| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0170/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/178 |
| Огноо | 2021-06-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/178
2021 06 23 2021/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж Бд холбогдох эрүүгийн 2138000800182 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.Б нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хужиртын даваа” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ниссан тийда маркийн 72-50 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч А.Бийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хужиртын даваа” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ниссан тийда маркийн 72-50 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч А.Бийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000800182 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Машин гүүрний хажуу руу 4 дугуй нь дээшээ харсан байдалтай унасан...Би эхэлж машины цонхоор гарч дараа нь П, Б нарыг татаж гаргасан...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-12-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 13-14-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б эгч би засмал зам дээр машин сайн барьдаг гээд П эгчийг машин жолоодож явж байхад нь жолоог нь шилжүүлж аваад цаашаа машин унаж явсан. Б эгчийг машин жолоодоод 4-5 километр яваад би хойд суудал дээр унтчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн толгойдоо оёдол тавиулж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22, 36-37-р хуудас),
Гэрч Д.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хүү аавынхаа 72-50 ХӨҮ улсын дугаартай “Тийда” загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унаад явсан байсан. Тэгээд утас руу нь залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Ингээд тус өдрийн оройн 21 цаг 30 минутын орчим нэгдсэн эмнэлгээс над руу яриад “танай хүү зам тээврийн осолд орж эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна” гэж мэдэгдсэн. Ингээд эмнэлэг дээр очиход хүү маань ухаан алдсан байдалтай байсан. Ингээд юу болов яав гэхэд П гэх охин биеийн байдал харьцангуй гайгүй, Б биеийн байдал хэвийн байсан. Ингээд Бэс юу болсон талаар асуухад Хужиртын даваанд осолдчихлоо. Миний биеийн байдал зүгээр, энэ хоёрын бие гайгүй бол болоо” гэсэн. Б хагалгаанд ороод 3 дахь хоног дээрээ ээжээ намайг уучлаарай, би машин жолоодож яваагүй, Б эгч машиныг жолоодож явсан гэж хэлээд би Бг машин жолоодож явсныг мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-34-р хуудас),
Гэрч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б надаас жолоо шилжүүлж авсан. Тэгээд Хужиртын даваа уруудаад нэлээн явж байтал өөдөөс хурц гэрэлтэй машин зөрж өнгөрөөд Б гараараа нүүрээ хааж байсан. Тэгээд цаашаа жаахан яваад машин довон дээгүүр харайж байгаа юм уу гэлтэй 2-3 удаа харайсан. Тэгээд жолоодлогогүй болоод замын хажуугийн шон мөргөөд нэг мэдсэн дээшээ хараад унасан байдалтай байсан. Тэгээд нүдээ нээгээд харахад жижиг зай харагдахаар нь тэр зайгаар машинаас гарсан. Намайг машинаас гарахад Б, М гээд хашхирч байсан. Тэгээд нэг мэдсэн чинь эмнэлэгт ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Х.Бы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эхнэр бид хоёрыг ээжийнд орсон хойгуур манай банди машин унаад явчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 65-66-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Бийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 159 дугаартай:
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Бийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №147 дугаартай:
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 72-р хуудас),
Цагдаагийн ахмад Ч.Эгийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн магадалгаа
....иргэн Ж.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно... “А" Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл архи согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэх магадалгаа (хх-ийн 75-77-р хуудас),
Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 84-85-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Х.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 125-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, (хх-ийн 103-106-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000800182 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр
багийн нутаг дэвсгэрт байрлах “Хужиртын даваа” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ниссан тийда маркийн 72-50 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч А.Бийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-12-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 13-14-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч А.Бийн (хх-ийн 21-22, 36-37-р хуудас), гэрч Д.Жгийн (хх-ийн 32-34-р хуудас), гэрч Б.Пгийн (хх-ийн 46-47-р хуудас), иргэний нэхэмжлэгч Х.Бы (хх-ийн 65-66-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Бийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 159 дугаартай дүгнэлт (хх-ийн 68-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Бийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №147 дугаартай дүгнэлт (хх-ийн 72-р хуудас),
Цагдаагийн ахмад Ч.Эгийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн магадалгаа (хх-ийн 75-77-р хуудас),
Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 84-85-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Х.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 125-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ж.Б нь насанд хүрээгүй хохирогч А.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч Х.Бы эд хөрөнгөд учруулсан хохирлоос 1 сая төгрөгийг нөхөн төлж 4 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иймд шүүгдэгч Ж.Бэс 4,000,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Бд олгох нь зүйтэй байна. Насанд хүрээгүй хохирогч А.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ж.Бэс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 103-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах прокурорын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнийг тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Эрүүгийн 2138000800182 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш Ж Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т
заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ж Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Бэс 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Бд олгосугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ж.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн 2138000800182 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, насанд хүрээгүй хохирогч А.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ж.Бэс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР