Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хялбаршуулсан журмаар  явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох 2136000000095 дугаартай, 178/2021/0089/Э/ индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны  өдөр харьяаллын дагуу хүлээн авч, 2021 оны 06 сарын 17-ны  өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн  ******* суманд 1998 оны 07 сарын 01-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, ард захчин, тусгай дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, хувиараа түүхий эдийн бизнес эрхэлдэг , ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн1-16 тоотод оршин суух,  аминдаа гранд марк-2 тээврийн хэрэгсэл нэгийн хөрөнгөтэй,  сарын өрхийн орлого 670000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын  *******

                            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч  Б.******* нь Ховд аймгийн ******* сумын *******  багийн 1-р гудамжинд байрлах өөрийн гэртээ 2021 оны 04 сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.*******тай маргалдах явцдаа түүний биед нь халдаж 2 гарын шуу бугуй , хоёр  талын өвдөгт тус бүр цус хуралтууд, эрүүний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

                            Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хэргийн 13-14 дүгээр хуудас/               

Мөрдөн шалгах ажиллагаанд   хохирогч / Ховд аймгийн ******* суманд 1998 оны 07 сарын 01-ний өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, ард захчин, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл-3, нөхөр  хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 7-10 тоотод  оршин суух, ******* дугаарын регистртэй/ ургийн овогт *******ын өгсөн...2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би найз болох Л.Энхчимэгийг дуудаад өөрийн гэртээ очих гээд байж байтал манай нөхөр Б.******* надруу залгасан  чинь миний утас гацаад дуудлага аваагүй. Тэгээд найзынхаа машинд хүүхдээ аваад хамт явж байсан чинь гудамжинд манай нөхөр машин дотор сууж байгаад манай найзын машинд намайг явж байгааг хараад бууж ирээд намайг янз бүрээр хэлээд чамайг ганц цохичих уу гээд надруу гараа явуулахаар нь би гарыг барьж аваад 2-лаа тайван ярилцъя. Би хүүхдээ аваад явлаа гэж хэлсэн чинь надруу дайраад миний толгойн талын шанаа хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгэхээр нь манай найз гудамжинд яаж байгаа юм бэ хүмүүс хараад байна машинд орж байгаад ярилц  гэж  хэлээд манай нөхөр бид 2-ыг машинд оруулаад манай нөхрийг чи яагаад архи уугаад байгаа юм бэ гадуур өвчин гарчихсан байхад гэж хэлсэн чинь чамд ямар хамаа байна. Манай найзууд намайг хүндлээд архи авчирч өгсөн гэж хэлчихээд машинаас буухад би араас нь буугаад за за одоо 2-лаа бүтэхгүй юм байна гэж хэлсэн чинь хоёулаа гэрт ороод ээж аавд хэлээд учраа олъё гэхээр нь би хамт ороод ярилцахаар ирлээ гээд аавд нь хэлсэн чинь урдаас зайлцгаа гэж хэлсэн чинь манай нөхөр том өрөөнд  орохоор нь би дагаад орсон. Тэгээд миний хувцас шороо болчихсон байсан чинь манай нөхөр ээж аавдаа энийг би 2-3 удаа цохисон. Тэгээд хувцас нь шороо болчихсон  гэж  хэлээд ээж аавынхаа хажууд миний үснээс татаад намайг цохисон чинь аав нь салгахгүй хараад суугаад байсан. Ээж нь намайг янз бүрээр хэлээд доромжлоод байхаар нь би гарах гэсэн чинь манай нөхөр ээжтэйгээ хамт надруу дайраад байхаар нь  би ээжийг нь хойш түлхсэн чинь манай ээжийг цохилоо гээд надруу дайраад байсан. Тэгээд учраа олохгүй болохоор нь гэрээс нь гараад цагдаагийн газарт ирж дуудлага өгсөн. Тухайн үед манай ээж намайг цохисон зүйл бол байхгүй намайг янз бүрээр хэлээд доромжпоод байсан ба хадам аав чимээгүй хараад суугаад байсан. Гудамжинд нөхөртэйгээ маргалдаад намайг цохиж байхад манай найз Л.Энхчимэг харж байсан. Гэрт бол хадам аав, ээж, эмэгтэй дүү Б.Уянга нар байсан. Энэ хүмүүс юу болсныг харж байсан. Гэрээс гарах гээд ээжийг нь  нэг удаа түлхсэн ба аав болон нөхрийг цохисон зүйл байхгүй. Урьд өмнө нь бид 2 бага зэрэг гэр бүлийн маргаантай байсан ба түүнээс хойш  бага зэрэг архи хэрэглээд байгаа ба ер нь бол архи уучих гээд байдаг.  Тухайн үед архи  хэрэглэсэн байсан. Уурандаа юу болоод байгааг мэдэхгүй байсан байх. Эхлээд толгой буюу зүүн шанаа хэсэгт гараа атгаж байгаад 2-3 удаа гараараа цохисон. Мөн  газарт түлхэж 2 удаа унагаасан. Дараа нь гэртээ ороод хөлөөрөө миний нуруу хэсэгрүү  өшиглөж цохисон.Толгой өвдөж байна. Мөн баруун гар болон зүүн гарны тохой хэсэгт хөхөрч  хавдсан  өөр зовиур байхгүй байна.

2021 оны 01 дүгээр сарын дундуур нэг удаа согтуу ирж намайг цохисон ба би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй ба ер нь эрүүл үед ч согтуу үедээ ч байнга дарамталдаг. Албан ёсоор гэр бүл болсон баталгаа байгаа. 2019 оноос хойш хамт амьдарч байгаа ба 10 жилээсээ үерхсэн. Нэг хүүхэдтэй одоо 3 нас хүрэх гэж байна. Миний бие гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү?...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч Н.*******ын дахин өгсөн...Би 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хадам аав болох *******ын гэрт байж байгаад гэртээ харих гээд машинтай найз болох Л.Энхчимэгийг дуудаад машинаар нь хүрүүлэх гээд хүүхдээ дагуулаад хадам аавын гэрээс гарч байтал манай нөхөр надруу утсаараа залгаад байсан ба миний утас дуудлага авч болохгүй гацаад байсан учраас би нөхрийгөө залгахаар нь утсаа авч чадаагүй юм. Тэгээд найзынхаа машинд суугаад гэрлүүгээ явж байтал манай нөхөр Б.******* 2, 3 найзтайгаа хадам аавын дээд талд гудманд найзуудынхаа машинд сууж байхаар нь би хажууд нь очоод зогссон чинь манай нөхөр найзынхаа машинаас буугаад ирсэн. Тэгээд манай нөхөр намайг...чи хаашаа явах гэж байгаа юм, чи өөрөө архи уучихсан байна ш дээ... гэх зэргээр үг хэлээр доромжпоод байхаар нь би явлаа гээд найзынхаа машинд суух гэсэн чинь миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохиод, намайг хоёр, гурван удаа газарлуу түлхэж унагаад миний нуруу хэсэгрүү 2-3 удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би босоод найзынхаа машинд суугаад гэрлүүгээ явсан. Манай нөхөр бид хоёрыг маргалдаж байхад манай найз Л.Энхчимэг нөхөр бид хоёрын хажууд байсан юм. Тэгээд орой нь гэртээ оччихоод зүүн талын шанаа хавдаад, өвдөөд байхаар нь би Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Манай нөхрийн хажууд хэн хэн байсныг би сайн мэдэхгүй байна. Миний танихгүй хүмүүс байсан. Тухайн үед манай нөхөр архи уучихсан согтуу байсан ба нилээн согтуу байх шиг байсан. Одоо миний биед өвдөж зовиурлах зүйл байхгүй. Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй тухайн үед толгой маань бага зэрэг өвчтэй байсан болохоор томографикийн зураг авхуулах гэсэн боловч Корона /Ковид-19/ вирустай холбоотой хөл хорио тогтоосон байсан учраас эмнэлэгээр явж чадаагүй юм... гэх мэдүүлэг/хх-ийн 22-24-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Энхчимэгийн өгсөн...Энэ өдөр би найз Н.*******тай уулзах гээд утсаар яриад гэрийнх нь гадна хүүхэдтэйгээ хамт очоод дуудсан чинь хүүхдээ дагуулаад гараад ирсэн. Намайг очиход Сайхнаа хашааныхаа гадна талд найзуудтайгаа машин дотор уулзаад сууж байсан ба Золоо гарч ирээд чи хүүхдээ харж байгаач би найзтайгаа уулзаадахий гэж хэлсэн чинь би хүүхэд харахгүй гээд уурлаад нөгөө машинтай яваад өгсөн. Тэгэхээр нь манайд очоод 2 хүүхдээ тоглуулаад жаахан юм ярьж байгаад ирий гээд бид 2 манай машинтай манай гэрлүү явж байсан чинь замд тааралдсан. Тэгээд бид 2-ыг машинтай явж байгааг харчихаад машинаасаа буухаар нь би зогссон. Тэгсэн чинь яасан нь мэдэхгүй Н.******* руу уурлаад байсан. Эхлээд Золоо чи гудамжинд байна хүнээс ичээч яагаад хүнрүү орилоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь чамд ямар хамаа байна гэж хэлээд эхлээд шууд өшиглөөд газарт унагаахаар нь би машинаасаа буугаад чи яаж байгаа юм бэ гэсэн чинь чамд ямар хамаа байна гээд чанга чанга орилоод байхаар нь 2 хүүхэд айчих байх гэж бодоод би машиндаа орж суугаад цонхоо хаагаад 2 хүүхэд хараад сууж байсан чинь дахиад Золоог 2-3 удаа цохиод газарт унагаад нүүр хэсэгт нь аймаар цохисон. Тэгэхээр нь би буугаад чи яаж байгаа юм бэ гээд уурлаад салгаад байж байсан чинь Золоогийн хадам аав нь гарч ирээд нөгөө 2-ыг уурлаад гэртээ орцгоо гэж хэлсэн чинь Сайхнааг Золоог гэртээ орий гэж хэлээд чирээд гэрлүүгээ аваад орсон.  Яг гэрт ороод юу болсныг би сайн мэдэхгүй байна. Тэгээд би гадна машин дотроо 2 хүүхдээ хараад сууж байсан чинь хэсэг хугацааны дараа Золоогийн үс нь сэгсийчихсэн гарч ирсэн. Яасан юу болсон гэж асуусан чинь уйлаад онц зүйл хэлээгүй. Яг юунаас болсныг нь би сайн мэдэхгүй байна. Эхлээд Б.******* Золоог 2-3 удаа өшиглөж газарт унагаасан. Дараа нь дахиад 1 удаа нүүр хэсэгт нь гараараа хүчтэй цохисон. Золоо бол Сайхнааг цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 29-30-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Цэцэгсүрэнгийн  өгсөн...Манайх 3 хүүхэдтэй ба Б.******* миний 2 дахь хүүхэд байгаа юм дээрээ нэг ахтай, доороо нэг эмэгтэй дүүтэй. Бага насаа гэртээ өсөж хүмүүжсэн ба аймгийн 4-р цэцэрлэгт сургуулийн өмнөх насны боловсрол эзэмшсэн. Цастлтай цогцолбор сургуульд 2004 онд элсэн орж 2015 онд дунд сургуулиа төгсөж, 2016-2017 онд Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуулийг суралцаж төгссөн. 2017 онд Ховд аймагтаа Зэвсэгт хүчний 123-р ангид ахлагчаар ажиллаж байгаад 2019-2020 оны 10 сар хүртэл НҮБ-ын энхийг сахиулах ажилагаанд явж ирсэн.

 Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй хувиараа хөдөлмөр хийж байна. Одоо эхнэр 1 хүүхэдтэй манайх болон хадамынхаа гэрээр байгаа тусдаа гаргаж хуримыг нь хийж өгч чадаагүй байгаа. Миний хүү Б.******* нь бага байхаасаа л цайлган, хүний үгэнд сайн ордог, ямар нэг буруу зөрүү санаагүй, хүнд тусархаг, найз нөхдийнхөө гэлтгүй ажиллаж байсан цэргийн ангидаа нэр хүндтэй хүүхэд байгаа юм. Миний хүү Б.******* ер нь ямар нэг хорт зуршил хэрэгдэггүй байсан. Сүүлийн үед бага зэрэг архи уугаад байх шиг байгаа юм. Харин тамхи хааяа нэг татдаг. Миний хүү Б.******* өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан юм. Одоо бол ямар нэг ажил хөдөөлмөр хийсэн зүйлгүй байна...гэх мэдүүлэг / хэргийн 33-35 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Саранбатын өгсөн...Тухайн өдөр Б.******* намайг утсаар дуудсан ба би гэртээ байж байгаад Б.*******ын гэрт явж очоод түүнтэй  уулзсан. Тухайн үед бид хоёр хоорондоо юм ярьж сууж байгаад Б.******* 8 ширхэг лаазтай пиво гаргаад ирэхээр нь бид хоёр тухайн пивийг миний машин дотор суугаад ууж байтал гэнэт эхнэр нь приус-11 маркийн машинтай Б.******* бид хоёр дээр хүрээд ирсэн. Тэгээд Б.******* машинаас буугаад эхнэртэйгээ уулзаж байснаа хоорондоо хэрэлдээд маргалдаж эхэлсэн ба Б.******* эхнэрийгээ хойш түлхээд унагахаар нь би Б.*******т...чи болилдоо эмэгтэй хүнийг... гэж хэлчихээд, би өөрөө хөл муутай болохоороо машинаасаа буулгүй шууд явчихсан юм. Тухайн үед намайг хөдлөөд явахад Б.*******ын эхнэрийг авч ирсэн Приус-11 маркийн машин тухайн газарт зогсоод үлдсэн. Яг юунаас болж хоорондоо хэрэлдсэнийг би мэдэхгүй байна бодвол архи уусан гэж л хэрэлдсэн байх. Би Б.*******ыг эхнэрээ цохиж байхыг хараагүй. Харин түлхэж унагаж байхыг харсан. Тэгээд би явчихсан болохоор яг юу болсоныг сайн мэдэхгүй байна. Надаас өөр Б.*******ын эхнэрийг авч ирсэн приус 11 маркийн машины жолооч харсан байх. Өөр хэн нэгэн хүн харсан үгүйг би мэдэхгүй байна. Би Б.*******тай найзын холбоотой. Бид хоёр танилцаж найз нөхөд болоод 5-6 сар болж байна. Б.******* бид хоёр 8 ширхэг лаазтай пиво уусан ба бид хоёр 4, 4 лаазыг уусан...гэх мэдүүлэг / хэргийн 38-40 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  М.Энхчимэгийн  гэрчээр дахин өгсөн...Тухайн өдөр манай найз Н.******* намайг утсаар дуудаад чи хүрээд ирээч  намайг дээш гэрт хүргээд өгөөч гэхээр нь би ажпаа тараад Н.*******ын байгаа буюу хадам аавынх нь гэрийн гадна ирээд Н.*******ыг дуудахад цүнхтэй хувцасаа бариад хүүхдээ тэврээд гараад ирсэн. Тэгээд Н.*******ыг аваад дээш гэрлүү нь явж байтал нөхөр нь /Б.*******/ нэг машин дотор суучихсан хажууд нь нэг хүн байсан ба Н.******* машинаас буугаад Б.******* дээр очиж уулзсан. Тухайн үед тэр хоёр хэрэлдээд байх шиг байсан. Тухайн үед яг юунаас болж хэрэлдэж байгааг мэдээгүй.  Тэгж байтал Б.******* Н.*******ыг 2-3 удаа өшиглөөд унагахаар нь би машинаасаа гараад тэр хоёрыг салгасан ба салгаж байх хооронд Б.******* Н.*******ын нүүрлүү нь гараараа цохьсон. Тэгээд би тэр хоёрыг салгаад Н.*******ыг машиндаа суулгаад дээш гэрт хүргэж өгөөд харьсан. Яг юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Намайг Н.*******ыг хадам аавынх нь гэрээс аваад хөдлөхөд Н.*******, Б.******* нар хоорондоо утсаар хэрэлдээд байх шиг байсан яг юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Б.******* Н.*******ын хэвлий хэсэгрүү 2 удаа өшиглөөд, нүүрлүү гараараа нэг удаа цохьсон.  Өөрөөр яаж цохьсоныг би анзаарч хараагүй. Харин Н.*******ыг гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад Н.******* биеийнхээ хавдсан болон хөхөрсөн хэсгүүдийг харуулж байсан. Нүүр, гар гэх мэт. Надаас өөр Б.*******тай цуг байсан хүн харсан байх... гэх мэдүүлэг/хх-ийн 43-45-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын  хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 1997 оны 06 дугаар сарын 01-нд Ховд аймгийн ******* суманд төрсөн. Эцэг эхээс 3-уулаа дээрээ нэг ахтай доороо нэг охин дүүтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжээд 2004 онд Ерөнхий боловсролын 6-р дугаар сургуульд элсэн орж 2015 онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. 2016-2017 онд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуулийг сурч төгсөөд 2017 оны 08 дугаар сарын 18-нд Зэвсэгт хүчний 123-р ангид томилогдон ирж ажилласан. Улмаар 2019-2020 онд НҮБ-ын мандатай Бүгд найрамдах өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд 2020 оны 11 сарын 02-нд Монгол Улсад ирсэн ба ажиллагаанаас ирээд өөрийн хүсэлтээр сайн дураараа ажпаасаа гарч одоог хүртэл хувиараа ажил эрхэлж байна. Би тухайн өдөр эхнэртэйгээ /Н.*******/-тай яагаад хэрэлдэж маргалдах болсон бэ гэхээр манай эхнэр нэг найзтайгаа хашааны гадна уулзаад би хүүхдээ харж байтал манай хүүхэд ээжрүүгээ очих гээд уйлахаар нь би хүүхдээ эхнэртээ аваачиж өгөхөд чи хүүхдээ харж байхгүй яасан юм гэх зэргээр уурлаад байхаар нь би...хүүхэд чам дээр очино гээд уйлаад байна чи хажуудаа аваад найзтайгаа уулзчих гээд л бид хоёрын маргаан эхэлсэн юм. Тэгээд хүүхдээ эхнэртэз өгчихөөд би гэртээ ороод байж байтал манай найз Н.Саранбат надруу залгаад намайг  урд гудмандаа гараад ир уулзмаар байна гэхээр би гэрээс гараад Н.Саранбаттай уулзаад  бид хоёр лаазтай нийслэл нэртэй пивоноос 4, 4-н лаазыг уучихаад байж байтал манай эхнэр гэрээс найз М.Энхчимэгийн машинтай хүрээд ирэхээр нь би чи одоо найзтайгаа уулзаж дууссан бол гэртээ оролдоо гээд бид хоёрын хэрүүл үргэлжилсэн ба эхнэрийгээ газар дээр 2-3 удаа түлхэж унагасан ба манай эхнэр уурлаад найз М.Энхчимэгтэй машинд нь суугаад яваад өгсөн. Маргааш нь намайг аймгийн Цагдаагийн газраас дуудсан. Тухайн үед бид хоёрын хажууд манай найз Н.Саранбат, эхнэрийн найз М.Энхчимэг хоёр байсан. Н.Саранбат эхнэр бид хоёрыг хэрэлдэж эхлэнгүүт машинаа асаагаад хөдлөөд явчихсан. Харин М.Энхчимэг бид хоёрын хажууд хараад байж байсан ба бид хоёрыг маргалдаад түлхэж унагаах үед биднийг  салгасан юм. Би тухайн үедээ ер нь нилээн согтуу байсан ба миний санаж байгаар 2-3 удаа түлхэж унагасан мөн хөлрүү нь өшиглөсөн өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй байх, сайн санахгүй байна. Манай эхнэр эмнэлэгт хэвтээгүй. Мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй.Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү?...гэх мэдүүлэг

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66 дугаар хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд:

Шүүгдэгч  Б.******* нь Ховд аймгийн ******* сумын *******  багийн 1-р гудамжинд байрлах өөрийн гэрт  2021 оны 04 сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.*******тай маргалдах явцдаа түүнийг өшиглөж, нүүрэнд нь гараараа цохиж  2 гарын шуу бугуй 2 талын өвдөгт тус бүр цус хуралтууд, эрүүний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, хохирогч Н.******* нар нь 2020 оны 12 сарын 17- ны өдөр гэр бүл болж, 2020 оны 12сарын 17- ны өдөр 8401000241 дугаартай гэрлэлтийн  бүртгэлд бүртгүүлсэн нь хэргийн 64 дугаар хуудас дахь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******нь эхнэр Н.*******ын 2 гарын шуу бугуй 2 талын өвдөгт тус бүр цус хуралтууд, эрүүний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан хэргийн Ховд аймгийн Шүүхийн шийнжилгээний албаны шинжээчийн2021 оны 04 сарын 07 ны өдрийн 216 дугаартай  дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******  нь үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хүчирхийлэл үйлдэгч нь согтууруулах ундаа хэрэглэдэг, хэл амаар доромжилдог,  урьд нэг бус удаа маргалдаж зодолдож байсан ...гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ... эхнэр ... – ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамааруулах ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ...  гэр бүлийн хүчирхийлэл ... гэж мөн  хуулийн 3.1.1-д  ... хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан ба өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь өөрийн эхнэр Н.*******ын бие махбодод халдаж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн  гэмтэл учруулсныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх  үндэслэлтэй байна.

 Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...гэх хүндрүүлэх шинжтэйгээр гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчлэхээр заажээ.      

            Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  17.4 дугаар  зүйлд зааснаар Б.*******ын  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Н.******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан  “  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.                      

2.Хохирол хор уршигийн талаар:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.******* нь  хэргийн материал танилцаад  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.******* нь  энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь хэргийн 36 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.******* нь хохирогчид төлөх төлбөргүй, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал,дүгнэлт, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  зааснаар шүүгдэгч Б.*******т дөрвөн  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.*******т оногдуулсан  дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. Эрүүгийн 2136000000095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон  хоноггүй болохыг  тус тус дурдав.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 , 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ******* овогт *******ын  *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын  *******т дөрвөн  зуун тавин  нэгжтэй  тэнцэх  хэмжээний  дөрвөн   зуун  тавин мянган  төгрөгөөр  торгох  ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4-т зааснаар  шүүгдэгч Б.*******т  оногдуулсан 450000 төгрөгний  торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2136000000096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар  шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                        Т.ЦЭЦЭГМАА