Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1456

 

 

 

 

     

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт  гаргагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг-301, Очир Ундраа ОМЗ ББСБ, ХХКомпанийн Т.Энхтүвшинг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Б.Мягмаржав,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Очир Ундраа ОМЗ ББСБ, ХХКомпани шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:“Очир-Ундраа ОМЗ” ББСБайгууллагатай хариуцагч Т.Энхтүвшин анх 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр БГЗГ 15/131 тоот зээлийн гэрээг барьцааны гэрээний хамт байгуулан нотириатаар баталгаажуулсан байдаг.Гэтэл Т.Энхтувшин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба төлбөрөө барагдуулаагүй.Иймд манай байгууллага Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан бөгөөд ИХШХШТХуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна.Т.Энхтүвшин нь цахим үнэмлэхний хаяган дээрээ оршин суудаггүй, өөрийн гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй, ар гэрийнхэн холбоо барьдаггүй гэсэн хариулт өгч оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болно гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Очир Ундраа ОМЗ ББСБ, ХХКомпанийн Т.Энхтүвшинг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Хүсэлт гаргагч байгууллагын хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбар, Очир Ундраа ОМЗ ББСБ, ХХКомпан Т.Энхтүвшин нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ зэргээс  харахад Т.Энхтүвшин нь хариуцагч байх боломжтой байна.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Энхтүвшин  нь иргэний цахим үнэмлэхэд бичигдсэн хаягтаа оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн шүүгчийн  захирамжаар  нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэстэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                      ТОГТООХ нь: 

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Төмөрийн Энхтүвшинг эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т.Энхтүвшинг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

            3.Т.Энхтүвшин /регистрийн дугаар ЧЛ 83052011/ холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчид   даалгасугай.

 

4.Т.Энхтүвшин Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 363 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН