гэдэг хүнээс Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өдөрлөгөөр 1 тооны шүдлэн үрээ, 1 ширхэг айрагны ваар зэрэг зүйлсийг авч байсан. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өдөрлөг болсон ба тэр үед миний бие Б.Д гэх хүнээс 1 тооны шүдлэн үрээ авч түрүүлсэн морины эзэнд шагнал болгон өгч байсан. 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр орчим Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өдөрлөг болсон ба би тэр үед иргэн Б.Дгээс 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн айрагны шилэн ваар авч, түрүүлсэн морины эзэнд гардуулж өгч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 тал/,
  • Гэрч Ю.Бямбацогтын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан нь Монгол Улсын Төсвийн тухай хуульд зааснаар хандив тусламж авч болно. Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д зааснаар “Төсвийн байгууллага төсвийн ерөнхийлөгч, захирагчаараа дамжуулан дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр тусламж, хандив авч болно” гэж заасан байдаг. Тухайн заалтад мөн санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх, байгууллагын хүний нөөцийн чадвахийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хандив авч болно гэж заасан байдаг. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Төсвийн ерөнхийлөн захирагч тусламж, хандив авсан тухай баримтын хувийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эсхүл аймаг нийслэл сум дүүргийн төрийн санд нэг сарын дотор хүргүүлнэ.” Гэх заалтыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Харин хувь хүний дансаар хандив тусламж авч болохгүй, сумын нэмэлт санхүүжилтийн дансаар авч тус хандив тусламжийг зарцуулах ёстой байдаг... Тухайн иргэн аж ахуй нэгж байгууллага нь хандив тусламж өгөх талаар өөрийн хүсэлтээ тавьсны үндсэн дээр хүсэлтийн дагуу мөнгө эд хөрөнгийг хандив тусламжаар авч болно. Харин сумын эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуй нэгж байгууллагаас мөнгө, эд хөрөнгө шаардаж авахыг хориглосон байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 тал/,
  • Гэрч М.Бат-Эрдэнийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дэнзэнгийн .Гын төрсөн эгчтэй манай төрсөн ах гэр бүлийн харилцаа холбоотой, харин Ц.Булган, Г.М нарыг ажил хэргийн шугамаар танина. Би тэдгээр хүмүүстэй хувийн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би “Алтан дорнод Монгол ” ХХК-д 10 гаруй жил ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл Төв аймгийн Батсүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна... Миний ажил үүргийн хувиар бол нийтээр тогтоол шийдвэр гаргах, сум орон нутгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан хандив тусламжийг нэмэлт санхүүжилтийн дансаар авч иргэдийн төлөөлөгчдийн тогтоол шийдвэр огт гарч байгаагүй. Би уг асуудлын талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр хэлж байсан боловч сумын Засаг дарга, Засаг даргын орлогч болон бусад албан тушаалтан нараас тодорхой хариу хэлж байгаагүй... Манай Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд нь хувь дансаар хандив тусламж авсан асуудал байж болохгүй. Энэ нь хууль зөрчсөн асуудал байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 тал/,
  • Гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “... 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш одоог хүртэл төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байна... Миний ажил үүргийн хувиар бол төрийн сангийн гүйлгээ хийх хяналт тавих, статистикийн мэдээ гаргах үүрэгтэй... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт төрийн сангийн 100140255408 дугаартай данс байдаг... намайг уг албан тушаалд ажиллаж байх хугацаанд Засаг даргын тамгын газрын иргэн, аж ахуй нэгж байгууллагаас хандив тусламж авч сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зарцуулагдаж байгаагүй... Манай Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтээр дамжуулан хандив тусламж авах тохиолдолд дээд шатны байгууллага болох Төв аймгийн Санхүү, төрийн хэлтэст зарцуулалтын эрх хүсэх маягтыг явуулна. Төв аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс тухайн мөнгө, хөрөнгийг зарцуулах шийдвэр ирсэн тохиолдолд зарцуулах эрх үүсдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/,
  • Гэрч Д.Нямдаваагийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 1997 оноос 2003 онд Төв аймгийн Батсүмбэр сумын нийтлэг үйлчилгээний албаны нярав, 2003 оноос 2015 онд тус сумын Ерөнхий боловсролын сургуульд албан бус боловсролын багш, номын санч нягтлан бодогч, 2015 оноос 2018 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд тус сумын Засаг даргын тамгын газрын нийтийн ерөнхий, тусгай сан, эрүүл мэндийн төв хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2018 оны 3 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарч, 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд сумын Засаг даргын тамгын газарт нярав, 2019 оны 1 сараас 11 сар хүртэлх хугацаанд эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч, 2020 оны 3 дугаар сараас одоог хүртэл сумын Засаг даргын тамгын газрын нярваар ажиллаж байна... Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын орлогод бараа, материал данс бүртгэлд 2017 онд авагдаад одоог хүртэл ашиглаж байгаа... Миний бие Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор 2015 оны 1 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл ажиллах явцад сумын нэмэлт санхүүжилтийн данс гэж байсан. Гэвч тус дансаар огт хандив тусламж орж, сумын иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор зарцуулагдаж байгаагүй... Сумын засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтээр дамжуулан хандив тусламж авах тохиолдолд иргэн, аж ахуй нэгж байгууллагын өөрийн хүсэлтээ гаргасан байхыг шаардана. Мөн дээд шатны байгууллага болох Төв аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст зарцуулалтын эрх хүсэх маягтыг хүргүүлэх ба тус хэлтсээс тухайн мөнгө, хөрөнгийг зарцуулах шийдвэр ирсэн тохиолдолд зарцуулах эрх үүсдэг. Мөн Монгол улсын төсвийн тухай хууль, Монгол улсын сангийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаартай тушаалаар “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих” журмын дагуу зохицуулагдах ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 тал/,
  • “Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 56-64 тал/,
  • Гэрч Д.Цэцэгжаргалын Хаан банкны 5727122188 дугаартай дансны 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацааны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 50/7095 дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны хуулга болон орлогын баримт /1-р хх-ийн 68-70, 80 тал/,
  • Шүүгдэгч Д.Гын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...Би Б.Дтэй 2020 оны 08 дугаар сард анх удаа уулзсан ба түүнээс өмнө тэр хүнтэй огт уулзаж, утсаар ярьж байгаагүй. Тухайн үед Б.Д нь сумын Засаг даргын орлогч Ц.Булгантай уулзаад сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд сум орон нутагт хандив тусламж өгөх талаар өөрөө хэлж байсан гэсэн. Сумын засаг даргын орлогч Ц.Булган нь тэр үед Б.Дд санхүүгийн албанд ороод зохих журмын дагуу  хандиваа тушаа гэж хэлж байсан гэсэн. Миний хувьд Б.Дгээс 1.500.000 төгрөг авч байгаагүй. Санхүүгийн албанаас тус мөнгийг хувийн дансаар авсан нь буруу байгаа ба гэхдээ тус мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар санхүүгийн баримтад байгаа болно... Тус 1,500,000 төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан талаар Санхүүгийн тайланд байгаа байх...Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна... Асуултад хариулахгүй хэсэг удав. Хандив авахыг би шийдээгүй ба иргэн өөрөө суманд болж байгаа үйл ажиллагаанд өөрөө оролцох хүсэлт гаргасан гэж ойлгож байгаа. Түүнийгээ хэрхэн яаж өгөх вэ гээд сумын Засаг даргын орлогч Ц.Булганд хэлсэн ба орлогч дарга нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн албанд ороод хуулийн хандиваа тушаа гэж гаргасан талаар Булганаас тухайн асуудал үүсэхэд сонсож байсан... Би дэлгүүрийн газрын гэрчилгээг мэдүүлсэн байсан ба дэлгүүрийн үл хөдлөх гэрчилгээг аваагүй байсан учраас дээрх палкан байшинг мэдүүлээгүй юм. Одоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч байгаа ба гарсан тохиолдолд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэмж оруулж болно...Тухайн үед буюу 2017 онд би Б.Дтэй уулзаагүй, ямар учраас уулзаагүй гэвэл Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт түймэр гарсан. Түймэр гарсантай холбогдуулан түймрийн голомт дээр ажиллах, Монгол улсын Төрийн албан тушаалтнууд ирсэнтэй холбогдуулан газар нутгаа танилцуулах зэрэг ер нь бол түймрийн үеэр ажлын байран дээрээ ихэвчлэн эзгүй байдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-222 тал/,
  • Шүүгдэгч Б.Дгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г, сумын Засаг даргын орлогч Ц.Булган, тус сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.М нар нь манай сум орон нутагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бидэнд тодорхой хэмжээний хандив тусламж өгөх ёстой, бид нарын саналыг хүлээж авах ёстой хэрвээ тэгж чадахгүй бол бид нарын зүгээс танай уйл ажиллагааг чинь явуулахгүй байлгаж чадна шүү гэх мэтээр хясан боогдуулдаг байсны улмаас тус орон нутаг үйл ажиллагаа явуулахын тулд миний бие аргагүй байдалд ороод Д.Г, Ц.Булган, Г.М гэх хүмүүст мөнгө төгрөг, адуу, ваар зэрэг эд зүйлс өгсөн юм. Түүнээс биш би тэдгээр хүмүүст мөнгө төгрөг, адуу, ваарыг сайн дураараа өгсөн зүйл байхгүй. Өгсөн шалтгаан нь ердөө л энэ юм. Би ямар учраас Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар Түшээ гүн гэх газар байрлалтай 1 га газрыг авсан шалтгаан, зорилго нь цөлжилт их хэмжээгээр үүссэнтэй холбоотойгоор ногоон алт болох мод тарих нь өөрийн хийх боломжтой зүйлийн нэг байна гэж үзсэн. Миний зорилго бол ашиг олох ямар нэгэн байдлаар мод зараад баяжих бодол байсангүй. Зөвхөн өөрийн хувийн хүслээр ногоон эко орчинг бүрдүүлэх зорилготой ба малчдад 20.000 мал өгч байсан юм чинь одоо 20.000 мод тарьж, мөн би өөрийгөө 200,000-300,000 хүнийг соён гэгээрүүлнэ гэж бодож явдаг хун байгаа юм. Жич миний бие өөрөө Авлигатай тэмцэх газарт уг асуудлын талаар гомдол гаргасан, мөн сумын Засаг дарга Д.Г, сумын Засаг даргын орлогч Ц.Булган багийн Засаг дарга Г.М нарт адуу, мөнгө төгрөг өгөхдөө тэдгээр хүмүүсийн уг хууль бус үйлдлийг хуулийн байгууллагаар заавал шалгуулна гэж бодож байсан учраас миний бие 2017 оноос хойш тус мөнгө, төгрөг өгсөн баримтыг хадгалж, мөн адууг хүнээр дамжуулж өгсөн юм” ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-229 тал/,
  • Шүүгдэгч Г.Мын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Миний бие багийн өдөрлөг болох гээд 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1 тооны шүдлэн үрээ, 2019 оны 06 дугаар сарын 08-10-ны орчим цэнхэр өнгийн шилэн ваар зэргийг авсан. Б.Д нь тус ваарыг өөрөө авч ирж тухайн түрүү морины эзэнд нь гардуулж өгсөн. Мөн шүдлэн үрээг хүртэл өөрөө гардуулж өгч байсан. Би дээрх шүдлэн үрээ, ваарыг шахаж, шаардаж авсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 237-238 тал/,
  • “Эко Шим мандал” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Авлигатай тэмцэх газарт гаргасан 10/020 дугаартай гомдол /2-р хх-ийн 2-3 тал/,
  • гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 5 тал/,
  • Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан 2020 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 9-11 тал/
  • Шүүгдэгч Ч.Бгийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “... “Эко шим мандал” ХХК-ийг би 2014 оны үед үүсгэн байгуулсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төв аймгийн Батсүмбэр суманд 2014, 2015 оны үеэс эхлээд газар авч цэвэр цусны үнээг иргэдэд нийлүүлэх мөн цагаан идээг ямар нэгэн хольцгүйгээр нийлүүлэх зорилготойгоор өөрийн их хэмжээний хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулахаар болсон. Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год би хэлсэн бүрийг нь өгч сайхан харьцдаг байсан. Гэтэл Д.Г нь сүүлдээ надаас хувьдаа юм нэхэж эхэлсэн. Би үүнийг нь зөвшөөрөхгүй болохоор намайг сумаасаа хөөх талаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцсэн байсан. Би сум орон нутагт олон удаа хандив өгч байсан. Д.Год хог шороогоо зөөж бай гэж хэлээд том оврын самосмоль машин өгсөн. Гэтэл Д.Г нь энэ машиныг чинь ашиглаж чадахгүй байна гэхээр нь би 10.000.000 төгрөгөөр старекс машин худалдан авч өгсөн. Д.Г нь надаас хямдралтай орон сууц өгөөч гэхээр нь би бартерт авсан хэдэн орон сууцнуудаас үзүүлээд 10-20 хувь хямдруулаад ав гэсэн. Гэтэл Д.Г нь 50 хувь хямдруулж өг гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Гэтэл манай компанийн эзэмшлийн газруудыг захирамж гаргаж цуцалж эхэлсэн. Энэ талаараа бидэнд мэдэгдээгүй. Би энэ талаар өөрөө олж мэдсэн. Би Батсүмбэр суманд очиж Д.Гтой уулзаад яагаад миний газрыг цуцалчихваа гэсэн чинь 2 жил дараалж үйл ажиллагаа явуулаагүй гэсэн. Тэгээд Д.Г нь миний охинд 2 өрөө байр өгчих гэж надад хэлдэг. Ер нь Д.Г нь байнга шахуу ямар нэгэн юм шаардаж байдаг. Би аргаа бараад үхэрнийхээ талыг нь хүртэл зараад техник тоног төхөөрөмжөө зарж байна. Миний хашаан дотор хэн дуртай нь ирээд ногоо тарьж малаа бэлчээж байна... 2017 оны 05 дугаар сард шиг санагдаж байна. Д.Г нь над руу тусаар яриад төмсний үр хэрэгтэй байна гэснийх нь дагуу би 4.000.000 орчим төгрөгийн 4 тонн төмсний үр өгсөн. Д.Г нь надад одоогийн байдлаар ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй... 2017 оны 04, 05 дугаар сарын үед би эхлээд Д.Гопд өөрийн санаачилгаар 20.000.000 орчим төгрөгийн үнэтэй том оврийн самосмоль машиныг сумандаа ашиглаарай гэж хэлээд өгсөн. Гэтэл Д.Г энэ машиныг чинь ашиглаж чадахгүй байна. Энэнийхээ оронд мөнгийг  нь өгчих гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь би тэр самосмоль машинаа эргүүлэн аваад, мөнгө өгөхгүйгээр машин өгнө гэж бодоод хувь хүнээс 10.500.000 төгрөгөөр старекс загварын автомашиныг худалдан авч Д.Год сумандаа ашиглаарай гэж хэлээд өгсөн... Дээр хэлсэн старекс машиныг өгсөн өдөр би Д.Гын ажлын өрөөнд бэлнээр 3.000.000 төгрөгийг өгсөн байгаа. Энэ мөнгө нь ямар учиртай мөнгө гэхээр Д.Г нь Засаг дарга болсноосоо хойш надаас байнга шахуу мөнгө шаардаж байдаг байсан болохоор нь би өгсөн юм. Тэрнээс биш би зүгээр байгаа хүнд мөнгө өгөөд байна гэж байхгүй, илүүдээ гарсан мөнгөтэй хүн байгаа бишдээ... Энэ бүгд чинь миний өөрийн хувийн мөнгө юм. Машины хувьд одоо Батсүмбэр суманд ашиглаж байгаа учраас тэр машин нүдэн дээр ил байгаа. Харин бэлэн мөнгөний хувьд бол ямар нэгэн баримт байхгүй... Д.Г нь 2019 оны 10,11 дүгээр сарын үед гэж санагдаж байна. Д.Г Солонгосоос ирсэн эгчийнхээ хамт бас нэг эмэгтэйн хамт манай борлуулалтын ажилтан н.Батжаргал /8011-0165/, Баярмаа /8811-0145/ нар хамт явж уг байрнуудыг үзүүлсэн байгаа. Би өөрөө яваагүй учраас яг хаана хаана байр үзүүлсэн талаар нарийн сайн мэдэхгүй байна. Би тухайн үед Д.Год 10-20 хувь хямдруулаад өгч болно гэсэн чинь 50 хувь хямдруулж өг гээд байсан болохоор нь байр өгөөгүй юм. Харин сүүлд Батсүмбэр суманд Д.Г бид нар хамт архи ууж байхад Д.Г нь манай охинд 2 өрөө байр өгчих гэж байсан... 2015 оноос хойш одоог хүртэл би хандив тусламж өгч байсан. Яг тэд гэж багцаалдаж чадахгүй байна. Би бүх хандив тусламжийг компанийн данснаасаа өгдөг байгаа. Цаад авч байгаа данс нь хувь хүний данс л харагдаж байдаг. Би үүнийг компанийнхаа нягтлангуудаас асууж холбогдох баримтыг гаргаж өгч болох байх...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-15 хуудас/
  • Гэрч Ц.Баярмаагийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 сарын үед гэж би санаж байна. Би орой ажил тараад харих гээд явж байтал манай захирал Ч.Б над руу утсаар яриад Батсүмбэр сумын Засаг дарга манай байрнаас байр үзнэ гэж байна. Чи уулзаад байр үзүүлээдхээч гэсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн 11-р хороо Ривер тауверын 1 давхарт уулзсан. Тэр үед Батсүмбэр сумын Засаг дарга гэх 170 орчим см өндөртэй туранхай залуу, эгч нь гэх нэг эмэгтэйн хамт байсан. Тэр үед Ч.Б захирал бас өөрөө ирсэн. Тэгээд захирал надаас хаана хаана ямар ямар байр байна гэж асуухаар нь би Алтай хотхонд 2 өрөө байр, ханбогд хотхонд 2 өрөө байна гэсэн чинь маргааш нь үзэхээр болоод тэгээд салсан. Маргааш нь би нөгөө Батсүмбэр сумын Засаг даргатай хамт ирсэн эгчийнх нь хамт мөн ахиад нэг эмэгтэйн хамт бид уулзсан. Би тэр 2 эмэгтэйтэй уулзаад Ханбогд хороолол болон Алтай хотхоны байруудыг үзүүлсэн. Надаас байрны үнийг асуухаар нь би зарж байгаа үнэ болох Ханбогд хорооллын байрыг 1.800.000 төгрөг, Алтан хотхоны байрыг 2.100.000 төгрөг гэсэн. Гэтэл заза бид нар захиралтай чинь байрны үнэ ярина гэж хэлээд явсан. Түүнээс хойш би дахиж тэр хүмүүстэй уулзаагүй, хараагүй. Сүүлд нь би захирлаас нөгөө Батсүмбэрийн байр үзсэн хүмүүс юу болсон юм бол гэтэл захирал надад тэр хүмүүс бүүр хямдхан авна гээд байхаар нь би үгүй гээд хэлчихсэн гэж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-18 тал/,
  • Гэрч Б.Мөнхбаярын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Одоогоор “Пирамид прогресс” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг суманд үйлдвэрийн даргаар ажиллаж байна... “Экошим мандал” ХХК нь төмс хүнсний ногоо тарьдаг гэж байсан. 2020 онд Батсүмбэр сумын Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн газрын тооллого явагдсан. Уг захирамжийн дагуу 328.8 га бүхий 38 иргэний газрыг төлбөр төлөөгүй болон гэрээ дүгнээгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, хэмжээ хэтрүүлсэн хашсан зэрэг үндэслэлүүдээр цуцлагдсан. Ч.Б нь газрын төлбөрөө гайгүй төлдөг байсан болохоор 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүйгээр шалтгаанаар Ч.Бгийн эзэмшлийн 2, 3 дугаар багт байрлах 24.7 орчим га газрын эрх цуцалсан шалтгаан нь 2 жил ашиглаагүй гэсэн байсан. Би уг ажлын хэсэгт орсон байгаа. Уг захирамжийн дараахан 2020 оны 05 сарын сүүлээр Төв аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг ирж газартай холбоотой асуудлуудыг шалгасан. Уг шалгалтаас Батсүмбэр сумын Засаг даргын газрын эрхийг цуцалсан захирамжуудыг шалгаж зөвтгөж гарга гэсэн захирамж гарсан байгаа. Түүнийх нь дагуу Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г нь шүүхээр шийдүүлнэ гэж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-22 хуудас/,
  • Шүүгдэгч Д.Гын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “.... Ажил эрхлэлтийн хувьд 1996-2009 оны хугацаанд “Өнөр мандал” ББН-д нярав, малчин, менежер, захирал зэрэг албан тушаалд, 2009-2012 онд “Батсүмбэр сумын тогтвортой амжиргаа” төслийн зохицуулагчаар, 2012-2016 онд Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар, 2016 оноос хойш одоог хүртэл мөн сумын засаг даргаар ажиллаж байна... “Экошим мандал ХХК-ийн талаар 2012 оноос хойш мэдэх болсон. Захирал нь Ч.Б гэдэг хүн байдаг. “Экошим мандал” ХХК нь манай суманд Сөгнөгөрт ногооны талбай худалдаж аваад үйл ажиллагаа явуулдаг юм. Ч.Бтай ямар нэгэн найз нөхөд ураг төрлийн холбоотой зүйл байхгүй. Гэмгүй ах дүү нар байсан... Энэ жил засгийн газрын 170-р тогтоол гарсантай холбогдуулан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй талбайнуудыг хураах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг газар дээр нь ажиллаад 300 орчим га хураагдахаар болсон. Үүнд Ч.Бгийн 20 орчим га байсан. Уг 20 орчим га талбайд хүнсний ногоо тарих ёстой байтал малыг тэжээл тарьсан байсан тул зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх эрхийг нь цуцалсан байгаа. Энэ талаар Ч.Бд мэдэгдлийг өгсөн гэж байсан... Уг захирамжийн дагуу Төв аймгийн барилга Геодези зураг зүйн газраас ажлын хэсэг ирж үзээд уг захирамжийг үндэслэн хуулийн заалт буруу байна, гэрчилгээний дугаар бичигдээгүй байгаа учраас эрхийг нь сэргээ гэсэн. Төв аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандана гэж байсан. Энэ захирамжийг хавсралтад дурдсан аж ахуй нэгжүүдээс захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Манай сумын зүгээс уг захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа... Ноднин 2019 оны 10, 11 сарын үед миний эхнэр нас бараад би Улаанбаатар хотод Ч.Бтай уулзаж хоолонд орсон. Ч.Б нь эхнэр чинь нас барахад очиж чадсангүй гэж байсан. Тэгээд би Ч.Б нь байр хямдхан байдаг гэхээр нь би байр хайж байгаа юм гэтэл надад Алтай хотхон болон Зайсан орчимд нэг нэг байр үзүүлсэн. Уг байрнуудыг нь үзсэн. Алтай хотхоны байр нь таалагдсан учраас үнийг нь асуутал 120.000.000 төгрөгт өгнө 3 өрөө байр гэсэн. Тэгэхээр нь би бэлэн 80.000.000 төгрөгт өгөх үү гэтэл Ч.Б боломжгүй гэсэн. Тэрнээс хойш ахиж орон сууц, байрны асуудал яриагүй. Ямар учраас 80.000.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн нь тухайн үед надад 70.000.000 орчим төгрөг байсан болохоор тэгж хэлсэн юм. Тэгээд ч уг байр нь зогсоол муутай таалагдаагүй учраас авахаа больсон байгаа. Би тухайн байрыг үзэхдээ өөрийн төрсөн эгч Төмөрөөгийн хамт очиж үзсэн. Харин нөгөө талаас Ч.Бгийн ажилчин гэх нэг эмэгтэй байсан. Бартераар авсан байрнууд гэж байсан. Миний төрсөн дүү болох Энхцэцэг нь Солонгос улсад байдаг болохоор байр авах гээд сонирхсон юм... 2014, 2015 оны намайг хурлын дарга байхад Ч.Б нь манай суманд том оврын Хово маркийн машиныг бэлтгэсэн. 2017 онд би Засаг дарга болсон хойно оо Ч.Бтай уулзаад Тамгын газарт өгсөн Хово машин чинь хаана байдаг юм бэ гэтэл тэр Ховоны оронд Солонгос улсын Хово шиг том машин өгье гэсэн. Тэр машиныг нь үзсэн чинь муудчихсан машин байсан. Тэгэхээр нь би энэ машин чинь явдаггүй юм байна гэсэн. Ч.Б нь надаас ямархуу машин байвал болох уу гэхээр нь би олон хүн суучихдаг нийтийн зориулалттай машин байвал болж байна гэтэл Старекс машин авч өгч байсан. 12.000.000 төгрөгөөр авсан гэж байсан. Уг машин нь одоо 50-00 ТӨҮ улсын дугаартай Батсүмбэр сумын тамгын газарт явж байгаа... Би тамгын газартаа Ч.Бгаас нэг ч төгрөгийн хандив авч байгаагүй... Энэ нь Төв аймгийн Баян сум руу шиффийн харилцаа гэж өгсөн. Ч.Б нь өөрөө шифф сумандаа төмсний үр хэрэгтэй гэж хэлээд надаа дамжуулаад өгсөн. Үүнийхээ оронд Баян сумаас нүүрс авч байсан санагдаж байна. 2 сум хамтын ажиллагааны шугамаар манайх төмс өгөөд зөрүүлээд нүүрс өгсөн юм. Би уг төмсний үрийг хувьдаа ашигласан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-26 тал/,
  • Гэрч Д.Төмрөөгийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...Миний төрсөн дүү н.Энхцэцэг нь Солонгос улсад байдаг юм. 2019 юм билүү 11 дүгээр сард Д.Г, н.Энхцэцэг нар нь хамтарч байр авах тухай ярилцсан. Тэгээд Д.Г над руу утсаар яриад нэг дугаар өгье та ярьж байгаад очоод байр үзээдхээч гэсэн. Би тэр дугаар руу нь яриад Алтай хотхонд болон яармагийн Хүннү молл орчимд Ханбогд гэх хотхонд тус тус байр үзсэн. Алтай хотхоны байр нь ашиглалтад орсон 3 өрөө байр байсан, үнийг нь санахгүй байна. Ханбогд хотхоны байр нь бол ашиглалтад ороогүй байр байсан. Тухайн орон сууцнуудаас аль алийг нь аваагүй. Одоо хүртэл байр аваагүй байгаа... Тухайн орон сууцны талаар Д.Г танд ямар нэгэн хэлсэн үү? Ямар учиртай орон сууц үзүүлсэн юм бэ? Хариулт: Д.Г нь надад хэлэхдээ "ийм байр байна гэж байна та үзээдхээч" л гэж надад хэлсэн. Нарийн ширийн зүйл хэлээгүй. Тэрнийх гэж юм хэлээгүй. Би ч ямар учиртайг нь асуугаагүй... Миний төрсөн дүү н.Энхцэцэг нь тухайн үед Монголд өөрөө таараад хамт явсан. Нэг эмэгтэй хүн ирж тухайн байрнуудыг онгойлгож үзсэн. н.Энхцэцэг нь 2020 он гаргаад 1 сард Солонгос улс руу явсан. Одоо ковид гээд карентилагдчихаад ирж чадахгүй байгаад байгаа” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-29 тал/,
  • шүүгдэгч Ч.Бгаас гарган өгсөн баримт бичгийг хүлээн авсан тухай тэмдэглэл болон гаргасан өгсөн баримтууд /2-р хх-ийн 32-47 тал/,
  • шүүгдэгч Д.Гын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлсэн: “...Би тухайн үед байгаа мөнгөндөө тааруулаад хямдруулаад 80.000.000 төгрөгт Улаанбаатар хотын Алтай хотхоны 3 өрөө байрыг өгөх талаар санал тавьсан юм. Ер нь бол түүнтэй ярьж байгаад хамгийн доод үнэ нь 80.000.000 төгрөгөөр өгөх үү гэж асуусан ба хясан боогдуулсан асуудал байхгүй... Би Ч.Бг хясан боогдуулсан асуулт байхгүй. Төв аймгийн Батсүмбэр сумын хэмжээнд 2020 онд сумын Засаг даргын Тамгын газраар ахлуулсан ажлын хэсэг тариалан бүхий газруудын тооллогыг явуулсан. Тооллого явуулаад 300 га газрыг атаршсан байна гэж үзээд мөн төмс хүнсний ногоо тарих газар ногоон тэжээл тарьсан гэж үзээд дүгнэлтээ гаргаж, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж сонсох ажиллагаа явуулж газар хураах дүгнэлт гарсан. Дүгнэлтээр нийт 300 гаруй га газрыг хүчингүй болгосон ба энэ дунд иргэн Ч.Б болон түүний гэр бүлийн гишүүдийн газар орсон байгаа болно... Газрын эрхээ цуцлуулсан эзэмшигч нар нь дээд шатны байгууллага болох Төв аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсан байна. Тухайн гомдлын дагуу Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тус газрын дарга Отгонбаатар ахлуулсан ажлын хэсэг Батсүмбэр суманд ирж ажилласан. Ажлын хэсэг бүрэлдэхүүн нь захирамж дотор гэрчилгээний дугааруудыг дурдаагүй гэх мэт хэд хэдэн зөрчил байна гэж үзсэн. Тийм болохоор энэ нь хууль бус шийдвэр байна гэж үзсэн. Тухайн асуудал Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шатанд явагдаж байгаа болно... Би иргэн Ч.Бгаас 3.000.000 төгрөг аваагүй... Би энэ талаар мэдэхгүй байна. Ямар учраас тэгж хэлсэн юм бол тэрээр андуурсан байх... Иргэн Ч.Б нь намайг сумын Засаг дарга болохоос өмнө сумын Засаг даргын тамгын газарт Хьюндай маркийн том оврийн ачааны машиныг өгсөн байсан. Миний бие сумын Засаг дарга болоод Ч.Бтай уулзаад танайхаас манай суманд өгсөн машин чинь хаана байгаа юм бэ гэж асуухад тэрээр Улаанбаатар хотод байгаа, түүнийгээ буцааж өгөх талаар хэлсэн. Тус автомашиныг буцааж өгөхөд засвар нилээн шаардлагатай автомашин байсан болохоор уг автомашины  сэлбэг мөнгийг нь авч дийлэхгүй гэж хэлж байсан. Тэгээд иргэн .Б нь өөрөө танай суманд үйлчилгээнд явах зориулалттай старекс маркийн автомашиныг, сумын Засаг даргын Тамгын газарт Ч.Б 4 тонн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий үрийн төмс нь өгөөд оронд нь тус сумын Засаг даргын Тамгын газраас үнийг нь тааруулан нүүрс сольж авсан. Миний бие Ч.Бг Төв аймгийн Баян сумын Засаг дарга н.Энхбаатартай холбож өгсөн ба миний хувьд Ч.Бгаас 4 тонн 4.000.000 төгрөгийн үрийн төмс авсан асуудал байхгүй... Намайг сумын Засаг дарга болохоос .Б нь Сумын Засаг даргын тамгын газарт том оврийн автомашиныг хог тээвэрлэлтийн зориулалтаар өгсөн байсан ба тус автомашин нь эвдэрсний улмаас старекс маркийн автомашиныг өгье гээд Ч.Б нь өөрөө тус автомашиныг авчирч өгсөн. Түүнээс биш би Ч.Бг өөрөө шахаж шаардаж тухайн автомашиныг авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 74-76 тал/,
  • шүүгдэгч Ч.Бгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас жил бур нийгмийн хариуцлагын гэрээ байгуулдаг. Тухайн нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд сумын үйлчилгээнд зориулж 15 тонны Сонсмал маркийн автомашин 2017 оны 2-3 дугаар сарын орчимд үйл ажиллагаанд зориулан өгч байсан. Тэгэхэд сумын Засаг дарга Д.Г нь надад хэлэхдээ тухайн автомашиныг авч ажиллуулж чадахгүй байна, оронд нь мөнгө өгөхийг шаардсан юм. Тийм учир би тус Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын үйлчилгээнд зориулж 10.500.000 старекс маркийн автомашиныг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Тухайн өдрөө 3.000.000 төгрөгийг сумын Засаг дарга Д.Год өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан өгсөн ба тухайн үед миний хүү Б.Билгүүн тус мөнгийг ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй, энэ талаар ч би хэлээгүй. Ер нь бол Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г нь 2016 оноос хойш сумын Засаг дарга болсон цагаасаа эхлэн манай компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудалд саад дарамт учруулж байсан. Тэрээр өөрийн хувийн зүгээс мөнгө төгрөг өгөхийг шаардаж нэхдэг ба миний болон манай гэр бүлийн нэр дээрх зохих хууль тогтоомжийн дагуу эзэмшихээр авсан газруудын эрхийг цуцлах талаар намайг хясан боогдуулж байсан Миний хувьд түүнд 3.000.000 төгрөг Д.Год өгсөн шалтгаан гэвэл нийгмийн хариуцлагын хүрээнд тус мөнгийг өгсөн гэж бодож байгаа ба тэрээр намайг байнгын дарамт шахалтад оруулж байсан учир дээрх мөнгийг өгсөн юм. Би хунд мөнгө өгөөд байх илүүдээ гарсан мөнгөтэй хүн биш... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г нь 2019 оны 10-11 дүгээр сарын орчим надаас Алтай хотхонд байрлалтай 3 өрөө бүхий 120,000,000 төгрөгийн үнэтэй байрыг 80,000,000 төгрөгөөр авахыг шаардсан. Би түүний хууль бус энэ саналыг хүлээн зөвшөөрөөгүй учир миний болон манай гэр бүлийн эзэмшлийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлалтай 40,3 га газрыг хууль бусаар цуцалсан юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 85-87 тал/,
  • Шүүгдэгч Д.Гын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Ч.Бгаас түүний хүү Б.Билгүүнээр дамжуулан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөг авсан асуудал байхгүй. Ямар нэгэн зүйл авч байгаагүй... Би Ч.Бгаас Сонсмал маркийн автомашины оронд мөнгийг нь өгөх талаар ярьж хэлсэн зүйл байхгүй, энэ ямар ч үндэслэлгүй байна... Эцэг хүү хоёр нийлээд намайг гүтгэж байгаа ба 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэдэг нь миний бие ажлаар яваад 5-6 сар болж байсан. Ч.Бгаас мөнгө авах, газрыг нь хураах ямар ч шаардлага байхгүй ба Ч.Бгийн газрыг цуцлах үндэслэл 2020 оны 4-5 дугаар сард илэрсэн. Ч.Б нь газраа зориулалтын дагуу биш байдлаар ашиглаж байсан тул газрын гэрчилгээг нь цуцлах үндэслэл болсон” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 97-98 тал/,
  • Гэрч А.Цогтмагнайгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..."Сансари" ХХК нь үүсгэн байгуулагдсан ба Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багт хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Миний бие 2015 онд "Сансари" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн нэрийг “Баянгол ресорт девелопмент" ХХК болж өөрчилсөн... Би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Дэнзэнгийн .Г, Засаг даргын орлогч Цэвэгмидийн Булган, тус сумын 3 дугаар багийн Засаг Гансүхийн .М гэх хүмүүсийг танина. Эдгээр хүмүүстэй “Сансари” ХХК-ийн амралтын үйл ажиллагаа явуулдаг газартай холбоотой асуудлын талаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, манай компани нэхэмжлэгч, тус Засаг даргын Тамгын газар хариуцагчаар татагдаж байсан... Би Хаан банкны 5753672129 дугаарын данс, Голомт банкны 1109220856, Худалдаа хөгжлийн банкинд данс эзэмшдэг боловч тус дансны дугаарыг санахгүй байна... Тухайн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газартай манай "Сансари" ХХК нь "Нийгмийн хариуцлагын гэрээ" байгуулж 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг нэг данс руу шилжүүлсэн. Тухайн үед наадмын асар авах, мөн тус суманд түймэр гарсантай холбогдуулан тус мөнгийг авч байгаа талаар сумын Засаг дарга, сумын Засаг даргын орлогч дарга нар нь хэлж байсан. Түүний дараа Төв аймгийн Батсүмбэр сумын наадам 2017 оны 07 дугаар сарын 10-ны орчим болсон ба тэр үеэр би сумын Засаг дарга Д.Гтой уулзахад тэрээр надад хандан хэлэхдээ энэ танай компанийн авч өгсөн асар гээд наадмын талбай дээр зассан шар өнгийн асрыг харуулж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104-105 тал/,
  • Гэрч Б.Билгүүний 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Дэнзэнгийн .Г гэх хүнд 2017 оны хавар аав Ч.Бгийн өгөөрэй гэж надад өгсөн мөнгийг өгч байсан... Төв аймгийн Батсүмбэр сум руу 2017 оны хавар /сар, өдрийг нь санахгүй байна/ миний бие аав Ч.Бгийн хамт явж Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт Микро автомашин хүлээлгэн өгсөн. Тус автомашиныг манай аав ямар зорилгоор өгсөн гэвэл аав маань Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт Сонсмал маркийн автомашиныг урьд өмнө хандивлахад  сумын Засаг дарга Д.Г нь тус автомашиныг авахгүй, эвдрэл ихтэй байна гэсний дагуу тус Сонсмал маркийн авто машиныг зараад 10,500,000 төгрөгөөр микро автомашин авч 2017 оны хавар тус сумын Засаг даргын тамгын газар хүлээлгэн өгсөн. Тус Микро автомашиныг хүлээлгэн өгдөг өдөр аав Ч.Б өөрийн машиныхаа урд хайрцагт байсан ууттай боодол мөнгийг надад өгөөд тус мөнгийг миний хүү сумын Засаг дарга Д.Год оруулаад өгчих гэхээр нь би Д.Гын өрөөнд ороход тэр ганцаараа байсан ба би түүнд хандан тус ууттай мөнгийг өгөхөд тэрээр “аан за” гэж хэлээд тухайн ууттай мөнгийг авсан. Би тус мөнгийг ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй... Тухайн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр аав маань Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт автомашин бэлэглэсэн бол тэр өдөр би аавын өгсөн ууттай мөнгийг .Г гэх хүнд өгсөн... би тус мөнгийг хахуулийн мөнгө байсан талаар мэдээгүй ба аав тус мөнгийг өгчих гэхээр нь л нарийн учрыг нь мэдэхгүй Д.Гын өрөөнд ороод түүнд өгсөн. Би яаг хэдэн төгрөг Д.Год өгснөө мэдэхгүй байна, яг хэдэн төгрөг өгсөн талаар манай аав Ч.Б болон Д.Г нар сайн мэдэж байх учиртай.. Д.Год би аавын өгсөн мөнгийг тэр өдөр үнэхээр өгсөн ба тэр хүн ямар учраас мөнгөө аваагүй гэж хэлж байгаа талаар мэдэхгүй байна. Гэхдээ тэр хүн авлигатай тэмцэх газар ирээд мөнгө аваагүй л гэж хэлэх байх. Би тэр үед аавын өгсөн мөнгийг түүний өрөөнд нь ганцаараа байхад нь оруулж өгөхөд тэрээр “аан за” гэж хэлээд өөрөө авсан нь үнэн. Миний хувьд хэн нэгэн хүнийг мөнгө авсан гээд гүтгээд байгаа асуудал байхгүй, гэрчийн эрх, үүргийг маш сайн ойлгож байна. мөн би тэр хүнд мөнгө өгч байгаа талаараа утсан дээрээ бичлэг хийж баримтжуулсан асуудал байхгүй, тийм шаардлага ч тухайн үед байгаагүй. Аавыг өг гэсэн мөнгийг тэр хүнд нь өгсөн. Тэгээд ч надтай тэр Д.Г гэх хүнтэй өс хонзон, өр авлагын асуудал байхгүй учир түүнийг авсан гээд гүтгээд байх шаардлага байхгүй шүү дээ. Сүүлд сонсоход тэр хүн аавыг нь мөнгө төгрөг өг, байр хөнгөлөлттэй үнээр өг гэх мэтээр шантаачилсан байсан ба аав түүний хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүйн хариуд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт зохих хууль тогтоомжийн дагуу олгогдсон манай гэр бүлийн нэр дээрх 40 гаруй га газрыг хууль бусаар цуцалсан үйлдэл гаргасан байсан, гэсэн хэдий ч миний хувьд тэр Д.Г гээд байгаа хүнд юм санаж ингэж мэдүүлэг өгч байгаа юм биш. Үнэн зүйлийг үнэнээр нь хэлж мэдүүлж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 114-115 тал/,
  • Гэрч Х.Нэргүйгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Д.Г, Г.М, Ц.Булган нарыг ажил хэргийн шугамаар болон нэг нутаг усны хүмүүс гэдэг утгаар танина. Өөр ямар нэгэн төрөл садан, хувийн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Харин “Бултдаг рашаан” ХХК-ийн захирал Б.Д гэх хүнийг би танихгүй... Би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны даргаар 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байна... Уг асуудлын талаар нярав Д.Цэцэгжаргал сайн мэдэж байгаа байх. Д.Г ямар учраас намайг тус мөнгийг хувийн дансаар авсан талаар мэдэж байгаа мэтээр мэдүүлэг өгсөн талаар үнэндээ би мэдэхгүй байна. Д.Г дарга худлаа хэлсэн байна. Миний зүгээс алба хаагч нар болон нягтлан бодогч, нярав нартаа ямар шаардлага тавьдаг вэ гэвэл бэлэн мөнгө хүнээс авч болохгүй, мөн хувийн болон албаны дансаар мөнгө авч болохгүй гэх шаардлага тавьдаг ба энэ талаар сумын удирдлагуудад хэлэхэд авч хэлэлцдэггүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 116 тал/,
  • 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 117 тал/,
  • шүүгдэгч Д.Гын ял шалгах хуудас /2-р хх-ийн 192 тал/,
  • шүүгдэгч Ч.Бгийн ял шалгах хуудас /2-р хх-193 тал/
  • шүүгдэгч Г.Мын ял шалгах хуудас /2-р хх-ийн 194 тал/,
  • шүүгдэгч Б.Дгийн ял шалгах хуудас /2-р хх-ийн 195 тал/,
  • эрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч Д.Гыг Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/97 дугаартай захирамжийн дагуу Батсүмбэр сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Б.Дгээс хахууль өгөхийг шаардаж тус сумын нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тухайн үед Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын нярваар ажиллаж байсан Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаартай хувийн дансаар дамжуулан 1.500.000 төгрөг хахуульд авсан, 2019 оны 10 дугаар сард Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэгт заасан “ Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.5, 7.1.6, 7.1.7 гэх заалтуудыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан тогтоосон хэм хэмжээг зөрчиж Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт иргэн Ч.Бгаас Улаанбаатар хотод байрлалтай 2 өрөө байр хуульд өгөхийг шаардсан, мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуулийн 28.1.181, 28.1.192, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.13 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үедээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт байх өөрийн албан өрөөнд “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгаас түүний хүү Б.Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Г.Мыг Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.184, 28.1.195, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах: 22.2 дугаар зүйлийн 22.2.16 дэх хэсэг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2018 оны 06 дугаар сард Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваар зэрэг эд зүйлсийг тус тус хахуульд авсан,

Шүүгдэгч Б.Дг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Бултдаг рашаан” ХХК-ийг үүсгэн байгуулж, Түшээ гүн гэх 1 га газрыг тухайн компанийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг сумын Засаг дарга Д.Год гаргасан. Сумын Засаг дарга Д.Г “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, эзэмшүүлэх захирамж гаргах үедээ Б.Дгээс хахууль өгөхийг шаардсаны дагуу Б.Д нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год тухайн үед Батсүмбэр сумын Засаг даргын нярваар ажиллаж байсан Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар 1.500.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн, тухайн газарт 241.635.000 төгрөгийн үнэ бүхий 400 метр төмөр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр газар кабель утас, 14 бетон хөлтэй шон, 10х3 метрийн харьцаатай болвсон бие засах газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багас хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьж үйл ажиллагаа эхэлсэн цаг буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мт 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг эрээн өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд өгсөн,

       Шүүгдэгч Ч.Бг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр албан тушаалтан болох Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан түүний шаардсаны дагуу өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын Засаг даргын ажлын өрөөнд 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэгт шалгагдвал зохих зүйлсийг бүрэн шалгасан байх тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул шүүгдэгч Д.Г, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /2002 он/ тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгч Д.Г, Г.М, Б.Д, Ч.Б нарт зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Г, Г.М, Б.Д, Ч.Б нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан, хохирлын талаар:

            Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.Гоос 4.500.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Маас  520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээг, Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваар зэрэг эд зүйлсийг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Г.Ганцэцэг, Б.Батмөнх нарын шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан бөгөөд уг хугацаанд шүүгдэгч Д.Г нь дээрх хохирлыг төлөөгүй байна.

            Иймд шүүгдэгч Г.Маас 520.00 /таван зуун хорин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Д.Гоос 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус  гаргуулж,  улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.Хүдэрбатын гаргасан “ Ч.Б, Б.Дэмчигсүрэн нар нь Г.М, Д.Г нарт авлига хээл хахуул өгсөн гэм буруутай байна гэж үзэж байна. нь Г.М, Д.Г  нар нь албан үүргээ гүйцэтгэж байх үедээ авлига хээл хахууль авсан нь гэм буруутай гэж үзэж байна “ гэх дүгнэлтийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын мэтгэлцээнээс хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “ Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаал томилогдох эрхийг 5 жил хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаал томилогдох эрхийг 5  жил хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялр, шүүгдэгч Ч.Бг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах саналтай ” гэх дүгнэлтийг,

-Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Г.Ганцэцэгээс “ Хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү “ гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Батмөнх: “ Шүүхээс гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм буруугүй гэж үзэж байна “ гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч М.Үүрийнтуяа: “ Гэм буруутайд маргаж байгаа. Эрүүгийн хариуцлага дээр хэлэх санал байхгүй “ гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч С.Одгариг: “ Торгох ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү “ гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ч.Б, Б.Д нарын өмгөөлөгч А.Мөнхтулга: “ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү, Б.Дгийн хувьд ялаас чөлөөлж өгнө үү “ гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Д.Г, Б.Д, Ч.Б, Г.М нарт эрүүгийн

хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хэр хэмжээ, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан ялгамжтайгаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд хорих ял оногдуулж хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэмчигсүрэнг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч тус тус шийдвэрлэсэн болно.

 

          Шүүгдэгч Д.Г, Б.Д, Ч.Б, Г.М нарт Эрүүгийн  хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч нараас “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотлогдвол зохих асуудлыг нотлоогүй.... гэмт хэргийн шинжгүй...шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байна... Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 4-д зааснаар төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн бус хуулийн этгээд өөрөө хэлбэл хувийн эрх зүйн хуулийн этгээдээс хандив тусламж авахыг зөвшөөрсөн байгаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгч болон прокуророос хандив тусламж авахыг хориглосон гэдэг нь няцаагдаж байна....Хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэх,

Шүүгдэгч Б.Д, Ч.Б нарын өмгөөлөгч нараас “ Шүүгдэгч Б.Д нь хясан боогдуулсны улмаас мөнгө төгрөг эд зүйл өгсөн тул ялаас чөлөөлүүлэх,  шүүгдэгч Ч.Б нь Авлигатай тэмцэх газарт өөрөө сайн дураараа хэргээ илчилж ирсэн. ... Засаг даргын өөрийнх нь хүссэнээр хог ачих зориулалттай ачааны машиныг буцааж авч Старикс машиныг зөрүү мөнгөний хамт бэлнээр Засаг даргад өгсөн үйлдэл нь ямар нэгэн төрийн үйлчилгээ авах, ашиг сонирхол байхгүй бөгөөд Засаг даргын хүсэл зоригийг биелүүлсэн үйлдэл хийсэн Хахууль өгсөн гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүй....2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байгаа нь буруу “ гэх,

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгчөөс “ Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нотлогдвол зохих байдлуудыг тогтоогоогүй байгаа. Хахуульд өгсөн гээд байгаа үрээний үнэлгээний асуудлыг тогтоогдоогүй. Г.М нь хахууль өгсөн гэгч Б.Дгийн ашиг сонирхлын үүднээс албаны аливаа зүйлд чиг үүргээ хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Түүнчлэн хахууль өгөхийг шаардсан, авсан, өөрөө ашиг олох, нөгөө талаар хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх зэргээр хахууль өгөх, авах гэсэн 2 талын ашиг сонирхол байдаг. Гэтэл энэ нөхцөл байдал нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдоогүй байна. Ваар болон үрээг авснаараа Б.Дд ямар нэгэн байдлаар давуу байдал үзүүлсэн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн нь өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутайд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан Г.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү “ гэх агуулга бүхий хүсэлтүүдийг гаргасан байна.

                Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Д.Г, Г.М нар нь нийтийн албан тушаалтан бөгөөд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан гэх нэрийдлээр бусдад дарамт шахалт үзүүлж бэлэн мөнгө болон эд зүйл авч Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “ .Төсвийн байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчаараа дамжуулан дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр тусламж, хандив авч болно: авахдаа мөн хуулийн  “ 25.4.1.санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх;, 25.4.2.байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх “ зорилгоор хандив тусламжийг авах ёстой байтал Төсвийн тухай хуулийн 25.8-д “ Төсвийн ерөнхийлөн захирагч тусламж, хандив авсан тухай баримтын хувийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн санд нэг сарын дотор хүргүүлнэ “ гэснийг зөрчсөн болох нь гэрч Д.Цэцэгжаргалын мэдүүлэг, М.Бат-Эрдэнийг мэдүүлэг, гэрч Д.Оюунчимэгийн мэдүүлгээр Д.Нямдаваагийн мэдүүлэг, гэрч Ю.Бямбацогтын мэдүүлэг, шүүгдэгч Б.Дэмчигсүрэн, Ч.Б, Г.М, Д.Г нарын харилцан бие биенээ гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогддог. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Батмөнх нь “ Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 4-д зааснаар төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн бус хуулийн этгээд өөрөөр хэлбэл хувийн эрх зүйн хуулийн этгээдээс хандив тусламж авахыг зөвшөөрсөн байгаа “ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хандив тусламжийг зөвхөн дээр дурдсанаар ” санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх” “ .байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд”  авна гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Д нь газар эзэмших гэрчилгээ гаргуулах зорилгоор сумын Засаг дарга шүүгдэгч Д.Гыг хахууль өгөхийг шаардсаны дагуу тус суманд нярваар ажиллаж байсан Д.Цэцэгжаргалын данс руу бэлэн мөнгө хийж, тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа багийн Засаг дарга шүүгдэгч Г.Мт үнэ бүхий эд зүйл өгсөн нь хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн гэж үзэх үндэслэлгүй, газар эзэмших гэрээ хийх үед Засаг дарга шүүгдэгч Д.Гоос харилцах дансны дугаар авч түүний данс руу хийж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог, мөн шүүгдэгч  Ч.Б, Б.Дэмчигсүрэн нар нь хахууль өгсөн гэж сайн дураараа илчлэн ирсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно. “ гэж заасныг зөрчсөн, Авлигатай тэмцэх газар гаргасан өргөдөлд хэргээ сайн дураараа илчлэн ирсэн гэх үндэслэл тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ч.Б нь Батсүмбэр суманд Самосмол маркын автомашин хандивласан байдаг бөгөөд уг автомашиныг ашиглах боломжгүй болсноос Старикс маркийн автомашин авч өгч машины зөрүү мөнгө болох 3.000.000 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Д.Год өгсөн нь шүүгдэгч Ч.Бгийн мэдүүлэг, гэрч Б.Билгүүн нарын мэдүүлэг болон тухайн өдөр буюу 2017 оны 5 сарын 17-ны өдөр автомашин хүлээлцсэн акт зэргээр хангалттай нотлогддог, шүүгдэгч Д.Гыг 2020 оны 9 сарын 15-ны өдөр Эрүүгийн 2034004400531 дугаартай яллагдагчаар татсан хэрэгт  шүүгдэгч Д.Гыг яллагдагчаар 2020 оны 9 сарын 20-ны өдрийн 2034005410542 дугаартай хэргийг нэгтгэсэн нь хууль зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч нар нь гэрч Д.Цэцэгжаргалын 2-3 удаа өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6-д гэрчийн эрх үүргийг сануулсан бөгөөд гэрч Д.Цэцэгжаргалын мэдүүлэг нь цаг хугацааны хувьд он сарын хувьд зөрүүтэй мэдүүлдэг боловч шүүгдэгч Д.Г нь Д.Цэцэгжаргалааас дансны дугаарыг авч данс руу нь мөнгө хийлгэсэн болох нь тогтоогддог бөгөөд шүүх хавтаст хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

            Шүүгдэгч Ч.Бд холбогдох хэрэг нь 2002 оны эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д “  Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “ гэж заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байгаа бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д “ Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн .бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “ гэж эрх хасах ялыг хүндрүүлэн зүйлчилсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-д “ . 2.Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно “ гэж зааснаар шүүгдэгч Ч.Бг Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

            Бусад асуудлаар:

            Хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг улсын орлого болгож, шүүгдэгч Д.Г, Г.М, Ч.Б, Б.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  авч эдлэх ялыг 2020 оны 6 сарын 2-ны өдрөөс эхлэн тооцож, хэрэгт гэрч Д.Цэцэгжаргалын өргөдөл гомдлоор гаргаж өгсөн “сиди”-г хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хадгалуулбал зохино.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Түлээчин овогт Гансүхийн .М, Бичээч овогт Дэнзэнгийн .Г нарыг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Боржигон овогт Чулууны .Бг бусдаар дамжуулж хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Боржгон овогт Баасансамбуугийн .Дг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Түлээчин овогт Гансүхийн .Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бичээч овогт Дэнзэнгийн .Гыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 / гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

-2002 оны Эрүүгийн хууль тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чулууны .Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгон овогт Баасансамбуугийн .Дг нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бичээч овогт Дэнзэнгийн .Год оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн /2002 он/ тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх  хэсэгт

зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чулууны .Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.

 

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Боржигон овогт Чулууны .Б нь тэнсэн хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чулууны .Бд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засан, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Дд үүрэг болгосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас, шүүгдэгч Г.Мт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч Б.Дд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шүүхээс үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тус тус тоолсугай.

 

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

11.Шийтгэх тогтоол уншин сонсмогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Г.М, Ч.Б, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар 1 тооны шүдлэн үрээний үнийн дүн буюу 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Маас, шүүгдэгч Д.Гоос 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод олгосугай.

 

13.Эрүүгийн 2034004400531 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Д.Г, Г.М, Ч.Б, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Ч.Б, Б.Дэмчигсүрэн нар нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хэрэгт авагдсан “сиди”-г хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хадгалуулсугай.

 

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг цэнхэр өнгөтэй шилэн ваарыг харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

16.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ц.ОТГОНЖАРГАЛ

           

                                                    ШҮҮГЧИД                        Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                                                  Ю.ЭНХМАА