Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга А.Батцог,

            Улсын яллагч Б.Эрдэнэбаяр

            Шүүгдэгч ********ийн өмгөөлөгч Б.Оюунцэцэг,

            Шүүгдэгч ********, ******** нарын өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч ********, ********, ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ********ийн ********, ******** овгийн ********ын ********, ******** овгийн ********гийн ******** нарт холбогдох эрүүгийн 2027001740029 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр баг “********” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ийн ********  /РД:********/.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1994 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эмээгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр баг “********” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ын ********  /РД:********/.

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр баг “********” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********гийн ********  /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг  “Урд хөндлөн” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 74 ширхэг шинэс мод бэлтгэж, ******** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

Мөн ********, ******** нар нь бүлэглэн  2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг  “Урд хөндлөн” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 22 ширхэг шинэс мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Сонинбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Шаардлагатай, ойгоос мод бэлтгэх гэж л байгаа бол наана нь эрхийн бичиг зөвшөөрөл заавал авах хэрэгтэй. Ойд учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлүүлмээр байна......” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Байгаль хамгаалагч ********гийн хамт эргүүл хийж байх явцад Хужирт сумын 1 дүгээр баг Урд хөндлөн гэх газар модон дунд хүмүүс ямар нэгэн зүйл хийж байгаа юм шиг харагдсан. Тэгээд тухайн газар яваад очтол босоо моднууд тайрсан мөр байсан ба мотоциклтой хүмүүс цаашаа зугтсан. Тэгээд ойр хавийн айлуудаар явж сураглах үед ********ын гэрийн гадна тайрсан моднууд гэрийнхээ хажууд хураачихсан байсан тул асуухад “би ********, ******** нартай хамт мод унагасан” гэж хэлсэн. Уг моднуудыг Хужирт сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанд хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

 

Гэрч Б.******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ********ын хамт Хужирт сумын 1 дүгээр багийн нутагт эргүүлд явж байхад “Урд хөндлөн” гэх газар уулан дээрээс моторын чимээ гараад байхаар нь дөхөөд очтол хүмүүс мод унагаж байгаа харагдсан. Тэгээд тухайн мод унагаж байгаа  газар яваад очтол тухайн хүмүүс мотоциклтой уулын мод руу зугтаад орчихсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №16 дугаартай дүгнэлтэд “...Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын хэмжээ бөөрөнхий модны эзлэхүүн 1.********, ******** нарын 74 ширхэг түлшний мод нь 1,58 шоо метр 266,475 төгрөг, 2.********, ******** нарын 22 ширхэг түлшний мод нь 0,72 шоо метр 121,431 төгрөг, нийт 2,3 шоо метр 378,906 төгрөг...” /хх-ийн 86-88 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №15-04-352-03 дугаар актад “Ойн санд учирсан хохирлыг тухайн ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн 1,163,718 төгрөгийг Өвөрхангай аймгийн Хужирт сумын Эрсдэлээс хамгаалах сангийн 100101751404 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв” гэх /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

 

           -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-3, 6-8, 11-13 дугаар хуудас/,

 

-Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 88, 128, 135, 121, 125, 140, 144, 148, 149, 150, 156, 158, 162, 163, 164-167 дугаар хуудас,

 

-Хохирол төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг  “Урд хөндлөн” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 74 ширхэг шинэс мод бэлтгэсэн, ******** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

Мөн ********, ******** нар нь бүлэглэн  2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг  “Урд хөндлөн” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 22 ширхэг шинэс мод бэлтгэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ч.Сонинбаярын мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/, гэрч ********ын мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

гэрч Б.********гийн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2021 онь 03 дугаар сарын 09-ний өдрийн №16 дугаартай дүгнэлтэд “...Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын хэмжээ бөөрөнхий модны эзлэхүүн 1.********, ******** нарын 74 ширхэг түлшний мод нь 1,58 шоо метр 266,475 төгрөг, 2.********, ******** нарын 22 ширхэг түлшний мод нь 0,72 шоо метр 121,431 төгрөг, нийт 2,3 шоо метр 378,906 төгрөг...” /хх-ийн 86-88 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №15-04-352-03 дугаар актад “Ойн санд учирсан хохирлыг тухайн ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн 1,163,718 төгрөгийг Өвөрхангай аймгийн Хужирт сумын Эрсдэлээс хамгаалах сангийн 100101751404 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв” гэх /хх-ийн 93-94 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-3, 6-8, 11-13 дугаар хуудас/, хохирол төлсөн баримт зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-т зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.

 

 Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-т зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан байна.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********, ********, ******** нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

 

Иймд шүүгдэгч ********, ********, ******** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********, ********, ******** нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн,

шүүгдэгч ********ийг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ********, ********, ******** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч ********, ********, ******** нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч ********, ********, ******** нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч ********, ********, ******** нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

            шүүгдэгч ********, ********, ******** нарыг бүртгэж, тэдний  засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

            шүүгдэгч ********, ********, ******** нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

          шүүгдэгч ********, ******** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 3,600,000 төгрөгийг шүүгдэгч ********, ******** нараас тус тус 1,800,000 гаргуулж улсын орлого болгож,

          Шүүгдэгч нарын бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 96 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй.

          Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг улсын орлогод орохоор хуульчлагдсан байх тул улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

          Шүүгдэгч ********, ********, ******** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

           

          хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөө, төмөр сүх зэргийг устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,

            шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********, ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

            шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

              давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********, ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дугаар хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******** овгийн ********ийн ********, ******** овгийн ********гийн ******** нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн,

          шүүгдэгч ******** овгийн ********ын ********ыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******** овгийн ********ийн ********, ******** овгийн ********ын ********, ******** овгийн ********гийн ******** нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********, ********, ******** нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус  хүлээлгэсүгэй.

         

          4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ********, ******** нарыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ********, ******** нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ******** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  ******** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 3,600,000 төгрөгийг шүүгдэгч ********, ******** нараас тус тус 1,800,000 гаргуулж улсын орлого болгох,

          Шүүгдэгч нарын бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 96 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.

 

          7. Шүүгдэгч ********, ********, ******** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөө, төмөр сүх зэргийг устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********, ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********, ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХ-АМГАЛАН