Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1439

 

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол Ард Аюушийн өргөн чөлөө  өөрийн байранд байрлах, БСБ Финанс ББСБ, ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхон 201 дүгээр байрны 121 тоотод  оршин суух, регистрийн дугаар ХБ 83012963, Илжгэн овогт Мунын Солонгод холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 16 562 782 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын  17-ны өдөр  хүлээн   авч  хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БСБ Финанс ББСБ, ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БСБ Финанс ББСБ” XXКоспани М.Солонгод 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/0874 тоот зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөгийг, сарын 3,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаагаар зээлдүүлсэн.Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/0874 тоот барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхон, 201 дүгээр байр,121 тоот хаягт байршилтай, 41,3 мкв талбайтай Ү-2205045133 тоот улсын бүртгэлийн дугаартай, зээлдэгчийн өөрийн орон сууцыг барьцаалсан.Барьцааны гэрээг зохих ёсоор хуулийн дагуу байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрээг хүчин төгөлдөр болгосон.Гэтэл зээлдэгч М.Солонго зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүү төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2-д заасныг зээлдэгч байгууллагын санаачлагаар 2017 оны 4 сарын 13-ны  өдрөөс тасалбар болгон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан.Иймд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлеар 11 098 305 төгрөгийн үндсэн зээл, 4 624 240 төгрөгийн зээлийн хүү, 840 235 төгрөгинн нэмэгдуүлсэн хүү нийт 16 562 782 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа тул хариуцагч М.Солонгоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч М.Солонгод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 562 782  төгрөг гаргуулах тухай  шаардлагынхаа  5 000 000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 11 652 782  төгрөгийг хариуцагч М.Солонго 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Солонго шүүхэд гаргасан хүсэлтэндээ:БСБ Финанс ББСБ, ХХКомпаниас зээлийн гэрээний үүрэгт 16 562 782 төгрөгийг нэхэмжилсэн байх ба  нэхэмжлэгч  байгууллага нь  5 000 000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 11 652 782 төгрөгийг хариуцагч би 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар  бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БСБ Финанс ББСБ, ХХКомпани хариуцагч М.Солонгод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 562 782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч БСБ Финанс ББСБ, ХХКомпани 5 000 000 төгрөгийн шаардалгаасаа татгалзаж, үлдсэн 11 652 782 төгрөгийг хариуцагч М.Солонго 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар, тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 201 дүгээр байрны 121 тоот 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож талууд эвлэрэлийн гэрээ байгуулжээ

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 763 төгрөгийн  50 хувь болох  120 381 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 120 381 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох хэсэг болох 199 954 төгрөгийн 50 хувь болох 99 977 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:         

1.Нэхэмжлэгч БСБ Финанс ББСБ, ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын 5 000 000 /таван сая/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч М.Солонго 11 652 782 /арван нэгэн сая зургаан зуун тавин хоёр мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 763 төгрөгөөс 120 381 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 120 381 /нэг зуун хорин мянга гурван зуун наян нэгэн/ төгрөгийг улсын орлогоос, мөн 99 977 /ерэн есөн мянга есөн зуун далан долоон/ төгрөгийг М.Солонгоос гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН