Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/75

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

-улсын яллагч П.Даваасүрэн,

-шүүгдэгч Д.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Содномцэрэнгийн Баярбаатарт холбогдох эрүүгийн 2034006030631 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Хавтгай овогт Д.н .Р

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Р нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг Шатан гэх газарт хохирогч Ц.Сансармаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж баруун нүдний эвэрлэгийн шарх, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учруулсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Р мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Ц.Сансармаагийн мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/, гэрч Ш.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг /хх-ийн 9 тал/, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 533 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-12 тал/, яллагдагч Д.Ргийн мэдүүлэг /хх-ийн тад/  зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Р нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг Шатан гэх газарт хохирогч Ц.Сансармаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж баруун нүдний эвэрлэгийн шарх, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн нязрал гэмтлүүд учруулсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  • Хохирогч Ц.Сансармаагийн  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р баг Ар нарстай гэдэг газар ойн байцаагчаас зөвшөөрөл аваад хадлан хадаж байтал 15 цагийн орчимд цагаан машинтай согтуу хүн ирээд өвс хадлаа гээд орилоод хашгичиж байгаад яваад өгсөн. Тэгээд бид нар 17 цагийн орчимд гэрийнх нь урдуур өвсөө ачаад явж байхад тэр Ш.Түмэндэмбэрэл гэдэг айлын хүмүүсийн нэг нь ирээд миний нүд рүү тохойгоороо цохисон. Тэгээд би эмнэлэгээр үзүүлсэн чинь нүдний бүрхэвч гэмтсэн байна. 30 хувийн юм харж байна. 1 сар эмчлэх шаардлагатай байна, ажиллаж болохгүй гэж хэлсэн. Би тэр хүний нэрийг мэдэхгүй, 165 орчим см өндөртэй, 90 орчим кг жинтэй, онигор нүдтэй бор залуу байсан. Тэр хүн Ш.Түмэндэмбэрэл гэдэг айлд ирсэн гэсэн. Миний нүднээс өөр газар цохиогүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нөхөн төлүүлж авмаар байна. Миний ажлын байрны онцлог бол хараа маш чухал хэрэгтэй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,
  • Гэрч Ш.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай дүү Д.Р, н.Базаррагчаа нар манайд хадлан хадахаар ирсэн юм. Тэгээд манай хадлангийн талбайг хэсэг хүн хадаж байсан. Тэгээд тэд нар хадлан хийлээ гээд хэрүүл хийсэн юм шиг байна лээ. Тэгээд хадлангийн талбай дээр маргалдсаны дараагаар тэр хүмүүс хадсан өвсөө ачаад манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд  гэрийн гадаа дахин муудалцаад манай дүү нар өвсөө буулга гээд татлагын нь татаад байсан. Манай дүү Д.Р татлагыг нь тайлах гээд ноцолдож байх хооронд Ц.Сансармаа гэх эмэгтэйг тохойлдох шиг болсон. Тэгээд тэд нар өвсөө ачаад явчихсан. Тэнд зодоон цохион болоогүй. Д.Р нь болгоомжгүйгээр Ц.Сансармааг тохойлдсон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Манай хадлангийн газар байгаа юм. Тэрнээс болоод л болсон асуудал байгаа юм. Төв аймгийн Батсүмбэр сумын нарстай гэх газар манай зуслан дээр буюу манай гэрийн гадаа болсон. Манай дүү нар халамцуу уучихсан байсан. Одоо Д.Р Булган аймгийн Хялгант суманд Шаандарын Банзрагч гэдэг ахынх руугаа очсон. Холбогдох дугаар байхгүй. н.Банзрагч нь манай төрсөн дүү байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
  • Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №533 дугаартай шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч И.Ганболорын дүгнэлтэд “...Ц.Сансармаа-н биед баруун нүдний эвэрлэгийн шарх, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 11-12 тал/,
  • Шүүгдэгч Д.Ргийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Би Батсүмбэр суманд ах н.Түмэндэмбэрэлийн хадлангийн ажилд тусалж байсан юм. 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр н.Түмэндэмбэрэл ахынх руу явж байтал манай хадлангийн талбайг хадчихсан байсан. Тэгээд тэд нар хадлангийн талбайгаас буугаад н.Түмэндэмбэрэл ахын гадаа ирэхээр нь бид нар өвсөө буулга гээд маргалдсан. Тэгээд байж байтал Ц.Сансармаа гэдэг хүн утсаараа бичлэг хийгээд байхаар нь утсыг нь түлхсэн чинь нүүрийг нь очоод цохичих шиг болсон. Тэрнээс өөрөөр бол цохисон зүйл байхгүй. Ц.Сансармаа утсаараа бичлэг хийгээд байсан юм. Тэгэхээр нь би бичлэг хийлгэхгүй гээд утсыг нь түлхсэн чинь утас нь баруун нүдийг нь оночихсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/ тал/,
  • Шүүгдэгч Д.Ргийн мөрдөн байцаалтын шатанд холбогдогчоор мэдүүлсэн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Бүх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Ргийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Ц.Сансармаагийн биед “ баруун нүдний эвэрлэгийн шарх, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцралт“  гэмтэл учруулсан С.Баярбаатарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Ц.Сансармаагийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Д.Р нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Д.Рг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс хохирогч Ц.Сансармаад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Д.Р нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч шүүгдэгч Д.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Д.Рд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх” ялын дүгнэлтийг гаргасан байна. 

 

Шүүгдэгч Д.Ргийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Рг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Р нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар нь ял шийтгэлгүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 23.1, 22.4.1, мөн хуулийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хавтгай овогт Д.н .Рг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Баярбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Баярбаатар нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА