Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/161

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цын Хд холбогдох эрүүгийн 2138000000175 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Хг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Хгийн өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг  өгсөн. Нэмж  хэлэх зүйлгүй, гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байнагэх мэдүүлэг болон эрүүгийн 2138000000175 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Х нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бын толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн дээд доод зовхи, цээжинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун шуу, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 

Хохирогч Б.Бын  өгсөн:  “ ... 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг үед би Х, Б ах нарын хамт Мөрөнгийн хойд тал дээр 0.75 литрийн Улаанбаатар гэдэг нэртэй 2 шил архи, 0.5 литрийн нэг шил архи хувааж уусан. Тэгээд оройны 18 цагийн үед ууж байсан архиа хувааж ууж дуусгасан юм. Архи ууж дуусаад Х ах уурлаад миний зүүн нүд хэсэг рүү цохисон. Дараа нь миний хамар руу нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Намайг цохисных нь дараа Б ах хүрч ирээд Хээ ахыг хавирга луу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би Х эгч над руу видео дуудлагаар залгаад би өөрийнхөө зодуулсан талаар хэлсэн. Тэгээд удалгүй Х эгч тал дээр ирээд цагдаа дуудсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Гэрч Б.Хын өгсөн: “...2021 оны 05 сард хэдний өдрийг нь би сайн санахгүй байна намайг гэртээ байж байхад өглөөний 10 цаг болж байхад манай ээжийн хамгийн бага дүү болох Б манай гэрт орж ирээд Быг аваад гарсан. Би тухайн үед хаачих гэж байгаа юм гэж асуухад холдохгүй хальт гараад ирье гэж хэлж байсан. Тэгээд тэр чигт нь авч яваад Х ахтай уулзаад хоолонд ороод архи уусан юм шиг байгаа юм. Энэ гурав ууж байхад Мөрөнгийн хойд талд үерийн далангийн тэнд уусан юм шиг байсан. Би тухайн өдөр Б руу өдөржингөө залгасан. Намайг залгахад ерөөсөө утсаа авахгүй мессеж бичихэд хариу бичихгүй байсан. Тэгээд оройны 18 цаг үед video call-аар залгахад утсаа авсан. Тэгээд video call-аар Бын царайг харахад цус болсон нүд нь хөхөрсөн байсан. Би хаана байна гэхэд тал л харуулаад байсан... Тэгэхээр нь би Б руу залгаад та нар хаана байна архи уусан юм уу гэхэд Б тал дээр үерийн далангийн энд архи уусан. Х ах Быг зодчихлоо би болиулаа гэсэн. ... Би очоод Баас дохио зангаагаар хэн зодчив гэж асуухад том нүдтэй Х ах зодсон гэсэн. Б зодсон уу гэхэд зодоогүй харин салгасан гэж хэлж байсан. Би Баас юу болсон талаар асуухад намайг бие засаж байхад Х ах Быг зодож байсан. Тэгэхээр нь би гүйж очоод Х ахын хавирга руу нь 2 удаа өшиглөсөн гэж хэлсэн...Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/

Гэрч Ц.Бы өгсөн: “...2021 оны 05 сарын хэдэн гэдгийг мэдэхгүй байна би өөрийн төрсөн ах Хнтай хөдөө гарах гэж байгаад Мөрөн сумын 11-11-6 тоотод байдаг хүргэн Бынд очсон. ... Намайг Бынд ороход Б усанд яваад ирж байсан. Тэгээд хөдөө явах гээд хоол идэх санаатай Хн ах бид хоёр Быг дагуулаад 9 дүгээр хороонд байдаг Сондор гэх зоогийн газарт хоол идсэн. Тэгээд бид гурав хоолоо идээд Сондороос гарч ирээд тал гарч архи уух гээд явсан юм. Тухайн үед Хн бид хоёр хөдөө явах замдаа ууна гээд 2 шил 0,75 литрийн Улаанбаатар гэдэг нэртэй архи авсан байсан юм. Тэгээд Хн ах бид хоёр Быг дагуулаад Мөрөнгийн хойд талд гараад архи уусан. Бид гурав тал дээр гараад 2 шил Улаанбаатар гэдэг архиа дуустал нь уусан. Тэгээд архи дуусаад өгөхөөр шээх гээд далан луу яваад бие засаад эргээд хартал Х ах Бын нүүр хэсэг рүү нэг удаа алагдах шиг болсон юм. Тэгэхээр нь би Б, Х ах хоёрын дундуур орж хоёр тийш нь салгасан юм. Тэгээд би Бын нүд рүү нь харахад нэг сонин болоод улайх маягтай болсон байсан. ... Хэсэг байж байгаад би Бын зүүн талын нүд рүү харахад хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

Гэрч Б.Нгийн өгсөн: “...2021 оны 05 сард хэдний өдрийг нь би сайн санахгүй байна өглөө 10 цаг үед манай нагац ах Б манайд хүрж ирээд миний төрсөн ах Быг гэрээс аваад гарсан. Яг хаачих гэж явсныг нь мэдээгүй. Би тухайн үед Баас хаачих гээд байгаа юм гэхэд хальт гараад ирье хаачив л гэж дээ гэж хэлж байсан. Тэгээд оройны 18 цаг болж байхад манай эгч Х луу Б ах video call-аар залгаж байсан. Тэгээд Х эгч Бтай video call-аар ярьж байснаа надад ах чинь хүнд зодуулсан байна ирээд хардаа гэхээр нь очоод харсан чинь нүүр нь хавдаад хөхрөөд цус болсон байсан. Тэгээд Баас хаана байгаа юм гэж асуухад хэлж өгөхгүй байхаар нь Бд утсаа өг гэж чат бичээд Бтай яриад хаана байгаа юм гэж асуухад хойд тал дээр байна гэсэн. Тэгэхээр нь би Х эгчтэй хамт хойд тал руу явж очоод Баас хэн цохисон юм гэж асуухад Х ах цохисон гэж хэлсэн. Б ах хүртэл Х ахыг цохисон гэж хэлж байсан. Тэгээд эгч уурлаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 198 дугаартай: “Б.Бын биед тархи доргилт, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн дээд доод зовхи, цээжинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун шуу, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Б.Бын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 8-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Хгийн яллагдагчаар өгсөн: “...Б миний нүүр лүү 2 удаа алагдсан. Тэгэхээр нь би гараа атгаж байгаад зүүн талын нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр салцгаасан юм. Хэсэг байж байгаад Бын нүд рүү нь харахад нүд нь хөхөрсөн байсан. Энэ үйл явдал болоход 17-18 цаг л болж байсан байх. Тэгээд байж байтал удалгүй Бын эгч нь хүрж ирээд намайг цагдаад дуудаж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Баяржаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Хгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Хгийн үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Бын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Хгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Х нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бын толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн дээд доод зовхи, цээжинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун шуу, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Хчлуугийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Ц.Х нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Ц.Х, хохирогч Б.Б нар нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх-ийн 59-р тал/,   гэм хорын хохирлыг арилгасан байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Хг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Хнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Ц.Хгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урчуулсан хохирлыг төлсөн”- г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 53 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч  Ц.Х нь ам бүл 3, эхнэр, хадам эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт оршин суудаг,  урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Хгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Ц.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Цын Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Хг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Х нь төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН