| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00290/и |
| Дугаар | 00461 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 00461
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 14-22 тоотод оршин суух, РК88112108 регистрийн дугаартай, Боржигон овогт Чулууны Болор-Эрдэний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 22-03 тоотод оршин суух, РГ87052405 регистрийн дугаартай Батжин овогт Авидын Намуунбайгальд холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь А.Намуунбайгальд түүний хүсэлийн дагуу / өмнө нь мөнгө зээлдэг байсан / 2.800.000 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн дээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаагаар сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн юм. А.Намуунбайгаль нь мөнгө зээлэхдэ”Исузу” маркийн машиний тээврийн хэрэгслийн гэрчилгээ, албан татвар төлөгчийн гэрчилгээг тус тус барьцаанд тавьсан байдаг. Ингээд зээлийн хугацаа дууссан байхад А.Намуунбайгаль нь зээлийг ерөөсөө төлөөгүй ба шаардахад элдэв шалтаг тоочдог төдийгүй, эгчээрээ дарамтлуулахыг оролддог. Түүний хаана байгааг нь тодорхойгүй тул шүүхээр эрэн сурвалжлуулж байж олж авсан.
Одоо миний бие хариуцагч А.Намуунбайгалиас дараах мөнгийг гаргуулахыг хүсч байна. Үүнд: 1. Үндсэн зээлдүүлсэн мөнгө 2.800.000 төгрөг
2. Хүү 280.000 төгрөг
3. Алданги 1.232.000 төгрөг, бүгд 4.310.000 төгрөг, үүнээс шууд 4.300.000 төгрөгийг үл маргах журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Намуунбайгаль шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Авид овогтой Намуунбайгаль би Ч.Болор-Эрдэний нэхэмжлэлтэй танилцлаа. Би Ч.Болор-Эрдэнээс 2.800.000 төгрөг зээлж авсан бөгөөд нэхэмжилсэн үнийн дүн болох 4.300.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй, харин 2.800.000 төгрөгийг бол өгнө. Би өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Л.Цогтбаярыг оролцуулж байгаа тул энэ маргаанд би биечлэн оролцохгүй гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Чулуун овогтой Болор-Эрдэнэ миний бие А.Намуунбайгалийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Миний бие А.Намуунбайгалиас 4.300.000 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж А.Намуунбайгалийн 2.800.000 төгрөг өгнө гэснийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнэ нь хариуцагч А.Намуунбайгальд холбогдох 4.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4.300.000 төгрөгнөөс 2.800.000 төгрөг авна, нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж байна гэснийг хариуцагч А.Намуунбайгаль зөвшөөрч, зохигч 2.800.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.750 төгрөгнөөс 41.6875 төгрөгийг улсын орлогод үлдээж, 41.875 /дөчин нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, зохигчид эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 59750 / тавин есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийн тал хувь болох 29.875 /хорин есөн мянга найман зуун далан тав/ төгрөгийг хариуцагч А.Намуунбайгалиас гаргуулан нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэний нэхэмжлэлтэй хариуцагч А.Намуунбайгальд холбогдох 4.300.000 / дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.750 төгрөгнөөс 41.6875 төгрөгийг улсын орлогод үлдээж, 41.875 /дөчин нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, зохигчид эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 59750 / тавин есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийн тал хувь болох 29.875 /хорин есөн мянга найман зуун далан тав/ төгрөгийг хариуцагч А.Намуунбайгалиас гаргуулан нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэнэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА