Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/164

 

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,

-улсын яллагчаар М.Гансувд,

   -шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Черүс овогт Бүргэдийн .Эод холбогдох эрүүгийн 2134000000049 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ........ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Черүс овогт Б.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Алтан-Олзтой маргалдаж, улмаар харилцан зодолдож, Ц.Алтан-Олзын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Э нь: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/, хохирогч Ц.Алтан-Олзийн мэдүүлэг /хх-ийн 5 тал/, гэрч А.Саруул-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 6 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 900 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 тал/, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт, кассын орлогын ордер /хх-ийн 23-26 тал/, шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Эын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримт зэрэг болно.

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Алтан-Олзтой маргалдаж, улмаар харилцан зодолдож, Ц.Алтан-Олзын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

- Хохирогч Ц.Алтан-Олзын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой А.Саруул-Эрдэнэ, Б.Э түүний найз гэх хотоос ирсэн залуутай гэрийнхээ гадаа байх хуучин цайны газар ажиллаж байсан өрөөнд хөзөр тоглохоор орсон юм. Тэрнээс өмнө Будаан толгойгоос айлаас ирэхдээ л Б.Этой маргалдаад ирсэн. Тэр үед Б.Э халамцуу намайг пост руу хүргэж өг гээд гадаа гараад бие засаж байхад хүргэж өг гэхээр нь би чадахгүй гэсэн чинь чи муу яагаад хэгжүүрхээд байгаа юм бэ гээд заамдаж аваад байхаар нь миний хөл муу гэж хэлсэн. Тэгсэн өвчтэй хөл рүү өшиглөж унагаагаад нүүр, толгой руу цохиж эхэлсэн. Салж босоод гэр рүүгээ зугтаж орсон. Миний нүд хавдаж, хөл өвдөөд толгой өвдөөд байхаар нь цагдаад мэдэгдсэн... Эмчилгээний зардал 500.000 төгрөг гарсан, баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/,

Гэрч А.Саруул-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тухайн өдөр Б.Э, Ц.Алтан-Олз, н.Цоггэрэл гэсэн хүмүүсийн хамт н.Цоггэрэлийн дэлгүүрийн гадаа очсон чинь Ц.Алтан-Олз, Б.Э хоёр хоорондоо маргаан үүсгэж эхэлсэн. Ц.Алтан-Олз нь Б.Эыг муу хар шээс гэх зэргээр доромжилж эхэлсэн. Хоорондоо барьцалдаад би та хоёр одоо боль гээд голоор нь ортол Ц.Алтан-Олз пизда минь зайл, ална шүү гээд баруун гараараа цамцны захаас барьж байгаад баруун гарын тохой хэсгээрээ нүүрэн тус газарт тохойлдоод ойртуул ална шүү гэж хэлэхээр нь би тэр хоёроос зайгаа аваад зогссон. Ц.Алтан-Олз нь Б.Эыг нүүрэн тус газар нь түрүүлээд цохиод, нэг удаа өшиглтөл Б.Э зөрүүлээд цохиод авсан. Ц.Алтан-Олз, Б.Эыг унагаа гээд дэгээдэж байгаад өөрөө орооцолдоод унаад өгсөн. Б.Э, Ц.Алтан-Олзын дээр гараад цохих гэхээр нь би очоод салгасан. Ц.Алтан-Олз босоод гэр рүүгээ алхаад би чамайг одоо хутгалж ална гээд орсон. Удалгүй цаанаас машинтай Ц.Алтан-Олзын дүү н.Зулаа ирээд машин дотроос бууж ирээд Б.Эыг алгадаад яг одоо манайхаас зайл муу хасгийн шээс минь гээд орилж, хашхирч байгаад гэр рүүгээ яваад орсноо буцаад Ц.Алтан-Олзийн дүү н.Зулаа, аав н.Цоггэрэл, ээж н.Оюунбатын хамт дөрөв үүлээ гарч ирээд Б.Э руу дайраад эхэлсэн. н.Зулаа чи муу миний ахыг яаж байна аа пизда минь гээд дайраад н.Цоггэрэл ах шууд цохиж аваад, би чамайг Батсүмбэрт гишгүүлэхгүй пизда минь бүр Төв аймагт алхуулахгүй, би чамайг жижигрүүлнэ гэж хэл амаар доромжлоод дайраад газраас чулуу аваад Б.Э руу шидэж эхэлсэн. Муу хасгийн шээс хэзээ ийм болчихсон юм, муусайн хасгууд гээд Б.Э, н.Мандаа бид 3 тэгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 900 дугаартай “... Ц.Алтан-Олзын биед зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 21-22 тал/,

“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт, кассын орлогын ордер /хх-ийн 23-26 тал/,

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой н.Цоггэрэл ах А.Саруул-Эрдэнэ, Ц.Алтан-Олз, н.Мандаа нарын хамт Будаан толгойгоос хамт н.Цоггэрэл ахынд ирсэн. Тэнд хөзөр тоглож байгаад Ц.Алтан-Олзтой самрын мөнгөнөөс болж маргалдсан. Тэгээд харихаар А.Саруул-Эрдэнэ, н.Мандаа нарын хамт гарсан. Тэгсэн чинь Ц.Алтан-Олз араас гарч ирээд үгээр идээд байхаар нь эхлээд тэвчээд биеэ засаж байтал намайг татаж, зуураад байхаар нь нүд рүү нь нэг удаа цохиод, доошоо тонгойхоор нь өвдөглөсөн. Тэгээд А.Саруул-Эрдэнэ, Ц.Алтан-Олзыг салгасан. Тэгээд гэр рүүгээ гүйгээд орсон. Бид 3 замаар алхаж байтал араас аав, ээж, дүү нар нь гарч ирээд бие муутай хүнийг яагаад зодож байгаа юм бэ гэхээр нь танай хүүхэд эхэлсэн шүү гээд хоорондоо маргалдаж, чамайг шоронд хатаана гээд олон юм ярьсан. Би өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй маргалдсан. Тэгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Шүүгдэгч Б.Эын ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 37 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 тал/ болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Ц.Алтан-Олзын биед “зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, шагайн үений зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан Б.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Ц.Алтан-Олзын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол тус тус учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Наранбаярыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс хохирогч Ц.Алтан-Олзод шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй байна. Хохирогч Ц.Алтан-Олз нь эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг нэхэмжилдэг ба шүүхийн шатанд шүүгдэгч Б.Э нь 500.000 төгрөгийг төлж, баримтыг хэрэгт хавсаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч Б.Эыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг” ялын дүгнэлтийг гаргасан байна.  

 

Шүүгдэгч Б.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар нь ял шийтгэлгүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 23.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч Черүс овогт Бүргэдийн .Эод хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Черүс овогт Бүргэдийн .Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол баримтлан шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, баримтлан шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА