| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0165/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/177 |
| Огноо | 2021-06-22 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Хохирогч М.Д************,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Б.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ы ************ид холбогдох эрүүгийн 2138000000162 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн ************ ************ы ************, 1989 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Их-Уул сумын Соёлын төвд биеийн тамирын арга зүйч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг Их-Уул сумын Сэлэнгэ багийн ************* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ****************** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.************ нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу иргэн Э.************гийн гэрт 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Д************той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний баруун нүдэнд 2 удаа өшиглөсний улмаас баруун хөмсгөнд сорви, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний эвэрлэг солонгон давхаргын урагдал бүхий гэмтэл учирч, баруун нүд мэс заслаар авагдсан буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.************ нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу иргэн Э.************гийн гэрт 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Д************той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний баруун нүдэнд 2 удаа өшиглөсний улмаас баруун хөмсгөнд сорви, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний эвэрлэг солонгон давхаргын урагдал бүхий гэмтэл учирч, баруун нүд мэс заслаар авагдсан буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000162 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ангийн хүүхдээ ингэж зодсон явдалд их харамсаж байгаа. Одоо би тус болж байнга холбоотой байгаа, цаашдаа ч тус болж явна гэж бодож байгаа...Би М.Д************той эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан....Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Д************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...************ бид хоёр юм ярьж байгаад хоорондоо маргалдсан. Маргалдсан шалтгаан нь байшингийн талаар...Би газарт явган суусан байхдаа өмсөж явсан дээлийнхээ хормойг хумиад хөлөө татаж гаргах гээд ************ийг санамсаргүй байдлаар өшиглөсөн юм шиг байгаа юм. Тэгсэн чинь ************ чи намайг өшиглөж байгаа юм уу гээд босож ирээд миний баруун талын нүд рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би доошоо тонгойх гэсэн чинь дахиж нэг удаа өшиглөсөн. Тэгээд намайг дээлийн захаар боож байгаад гэрээс гаргасан. Энэ үед гаднаас ************ орж ирээд та хоёр юу болоод байгаа юм бэ гээд бид хоёрыг салгасан...Би Улаанбаатар хот явж 1 дүгээр эмнэлэгт үзүүлэхэд баруун талын нүдийг авах шаардлагатай болсон байна. Бүх юм нь гоожсон байна. Мөн нөгөө талын нүдэндээ нөлөөлөх гэж байгаа юм байна гээд шаардлагатай эмчилгээ хийгээд хэд хоногийн дараа нь хагалгаанд орж баруун талын нүдээ авхуулсан... Б.************ цаашид гарах эмчилгээний зардалд 20.000.000 төгрөг өгөхөөр тохирч бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бүжинлхам эгч хөдөө манай гэрт очоод Д************ хүнд зодуулсан байна. Мөрөн яваад Мөрөнгөөс хот руу явсан байна гэж надад хэлээд би энэ эгчтэй хамт сумын төв рүү орж ирсэн. Сумын төв орж ирээд би нөхөртэйгөө утсаар яриад чи юу болсон юм гэж асуухад хүнд зодуулаад миний нүд юм харахаа байсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас),
Гэрч Э.************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д************ийн нүүр лүү гэрэл тусгаад харахад баруун талын нүд нь хавдсан. Мөн нүүр нь цустай байсан. Энэ хоёр хүнийг хоорондоо маргалдсан. Мөн ************ нь Д************ийг өшиглөсөн гэж ************ надад хэлсэн...Д************ миний нүд юм харахгүй байна гээд байсан. Д************ аймгийн төв явж эмнэлэгт үзүүлээд баруун талын нүд нь сохорсон байна. Яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээнд явахаар боллоо гэдгийг сонсоод нүд нь сохорсон байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас),
Гэрч Б.************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************гийн гэрт очиход гэрийнх нь үүдэнд цустай нойлын цаас байхаар нь юу болсон юм бол гэж бодоод гэрт ороход Д************ өөрөө ярихдаа намайг ************ цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-р хуудас),
Гэрч М.************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Маргалдаж байгаад ************ нь Д************ийг сууж байхад нь нүүр хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд Д************ийн хөмсөгний орчмоос цус гарсан байдалтай байсан. Тэгсэн ************ нь Д************ийгоо гэрээс чирээд гарах гэж байхад гаднаас ************ орж ирээд тэр хоёрыг салгаад гэрээс аваад гарсан. Гараад Д************ийнхоо нүүр амнаас гарсан цусыг угааж өгч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),
Гэрч Б.************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************гийн гэрт ороход ************ Д************ийг гаръя гээд хувцасны захнаас нь татаж босгоод гэрээс гарсан. Би араас нь дагаж гараад гэрэл тусгаад Д************ийн нүүр рүү харахад баруун талын хөмсөгний дээд талаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33, 35-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184 дугаартай:
1. М.Д************ийн биед баруун хөмсгөнд сорви, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний эвэрлэг солонгон давхаргын урагдалын улмаас баруун нүд мэс заслаар авагдсан гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
4. М.Д************ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-ийн 7-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар 65 хувь тогтонги алдагдана гэх дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),
Хохирогч М.Д************ нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57, 59-61, 63-64-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000162 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.************ нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу иргэн Э.************гийн гэрт 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Д************той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний баруун нүдэнд 2 удаа өшиглөсний улмаас баруун хөмсгөнд сорви, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний эвэрлэг солонгон давхаргын урагдал бүхий гэмтэл учирч, баруун нүд мэс заслаар авагдсан буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч М.Д************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Д.************гийн (хх-ийн 21-р хуудас), гэрч Э.************гийн (хх-ийн 26-р хуудас), гэрч Б.************ийн (хх-ийн 28-р хуудас), гэрч М.************ийн (хх-ийн 30-31-р хуудас), гэрч Б.************ийн (хх-ийн 33, 35-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184 дугаартай дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),
Хохирогч М.Д************ нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.************ нь хохирогч М.Д************ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ба хохирогчид 5,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулан хохирогчтой эвлэрлийн гэрээ хийсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч М.Д************ нь цаашид гарах эмчилгээний зардал 20,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.************оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.************ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.************ нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000162 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ ************ы ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ы ************ийг 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ид оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 2138000000162 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Д************ нь цаашид гарах эмчилгээний зардал 20,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.************оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.************ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР