Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/72

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Б.Г, Б.Г, тэдний өмгөөлөгч Э.Дөлгөөн,

Шүүгдэгч О.Н, О.М, тэдний өмгөөлөгч И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,    

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн О-ийн Н, Б овгийн Б-ийн Г, Б овгийн О-ийн М, Б овгийн Б-ийн Г нарт холбогдох эрүүгийн 2028001560131  дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Биеийн байцаалт: 

  1. Монгол Улсын иргэн, ....................

  2.  Монгол Улсын иргэн, ...................

  3. Монгол Улсын иргэн, ....................

  4. Монгол Улсын иргэн, ....................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 26-наас 27-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн нутаг дэвсгэр “Баганат” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж 1,8 грамм алт олборлосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг зүйлгүй гэв.

Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг зүйлгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт газар газрын хэвлийн ашиглалт хамгаалалт нөхөн сэргээлт байгаль орчны үнэлгээ хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна... Би 2019 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөөд 2020 оны 04 дүгээр сард Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт гадаад харилцаа аялал жуулчлал, мэдээллийн төв хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Гэм буруутай этгээдүүдийн олборлосон гэх алтыг улсын орлого болгох юм бол нэхэмжлэх зүйл байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Яллагдагч О.Н нь 3 билүү 4 жилийн өмнө манай хашаанд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг саахалт айл гэдгээр нь танина, бусдыг нь бол мэдэхгүй. Миний нэр дээр 97-86 СЭА улсын дугаартай “Toyota Land Criuser-80” загварын автомашин мөн 96-95 СЭҮ улсын дугаартай “Prius-20” загварын автомашин байдаг. 97-86 СЭА улсын дугаартай “Toyota Land Criuser-80” загварын автомашиныг одоогоос 3 жилийн өмнө төрсөн дүүгээсээ зүгээр авсан. О.Н нь мөнгөний ажил байна гээд надаас миний машиныг гуйгаад аваад явсан. Машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Би автомашинаа авчих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Яллагдагч О.Н, О.М нар манай нагац ах нар, бусдыг нь бол танихгүй. Яг миний нэр дээр байхгүй, гэхдээ 69-53 УНЦ улсын дугаартай “Isuzu Bighorn” загварын “UBS73GW7205873” дугаартай автомашиныг би худалдаж аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан болохоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Э.А гэдэг хүнээс 2020 оны 02 дугаар сарын үед 3 сая төгрөгөөр худалдаж аваад нэрийг нь солиулж амжаагүй байсан. Хөдөө явчхаад ирье гээд 2020 оны 05 дугаар сарын сүүлээр аваад явсан. Тэгэхдээ М миний автомашиныг байнга л унадаг болохоор би яг хаашаа яах гэж байгааг нь асуугаагүй. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй зүгээр байсан. Би автомашинаа авчих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/

Гэрч Ө.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Алт ухаж мөнгө олох зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нь Өмнөговь аймгийн хогийн цэг дээрээс 1 микро шиг машиныг энэ яг алтанд явж байгаа байх гэж бодоод дагаж яваад тухайн өдрийнхөө орой 18 цагийн үед Багант гэх газар очсон. 30 орчим автомашинтай хүмүүс уг газарт газар ухаад алт олборлож байсан. Тухайн газарт бид нарыг анх очиход Багант гэх газар олон тооны нүх ухагдсан байсан. Хэд хэдэн Ланд-80, Приүс, Истана, Фит гэх жишээний 30 орчим автомашинуудад 60 орчим хүмүүс алт ухаж байсан. Сэлэнгэ аймгаас ирсэн гээд хэсэг хөгшин залуу нийлсэн залуучууд тэр хавиар хайгчаар алт хайгаад явж байсан. Улаан хүрэн өнгийн Ланд-80, цагаан өнгийн Прадо шиг том дөрвөлжин машинтай тэр хавиар хайгчаар алт хайгаад яваад байсан. Тэд нар газар ухаагүй тэр хавиар хайгч бариад алт хайгаад жоохон алт олоод байх шиг байсан... Өглөө 09 цагийн үед сэрээд хөөлөгнөөс зугтааж явах гэсэн чинь машины дугуй хагараад, аккумлятор суучихсан асахгүй байж байтал 1 ширхэг цагаан өнгийн Эстима, 1 ширхэг саарал өнгийн Приүс-30 загварын автомашинтай 5 залуу, 1 жирэмсэн хүүхэн, 1 жоохон хүүхэдтэй хүүхэн нийт 7 том хүн 1 хүүхэдтэй хүмүүс 11 цагийн үед ирсэн. Тэд нар надаас энэ Баганат гэдэг газар мөн үү гэхээр нь би мөн гэж хэлээд та нар ямар багажтай юм бэ гэж асуухад мотор, молдоктой явж байгаа гэж хэлсэн. Тэр ирсэн залуучууд нь хүрз, мотор, молдокоо буулгаад ажлын зарим нь хувцсаа солиод 2 залуу нь нүхэнд ороод яаж ухах уу гээд ярилцаад байж байтал цагаан машинтай цагдаа нар ирээд бид нарыг барьсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/

Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай эхийн төрсөн ах болох Н-гийн гэрт очоод хоол унд хийж идээд Лотто гэдэг тоглоом хамаатнуудаараа тоглох гээд байж байтал Г, Н ахын хүргэн болох М нартай юм ярьж байхад Н ах М бид хоёрт Өмнөговь аймгийн Номгон суманд алт гарч байгаа юм байна иргэдэд ухуулахаар зөвшөөрсөн ямар ч асуудалгүй хамт явах уу гэхээр нь М бид хоёр зөвшөөрсөн. Би Н ахад би өмнө нь алт ухаж байгаагүй яадаг гэдгийг нь ч мэдэхгүй очоод яг юу хийх юм гэсэн чинь зүгээр л хамт хоол унд хийгээд гар хөлийн үзүүрт зарагдаад өг ах нь чамд хэд гурван төгрөг өгнө гэж хэлж байсан. Удалгүй тэдний гэрт Н ахын төрсөн дүү М ирээд ярилцаж байгаад өөрийн машинаараа хамт явахаар тохиролцсон. Маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Н-гийн 97-86 СЭА улсын дугаартай “Ланд круйзер-80” загварын автомашинд М, Г бид нар суугаад Н ах өөрийнхөө эзэмшлийн 2 ширхэг алт хайгч, 1 ширхэг мотор, 1 ширхэг хүрзийг нь би хамт ачилцсан. Н ахын төрсөн дүү М69-53 УНЦ улсын дугаартай “Бигхорн” загварын автомашиндаа У, Г нарыг суулгаад 1 ширхэг молдок, 1 ширхэг хайгч, хоол хүнсний зүйл, хөнжил пүүгээгээ ачаад хөдөлсөн. Улаанбаатар хотоор дайраад Өмнөговь аймаг руу шөнөжин яваад 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын наагуур ертөнцийн зүгээр урагш эргээд явж байхдаа өөдөөс ирсэн олон тооны машинтай хүмүүстэй уулзаад яваад байсан. Тухайн үед унтаж сэрээд яваад байсан болохоор яг ямар машинтай хүнтэй уулзаж юу ярьсан талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Баян-Овоо гэдэг сумын төв дээр явж байсан. Сумын төв дээр нь бууж бие засчхаад би буцаад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь уулын аман дотор 22 цагийн үед сэрэхэд манай машин 10 орчим машинуудын хажууд байсан. Н, М, Г, Г нар хайгчаа бариад буусан. Харин М бид хоёр хоол хийгээд машин дотор үлдсэн. 00 цагийн үед хоол болоод тэд нар ч ирсэн. Хүрч ирээд буцаад явсан. М бид хоёр “Ланд-80” загварын автомашины ард талд унтсан. Гэтэл Г, М бид хоёрыг сэрээгээд гадаа гудсаа дэвсээд унт гэхээр нь машинаас гудсаа аваад гадаа дэвсэхэд анх байсан уулын аман дотроосоо гараад өөр газар очсон байсан. М бид хоёр гадаа гудсаа дэвсээд унтаж байхад цагаан өнгийн “Ланд-77” загварын автомашинтай цагдаа нар ирээд бид нарыг бариад хамаг юмыг маань ухаж үзэж байгаад бичиг баримт алт хайгч аваад сум руу яваад очоорой гэхээр нь бид нар бүгд сум руу явцгаасан. М бид хоёр цаашаа яваагүй наана нь машин дотроо байж байсан учраас мэдэхгүй байна. Сүүлд цагдаа нар ирээд нэгжиж байгаад машин дотроос алт олсон юм шиг байна лээ. Тэрнээс биш яг хайж байгаад хэн олсон гэдгийг нь мэдэхгүй байна... 1 ширхэг цахилгаан мотор, 1 ширхэг молдок, 3 ширхэг хайгчтай явсан, өөр бусад багажуудыг нь мэдэхгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/,

Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Н-гийн 69-86 СЭА улсын дугаартай “Ланд круйзер-80” загварын автомашинд Э, Г бид нар суугаад, Н ахын төрсөн дүү М69-53 УНЦ улсын дугаартай “Бигхорн” загварын машиндаа У, Г нарыг суулгаад молдок, хайгч, хоол хүнсний зүйл, хөнжил пүүгээгээ ачаад хөдөлсөн. ... Тэгээд Баян-Овоо гэдэг сумын төвд ирсэн. Тэгээд сумын төв дээр нь бууж бие засчхаад би буцаад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь уулын аман дотор 22 цагийн үед сэрэхэд манай машин 10 орчим машинуудын хажууд байсан. Н, М, Г, Г нар хайгчаа бариад буусан. Харин Э бид хоёр хоол хийгээд машин дотор үлдсэн. ...Э бид хоёр гадаа гудсаа дэвсээд унтаж байхад цагаан өнгийн “Ланд-77” загварын автомашинтай цагдаа нар ирээд бид нарыг бариад хамаг юмыг маань ухаж үзэж байгаад бичиг баримт алт хайгч аваад сум руу яваад очоорой гэхээр нь бид нар бүгд сум руу явцгаасан. /1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/

Гэрч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр намайг Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь гэртээ байж байхад 11 цагийн үед манай нэг таньдаг ах болох Г над руу залгаад ахын дүү хувцас болон нөмрөх юм авчих ойрхон ажилд явчхаад ирье гэхээр нь би яг хаашаа ямар ажилд явах гэж байгаа юм гэсэн чинь зүгээр хувцас хунараа бэлдчих гэхээр нь би юмаа бэлдээд байж байтал Г ах нэг “Бигхорн” загварын автомашинтай М гэдэг ахтай хамт ирээд намайг аваад Сэлэнгэ аймгийн Мандал сумаас гурвуулаа гарсан. Улаанбаатар хот руу орж явахад улаан хүрэн өнгийн “Ланд-80” загварын автомашинтай М ахын төрсөн ах бас хэдэн залуучууд суулгачихсан араас гүйцэж ирсэн. Бид нар Улаанбаатар хотоос гарах гэж байхад нь би Г ахаас хаашаа яах гэж явж байгаа юм бэ гэсэн чинь Өмнөговь аймаг орно, нарийн ширийнийг нь очоод мэдээрэй гэж хэлсэн. Би унтаад өгсөн. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын наагуур ертөнцийн зүгээр урагш эргээд салж шороон замаар явсан. Тэр үед би хальт сэрчхээд буцаад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь гадаа орой болчихсон уулын аман дотор ирчихсэн байсан. Г, М хоёр ахын дүү хоолоо хийж байгаарай гэж хэлээд яваад өгсөн. Би машин дотроо газан пилеткан дээр хоолоо хийгээд байж байхад улаан хүрэн өнгийн “Ланд-80” загварын автомашин миний сууж явсан “Бигхорн” загварын автомашинаас жоохон зайтай зогсчихсон дотор нь М, Э нар байсан. Хоолоо хийчхээд урд талын суудал дээр тавиад ард талын суудал дээр хэвтээд чихэвчээрээ хөгжим сонсож байгаад унтчихсан. Үүр цайж байхад Г, М хоёр ирээд за явъя гэхээр нь би хальт сэрээд машин доторх зүйлээ янзлаад тэндээс хөдөлсөн. Тэндээс хөдлөөд хэсэг явж байгаад бас нэг уулын аманд ирээд унтаж байхад цагаан өнгийн “Ланд-77” загварын автомашинтай цагдаа нар ирээд бид нарыг бариад хамаг юмыг маань ухаж үзэж байгаад бичиг баримт алт хайгч аваад сум руу очоорой гэхээр нь бид нар бүгд сум руу явцгаасан... Сүүлд цагдаа нар ирээд нэгжиж байхад манай хоёр машинаас 1 ширхэг цахилгаан мотор, 1 ширхэг молдок, 3 ширхэг хайгчтай явсан. Өөр бусад багажуудыг нь мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/

Шинжээч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шинжилгээнд хүргүүлсэн дээж металл мөн, алт мөн байсан. Шинжилгээнд ирүүлсэн алт буюу 1 дугаартай дээжийн сорьц нь 878.47, 2 дугаартай дээжийн сорьц нь 926.69 байсан. Геологийн төв лабораторийн стандартын дагуу буюу байгалийн алтаараа ирсэн алтыг цэвэршүүлж 99 хувийн сорьцтой болгоод жингийн зөрүүгээр бодоод шинжилгээний хариу бүхий сорьцыг гаргасан. Дээж анх 200 мл байсан бөгөөд уг металлыг цэвэршүүлэх зорилгоор буюу өөр бусад төрлийн хольцыг нь цэвэрлэхээр хорогдол гардаг бөгөөд 100 мл хорогдол гарсан.” /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/

Шүүгдэгч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан... Бид нар 1 мотор, 1 молдок, 1 хүрз, 3 хайгчтай явсан. Харин М бид хоёр өөрсдийнхөө хайгчийг ашигласан, өөр ямар нэгэн багаж ашиглаагүй. Ил гаргасан шороон дээгүүр нь хайгчаа тавьж үзээд шорооноос нь алтыг нь ялгаад авчихдаг. М бид хоёр металл хайгчаараа алт хайсан Г надад туслаад цуг дагаад алт олбол алт хийдэг саванд хийгээд явж байсан. Г болохоор М-д туслаад явж байсан. Э, М, У нар машиндаа байсан. Өмнөговь аймгийн Номгон суманд алт ухаж мөнгө олох зорилгоор ирсэн... Цагдаад баригдаад хэмжихэд Г бид хоёрын алтны саван дахь алт 1,9 грамм, М, Г хоёрын алтны саван дахь алт дэнс хөдөлгөхгүй байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан. Бид нар 1 мотор, 1 молдок, 1 хүрз, 3 хайгчтай явсан. Харин Н, М хоёр өөрсдийнхөө хайгчийг ашигласан, өөр ямар нэгэн багаж ашиглаагүй. Хүмүүсийн нүхнээс гаргасан сул шороог газар гараараа тарааж байгаад хайгчаа тавихад алт байвал металл хайгч дуугардаг. Уг дуугарсан шороог металл хайгч нь дээрээ бага багаар асгаад алтыг нь ялгаж жижиг савандаа хийсэн. Өмнөговь аймгийн Номгон суманд алт ухаж мөнгө олох зорилгоор ирсэн... Маш бага хэмжээний алт олборлосон байсан баригдаад цагдаа дээр ирээд хэмжихэд Н, Г хоёрын алтны саван дахь алт 1,9 грамм, М бид хоёрын алтны саван дахь алт дэнс хөдөлгөхгүй байсан... ” /1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/

Шүүгдэгч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Яг хэдэн грамм байсныг мэдэхгүй байна. Жоохон л юм байсан. 4-5 ширхэг цэг гэж ярьдаг хэмжээтэй алт манай машинд байсан. Нөгөө машинд байсан алтыг би мэдэхгүй байна... Бид нар хоёр машинтай явсан болохоор өөр өөрсдөө мотор молдоктой явж байгаа байх гэж бодсон. Тухайн газар мотор, молдок ашиглаагүй болохоор би анх 2 ширхэг мотор, 2 ширхэг молдок, 2 ширхэг хүрз, 3 ширхэг хайгчтай явсан юм бодсон. Уулзаад хоорондоо яриад байсан чинь 1 ширхэг мотор, 1 ширхэг молдок, 1 ширхэг хүрз, 3 ширхэг хайгчтай явсан юм байна лээ.” /1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 05 дугаар сарын сүүлээр шиг л санагдаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэртээ байхад Н гэдэг манай найз шахуу ах над руу залгаад Өмнөговь аймгийн Номгон суманд алт гарч байгаа юм байна. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ард хамгаалалт байхгүй юм байна хамт явах уу гэхээр нь би тухайн үед ажилгүй, ар гэр мөнгөгүй байсан болохоор явахыг зөвшөөрсөн. Маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас би 97-86 СЭА улсын дугаартай “Ланд круйзер-80” загварын автомашиныг Н жолоодоод Э, М нарын хамт дөрвүүлээ гарсан. М гээд Н-гийн төрсөн дүү өөрийнхөө 69-53 УНЦ улсын дугаартай “Бигхорн” загварын автомашинтайгаа бас нэг хоёр найзтайгаа юм уу дүүтэйгээ хамт гарсан гэж Н хэлж байсан. Би машин дотор нь унтаад явсан. Нэг сэрсэн чинь харанхуй болчихсон Улаанбаатар хотод явж байсан. Буцаад унтаад өгсөн. Нэг сэрэхэд засмал замаар хөдөө хээр л явж байсан. Маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр болчихсон байхад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын наагуур салаад шороон замаар явж байгаад Номгон сум руу явж байтал өөдөөс олон тооны машинтай хүмүүс зөрөөд байхаар нь нэг машиныг зогсоогоод Н очоод уулзаад Номгоны Элстэйд хөөлөг ирчихсэн Баян-Овоо сум явдаг замаар яваад Номгон сумын Баганат гэдэг газар жоохон алт гарч байгаа гэж байна нэгэнт энэ хүртэл ирчихсэн юм чинь бензин тосныхоо мөнгийг хийгээд буцъя гээд Баян-овоо сум руу явдаг замаар яваад Баян-Овоо сумын төвөөр дайраад Баганат гэдэг уулын аманд орой харанхуй болчихсон байхад очсон. Бид нарыг очиход 10-аас 20 орчим машинтай хүмүүс хайгчаар алт хайгаад, зарим нь газар ухаж байсан. Н, М, сүүлд сонсоход нэрийг нь Г гэдэг М-ын найз бид дөрөв машинаас буугаад чигээрээ 100 орчим метр яваад зүүн гар тийшээ М, Н хоёр тэнд өөр хүмүүсийн ил гаргасан шороон дээр нь хайгчаар алт хайсан. Г бид хоёр алт дуугарсан газарт алтыг нь гараараа түүсэн. Тухайн үед нэрийг мэдэхгүй байсан. Энэ хэрэгт холбогдон шалгагдсаныхаа дараа нэрийг нь сонсоход Э, М, У нар машиндаа үлдсэн. М, Н, Г бид дөрөв 2020 оны 05 дугаар сарын 27-ны өглөө үүрээр 06 цагийн үед багахан алт олж савандаа хийгээд буцаад машин дээрээ ирэхэд хоёр машинд үлдсэн Э, М, У нар юм хумаа машиндаа хураагаад машин дотор унтаж байхаар нь тэндээс хөдлөөд жоохон явсан боловч Н нойр хүрээд байна жоохон унтаж байгаад явъя гэхээр нь уг Баганат гэх газрын хажуу талын аманд ороод унтаж байхад цагдаа нар ирээд бид нарыг барьсан... Бид нар 1 мотор, 1 молдок, 1 хүрзтэй явсан. Харин Н өөрийнхөө нэг жижиг хайгчаа ашигласан. Мөөрийнхөө хайгчийг л ашигласан, өөр ямар нэгэн багаж ашиглаагүй. Н, М хоёр шороо атгаж хайгч нь дээрээ тавихад алттай шороо бол хайгч нь дуугардаг, тэгэхээр нь уг атгасан шороогоо бага багаар нь хайгч нь дээрээ асгаад алттай бага зэргийг нь ялгаад өгөхөөр нь жоохон цэвэрлээд жижиг савандаа хийгээд байсан... Маш бага хэмжээний алт олборлосон байсан. Цагдаа дээр ирээд хэмжихэд Н бид хоёрын алтны саван дахь алт 1,9 грамм, М, Г хоёрын алтны саван дахь алт дэнс хөдөлгөхгүй буюу хэмжигдэх боломжгүй байсан.”/1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 028 дугаартай үнэлгээнд: “Иргэн Э.А-гийн эзэмшлийн 1999 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2008 онд Монгол Улсад орж ирсэн “Isuzu-Bighorn” загварын автомашин нь 2020 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 3,500,000 (Гурван сая таван зуун мянга) төгрөгөөр тогтоов.” /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №028 дугаартай үнэлгээнд: “Иргэн Б.Б-гийн эзэмшлийн 1994 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2009 онд Монгол Улсад орж ирсэн “Тоёота Ланд круйзер-80” загварын автомашин нь 2020 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 7,000,000 (долоон сая) төгрөгөөр тогтоов.” /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 654 дугаартай үнэлгээнд: “GM-1000 металл хайгч, 1 ширхэг, нэгжийн үнэ 800,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 800,000 төгрөг /хуучин, ажиллагаа доголдолтой/, G-2 металл хайгч, 1 ширхэг, нэгжийн үнэ 800,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 800,000 төгрөг /хуучин, ажиллагаа доголдолтой/, GPX-4000 металл хайгч, 1 ширхэг, нэгжийн үнэ 2,000,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 2,000,000 төгрөг /хуучин/, цахилгаан мотор, 1 ширхэг, нэгжийн үнэ 150,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 150,000 төгрөг /хуучин/, молдок, 1 ширхэг, нэгжийн үнэ 100,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 100,000 төгрөг /хуучин/, хүрз, 1 ширхэг, нэгжийн үнэ 10,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 10,000 төгрөг /хуучин/, байгалийн алт, 2 грамм, нэгжийн үнэ 75,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 150,000 төгрөг, нийт дүн 4,010,000 төгрөг.” /1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1184 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан металл мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан металл мэт зүйлсийн гол элементийн найрлагад алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан металл нь 1.6 грамм 2 гэж дугаарласан металл нь 0.2 грамм масстай байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шаргал өнгийн металл мэт зүйлийн гол элементийн найрлагад хартулга-/Рb-5.2%, алт-/Аu-85.5%, мөнгө-/Аg-0.8%, төмөр-/Fe-8.4%, шар өнгийн ялтас шиг хэлбэртэй зүйлийн гол элементийн найрлагад хартугалга-/Pb-5.6%/, алт-/Аg-1.0%/, төмөр-/Fe-22.9%/ гэх мэт элементүүдийн найрлагатай байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 246-250 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 06 дугаар хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 09-13 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 15-25, 2 дугаар хавтаст хэргийн 01-04 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 27-36 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 116-119 дүгээр хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 137-146, 148-149, 159-162, 2 дугаар хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 26-наас 27-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн нутаг дэвсгэр “Баганат” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж 1,8 грамм алт олборлосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарыг бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нарын хувьд газрын хэвлийд халдаж байгаль орчинд хохирол учруулаагүй байгаа. Харин газрын гадаргуугаас 1,8 грамм алт олборлосныг улсын орлого болгохоор хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан байгаа. Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Дөлгөөн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Г, Б.Г нар нь мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлгээ үнэн зөв тогтвортой мэдүүлдэг. Б.Г ажил хийдэггүй ч гэсэн айл өрхийн тэргүүн хүний хувьд мөнгө олох шаардлагатай байсан учраас яваад үзье гэсэн байдлаар энэ гэмт хэрэг холбогдсон байгаа. Мөн Б.Г мөнгөний хэрэгцээтэй байсан учраас явсан. Б.Г, Б.Г нар нь өмнө нь алт олборлохоор явж байгаагүй. Фэйсбүүкээр бичлэг үзэж явахаар болсон байдаг. Гэм буруугийн асуудлаа бүрэн дүүрэн зөвшөөрч байгаа. Газрын хэвлийг ухаж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Б.Г, Б.Г нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Олонмөнх дүгнэлтдээ: Прокурорын газраас манай үйлчлүүлэгч нарыг бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй. Хол нутгийн хүмүүс яагаад Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ирж алт олборлох болсон бэ гэхээр интернет орчинд Өмнөговь аймгийн Номгон суманд алт гарч олон хүн, тээврийн хэрэгсэл цугларсан байна гэх мэдээлэл явж байсан. Энэ мэдээллийг харж энэ хүмүүс хол нутгаас ирсэн байдаг. Ирэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нарын амьдралын хувьд хэцүү ажил олдоггүй. О.Н-гийн хувьд малчин байсан боловч мал нь зуданд дуусаж төвд орж ирсэн. Шүүгдэгч нар мөнгө олж амьдралдаа нэмэрлэх зорилгоор ирсэн. Шүүгдэгч нар газрын хэвлий ухаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогддог. Газар дээр ухаж гаргасан шорооноос хайгч тавьж 1,8 грамм алт олсон байдаг. Энэ хүмүүс олборлолт явуулаагүй, газрын хэвлийд халдсан үйлдлийг эдгээр шүүгдэгч нарын хэн ч хүрээгүй гэдгийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Мөн шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: 

Шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 26-наас 27-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн нутаг дэвсгэр “Баганат” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж 1,8 грамм алт олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Бийн “...Гэм буруутай этгээдүүдийн олборлосон гэх алтыг улсын орлого болгох юм бол нэхэмжлэх зүйл байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн “...Миний нэр дээр 97-86 СЭА улсын дугаартай “Toyota Land Criuser-80” загварын автомашин мөн 96-95 СЭҮ улсын дугаартай “Prius-20” загварын автомашин байдаг. 97-86 СЭА улсын дугаартай “Toyota Land Criuser-80” загварын автомашиныг одоогоос 3 жилийн өмнө төрсөн дүүгээсээ зүгээр авсан. О.Н нь мөнгөний ажил байна гээд надаас миний машиныг гуйгаад аваад явсан. Машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Би автомашинаа авчих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Т.Э-гийн “...69-53 УНЦ улсын дугаартай “Isuzu Bighorn” загварын “UBS73GW7205873” дугаартай автомашиныг би худалдаж аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан болохоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Э.Амартүвшин гэдэг хүнээс 2020 оны 02 дугаар сарын үед 3 сая төгрөгөөр худалдаж аваад нэрийг нь солиулж амжаагүй байсан. Хөдөө явчхаад ирье гээд 2020 оны 05 дугаар сарын сүүлээр аваад явсан. Тэгэхдээ М миний автомашиныг байнга л унадаг болохоор би яг хаашаа яах гэж байгааг нь асуугаагүй. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй зүгээр байсан. Би автомашинаа авчих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,

гэрч Ө.Ө-гийн “...Алт ухаж мөнгө олох зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нь Өмнөговь аймгийн хогийн цэг дээрээс 1 микро шиг машиныг энэ яг алтанд явж байгаа байх гэж бодоод дагаж яваад тухайн өдрийнхөө орой 18 цагийн үед Баганат гэх газар очсон. 30 орчим автомашинтай хүмүүс уг газарт газар ухаад алт олборлож байсан. Тухайн газарт бид нарыг анх очиход Баганат гэх газар олон тооны нүх ухагдсан байсан. Хэд хэдэн Ланд-80, Приүс, Истана, Фит гэх жишээний 30 орчим автомашинуудад 60 орчим хүмүүс алт ухаж байсан. Сэлэнгэ аймгаас ирсэн гээд хэсэг хөгшин залуу нийлсэн залуучууд тэр хавиар хайгчаар алт хайгаад явж байсан. Улаан хүрэн өнгийн Ланд-80, цагаан өнгийн Прадо шиг том дөрвөлжин машинтай тэр хавиар хайгчаар алт хайгаад яваад байсан. Тэд нар газар ухаагүй тэр хавиар хайгч бариад алт хайгаад жоохон алт олоод байх шиг байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/,

гэрч Т.Э-ийн “...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Н-гийн 97-86 СЭА улсын дугаартай “Ланд круйзер-80” загварын автомашинд М, Г бид нар суугаад Н ах өөрийнхөө эзэмшлийн 2 ширхэг алт хайгч, 1 ширхэг мотор, 1 ширхэг хүрзийг нь би хамт ачилцсан. Н ахын төрсөн дүү М69-53 УНЦ улсын дугаартай “Бигхорн” загварын автомашиндаа У, Г нарыг суулгаад 1 ширхэг молдок, 1 ширхэг хайгч, хоол хүнсний зүйл, хөнжил пүүгээгээ ачаад хөдөлсөн... Нэг сэрсэн чинь уулын аман дотор 22 цагийн үед сэрэхэд манай машин 10 орчим машинуудын хажууд байсан. Н, М, Г, Г нар хайгчаа бариад буусан. Харин М бид хоёр хоол хийгээд машин дотор үлдсэн. 00 цагийн үед хоол болоод тэд нар ч ирсэн. Хүрч ирээд буцаад явсан. ...М бид хоёр гадаа гудсаа дэвсээд унтаж байхад цагаан өнгийн “Ланд-77” загварын автомашинтай цагдаа нар ирээд бид нарыг бариад хамаг юмыг маань ухаж үзэж байгаад бичиг баримт алт хайгч аваад сум руу яваад очоорой гэхээр нь бид нар бүгд сум руу явцгаасан. М бид хоёр цаашаа яваагүй наана нь машин дотроо байж байсан учраас мэдэхгүй байна. Сүүлд цагдаа нар ирээд нэгжиж байгаад машин дотроос алт олсон юм шиг байна лээ. Тэрнээс биш яг хайж байгаад хэн олсон гэдгийг нь мэдэхгүй байна... 1 ширхэг цахилгаан мотор, 1 ширхэг молдок, 3 ширхэг хайгчтай явсан, өөр бусад багажуудыг нь мэдэхгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/,

гэрч Р.М-ын “...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Н-гийн 69-86 СЭА улсын дугаартай “Ланд круйзер-80” загварын автомашинд Э, Г бид нар суугаад, Н ахын төрсөн дүү М69-53 УНЦ улсын дугаартай “Бигхорн” загварын машиндаа У, Г нарыг суулгаад молдок, хайгч, хоол хүнсний зүйл, хөнжил пүүгээгээ ачаад хөдөлсөн. ...Нэг сэрсэн чинь уулын аман дотор 22 цагийн үед сэрэхэд манай машин 10 орчим машинуудын хажууд байсан. Н, М, Г, Г нар хайгчаа бариад буусан. Харин Э бид хоёр хоол хийгээд машин дотор үлдсэн. ...Э бид хоёр гадаа гудсаа дэвсээд унтаж байхад цагаан өнгийн “Ланд-77” загварын автомашинтай цагдаа нар ирээд бид нарыг бариад хамаг юмыг маань ухаж үзэж байгаад бичиг баримт алт хайгч аваад сум руу яваад очоорой гэхээр нь бид нар бүгд сум руу явцгаасан. /1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/

гэрч О.У-ын “...2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын наагуур ертөнцийн зүгээр урагш эргээд салж шороон замаар явсан. Тэр үед би хальт сэрчхээд буцаад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь гадаа орой болчихсон уулын аман дотор ирчихсэн байсан. Г, М хоёр ахын дүү хоолоо хийж байгаарай гэж хэлээд яваад өгсөн. Би машин дотроо газан пилеткан дээр хоолоо хийгээд байж байхад улаан хүрэн өнгийн “Ланд-80” загварын автомашин миний сууж явсан “Бигхорн” загварын автомашинаас жоохон зайтай зогсчихсон дотор нь М, Э нар байсан. ... Тэндээс хөдлөөд хэсэг явж байгаад бас нэг уулын аманд ирээд унтаж байхад цагаан өнгийн “Ланд-77” загварын автомашинтай цагдаа нар ирээд бид нарыг бариад хамаг юмыг маань ухаж үзэж байгаад бичиг баримт алт хайгч аваад сум руу очоорой гэхээр нь бид нар бүгд сум руу явцгаасан... Сүүлд цагдаа нар ирээд нэгжиж байхад манай хоёр машинаас 1 ширхэг цахилгаан мотор, 1 ширхэг молдок, 3 ширхэг хайгчтай явсан. Өөр бусад багажуудыг нь мэдэхгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 28, 654 дугаартай үнэлгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1184 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.”, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад “Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.”, 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улс Үндсэн хуулиараа газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төрийн өмчид авчээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулахаар байна.   

Ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд уг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээд энэхүү ажиллагааг явуулахаар зохицуулснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлохыг хориглосон тул хувь хүн буюу шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь хувиараа дээрх үйл ажиллагааг явуулах эрхгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 26-наас 27-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн нутаг дэвсгэр “Баганат” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж 1,8 грамм алт олборлосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч О.Н, О.М нар нь металл хайгчаар алт хайсан, шүүгдэгч Б.Г, Б.Г нар нь алтыг шорооноос ялган авч алтны саванд хийх зэрэг ажиллагаанд зорилго, үйлдлээрээ санаатай нэгдсэн тул тэднийг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол төлбөр учраагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарт тус бүр 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.8 грамм алт, 3 ширхэг металл хайгч, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах гэж Сэлэнгэ аймгаас авч ирсэн цахилгаан мотор, молдок, хүрз тус бүр 1 ширхгийг улсын орлогод оруулах саналтай байна. Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota land cruiser 80” загварын тээврийн хэрэгсэл, “Isuzu-Bighorn” загварын тээврийн хэрэгслүүдийн үнийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлогод оруулах саналтай байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Дөлгөөн дүгнэлтдээ: Б.Г, Б.Г нар нь энэ хэрэгт холбогдсон үеэсээ эхлэн гэрч болон яллагдагчаар мэдүүлгээ тогтвортой өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч буруу үйлдэл хийсэндээ харамсаж, гэмшиж байгаа. Гэмт хэргийн шинж чанар, хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасны дагуу Б.Г, Б.Г нарыг тэнсэж өгөхийг хүсэж байна. Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж залуу хүмүүст нэг удаа боломж олгож тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Олонмөнх дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч О.Н, О.М нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэж байна. Энэ хүмүүс анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг оногдуулахад хөнгөрүүлсэн үзэх нөхцөл байдлуудыг зааж өгсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгч нарын хувийн байдлыг ял шийтгэлийг оногдуулахдаа харгалзан үзэж хөнгөрүүлэн тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байгаа. Тиймээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн шинжийг нь эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн талаар тайлбар гаргав.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Иймд шүүх шүүгдэгч нарын хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч нарын тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Эрдэнэсийн сан гэж төрийн нэрийн өмнөөс Монгол банк эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлалыг хэлнэ гэж тодорхойлсон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрдэнэсийн сан нь төрийн өмчлөлд байна гэж тодорхойлсны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 гэж дугаарласан жижиг цагаан хуванцар савтай 1.6 грамм алт, жижиг цагаан хуванцар савтай 0.2 грамм алтыг Монгол банкны эрдэнэсийн санд шилжүүлж, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад Эрдэнэсийн санд авсан зүйлийн үнийг төлөх үүргийг Монгол банк хүлээхээр заасан тул алтыг Монгол банканд худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан бөгөөд уг зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Голд монстер-1000” гэсэн бичигтэй 800,000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэг, “GPX-4000” гэсэн бичигтэй 2,000,000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэг, “TEKNETICS G-2” гэсэн бичигтэй 800,000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэг, 150,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан мотор 1 ширхэг, 100,000 төгрөгийн үнэ бүхий молдок 1 ширхэг, 10,000 төгрөгийн үнэ бүхий хүрз 1 ширхэг зэргийг худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ “Isuzu-Bighorn” загварын 69-53 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Land cruizer-80” загварын 97-86 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг тус тус ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ, тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Isuzu-Bighorn” загварын 69-53 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөг, “Toyota Land cruizer-80” загварын 97-86 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 7,000,000 төгрөгийг шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нараас тус бүр хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн О-ийн Н-г Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн О-ийн М-ыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Б-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 гэж дугаарласан жижиг цагаан хуванцар савтай 1.6 грамм алт, жижиг цагаан хуванцар савтай 0.2 грамм алтыг Монгол банкны эрдэнэсийн санд худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Голд монстер-1000” гэсэн бичигтэй 800,000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэг, “GPX-4000” гэсэн бичигтэй 2,000,000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэг, “TEKNETICS G-2” гэсэн бичигтэй 800,000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэг, 150,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан мотор 1 ширхэг, 100,000 төгрөгийн үнэ бүхий молдок 1 ширхэг, 10,000 төгрөгийн үнэ бүхий хүрз 1 ширхэг зэргийг худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Isuzu-Bighorn” загварын 69-53 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөг, “Toyota Land cruizer-80” загварын 97-86 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 7,000,000 төгрөгийг шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нараас тус бүр хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Н, О.М, Б.Г, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ВОЛОДЯ