Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/175

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,

-хохирогч Ц.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар

-шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан нээлттэй хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буриад овгийн Эрдэнэчимэгийн .Эд холбогдох эрүүгийн 2034000000725 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 1,           гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, Буриад овгийн Э.Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Ц нь 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт Ц.Анхбаяртай “хонь нийлүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойн тус газар дурангаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Ц нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ц.Анхбаяр нь мэдүүлэхдээ: “11 дүгээр сарын 22-ны өдөр хонь бэлчиж яваад .Эгийн хоньтой нийлсэн. Давхиж очоод хонио харахгүй яагаад нийлж байгаа юм бэ гээд нэг өшиглөсөн. Гэтэл ээж нь намайг түлхээд Э.Ц миний толгой руу дурангаар цохисон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/, хохирогч Ц.Анхбаярын мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/, гэрч Ц.Эрхэмбилэгийн мэдүүлэг /хх-ийн 09-10 тал/, гэрч Г.Ууганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/ гэрч Д.Мөнхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, гэрч Б.Нямсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, гэрч Ж.Баатарсүхийн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 722 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Э.Цгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Ц нь 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт Ц.Анхбаяртай “хонь нийлүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойн тус газар дурангаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №97 дугаартай: “...Ц.Анхбаярын биед баруун хатуу хальсан дээрх цус харвалт /САК/, зүүн чамархай ясны шугаман хугарал, хуйхан дор цус хураа, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насан аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 27-28 тал/
  • Хохирогч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “ 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Бага уулын зүүн талд манай хоньтой өөр айл хонио нийлүүлчихсэн байсан. Би өөрийн машинтайгаа очоод хонь яагаад нийлүүлчих вэ гэж маргалдсан. Тухайн үед хоёр залуу байсан ба эхлээд нэг залуу нь хөл рүү нэг удаа өшиглөсөн. Дараа нь намайг нэг нь нүүрэн тус газар нэг удаа цохисон. Дараагаар нь дахин нэг удаа цохисон ба дараа нь нуруу тус газар дурангаар 2 удаа цохисон ба гэрийнх нь хүмүүс ирээд салгах гэтэл дахиад намайг дурангаар толгой тус газарт 2 удаа цохиод цус гараад эхэлсэн. Дараа нь машин дотроо суугаад зугтаасан. Тухайн үед машин дотор миний хүүхэд сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,
  • Гэрч Ц.Эрхэмбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “ Би Дундговь аймгийн Адаацаг сумаас отроор Төв аймаг дахь Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн “Бага уул” гэх газарт ирж түр оршин сууж байна. Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын иргэн Ц.Анхбаяр гэх айлын хоньтой манай хонь нийлсэн. Тэгээд машинтай хүн ирсэн. Тэр нь Ц.Анхбаяр байсан. Тэгээд яг юу болсон эсэхийг хараагүй гэнэт л хүмүүс хоорондоо муудалцах чимээ гарахаар нь би нөхөр н.Баатарсүхтэй яваад очиход Э.Ц Ц.Анхбаяр нар хоорондоо барилцаад зогсож байсан. Тэгээд би Э.Цг салгаж аваад зогсож байтал манай хүү н.Нямсүрэнг шилбүүрний хугархайгаар цохисон. Тэгээд би хүүгээ хамгаалах гээд очиж явтал Э.Ц Ц.Анхбаярын толгой тус газар руу бор шар өнгийн савтай дурангаар саваад цохисон. Тэгээд толгойноос нь цус гараад би цагдаа дуудаж учраа олъё гэхэд машинаа унаад зүүн тийшээ танихгүй айл руу явсан. Тэгээд дагаж очиход тэр айлын нохой дайрахаар нь нөхөр бид хоёр айгаад явсан Тэгээд Ц.Анхбаяр хонь дээрээ эргээд ирсэн. Тэгээд Ц.Анхбаяр манай нөхөр бид нар Ц.Анхбаярын гэрт очсон. Тэгээд би нөхрөө гэр рүү өвчин намдаах эмэнд явуулсан. Ц.Анхбаяр өвчин намдаах эм байвал өгөөч эгч гэсэн. Тэгээд өвчин намдаах эм хоёрыг өгсөн. Тэгээд би гэр рүүгээ явчихаад буцаад Ц.Анхбаярын гэрт ирсэн. Тэгтэл аав, ээж нь ирсэн бас нэг хүүтэй цуг бөөлжөөд байж байсан. Тэгээд хүйтэн жин тавиад байж байтал эмч, цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/
  • Гэрч Г.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Төв аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд жирэмсэн, тонус өгөөд эмчилгээ хийлгэн хэвтэж байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг 00 минутад миний утас руу манай нөхөр залгаж би хүнд зодуулчихлаа, миний толгой хагараад цус гойжоод байна. Эмч, цагдаа аваад ир, миний дотор муухай оргиод үхэх гээд байна гэж хэлсэн. Тэгээд би сумын төвд байдаг н.Наранчимэг эгч рүү залгаж Ц.Анхбаяр хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд манай эгч эмч, цагдаад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
  • Гэрч Д.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Бага уул гэх газар хүн толгойдоо цохиулж гэмтэл авсан гэх дуудлага 16 цаг 00 минутад ирсэн. Сумын хэсгийн төлөөлөгчтэй цуг очиж ажилласан. Тэгээд дуудлагад Ц.Анхбаяр гэх айлынд очиход иргэн Ц.Анхбаяр нь толгойдоо цохиулсан байдалтай цус гараад байж байсан. Тэгээд би үзлэг хийхэд биеийн байдал хүнд ухаан балартаж, асуултад сул хариулна, орчны харилцаа сул, идэвхгүй байрлал, хэвтрийн арьс салст улаавтар үе мөчний хөдөлгөөн баруун талд суларсан, хүүхэн хараа баруун талд өрөвссөн, зүрхний авиа тод, хэм жигд түрэгссэн, уушги хоёр талд цулцангын амьсгалтай, хэл цайвар, хэвлийгээр зөөлөн эмзэглэлгүй, толгойн зүүн талд 5-6см хуйханд зүсэгдсэн шархтай, цус ихээр гойжсон, баруун нүдний доод хэсгээр хавдаж хөхөрсөн, нүүрээр хавантай амин үзүүлэлт нь даралт 130:90, 130:100, зүрхний цохилт 97, хүчилтөрөгч 94, халуун 36,7 байсан. Тэгээд сумын төв рүү авч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
  • Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Манайх Дундговь аймгаас отроор Төв аймгийн Баянжаргалан сумын Бага уул гэх газраар отор хийж явсан. Тэгтэл 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай саахалт айлын Ц.Анхбаяр гэх айлын хонь манай хоньтой нийлсэн. Тэгээд ээж н.Эрхэмбилэг аав н.Баатарсүх нар очиж ялгаад байж байсан. Тэгээд Э.Ц бид хоёр араас нь очиж би Э.Цг хонины баруун захад үлдээгээд хонио ялгалцаад байж байтал манайхтай нийлсэн хонины эзэн Ц.Энхбаяр гэх залуу машинтай ирээд Э.Цгийн зүг явсан. Тэгээд Э.Ц, Ц.Анхбаяр нар хэрэлдээд байж байх шиг байхаар нь яваад очтол машинаасаа бууж ирээд намайг шууд үг хэлэх завгүй зүүн талын гуя руу өшиглөсөн. Тэгээд би зугтаад явтал аав, ээж хоёр урдаас ирж байсан. Тэгээд буцаад цуг очтол Ц.Анхбаяр, Э.Ц нар муудалцаад байж байсан. Тэгээд Ц.Анхбаяр гартаа байсан шилбүүр модоор хүзүү рүү цохисон. Тэгтэл Э.Ц намайг өмөөрөөд Ц.Анхбаярын толгойд бор шар өнгийн дурангаар цохисон. Тэгээд Ц.Анхбаярын толгойноос цус гараад Ц.Анхбаяр машинаа асаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
  • Гэрч Ж.Баатарсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Манайх Дундговь аймгийн Адаацаг сумаас отроор гараад Төв аймгийн Баянжаргалын сумын Бага уул гэх газраар отор хийж ирсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай саахалт айлын Ц.Анхбаяр гэх айлын хонь манай хоньтой нийлсэн. Тэгээд эхнэр бид хоёр ялгаад байж байтал манай хүү н.Нямсүрэн, Э.Ц нар араас ирсэн. Тэгээд бид хонио ялгаад байж байтал Ц.Анхбаяр, Э.Цгийн байсан талд машинтай явж ирсэн. Тэгээд хүмүүс муудалцаад байх шиг байхаар нь эхнэр бид хоёр явж очтол Э.Ц, Ц.Анхбаяр нар хоорондоо муудалцаад байж байсан. Тэгээд эхнэр бид хоёр салгасан. Тэгээд байж байтал манай хүү н.Нямсүрэнг, Ц.Анхбаяр өшиглөөд шилбүүр модоор хүзүүн тус газар нь цохисон. Тэгсэн Э.Ц, н.Нямсүрэнг өмөөрөөд Ц.Анхбаярын толгойн тус газар нь 2 нүдний бор, шар өнгийн хайрцагтай дурангаар нэг удаа цохисон. Тэгээд толгойноос нь цус гараад манай эхнэр н.Эрхэмбилэг ороолтоороо цусыг нь арчаад байж байтал Ц.Анхбаяр босоод машинаа унаад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
  • Шүүгдэгч Э.Цгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг “...Би 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчим байх Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Бага уулын хойд ард гэрийнхээ гадаа өвлийн идэш гээд адуу гаргачихаад малынхаа бэлчээр дээр н.Нямсүрэнтэй очтол манай хонь нэг айлын хоньтой нийлчихсэн байсан. н.Эрхэмбилэг, н.Баатарсүх нар малаа ялгалцаад байж байсан. Тэгээд цагаан машинтай хүн давхиж ирэхэд нь ахаа хонь нийлчихсэн байна гээд хэлтэл хонио хардаггүй пизда нар вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би адуу хийчихээд ирсэн юм гээд хэлтэл чи юу гээд байгаа юм бэ хонь малаа харахад ядаг юм гээд байсан. Тэгтэл манай найз н.Нямсүрэн тэр ах бид хоёр дээр ирээд байж байтал тэр ах н.Нямсүрэнгийн бие рүү нь өшиглөсөн бөгөөд миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад цохиж, мөн өшиглөсөн. Тэгэхээр нь барьцалдаж заамдалцсан. Тэгээд манай найз н.Нямсүрэн бид хоёрыг салгатал тэр хүн намайг шилбүүрээр цохисон. Тэгсэн чинь манай эгч н.Эрхэмбилэг ирээд намайг тухайн залуугаас холдуулаад аваад явахаар нь би өөрийнхөө бүсэлж явсан бор ногоон өнгийн хайрцагтай дурангаар ар талаас нь саваад толгой хэсэгт нь цохисон юм. Тэгээд цохитол толгойноос нь цус гараад чамайг ална даа гээд машинаа унаад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
  • Шүүгдэгч Э.Цг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21-23 тал/,
  • Эд мөрийн баримтаар бор өнгө бүхий арьсан гэртэй, хоёр нүдний хар, улбар шар өнгийн хоёр нүдний дуранг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 32 тал/,
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 53-54 тал/

         Шүүгдэгч Э.Цгийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Э.Ц нь хохирогч Ц.Анхбаярыг зодож улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Иймд Э.Цгийн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Цг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч Ц.Анхбаяр нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд эмчилгээний зардалд 2.500.000 төгрөгийн, хоол хүнсэнд 1.000.000 төгрөгийн, малчны хөлсөнд 1.500.000 төгрөгийн , байрны хөлс 650.000 төгрөгийн, унааны зардал 400.000 төгрөгийн, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийн нийт 6.550.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нотлох баримтын шаардлага хангасан 4.973.198 төгрөгийг хангаснаас шүүхийн шатанд шүүгдэгч Э.Ц нь 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэх 3.973.198 төгрөгийг шүүгдэгч Э.Цгээс гаргуулахаар шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн хугацаагаар завсарлуулж хохирлыг бүрэн төлсөн байна. Иймд энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

            Харин хохирогч Ц.Анхбаярын нэхэмжлэлийн шаардлага болох байр болон малчны хөлсний талаарх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална “ гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-т “ Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй “ гэж тус тус заасан байх тул хохирогч Ц.Анхбаярын өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Э.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох” ялын дүгнэлтийг,

-хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгээс “Шүүгдэгчийн гэм буруутай нь тогтоогдсон тул тусгайлан гаргах саналгүй. Хохирол төлбөрөө төлж төлсөн учраас прокурорын саналыг дэмжиж байна” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар: “Шүүхээс шүүгдэгч Э.Цг гэм буруутайд тооцсон тул хохирол төлөхөөр завсарлага авч хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд хуульд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Э.Цгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Э.Цгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүглэгчийн өмгөөлөгч нараас “ Торгуулийн ял оногдуулах талаар дүнэлтийг тус тус гаргасанг “ хүлээн үнлэслэлгүй. Шүүгдэгч Э.Ц нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрт оногдох хөрөнгөггүй,  бусдын мал маллаж цалин авдаг гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул торгуулийн ял биелэгдэх боломжгүй гэж үзсэн бөгөөд  шүүгдэгч Э.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Э.Цгийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгө бүхий арьсан гэртэй, хоёр нүдний хар, улбар шар өнгийн хоёр нүдний дуран хураагдан ирсэнг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг шүүхийн тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.Ц бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

     1.Шүүгдэгч Буриад овгийн Эрдэнэчимэгийн .Эг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2.Шүүгдэгч Буриад овгийн Эрдэнэчимэгийн .Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3  дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

     3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Буриад овгийн Эрдэнэчимэгийн .Эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

     4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 /хоёр/ хоног цагдан хоригдсонг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Э.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьж эдлэх ялыг 2021 оны 6 сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ц нь 4.973.108 төгрөг төлсөнг дурдаж, хохирогч Ц.Анхбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өмгөөлөгчийн зардлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

     6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Э.Ц нь бусдад төлөх төлбөргүйг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 2 нүдний дуранг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.  

 

     7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

     8.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА