| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0345/И |
| Дугаар | 325 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 325
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сум 6 дугаар багт оршин суух, ВН91121904 регистрийн дугаартай, Бэйл овогт Зоригтын Болорзаяад холбогдох Үндсэн зээл 11.696.499 төгрөг, хүү 6.965.944 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 629.075 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 19.300.018 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Капитал банк ХХК нь иргэн З.Болорзаяатай 2015 оны 01 сарын 31-ний өдөр ЗГ/2051000127 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 14.000.000 төгрөгийг гэр бүл, ахуйн хэрэглээний зээлийг 24 сарын хугацаатай, 2.6 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-6-21 тоот хаягт оршин суух хувийн сууц, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Гэвч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 2.303.501 төгрөг, зээлийн хүүнээс 2.460.009 төгрөг төлсөн ба 2015 оны 07 сараас эхлэн үндсэн зээл 11.696.499 төгрөг зээлийн хүү 6.965.944 төгрөг, нэмэгүүлсэн хүү 629.075 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 19.300.018 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэсан шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багт оршин суух З.Болорзаяа нь Капитал банкнаас 2015 оны 01 сарын 31-ний өдөр 14.000.000 төгрөгийн зээл авсан. Тус зээлийг Г.Эрдэнэсан би өөрөө ахуйн хэрэглээнд хэрэглэсэн тул энэ зээлийг Г.Эрдэнэсан би хариуцаж төлнө. 2017 оны 05 сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 06 сарын 28-ны өдөр 16.300.018 төгрөгийг тус тус төлнө. Нийт 19.300.018 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь З.Болорзаяад холбогдуулан үндсэн зээл 11.696.499 төгрөг, хүү 6.965.944 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 629.075 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 19.300.018 төгрөгийг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Хариуцагч З.Болорзаяа нь 2015 оны 01 сарын 31-ний өдөр Капитал банктай ЗГ/2051000127 тоот зээл болон барьцааны гэрээ хийж 14.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 2,6 хувийн хүүтэй зээлж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэсан нь нэхэмжлэлийн шаардлага болох зээл 11.696.499 төгрөг, хүү 6.965.944 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 629.075 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 19.300.018 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэсангийн нь зээл 11.696.499, хүү 6.965.944, нэмэгдүүлсэн хүү 629.075 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 19.300.018 төгрөгийг нэхэмжлэгч Капитал банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 127.225 төгрөг, төрийн сангаас 127.225 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ