Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1450

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2072572, Мобиком Корпораци ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол 71-67 тоотод  оршин суух, регистритйн дугаар ЧЗ 86021610, Бүжин Дамдиндоржийн Эрдэнэхүүд  холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1 114 869 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘'Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20017353 тоот гэрээ байгуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах. худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн хзлбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасчы төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60,000 төгрөгийг хассан болно.Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,114,869 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Эрдэнэхүү нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Мобиком Корпораци ХХКомпаниас 1 114 869 төгрөгийг нэхэмжилсэн байх ба  уг төлбөрийг 2 хувааж буюу 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКомпани хариуцагч Д.Эрдэнэхүүд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1 114 869 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКомпанийн нэхэмжилсэн худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1 114 869 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Д.Эрдэнэхүү бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 307 төгрөгийн  50 хувь болох  15 653 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 15 653 төгрөгийг улсын орлогоос, мөн 15 653 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага   болгон ЗАХИРАМЖЛАХ нь:        

1.Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКомпанийн худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1 114 869 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Дамдиндоржийн Эрдэнэхүү бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 307 төгрөгөөс 15 653 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 15 653 төгрөгийг улсын орлогоос, мөн 15 653 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

                ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН