Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гарам замын байрны 1-1 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар УУ 91062238, Харцгууд овогт Лхагважавын Хатанбаатарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Бага Хангай дүүргийн 2 дугаар хороо, Хөдөө 3-38 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден Паркийн 103-165 тоотод амьдарч байгаа, эмэгтэй, регистрийн дугаар НВ 86020909, Хамниган овогт Энхтайваны Золзаяад холбогдох

 

Авто машины үнэ 10 700 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Л.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Хатанбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр өөрийн эзэмшлийн 68-32 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Рrius-20 маркийн машиныг Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллагад 5 000 000 төгрөгт барьцаалж Э.Золзаяад зээл авч өгсөн бөгөөд 2016 оны 2 дугаар сараас эхлэн зээлийн хүүг төлөөгүйн улмаас Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллагаас машиныг хурааж авсан боловч зээлээ төлөөгүйн улмаас машин зарагдаж Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллагын өмч болсон тул машины үнэ 10 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Л.Хатанбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Э.Золзаяагийн гуйлтаар өөрийн эзэмшлийн Рrius-20 маркийн 68-32 УБВ улсын дугаартай авто машиныг Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, 5 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай зээлж Э.Золзаяад өгсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахад 3 сараар сунгасан боловч Э.Золзаяа мөнгөө төлөөгүй тул жилийн дараа Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллага миний машиныг хурааж авч зараад хохиролоо барагдуулсан байна.Би машинаа Рrius center төвөөс 10 700 000 төгрөгөөр авсан боловч шинжилгээний байгууллагаас миний машиныг 8 000 000 төгрөгөөр үнэлсэн тул машины үнэ 8 000 000 төгрөгийг Э.Золзаяагаас гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Э.Золзаяа шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хатанбаатарын Рrius-20 маркийн машиныг Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллагад 5 000 000 төгрөгийн барьцаанд тавьж тавьсан, би 2016 оны 2 дугаар сарыг дуустал зээлийн хүүг хэвийн төлж явсан бөгөөд цаашид бизнес зогсож төлбөрийн чадваргүй болсон.Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллага Л.Хатанбаатарын машиныг 5 700 000 төгрөгөөр зарсан гэж байсан.Зарахдаа надад мэдэгдээгүй бөгөөд Л.Хатанбаатарын нэхэмжилсэн дүнг төлөх үндэслэлгүй бөгөөд 5 000 000 төгрөгийг төлөх, эсхүл уг дүнд тохирсон машин өгөх зэргийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Хатанбаатар хариуцагч Э.Золзаяад холбогдуулан машины үнэ 10 700 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ шаардлагаа багасгаж машины үнэ 8 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.

 

Л.Хатанбаатар, Э.Золзаяа нар Тэнгэр Аз Инвест Банк бус санхүүгийн байгууллагаас 5 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар зээлж авсан болох нь тэдний хооронд 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хийгдсэн 01/201547 дугаартай зээлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Мөн Л.Хатанбаатар, Э.Золзаяа нар Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллагатай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж Бичил глобус групп ХХКомпанийн эзэмшлийн Рrius-20 маркийн 68-32 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр шилжүүлсэн байна.

 

Ийнхүү Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллагаас авсан 5 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг Э.Золзаяа дээрх гэрээнд заасан хугацаанд төлөх, Л.Хатанбаатар төлөхгүй, мөн дээрх Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд шилжүүлсэн Toyota Рrius-20 маркийн 68-32 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Л.Хатанбаатар болох үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Авто тээврийн үндэсний төвийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 277 дугаартай лавлагаанд “Л.Хатанбаатар 68-32 УБВ улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаад 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Бичил глобус групп ХХКомпанийн эзэмшилд шилжиж, 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжсэн байна” гэжээ.  

 

Гэтэл Э.Золзаяа зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаар Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллага нь барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг Л.Хатанбаатараас хураан авч бусдад худалдаж Л.Хатанбаатар, Э.Золзаяа нарын  авсан зээлийн төлбөрийг үүргийг төлж барагдуулсан байна.

 

Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллага Л.Хатанбаатараас хурааж авсан барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг Б.Сайханбаяр гэх этгээдэд 5 500 000 төгрөгөөр худалдсан болох нь тэдний хооронд 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хийгдсэн авто машин худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна.

 

Хэдийгээр Э.Золзаяагийн Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллагад төлөх байсан зээлийн төлбөрийн үүргийг Л.Хатанбаатарын эзэмшилийн хөрөнгөөр гүйцэтгэсэн байхад Л.Хатанбаатар нь уг машины үнийг Э.Золзаяагаас шаардах эрхтэй байна.

 

Гэхдээ Л.Хатанбаатар тухайн тээврийн хэрэгслийг 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Рrius center төвөөс 10 700 000 төгрөгөөр худалдаж авсан гэх боловч Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн авто машин үнэлсэн тайланд дурдсан 8 000 000 төгрөгийн үнэлгээгээр Э.Золзаяагаас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Л.Хатанбаатар авто машиныг өөрөө зөвшөөрч Тэнгэр Аз Инвест банк бус санхүүгийн байгууллагад 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээлийн үүрэгт барьцаалж тавьсан байх бөгөөд уг хөрөнгө нь бодитоор 2016 оны 12 дугаар сард 5 500 000 төгрөгөөр бусдад зарагдсан байхад уг машиныг 8 000 000 төгрөгөөр үнэлж шаардах боломжгүй байх тул тухайн авто машины үнийг 5 500 000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

         

           Хариуцагч Э.Золзаяа нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар Энхтайвангийн Золзаяагаас 5 500 000 /таван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан Лхагважавын Хатанбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан Л.Хатанбаатарын улсын тэмдэгтийн хураамжид 186 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Э.Золзаяагаас  102 950 /нэг зуун хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Л.Хатанбаатарт олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН