| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00507/И |
| Дугаар | 00507 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 00507
| 2017 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2017/00507 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, “Ноёд” ресторанд холбогдох
Дулааны төлбөр 10.261.743 /арван сая хоёр зуун жаран нэгэн мянга долоон зуун дөчин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2017/00301/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллага нь “Ноёд” ресторантай “Дулаан эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээ”-г байгуулсан билээ. Монгол Улсын Эрчим хүчний тухай хууль, Монгол Улсын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, дулаан эрчим хүч хэрэглэх дүрэмд заасны дагуу дулаан эрчим хүчээр хангах үйлчилгээтэй холбогдон гарсан хангагч, хэрэглэгчийн хоорондох гэрээний дагуу манай станц нь дулаанаар тасралтгүй, найдвартай хангаж ирсэн юм. “Ноёд” ресторан нь 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 2 дугаар сар хүртэл дулааны төлбөрөө төлөөгүй байгаа болно. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дахь заалт, дулааны эрчим хүчээр хангах гэрээний дөрөвдүгээр хэсгийг тус тус зөрчиж байгаа болно. Одоогийн байдлаар үндсэн төлбөрийн хэмжээ нь 6.841.162, Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт, дулаан эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээний 4, 5 дугаар зүйлд заасны дагуу алданги 3.420.581 төгрөг байна. Ингээд “Ноёд” рестораны нийт төлөх төлбөр нь 10.261.743 төгрөг болж байна.
Бид 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 14 тоот албан бичгээр дулааны төлбөрөө төлөх тухай хүргүүлсэн бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 15-ны дотор хариу өгөөгүй тохиолдолд шүүхэд шилжүүлэхийг уг албан бичгээр мэдэгдсэн болно. Гэвч одоог хүртэл тус ресторанаас ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Иймд “Ноёд” ресторан нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс гадна дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасны дагуу эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж үзэж дулааны нийт төлбөр болох 10.261.743 төгрөгийг гаргуулан өгч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Ноёд” рестораны захирал Д.Буян шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймаг дахь “Ноёд” төвийн захирлаар ажилладаг. Мөн Дулааны станцын дарга Б.Мөнхсайхантай ярилцаад “Ноёд” төвийн дулааны төлбөр болох 10.261.734 төгрөгөөс 7.500.000 төгрөгийг 05 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар болов гэжээ.
Нэхэмжлэгч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Мөнхсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн “Ноёд” ресторанаас нэхэмжилсэн дулааны төлбөрийн талаар нэхэмжлэгч, хариуцагч талууд ярилцаад 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 7.000.000 төгрөг “Ноёд” ресторан төлөхөөр харилцан тохиролцсон учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч “Ноёд” ресторанд холбогдуулан дулааны төлбөр 10.261.743 /арван сая хоёр зуун жаран нэгэн мянга долоон зуун дөчин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани нь нэхэмжлэлийн шаардлагаас 3.261.743 /гурван сая хоёр зуун жаран нэгэн мянга долоон зуун дөчин гурав/ төгрөг нэхэмжлэхээс татгалзан, хариуцагч “Ноёд” ресторан 7.000.000 /долоон сая/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179.138 төгрөгийн тал хувь болох 89.569 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “Ноёд” ресторанаас 7.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 126.950 төгрөгийн тал хувь 63.475 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА