| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00272/и |
| Дугаар | 00438 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 00438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багт оршин суух, Хариад овогт Ховилсэлэнгийн Энхтунгалаг /РА82042809/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багт оршин суух Боржигин овогт Нямаагийн Ганболд /ЖЯ74021719/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Х.Энхтунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Н.Ганболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Энхтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Энхтунгалаг миний бие нь 2004 онд нөхөр Н.Ганболдтой танилцаж, 2007 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж Улаанбаатар хотод 2013 оныг хүртэл хамт амьдарч байгаад 2013 оноос Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд нүүж ирсэн. Би Н.Ганболдтой гэр бүл болохоос өмнө том охин Баярмааг төрүүлсэн бөгөөд охин Баярмаа нь Н.Ганболдын охин биш юм. Би Н.Ганболдтой гэр бүл болоод 2007 онд охин Марал, 2008 онд охин Энэрэл, 2009 онд хүү Эрхэс, 2013 онд охин Цэцэнгоо нарыг төрүүлсэн юм. Н.Ганболд нь хамт амьдарч байх хугацаандаа эхний жилүүдэд архи, дарс уудаггүй байсан ч ИЙГЛ телевизэд ажиллаж эхлээд хөдөө гадаа яваад архи дарс ууж, улмаар хэтрүүлэн хэрэглэдэг, намайг хэл амаар доромжилж, зодож нүдэж нүд ам бие эрхтэнг хөх няц болгож байсан.
Мөн том охин Баярмааг маань 2013 онд 10 настай байхад нь хүчиндэн Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шалгуулж 2 сар гаруй хугацаанд цагдан хоригдож шалгагдаж байсан боловч охин Баярмаа болон миний “гомдолгүй” гэж хэлснээр уг хэрэг хэрэгсэхгүй болж байсан. Би тэр хугацаанд нь хүүхдүүдээ аваад нутагтаа Алаг-Эрдэнэ суманд нүүж ирсэн. Гэтэл Ганболд миний араас ирээд эв найртай хамт амьдрана гээд аргадаж гуйгаад байхаар нь би
дөрвөн хүүхдийг нь төрүүлсэн эх хүн болохоор үр хүүхдээ бодоод гэр бүлээ элэг бүтэн байлгах гээд дахин хамт амьдарч эхэлсэн. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 26-ны мөн л архи ууж гэртээ хэрүүл, маргаан хийгээд байхаар нь арга буюу аав, ээжийндээ ирээд байж байтал том охин Баярмаа маань тухайн өдөр Ганболд охиныг маань хүчиндсэн гэж хэлсэн ба үүнээс өмнө 2013 онд Алаг-Эрдэнэ суманд нүүж ирсний дараа гурван жилийн хугацаанд охиныг маань байнга хүчирхийлж, айлган сүрдүүлж бэлгийн харьцаанд орж байсан тухайг охиноосоо мэдээд Ганболд нь үйлдсэн гэмт хэргийнхээ дагуу Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан гэмт хэргийн улмаас эрүү үүсгэгдэн прокурорт шилжсэн байгаа. Дээрх шалтгааны улмаас болон өрхийн тэргүүн, аав байх үүргээ биелүүлж чадаагүй учраас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг тус шүүхэд гаргасан.
Цаашид ийм хүнтэй хамт амьдарч үр хүүхдээ дарамт айдас хүчирхийлэл дор амьдрахыг хүсэхгүй байна. Төрсөн эгчийг нь доромжилж үл тоосон байж яаж өөрийн дөрвөн хүүхдээ бодож чадаж байнаа. Тиймээс миний таван хүүхэд тавуулаа өнчин байсан нь илүү дээр... хүүхдээ өсгөх, хамгаалах нь эх хүний үүрэг учраас хүүхдүүдээ архи, хүчирхийлэлгүй мөн том охиныхоо ирээдүйг харлуулмааргүй байна.
Иймд Ганболд бид хоёрын гэрлэлтийг цуцлаж, түүнээс хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэрийнхээ шийдвэрийг хүндэлж байна. Би муухай зүйл хийсэндээ харамсаж байна.Миний хань бол сайн хүн. Эхнэр маань нэгэнт салах гээд байгаа тул салахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Х.Энхтунгалаг нь хариуцагч Н.Ганболдод холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Энхтунгалаг, хариуцагч Н.Ганболд нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Г.Марал, Г.Энэрэл, Г.Цэцэнгоо, хүү Г.Эрхэс нар төрсөн болох нь. Тухайлбал;
Гэрлэгчдийг 2006 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 8 дугаар сарын 01-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2133 дугаарт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Засаг тамгын газар бүртгэж №0042209-2133 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрлэгчдийн дундаас 2007 оны 8 дугаар сарын 04-ний өдөр охин Ганболдын Марал /УК07280407/, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Ганболдын Энэрэл /УК08302140/, 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Ганболдын Эрхэс /УА09322615/, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр охин Ганболдын Цэцэнгоо / УК13322587/ нарыг төрүүлсэн болох нь тэдэнд олгосон төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байх тул гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:
Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн”... Н.Ганболд нь өөрийн гэртээ дагавар охин Э.Баярмааг хүчиндсэн гэх үйлдэлд нь Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, нэн даруй мөрдөн бйцаалтын ажиллагаа явуулсугай...” гэх Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоолын хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн баж йцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Гантулгын “ Нямаа овогтой Ганболдод урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.1, 126.2.3, 126.2.5, 126.3 дахь хэсэгт заасан ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.3-т заасан ялыг сонсгосугай...” гэх Ял өөрчлөн сонсгох тогтоолын хуулбар зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Харин хариуцагч Н.Ганболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, улмаар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа зэргээс дүгнэж охин Г.Марал, Г.Энэрэл, Г.Цэцэнгоо, хүү Эрхэс нарыг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Н.Ганболд, Х.Энхтунгалаг нарын гэрлэлтийг цуцлаж охин Г.Марал, Г.Энэрэл, Г.Цэцэнгоо, хүү Г.Эрхэс нарыг эх Х.Энхтунгалагийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба, хариуцагч Н.Ганболдоос шүүхээр гэр бүл цуцлах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх хэмжээ буюу 70.200 төгрөг, мөн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаагаас 2007 оны 8 дугаар сарын 04-ний өдөр охинГ.Марал /УК07280407/, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Ганболдын Энэрэл /УК08302140/, 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Ганболдын Эрхэс /УА09322615/, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр охин Ганболдын Цэцэнгоо / УК13322587/ нар нь 11 хүртлэх настай байх тул тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцоход жилд 81574 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Боржигин овогт Нямаагийн Ганболд / ЖЯ74021719 /, Хариад овогт Ховилсэлэнгийн Энхтунагалаг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 8 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Марал / УК07280407 /, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Ганболдын Энэрэл /УК08302140/, 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Ганболдын Эрхэс / УА09322615 /, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр охин Ганболдын Цэцэнгоо / УК13322587 / нарыг эх Ховилсэлэнгийн Энхтунгалагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2007 оны 8 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Марал /УК07280407/, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Ганболдын Энэрэл /УК08302140/, 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Ганболдын Эрхэс /УА09322615/, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр охин Ганболдын Цэцэнгоо / УК13322587 / нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас / -тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Н.Ганболдоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 / далан мянга хоёр зуу / төгрөг, хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 81.574 /наян нэгэн мянга таван зуун далан дөрөв / төгрөг, нийт 151.774 / нэг зуун тавин нэг мянга долоон зуун далан дөрөв / төгрөгийг хариуцагч Н.Ганболдоос гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА