| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0322/И |
| Дугаар | 131/ШШ2017/00367 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2017/00367
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Гурванбулаг сум 5 дугаар багт оршин суух, регистрийн дугаар ВЛ63122617, Цэгмэд овогт Гомбосүрэнгийн Насанбатын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Насанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Г.Насанбат шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Г.Насанбат нь 1963 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Өндөр настны тэтгэвэрт хүнд хортой нөхцлөөр орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч нийгмийн даатгалын байцаагч шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Миний бие 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хүний их эмчийн салбарт уурын зуухны гачигараар, 1981 оны 05 сарын 21-ний өдрөөс 1982 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт уурын зуухны ажилчнаар, 1985 оны 08 сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл тус нэгдлийн гагнуурчнаар, 1991 оны 09 сарын 15-ны өдрөөс 1993 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл тус нэгдэлд гагнуурчин, ДТ-75 тракторын жолоочоор, 1993 оны 09 сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхайрхан компанид гагнуурчин ДТ-75 тракторын жолоочоор тус тус хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие нь өнөөдрийг хүртэл гагнуурын ажил хийж, хүнд хортой нөхцөлд ажиллаж байна ..гэв
Шүүх хуралдаанаар Г.Насанбатын иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, МҮЭ-ийн түр үнэмлэх №0010, Цахилгаан ба хийн гагнуурчны №464 дүгээр үнэмлэх, тракторч-машинчийн №040331 дугаар үнэмлэх, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 03 сарын 11-ний өдрийн 02/618, 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 314 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил Нэгдлийн даргын 1992 оны 04 сарын 20-ны өдрийн 12 , 13 дугаар тушаалууд, 1985 оны баярын бичиг, Ардчилсан хувьсгалын 25 жил, ардын хувьгалын 90 жилийн ойн медалийн үнэмлэхний хуулбар, гэрч Б.Дүгэрсүрэнгийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Насанбат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Г.Насанбат нь 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хүний их эмчийн салбарт уурын зуухны гачигараар, 1981 оны 05 сарын 21-ний өдрөөс 1982 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт уурын зуухны ажилчнаар, 1985 оны 08 сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл тус нэгдлийн гагнуурчнаар, 1991 оны 09 сарын 15-ны өдрөөс 1993 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл тус нэгдэлд гагнуурчин, ДТ-75 тракторын жолоочоор, 1993 оны 09 сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхайрхан компанид гагнуурчин ДТ-75 тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, МҮЭ-ийн түр үнэмлэх №0010, Цахилгаан ба хийн гагнуурчны №464 дүгээр үнэмлэх, тракторч-машинчийн №040331 дугаар үнэмлэх, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 03 сарын 11-ний өдрийн 02/618, 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 314 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил Нэгдлийн даргын 1992 оны 04 сарын 20-ны өдрийн 12 , 13 дугаар тушаалууд, 1985 оны баярын бичиг, Ардчилсан хувьсгалын 25 жил, ардын хувьгалын 90 жилийн ойн медалийн үнэмлэхний хуулбар, гэрч Б.Дүгэрсүрэнгийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Цэгмэд овогт Гомбосүрэнгийн Насанбатын ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цэгмэд овогт Гомбосүрэнгийн Насанбатын 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хүний их эмчийн салбарт уурын зуухны гачигараар, 1981 оны 05 сарын 21-ний өдрөөс 1982 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт уурын зуухны ажилчнаар, 1985 оны 08 сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл тус нэгдлийн гагнуурчнаар, 1991 оны 09 сарын 15-ны өдрөөс 1993 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл тус нэгдэлд гагнуурчин, ДТ-75 тракторын жолоочоор, 1993 оны 09 сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхайрхан компанид гагнуурчин ДТ-75 тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Г.Насанбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ