Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг /онлайн/

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Э холбогдох эрүүгийн 2140000170016 тоот хэргийг 2021 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар баг “Гэзэгийн бүрд” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Н.Э

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 01 сарын 18-ны өглөө 10 цагийн орчимд иргэн Б.Б ы хонио хариулахад унаж байсан улаан зүсмийн морийг ашиглаж Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар багт оршин суух Б.Б 35 тооны адуу буюу олон тооны малыг Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг "Зээгийн энгэр" гэх газар бэлчээрлэж байхад нь нууцаар, хууль бусаар авч бусдад 26.500.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                        Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Б 2021 оны 01-р сарын 21-ний өдөр өгсөн: Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар багийн Давхарын нуруу гэх газарт оршин суудаг. Манайх нийт 2 азрагатай 70 гаран тооны адуутай. Манай Халтар зүсмийн азаргатай зүүн гуяндаа хүрээтэй ширээ тамгатай нийт 35 тооны адуу Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг Буурлын Ухаа гэх газарт 2020 оны 11 дүгээр сараас хойш бэлчээрлэж тогтоод байгаа юм. Би тухайн Халтар зүсмийн азаргатай адуугаа 3-4 хоноод очиж хараад бүртгэдэг байсан. Манай адуу 11 сараас хойш тухайн газраа бүрэн бүтэн байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр очиж үзэхэд манай Халтар зүсмийн азаргатай адуу байхгүй болсон байсан. Би тухайн адуугаа хайгаад Жаргалтхаан сумын нутаг Давхарын нуруу”, Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг Буурлын ухаа, Зүүн булан, Цагаан толгойн хужир, Баянмөнхийн нуруу гэх газруудаар 5 хоног хайж явсан. Тэгээд тухайн газраар явж байхдаа ойр орчмын айлаар орж адуугаа асууж үзэхэд сураг гараагүй. Тэгээд 2021 оны 01 сарын 18-ны өдөр Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг Баянмөнх уулын Баруун тахилгат гэх газарт манай Халтар зүсмийн адууг ягаан зүсмийн морьтой хүн тууж явсан гэсэн сураг гарсан. Тэгээд би тухайн газраар өөрийн жижиг машинтайгаа явж хайсан боловч сураг гараагүй олдоогүй юм. Манай Халтар зүсмийн азаргатай нийт 35 тооны адууг Баянмөнх ууланд байсан гэснийг тухайн газрын хүмүүс харсан байдаг мөн Ягаан зүсмийн морьтой бор өнгийн дээлтэй хүн хөөгөөд Баянмөнх уулан дотор явж байсан гэсэн. Би Халтар азаргатай нийт 35 тооны адуугаа хайж 5 хоногийн турш явсан боловч олоогүй. Миний алдсан Халтар зүсмийн азаргатай адуунууд зүүн гуяандаа хүрээтэй ширээ тамгатай 35 тооны адуунд Халтар зүсмийн зүүн гуяндаа хүрээтэй ширээ тамгатай азаргатай Хонгор халзан, Хонгор, Хээр, Буурал зүсмийн 14 тооны гүү, Халтар зүсмийн 3 шүдлэн адуу, Хээр зүсмийн 4 тооны шүдлэн адуу, Хар зүсмийн 2 шүдлэн адуу, Буурал зүсмийн 1 тооны шүдлэн мөн тамгагүй Хонгор болон Халтар зүсмийн 11 тооны даага нийлсэн нийт 35 тооны адуу байсан. Манай адуун дотор содон шинж тэмдэгтэй адуу байхгүй, тухайн адуу дотор 5 тооны тамгагүй даага байгаа бусад адуунууд бүгд зүүн гуяандаа хүрээтэй ширээтэй тамгатай адуунууд байгаа. Урьд өмнө би адуугаа азаргаар нь алдаж байгаагүй. Мөн манай адуу Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг буурлын ухаа гэх газарт 2020 оны 11 сараас хойш тогтож тэр газартаа бэлчээрлэж байсан өөр тийшээ гүйх боломжгүй тэр газраасаа явдаггүй юм. Манай Халтар зүсмийн азаргатай адууг хүн хөөж явсан байх гэж бодож байна. Манай адуу байсан Буурлын Ухаа гэх газраас урд зүгт адуу тууж явсан байж болзошгүй мөр цасан дээр үлдсэн байсан. Би тухайн алдсан адуугаа хайгаад Баянмөнх сумын 2 дугаар багийн нутгаар машинтай явж байхдаа Баянмөнх сумын малчин гэх залуутай таараад адуугаа сураглаж асуухад 2021 оны 01 сарын 17-ны өдөр манай Халтар зүсмийн азрагатай хүрээтэй ширээ тамгатай 30 гаран тооны адууг Баянмөнх уулын дунд бор өнгийн дээлтэй Ягаан өнгийн морь унасан хүн хөөгөөд зүүн урд зүгт явж байсан гэж хэлсэн юм. Би тухайн үед тэр залуугийн нэрийг асуугаагүй ямар ч байсан Баянмөнх сумын 2 дугаар багийн малчин залуу байсан надтай тааралдахдаа улаан өнгийн хятад мотоцикль унасан цэнхэр өнгийн хүрэмтэй хар өнгийн малгайтай залуу байсан. Малаа зах зээлийн үнэлгээ болон орон нутгийн үнэлгээгээр үнэлүүлнэ гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/

-Хохирогч Б.Б 2021 оны 02-р сарын 19-ний өдөр дахин өгсөн: “Манай хүрээтэй ширээ тамгатай Халтар зүсмийн азаргатай нийт 35 тооны адуугаа Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг Буурлын Ухаа гэх газраас 2020 оны 11 дүгээр сараас хойш бэлчээрлэж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр очиж үзэхэд манай Халтар зүсмийн азаргатай адуу байхгүй болсон байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагаар шалгуулж хүрээтэй ширээ тамгатай Халтар зүсмийн азаргатай нийт 35 тооны адуугаа Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг Баянмөнх уулын баруун тахилгат гэх газраас бүрэн олж авсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний алдсан Халтар зүсмийн азаргатай адуунууд зүүн гуяандаа хүрээтэй ширээ тамгатай 35 тооны адуунд Халтар азарга болон Хонгор халзан зүсмийн 3 тооны гүү, Хонгор зүсмийн 3 тооны гүү, Хээр зүсмийн 3 тооны гүү Буурал зүсмийн 4 тооны гүү, Халтар зүсмийн 3 тооны шүдлэн адуу, Хээр зүсмийн 4 тооны шүдлэн адуу, Хар зүсмийн 2 тооны шүдлэн адуу Буурал зүсмийн 1 тооны шүдлэн мөн Хонгор болон халтар зүсмийн даага нийлсэн нийт 35 тооны адуу байсан. Манай адуун дотор содон шинж тэмдэгтэй адуу байхгүй тухайн адуун дотор 5 тооны тамгагүй даага байгаа бусад адуунууд бүгд зүүн гуяндаа хүрээтэй ширээтэй тамгатай адуунууд байсан, би бүгдийг бүрэн бүтэн тоогоор нь хүлээж авсангэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

-Хохирогч Б.Б 2021 оны 03-р сарын 10-ны өдөр дахин өгсөн: “Би хулгайд алдсан 35 тооны адуугаа бүрэн бүтэн олж авсан. Гомдол санал байхгүй. Адуу эрж хайхад гарсан зардлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 82/

-Гэрч А.Б-ын 2021 оны 02-р сарын 23-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багт Б.Б  гэх айлд мал маллаж оршин суудаг. Намайг Б.Б  гэрт байхад Баянмөнх сумын 2 дугаар багийн харьяат Н.Э Б.Б ы гэрт ирээд 3 хонож байсан. Н.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд Б.Б ы хонины Бор зүсмийн морыг унаж яваад өдөр 14 цагийн орчимд буцаж ирэхдээ Халтар зүсмийн азаргатай яг хэдэн тооны гэдгийн сайн мэдэхгүй олон тооны адууг Б.Б ы гэрийн гадаа тууж авчирсан юм. Би сүүлд Энхмөнхөөс сонсход 30 гаран тооны адуу байсан гэж байсан. Тухайн үед би Б.Б тай малын хашаан дээр үхрийн баас цэвэрлэж байсан. Тэгээд Энхмөнхийн тууж авчирсан адууг Б.Б , Н.Э бид 3 хамт гэрийн хойд талд байрлах малын хашаанд хашсан. Тэгээд Н.Э адуун дотороос Хонгор зүсмийн охин даагыг уургалж бариад ногтолж хашааны гадна гаргаж уясан. Бусад хашсан адуугаа Н.Э хашаанаас гаргаж зүүн хойд зүгт туусан. Тухайн адуунууд хэний адуу болохыг би мэдэхгүй. Энхмөнхийг гэрийн гадаа тууж авчираад Б.Б  бид 2-ыг энэ адууг хашилцаад өгчих гэж хэлэхээр нь Халтар зүсмийн азаргатай 35 тооны адууг Б.Б ы гэрийн гадаа малын хашаанд хамт хашсан. Хэдэн тооны адуу байсаныг тоолоогүй. Миний харснаар тухайн Халтар зүсмийн азаргатай адуунд буурал, зээрд гүүтэй 30 гаран тооны адуу байсангэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

-Гэрч А.Батбаатарын 2021 оны 02-р сарын 26-ны өдөр дахин өгсөн: Би Энхмөнхийн адуу хулгай хийж байгааг мэдээгүй. Өглөө хонинд явлаа гэж яваад ирэхдээ 30 гаран тооны адуу туугаад ирсэн. Б.Б ы гэрийн гадаа адуу туугаад ирэхээр нь хашааны амыг нь нээж өгөөд хашсан. Н.Э өөрөө хашаанд ороод 1 тооны охин даага барьж аваад хашаанаас уясан. Тэгээд үлдсэн адууг нь хашаанаас гаргаад зүүн хойш нь хөөгөөд явсан. Энхмөнхийг адуу хөөгөөд явсан хойно сумын хэсгийн төлөөлөгч ирсэн. Би Энхмөнхтэй адуу хулгай хийх талаар ярилцаагүй. Б.Б  бид хоёрт ямар нэгэн юм хэлээгүй, олон тооны адуу тууж ирсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 84/

-Гэрч Б.Б ы 2021 оны 02-р сарын 23-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багт эхнэр хүүхдийн хамт хувиараа мал аж ахуй эрхэлж оршин суудаг. Миний багын найз болох Батбаатар манайд ирж мал маллаж амьдараад 3 жил орчим болж байгаа юм. Мөн тухайн үед манай гэрт Баянмөнх сумын 2 дугаар багийн харьяат Н.Э нь Баянмөнх сумын төвөөс ирээд 3 хонож байсан юм. Тэгээд Н.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 10 цагийн үед манай Бор зүсмийн морыг унаж яваад өдөр 14 цагийн орчимд буцаж ирэхдээ Халтар зүсмийн азаргатай 30 гаран тооны адууг манай гэрийн гадаа тууж авчирсан. Энхмөнхийн тууж авчирсан 30 гаран тооны адууг би Энхмөнх, Батбаатар нарын хамт гэрийнхээ хойд талд байрлах малын хашаанд хашиж байгаад тухайн адуун дотор байсан Хонгор зүсмийн охин даагыг барьж ногтолж хашааны гадна гаргаж уясан. Тухайн адуунууд хэний адуу болохыг би мэдэхгүй. Энхмөнхийг гэрийн гадаа тууж авчирхаар нь Батбаатар, Н.Э бид 3 хамт адууг хашаанд хашсан. Тэгээд Н.Э адуунд байсан Хонгор зүсмийн охин даагыг барьж уяад бусад адууг нь хашаанаас гаргаж зүүн хойд зүгт тууж явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

-Гэрч Б.Б ы 2021 оны 02-р сарын 26-ны өдөр дахин өгсөн: ... Энхмөнхийг адуу хулгайлахаар явсан гэж мэдээгүй. Өглөө хонь харахаар явлаа гэж яриад үдийн хойно ирэхдээ нийт 30 гаран тооны адуу туугаад ирсэн. Энхмөнхтэй адуу хулгай хийх талаар ярилцаагүй. ... Би Энхмөнхтэй уулзаж ямар учиртай адуу болохыг нь асуух цаг гараагүй. Учрыг нь олоогүй байхад сумын хэсгийн төлөөлөгч ирсэн. Тэгэхэд нь хулгайн адуу байна гэдгийг ойлгосон. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 86/

-Иргэний нэхэмжлэгч Б.Б ы 2021 оны 03 сарын 19-ний өдөр өгсөн: “Баянмөнх сумын харьяат Н.Э нь миний улаан зүсмийн морийг унаж яваад 30 гаран тооны адуу хулгайлж тууж ирсэн. Энхмөнхийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гээд миний улаан морийг битүүмжилсэн. Хэрвээ хөрөнгө хураах арга хэмжээ авч морийг хураан авсан тохиолдолд би улаан морины төлбөрийг Энхмөнхөөс нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 100/

-Гэрч Б.Энхтуяагийн 2021 оны 02 сарын 19-ний өдөр өгсөн:“...би Н.Э төрсөн эгч. Н.Э нь ээж Намжилын хамт амьдарч байсан. 2004 онд ээж Намжил нас барсан. Н.Э туслах малчнаар ажилладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

-Гэрч Х.Түвшин-Эрдэнийн 2021 оны 03 сарын 19-ний өдөр өгсөн:“... Н.Э манай ээжийн төрсөн дүү. Н.Э нь Баянмөнх суманд 8 дугаар анги төгссөн. Эхнэр, хүүхэд байхгүй. Ганц бие. Зан байдлын хувьд төлөв, даруу.  Н.Э туслах малчнаар ажилладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 88/

-Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2-р багийн Засаг даргын  2021 оны 02 сарын 19-ний өдрийн 04 дугаартай тодорхойлолт /хх-ийн 101/

- Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн багийн малчин Н.Э 2021 оны 02 сарын 19-ний өдрийн малын тооны тодорхойлолт /хх-ийн 102/

-Шүүгдэгч Н.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106/

- Шүүгдэгч Н.Э 2021 оны 02 сарын 25-ны өдөр өгсөн:  Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багт оршин суух хаягтай боловч энэ өвөл Хэнтий аймгийн төвд эгчийндээ байсан. Би Хэнтий аймгаас Баянмөнх суманд ирээд нилээн хэд хоноод байсан. Баянмөнх сумын төв дээр байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянмөнх сумын 2 дугаар багийн нутагт байх "Нурамт" гэх газар нутаглаж байгаа Б.Б ы гэрт очсон. Б.Б ы гэрт малыг харья, туслах малчин хийх гэж очсон. Б.Б ыд бас Батбаатар гэх туслах малчин байдаг. Би Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг "Нурамт" гэх газарт байх Б.Б ы гэрт очоод 3 хоноод байсан. 2021 оны 01 сарын 18-ны өглөө 10 цагийн орчимд Б.Б ы хонийг нь харж яваад Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг "Зээгийн энгэр" гэх газарт 30 гаран тооны адуу бэлчиж байгааг харсан. Тухайн үед би ганцаараа улаан зүсмийн морьтой явж байсан. Тэгэхээр нь уг адуунууд руу очоод туугаад Б.Б ы гэрийн гадаа ирсэн. "Зээгийн энгэр" гэх газар нь Б.Б ы гэрээс хойш байсан, 7-8 км зайтай байдаг. Би Б.Б ы гэрийн гадаа 30 гаран тооны адуу тууж ирээд Б.Б , Б 2-той нийлж байгаад хашаанд хашсан. Би хичнээн тооны адуу тууж ирснээ тоолоогүй, 30 гаран тооны адуу байсан. Б.Б, Б бид 3 уг адуунуудыг хашчихаад дотроос нь ухаа хонгор зүсмийн охин даага барьж аваад, ногтлоод хашаанаас нь уясан. Ухаа хонгор зүсмийн даага барьж аваад хашаанаас үлдсэн адуунуудыг гаргаад хойш нь чигтээ хөөж явуулсан. Тэгээд эргээд Б.Б ы гэрт ирэхэд сумын хэсгийн төлөөлөгч, адууны эзэнтэй хамт ирчихсэн байсан. Би мөнгөтэй больё гэж бодоод Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг "Зээгийн энгэр" гэх газар бэлчиж байсан 30 гаран тооны адуунуудыг тууж ирсэн. Би хулгайлсан адуунаасаа 1 адуу барьж аваад бусдыг хөөж явуулна гэж бодож анх хулгай хийсэн. Тэгээд Б.Б ы гэрийн гадаа хашаанд хашиж байгаад худалдаж борлуулах гэж 1 тооны охин даага барьж авсан юм. Тэгээд эзэн нь мэдэхгүй байх гэж бодоод тамгагүй охин даагыг нь барьж авсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн орчимд Б.Б ы хонийг хараад бэлчээрт явж байхдаа Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг "Зээгийн энгэр" гэх газарт 30 гаран тооны адуу байгааг хараад хулгай хийж мөнгөтэй больё гэж бодсон. Тэгээд би ганцаараа тухайн адуунуудыг тууж Б.Б ы гэрийн гадаа авчраад хашаанд нь хашаад 1 тооны охин даага барьж аваад бусдыг гаргаад хөөгөөд явуулсан. Намайг адуу хулгайлж ирэхийг мэдээгүй, харин туугаад ирсэн хойно мэдсэн. Б.Б , Батбаатар 2-той хамт адуу хашиж байхдаа хэлсэн. Та 2 хашилцаад өгчих, би 1 адуу барьж мөнгөтэй болох гэсэн юм гэж хэлсэн. Ганцаараа 30 гаран тооны адуу хашиж чадахгүй байсан юм. Би Батбаатар, Б.Б  нартай үгсэн тохиролцоогүй, бүлэглээгүй. Би ганцаараа явж байгаад хөдөө хээр бэлчиж байсан адуунуудыг тууж ирсэнгэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

           -Хөрөнгийн үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ний 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 2021/ШД27 дугаартай:

1.Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд хулгайд алдсан гэх 35 тооны адууны зах зээлийн үнэлгээг 26.500.000 /хорин зургаан сая таван зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-54/

            -Хөрөнгийн үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ний 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 2021/ШД94 дугаартай:

1.Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 1 тооны адуу зах зээлийн үнэлгээг 900.000 /есэн зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-93/

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 02-11, 73-80/,

үүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хохирогч Б.Б 35 тооны адууг Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг "Зээгийн энгэр" гэх газар бэлчээрлэж байхад нь морьтой туугаад 5-7 километр яваад  Б.Б ы гэрийн гадаа очоод малын хашаанд нь хашиж байгаад нэг даага барьж аваад бусад адууг нь гаргаад хөөсөн. Гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. 35 тооны адууг хүлээлгэж өгсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 01 сарын 18-ны өглөө 10 цагийн орчимд Б.Б ы хонио хариулахад унаж байсан улаан зүсмийн морийг ашиглаж Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар багт оршин суух Б.Б 35 тооны адуу буюу олон тооны малыг Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг "Зээгийн энгэр" гэх газар бэлчээрлэж байхад нь хулгайлж, бусдад 26.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Б , гэрч А.Б, Б.Б  нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, яллагдагч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 2021/ШД27 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Э холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн, улсын яллагчийн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, өсвөр насны шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Э гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй, бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Цэвээн овогт Намжилын Энхмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайлбал шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Н.Э холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д нийцнэ.

Харин шүүгдэгч Н.Э өмгөөлөгч Д.Оюунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “шүүгдэгч Н.Э нь бусдын олон тооны буюу 35 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй. 35 тооны адууг бэлчээр дээрээс нь тууж Б.Б ы малын хашаанд хашиж байгаад 1 тооны даага барьж авч үлдээд, бусад адууг нь хашаанаас гаргаад хөөсөн, 1 тооны адуу хулгайлсан байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын нэг тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Тухайлбал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Б “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр очиж үзэхэд манай Халтар зүсмийн азаргатай адуу байхгүй болсон байсан. Би тухайн адуугаа хайгаад Жаргалтхаан сумын нутаг Давхарын нуруу”, Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг Буурлын ухаа, Зүүн булан, Цагаан толгойн хужир, Баянмөнхийн нуруу гэх газруудаар 5 хоног хайж явсан. Тэгээд тухайн газраар явж байхдаа ойр орчмын айлаар орж адуугаа асууж үзэхэд сураг гараагүй. Тэгээд 2021 оны 01 сарын 18-ны өдөр Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг Баянмөнх уулын Баруун тахилгат гэх газарт манай Халтар зүсмийн адууг ягаан зүсмийн морьтой хүн тууж явсан гэсэн сураг гарсан. ...Би Халтар азаргатай нийт 35 тооны адуугаа хайж 5 хоногийн турш явсан боловч олоогүй” гэх мэдүүлэг,

-гэрч А.Б-ын “Н.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд Б.Б ы хонины Бор зүсмийн морыг унаж яваад өдөр 14 цагийн орчимд буцаж ирэхдээ Халтар зүсмийн азаргатай яг хэдэн тооны гэдгийн сайн мэдэхгүй олон тооны адууг Б.Б ы гэрийн гадаа тууж авчирсан юм. Би сүүлд Энхмөнхөөс сонсоход 30 гаран тооны адуу байсан гэж байсан. Тэгээд Н.Э адуун дотроос Хонгор зүсмийн охин даагыг уургалж бариад ногтолж хашааны гадна гаргаж уясан” гэх мэдүүлэг,

-гэрч Б.Б ы “Н.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 10 цагийн үед манай Бор зүсмийн морыг унаж яваад өдөр 14 цагийн орчимд буцаж ирэхдээ Халтар зүсмийн азаргатай 30 гаран тооны адууг манай гэрийн гадаа тууж авчирсан. ...Хонгор зүсмийн охин даагыг барьж ногтолж хашааны гадна гаргаж уясан. ...бусад адууг нь хашаанаас гаргаж зүүн хойд зүгт тууж явуулсан гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би 35 тооны адууг бэлчээр дээрээс нь 5-7 километр газар тууж, Б.Б ы гэрийн гадаа малын хашаанд  хашаад нэг даага барьж авсан. Бусад адууг гаргаад явуулсан” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Э нь хохирогч Б.Б 35 тооны адуу буюу олон тооны /адууг/ малыг Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг "Зээгийн энгэр" гэх газар бэлчээрлэж байхад нь тууж, Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг "Давхарын нуруу" гэх газар оршин суух Б.Б ы гэрийн гадаа тууж аваачиж, малын хашаанд хашиж, адуунуудаас нь нэг даага барьж авсан, Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг "Зээгийн энгэр" гэх газар Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг "Давхарын нуруу" гэх газар нь хоорондоо 5-7 километр зайтай, 35 тооны адууг бэлчээр дээрээс нь бүгдийг тууж, өөр газар аваачиж байгаа үйлдэл нь 1 тооны адуу хулгайлсан үйлдэл бус харин 35 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч Н.Э нь анхнаасаа нэг тооны адуу хулгайлах санаа, зорилготой байсан” гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч Н.Э нь 35 тооны адууг бэлчээрлэж байсан бэлчээр дээрээс нь тууж, айлын малын хашаанд хашиж байгаа үйлдэл, 35 тооны адууг бүгдийг нь туугаад явсан нөхцөл байдал, 35 тооны адууг өөрийн эзэмшилд бүрэн авсан нөхцөл байдал, 35 тооны адууг хууль бусаар захиран зарцуулах нөхцөл байдал бүрдсэн зэрэг нь бусдын олон тооны мал хулгайлсан гэм буруутайд тооцох нь хуульд нийцэж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч Б.Б т 35 тооны адуу буюу 26.500.000 төгрөгний хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Б.Б  нь “35 тооны адуугаа бүрэн бүтэн хүлээж авсан. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Н.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Харин шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Б.Б  морины үнэ 900.000 төгрөгийг шүүгдэгч Н.Энхмөнхөөс гаргуулж, улсын орлого болгож, иргэний нэхэмжлэгч Б.Б ы нэг тооны морь битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Н.Э  шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, 35 тооны адууг хохирогчид бүгдийг нь буцааж хүлээлгэж өгсөн нөхцөл байдал, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан байх тул шүүгдэгч Н.Э  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч Н.Э 2 жилийн хорих ял оногдуулах” санал гаргасан боловч шүүхээс шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой байна гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг мяндсан ногтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Б.Б  морины үнэ 900.000 төгрөгийг шүүгдэгч Н.Энхмөнхөөс гаргуулж, улсын орлого болгож,  иргэний нэхэмжлэгч Б.Б ы нэг тооны морь битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1,

38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага

болгон Т О Г Т О О Х нь:

 

             1.Шүүгдэгч Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Э 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг  мяндсан ногтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            5.Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-өөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, иргэний нэхэмжлэгч Б.Б ы нэг тооны морь битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

             9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ