| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00257/и |
| Дугаар | 00440 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 00440
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Баясгалангийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4.100.400 / дөрвөн сая нэг зуун мянга дөрвөн зуу / төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Ганбатын Баясгаланд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.026.603 / дөрвөн сая хорин зургаан мянга зургаан зуун гурав / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Баясгалангаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 159.920 / нэг зуун тавин есөн мянга есөн зуун хорь / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиас нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох 80.556 /наян мянга таван зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Баясгаланд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА