| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0133/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/109 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/109
2021 05 13 2021/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч, хохирогч С.У, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
шүүгдэгч, хохирогч С.Д, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овгийн С.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б овгийн С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034005510539 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б овгийн С.Д,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б овгийн С.У
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.У нь Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр С.Д ахуйн хүрээний хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг байнга буюу 2018 оны 03 сард галын хайч, дэгээ төмрөөр толгой болон нуруун тус газарт нь 4-5 удаа цохиж,
2018 оны 05 дугаар сард шанага болон хоолны халбага зэргээр толгой, нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохиж,
2018 оны 06 дугаар сард цээж, нуруун тус газарт хазаж, хоолойг боож,
2019 оны 04 дүгээр сард биен дээрээс хазаж, хоолойг нь боож,
2020 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр хутгаар зүүн гуян тус газарт нь 1 удаа зүсэж, цээжин тус газарт нь сэрээгээр 2 удаа хатгаж, зүүн далан тус газарт нь 2-3 удаа бичдэг бал зоож, хазах зэргээр үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Яллагдагч С.Д нь 2019 оны 01 дүгээр сард Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр С.У зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч С.Д:
...2019 оны 01 дүгээр сарын дундуур бид хоёрын хооронд маргаан үүсээд намайг цахилгаан тогоогоор С.У цохисон тэгэхээр нь би түлхээд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Би өөрөөр зодож цохиж байгаагүй... гэж,
Шүүгдэгч С.У:
...Яллах дүгнэлт дээр бичигдсэн үйлдлүүд бүгд болсон... гэж тус тус мэдүүлжээ,
Эрүүгийн 2034004960539 дугаартай хэрэгт хохирогч С.У /хх-ийн 14-15 дугаар хуудас/, хохирогч С.Д /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Н.Батцэцэг /хх-ийн 16, 18-19 дүгээр хуудас/, гэрч Д.Оргилмаа /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч М.Зоригтбаяр /хх-ийн 46 дугаар хуудас/, гэрч Н.Буянжаргал /хх-ийн 47-48, 191 дүгээр хуудас/, гэрч Б.Гандмаа /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч Т.Тэмүүжин /хх-ийн 50 дугаар хуудас/, гэрч Ш.Цэндсүрэн /хх-ийн 51 дүгээр хуудас/, яллагдагч С.У /хх-ийн 195-196 дугаар хуудас/, яллагдагч С.Д /154-155 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Эрхэмбаярын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 365 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Батчимэгийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №440 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээч И.Ганболорын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 581 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/, болон С.У Төв аймгийн Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, С.Д Төв аймгийн Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хх-ийн 5-7 дугаар хуудас/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 35-40, 112-117 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээ /52-54, 165-166 дугаар хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан С.У, С.Д нарын сэтгэцийн дүгнэлт /67-68, 207-208/, шүүгдэгч С.У хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-47, 49-52 дугаар хуудас/, шүүгдэгч С.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-47, 49-52 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.У нь Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр С.Д ахуйн хүрээний хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг байнга буюу 2018 оны 03 сард галын хайч, дэгээ төмрөөр толгой болон нуруун тус газарт нь 4-5 удаа цохиж,
2018 оны 05 дугаар сард шанага болон хоолны халбага зэргээр толгой, нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохиж,
2018 оны 06 дугаар сард цээж, нуруун тус газарт хазаж, хоолойг боож,
2019 оны 04 дүгээр сард биен дээрээс хазаж, хоолойг нь боож,
2020 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр хутгаар зүүн гуян тус газарт нь 1 удаа зүсэж, цээжин тус газарт нь сэрээгээр 2 удаа хатгаж, зүүн далан тус газарт нь 2-3 удаа бичдэг бал зоож, хазах зэргээр зодсон,
Улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нөхөр болох С.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
Шүүгдэгч С.Д нь 2019 оны 01 дүгээр сард Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр С.У зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч С.Д эрүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн ...2020 оны 07 сарын 31-ний өдөр манай эхнэр болох У нь надаас хүүхэд хагалгаанд орох гээд байна гэж мөнгө нэхээд бид хоёр тус өдөр шөнөжингөө хэрүүл хийгээд У намайг хазах, маажих, юм авч шидэх зэргээр зодсон. Өмнө У бид хоёр маргалдан нэг хоёр удаа цохилцож байсан. Мөн намайг У нь нэг удаа хутгаар зүсэж, 2 удаа сэрээгээр зоож байсан. Мөн гар утасны цэнэглэгчээр хоолой боогоод би нэг удаа ухаан алдаж унаж байсан. 2020 онд 2 удаа сэрээгээр зүүн мөр болон зүрхэн хэсэгт сэрээгээр зоож байсан. Харин 2019 оны сүүлээр гуя хэсэгт нэг удаа хутгаар зүсэж байсан би тухай бүрт нь тэвчээд өнгөрдөг байсан. Уг үйлдлүүд нь Төв аймгийн Баянхошуунд байх гэртээ болдог байсан. Мөн удаа дараалан хаздаг байсан. Мөн 2020 оны 05 дугаар сард намайг цахилгаан тогоогоор толгой тус газар нэг удаа цохиж байсан. ...Би У маш олон удаа зодуулж байсан харин тухай бүрдээ тэвчээд өнгөрдөг байсан сүүлд намайг халуун тогоогоор толгойд цохиход би нэг удаа хөлөөрөө өгзөг тус газар нь өшиглөсөн өөр цохиж зодсон зүйл байхгүй. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй хуулийн дагуу гомдол шийдэж өгнө үү... /хх-ийн 175-176 дугаар хуудас/
хохирогч С.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Хамгийн анх
1. Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод буюу гэртээ байх үедээ С.У нь намайг 2018 оны 03 сард би яг хэдний өдөр гэдэг талаар нь санахгүй байна. Гэр ахуйн жижиг зүйл дээрээс болоод галын хайч, дэгээ төмрөөр толгой, нуруу хэсэгт 4-5 удаа цохисон би тухайн үедээ эмнэлэгт хандаагүй,
2. Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод 2018 оны 05 дугаар сард С.У нь намайг шанага, хоолны халбага зэрэг зүйлээр толгой нүүр хэсэгт 3-4 удаа цохисон мөн гарыг нь барихгүй л бол цохиод л байдаг.
3. Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод 2018 оны 06 дугаар сард дахиад мөн хазах, хоолой боох зэрэг үйлдэл хийж байсан.
4. Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод 2019 оны 04 дүгээр сард намайг хазах, хоолой боох, чи үхээд өгөөч чи үхээд өгөх юм бол манай хоёр хүүхэд улсаас мөнгө авна гэх зэрэг хэлдэг байсан.
5. 2020 оны 02 сард цагаан сарын үеэр хутгаар миний зүүн талын гуя хэсэгт 1 удаа зүсэж байсан. Мөн дараа нь миний цээж хэсэгт сэрээгээр 2 удаа зоож байсан. Дараа нь зүүн талын дал хэсэгт 2-3 бичдэг бал зоогоод хаздаг байсан. Уг үйлдэл болгон манай гэрт буюу Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод үйлдэгддэг байсан... /хх-ийн 209-210 дугаар хуудас/,
хохирогч С.Д зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогчоор өгсөн ...Би эхнэр У 2020 оны 06 дугаар сарын сүүлээр хэрэлдэж муудалцаад цагдаагийн байгууллагад одоог хүртэл шалгагдаад эхнэр хотод би Зуунмод суманд хоёр тусдаа амьдарч байгаа юм. Тэгээд би эгч Батцэцэгийн гэрт Улаанбаатар хотод хэд хоноод байж байтал 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн байцаагч Дэлгэрханд залгаад "байцаагч чинь солигдож байна чи ирээд уулз" гэж хэлэхээр нь би хотоос Зуунмод суман дээр 14 цагийн үед ирээд байж байтал манай хамаатны эгч Цэцэгсайхан залгаад " танай хоёр хүүхдийг эхнэр чинь манайд үлдээгээд явсан, чи ирээд ав" гэхээр нь би хоёр хүүхдээ аваад Баянхошуунд байдаг гэртээ 17 цагийн үед ороод байж байтал араас удалгүй эхнэр У орж ирсэн тэгээд шууд над руу "хаачдаг шээс вэ, хүүхэд чинь үхэж байхад, лаларын пизда" гэх зэргээр харааж, цохиж алгадан чихнээс зулгаагаад байхаар нь би "чи зүгээр боль" гэж хэлээд гарыг нь барьж авсан. Тэгээд 03 цаг хүртэл хэрэлдээд намайг цохиод байхаар нь би гарыг нь барьтал миний төмсгийг базаад нуруун дээрээс хазаж, маажсан. Тэгээд хоёр хоног хэрэлдээд байхаар нь би аргаа бараад эгч Батцэцэгт хэлтэл эгч цагдаад мэдэгдсэн байсан...Миний толгой руу халбагаар маш их цохисон, зүүн мөрөн дээрээс хазсан, хоёр чихийг татаж зулгаасан. Энэ үйлдлээ шөнөжин хийсэн...У надаас маш их мөнгө нэхээд тайван байлгахгүй байдаг. Тэрнээс болж хэрүүл эхэлсэн. Бид хоёр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...Урд нь миний зүүн мөр, зүрхэн тушаа газар сэрээгээр зоож байсан. Чи үхээд өг гэж хэлээд утасны цэнэглэгчээр, мөн өлгийний бүсээр хоолойг минь боож байсан. Цахилгаан тогоогоор миний толгойг хагалж байсан. Доромжлохыг бол амны уншлага мэт хэрэглэдэг...Би салмаар байна, үнэхээр их айж байна... /хх-ийн 162 дугаар хуудас/
гэрч С.Д ...Төв аймгийн Зуунмод сумын 3-р багт эхнэр У, хоёр хүүхэд, ах нарын хамтаар амьдардаг. 2020 оны 05 сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим гэртээ байхад эхнэр С.У нь гэрт ажил хийх хоол унд хийх ажлаас болж маргалдаад сууж байсан чинь эхнэр С.У халуун тогоогоор миний араас толгойн тус газарт цохисон тэгэхээр нь би С.У түлхсэн тэгэхэд арагшаа газарт унасан тэгэхээр нь би С.У чи битгий давраад байгаарай гэж хэлээд гуя хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм энэ үед цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. 2019 оны 01 сард Төв аймгийн Зуунмод сумын 3-р багт эхнэр хүүхэд нарын хамтаар байж байгаад эхнэр У бид хоёр орон дээрээ өөд өөдөөсөө хөлөөрөө тийрэлцээд тоглож байгаад би эхнэр С.У хамар тус газар санамсаргүй тийрч хамар нь гэмтсэн юм маргааш нь би хүүхдээ хараад гэртээ үлдээд У өөрөө яваад эмнэлэгт үзүүлсэн юм бид хоёр тоглож байгаад тэгсэн болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй...2019 оны 03 сард эхнэр У мөнгөнөөс болж маргалдаад С.У би гуя хэсэгт нь нэг удаа өшиглөсөн тэгээд цагдаагийн байгууллагад У гомдол гаргаад би шүүхээр орж 7 хоногийн хугацаагаар баривчлагдаж байсан...Эхнэр С.У бид хоёр 2018 оноос хойш гэр бүл болж хамт амьдарч байна бид хоёр дундаасаа 1 нас 8 сартай, 5 сартай хоёр хүүхэдтэй бид 2 гэрлэлт батлуулсан байгаа...Би болон эхнэр С.У бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй... Эхнэр С.У байнга хэрүүл өдөж намайг мөнгө төгрөг олж ирэхгүй байна, надад мөнгө өгөхгүй байна, намайг хүүхдүүд болон эхнэр С.У хувцас авч өгөхөд зарим үед миний авч өгсөн хувцаснуудыг шатааж байсан удаатай намайг хүртэл цахилгаан халуун тогоо, хоолны сэрээ зэргээр цохиж, хатгаж, шүдээрээ хазаж гэмтэл учруулж байсан юм түүнээс болж маргалдаж хэрүүл болж байдаг юм би архи согтууруулах ундаа уугаад гэртээ агсам согтуу тавиад байдаггүй юм... /хх-ийн 17 дугаар хуудас/
хохирогч С.Д зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад холбогдогчоор өгсөн ...2020 оны 06 сарын 28-ны орой 23 цагийн үед У хоёр хүүхдийн хамт гэртээ ирсэн. Тэгээд шөнөжин хэрүүл хийж над руу гутал, хувцас шидээд унтах гэхээр хөөе бос хүүхдийн сүү халаа, хувцас угаа гээд би шөнө босож хүүхдийнхээ хувцсыг угаасан, тэгээд би жаахан унтмаар байна өглөө ажилтай битгий хэрүүл хийгээд байгаач гэтэл чиний ажил надад хамаагүй хүүхдээ хараарай гээд хэрүүл хийж байгаад хоноод өглөө эмнэлэгт хүүхдээ үзүүлнэ цаг авна гэж хэлээд 06 цаг өнгөрч байхад гарч явсан. Тэгээд 07 цаг өнгөрөөд гэрт орж ирсэн. Тэгтэл манай гэрт хамаатан Нараа гэх эмэгтэй орж ирж утсаа цэнэглээд байж байтал У орж ирээд намайг бага хүүгээ чихэртэй хар цайгаар угжиж байтал чи хүүхдэд юу өгөөд байгаа юм гэж хэлээд хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би цаг эрт байна дэлгүүр онгойх болоогүй хүүхэд өлсөөд уйлаад байхаар нь чихэртэй хар цайгаар угжиж байна гэж хэлтэл намайг пизда, шээс чинь хүүхдэд цай өглөө гээд намайг гараараа 3-4 удаа цохиод салахгүй байхаар нь би гарыг нь мушгиад ард талд нь барьсан. Тэгснээ манай гэрт байсан Нараа руу чи манай гэрт юу хийж яваа юм золбин гичий, янхан минь зайл гэж хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь би бас гэрээс гараад явсан...Би эхнэр С.У 1. 2019 оны 01 сард хамран тус газарт өшиглөж хамрыг нь гэмтээсэн. 2019 оны 03 сард С.У гуя хэсэгт өшиглөж шүүхээс 7 хоногийн баривчилгаа авсан, 3. 2020 оны 05 сард дахин У газарт түлхэж унагаагаад гуя хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэрнээс хойш зодож цохисон зүйл байхгүй...2019 оны 01 дүгээр сард У бид хоёр гэртээ орон дээрээ хэвтэж байгаад хөлөөрөө бие биенээ өшиглөж тоглож байгаад санаандгүй хамран тус газар нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд хамраас нь цус гараад эмнэлэг явж тэгшлүүлж янзлуулсан. Тэр үед У жирэмсэн байгаагүй манай том хүү төрөөд 4 сар гарантай байсан үе...Бид хоёр гэр бүлийн баталгаатай хамтран амьдраад 4 жил болж байна...Бид хоёр ер нь хэрэлдэж маргалдах үед дандаа хоёр хүүхэд маань хажууд байдаг. У нь намайг хэлэх хэлэхгүй Шоронгийн хадаас, гөлөг, пизда, шээс/ зэргээр доромжилж, салаавч гаргадаг. Барьсан эд зүйлээрээ зодож цохидог, миний толгойг халуун тогоогоор цохиж хагалж байсан. У гарыг барьж авахгүй бол тасрахгүй цохиод, юм авч шидээд байдаг юм. Тэгээд гарыг нь барьж авахаар зодлоо гэдэг. У уурлахаараа өөрийнхөө болон хүүхдийнхээ хувцсыг шатаадаг хүн ш дээ... /хх-ийн 44 дүгээр хуудас/,
гэрч Н.Батцэцэгийн ...Би С.Д төрсөн эгч нь байгаа юм. С.У манай бэр байгаа юм...Төрсөн дүү С.Д, бэр С.У нар 2017 оноос хойш цуг амьдарч байна. Энэ хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй намайг гэрт нь ирээд цуг байх хугацаанд Д, У нар хэрүүл маргаан болоод байдаггүй юм. Манай дүү Д амьдрах гээд чадах чинээгээрээ зүтгэж байгааг би мэдэж байна тэгэхэд эхнэр У нь юм болгонд Д надад мөнгө өг гэх шалтгаанаар хэрүүл маргаан болоод байдаг юм...Д нь төлөв даруухан дуу цөөн хүнд тусархаг манай дүү байгаа юм архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй юм...Манай дүү С.Д эхнэр С.У нь мөнгө нэхээд түүнээс болоод хэрүүл маргаан болж цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэж байсан надад С.У болон ар гэрийнх нь хүмүүс ямар шалтгаанаар манай дүүг байнга цагдаад барьж өгөөд байдаг талаар шалгуулмаар байна... /хх-ийн 16 дугаар хуудас/,
Түүний дахин өгсөн ...У нь 2017 онд Д эхнэр гээд гэрт ирчихсэн байсан ба 2018 оны 10 дугаар сард У нь төрсөн одоо том хүүхэд нь 2 настай дараагийн хүүхэд 2020 оны 03 дугаар сард төрсөн У надтай мэндэлдэггүй, дуугардаггүй, муухай ааштай, харилцааны соёлгүй хүн байдаг. Д хэрүүл хийгээд байж байдаг гэртээ бол галаа ч түлдэггүй хоолоо ч хийдэггүй. Д буюу манай дуу нь ямар нэгэн ааш зангүй архи уудаггүй, ажилд яваад ирэхэд нь У хэрүүл өдөөд байж байдаг байсан. Би Д гэртээ 3 хоног байлгасан ба У зодуулчихсан гээд нүүр ам нь шарх сорви болсон байсан. Би яг юунаас болоод байгаа талаар сайн мэдэхгүй байна. Миний мэдэхээр Д нь У зодож цохиж байсан зүйл байгаагүй харин У нь Д хэрүүл маргаан хийгээд байж байдаг сүүлийн сарын хүүхдийн мөнгөөрөө хүүхэддээ хувцас авч агсан ба үлдсэн мөнгө нь миний дансанд байгаа. Өмнөх сарын мөнгө болгоныг У руу явуулдаг байсан. Одоо том хүүхэд болох хүүхэд болох Ариунхүслэн нь эвэрхийний хагалгаанд орох гэж байгаа мөнгө хэрэг болж байна У нь мөнгө нэхээд байдаг өөрөө ямар ч хүүхэд харах чадваргүй сүүлд хүүхэд нь ирэхдээ бүүр харангадчихсан, өмсөх хувцасгүй ирсэн. Бага хүүхдээ авчирч өгөх үед хувцас нь шээс баас болчихсон, хүзүү ам нь улайчихсан аймар болгочихсон авчирсан. Одоо энэ хоёр хүүхдийг У өсгөж чадахгүй ямар амьдралтай хүмүүс байгааг нь мэдэхгүй хотод У байр түрээсэлж яваад мөнгийг нь өгч чадахгүй тэгээд байрны эзэндээ манай нөхөр хүүхдийн мөнгө авч яваад өгөхгүй байна гэж худлаа хэлсэн байсан...У нь хүүхэд өсгөх боломжгүй, чадваргүй учир би цаашид Д хамтаар хүүхдийг нь өсгөх бодолтой байна. У дандаа худлаа ярьж явдаг миний талийгаач ээжийг нэг ч удаа ээж гэж байгаагүй байнга гомдоож байсан. У нь өмнө нь хүүхдээ өөр дээрээ хардаг байхдаа нийтийн байр түрээсэлж байдаг байсан ба байрны эзэн нь над руу утсаар ярихдаа У хоёр хүүхэд нь харангадаж үхлээ хоёр хүүхэд нь хоолгүй байгаад байна. Өөрөө хүүхдээ орхиод яваад өгнө эсвэл хажуу айлдаа үлдээгээд яваад өгөх юм дээр нэг удаа ороход хоёр архичинтай шатан дээр унтаж байсан гэж байрны эзэн хүн хэлж байсан... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Мөн түүний зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад гэрчээр өгсөн ...Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал манай дүү Д залгаад "эгчээ манай эхнэр У 5 дахь өдөр намайг маажаад хазсан" гэж хэлэхээр нь би "за эгч нь орой очъё" гэж хэлээд хотоос Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуунд байх дүүгийнхээ гэрт 20 цагийн үед ирээд дүүгийнхээ биеийг нь үзтэл зүүн мөрний ар хэсэгт шүдний оромтой хөхөрч няцарсан, хумсны сорвитой байсан. Тэгээд би уурлаад У унтаж байхаар нь дуудаж босгоод "чи арай ч дээ эр нөхрөө зодоод" гэж хэлээд цагдаа дуудсан... /хх-ийн 163 дугаар хуудас/,
Гэрч Д.Оргилмаагийн ...Д нь манай нөхөр болох Батсайханы төрсөн дүү, У нь түүний эхнэр гэдгээр нь танина гэрээр нь бол ордог байсан амьдралын хувьд Д нь ээжээсээ үлдсэн гэрт У болон хүүхдийн хамтаар амьдарч байсан. Манайх Д гэрийн хажууд амьдардаг...Миний харж байснаар л лав Д нь У зодож байгаагүй харин У нь Д сэрээ зоосон байсан тэр үед манай гэрт Д гуйж орж ирээд У надад сэрээ зоочихлоо гэж байсан. Мөн У нь Д хазсан, сэрээ зоохоос гадна хутгаар зүссэн, зодож цохисон, хүүхдийн өлгийний бус, утасны цэнэглэгч зэргээр боож ухаан алдуулж байсан. Би сэрээний шархыг нь өөрөө нүдээрээ харж байсан ба маш том, том амны хэрээрээ У нь Д хазсан байсан. Уг нь бол Д нь архи ууж асуудалд орж байгаагүй харин У нийлснээс хойш хэл ам тасрахаа больсон. Миний хадам ээж болох талийгаач нь амьд сэрүүн байхдаа Д минь л зовох байхдаа У нь толгой дээр нь гарчихлаа ханиа олоогүй байна гэж манай гэрт орж ирж байсан. Д нь харин сэрээ, хутгаар зоолгуулчихаад цагдаад дуудлага өгч байгаагүй миний бодлоор хамт амьдарч байгаа эхнэр нь гэдэг утгаараа Д нь дуудлага өгдөггүй, тэвчээд өнгөрдөг...Д бол ажил хийж гэр бүлээ авч явдаг би У ажил хийж байхыг огт харж байгаагүй, харин хүүхдийн мөнгийг Д огт авч иддэггүй У өгдөг байсан...Миний бодлоор У нь сэтгэцийн бага зэрэг өвчтэй юм шиг байна лээ маш их хартай... /хх-ийн 21 дүгээр хуудас/.
Гэрч М.Зоригтбаярын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн ...Би 2020 оны 06 сарын 29-ний өглөө 07 цаг өнгөрч байхад "Баянхошуу" 3-р багийн 6-8 тоотод "манай дүү Д дүүгийн эхнэр 1 сарын өмнө сална гэж явсан байж одоо ирээд гэрээс нь гарахгүй байна явуулаад гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би дуудлагын дагуу очоод эгчид нь гэр бүлийн асуудал өөрсдөө шийд салах гэж байгаа бол шүүхэд ханд гэж хэлсэн. Гэрт нь очиход 2 нялх хүүхэдтэй хүүхэн байсан. Юу болсон талаар асуухад юу ч болоогүй бид нар дуудлага өгөөгүй гээд хэрэлдсэн шинжгүй сууцгааж байсан. Танай эгч дуудлага өгсөн гэж хэлэхэд нөхөр нь эгч рүүгээ залгаад та яагаад цагдаа дуудсан юм бил нар юу ч болоогүй байхад гэсэн. Тэгээд би юу болсон юм гэтэл эхнэр нь би хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь хүүхдээ харж өгөхгүй зайл гээд хэлсэн гээд байхаар нь эхнэр нөхөр хоёрт та хоёр салах юм бол шүүхэд ханд гэж хэлсэн. Уг нь өөрсдөө цагдаа дуудаагүй нөхрийнх нь эгч гэх хүн дуудлага өгч 2 хүүхэдтэй хүүхэнг дүүгийн гэрээс гаргаад өг гээд байсан... /хх-ийн 46 дугаар хуудас/,
Гэрч Н.Буянжаргалын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн ...Би Зуунмод сумын Баянхошуу 3-р багийн хэсгийн ахлагчаар 2017 оноос хойш ажиллаж байна. 1-12, 35-42, 43-55 дугаар гудамж хариуцан ажилладаг. Гэртээ их цэвэр эмэгтэй. 3-р багийн 6-8 тоотод С.Д эхнэр У 2 бага насны хүүхэд, хашаанд нь хадам ах Отгонбаатар амьдардаг. Миний хариуцсан гудамжинд байдаг. У нь намайг 2017 онд хэсгийн ахлагчаар ажилд орж байхад Дархан-Уул аймгаас шилжиж ирж байсан. Тэрнээс хойш манай багт амьдарч байгаа. У нь 2018 он, 2020 онд ойрхон 2 төгсөн У нь 2018 онд манай нөхөр ажил хийхгүй, хийхээрээ мөнгөө өгөхгүй юм гэж анх жирэмсэн байхдаа хэлдэг байсан. Тэгээд 2020 оны 06 сард нөхөр зодсон гэрээс хасан гэж хоёр хүүхдээ дагуулаад баг дээр орж ирсэн. Тэгэхээр нь багийн хамтарсан багаар хуралдаж Зуунмод суманд шилжүүлсэн. Би айл өрхөөрөө орж зарлал, мэдээлэл тарааж ажиллах үед хамгийн сүүлд У нь 2020 оны 03 сард төрж хүүтэй болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/
Түүний дахин гэрчээр өгсөн “...Би Д, У нарыг танина миний хариуцсан багийн өрх айл ба Д нь угаасаа Төв аймгийн Зуунмод сумын Баянхошууны 6-8 тоотод амьдардаг байсан харин сүүлд У нь Дархан-Уул аймгаас 2017 он хавьцаа шилжиж ирээд Д хамт амьдрах болсон. Д, У хоёр дажгүй дутагдах зүйлгүй дундаж амьдралтай 5 ханатай цэвэрхэн гэрт амьдардаг байсан би хааяа нэг орохоор хоорондоо эвтэй байж байдаг байсан. Харин сүүлд У худлаа үнэн ярьж байгаа нь мэдэгдэхгүй нөхөр болох Д ажил хийдэггүй, мөнгө өгдөггүй гэх зэргээр худлаа ярьж байгаа нь мэдэгдэхгүй их олон явдаг байсан ба харин Д нь ажил хийгээд алтанд явж энэ тэрүүгээр ажил хийж ам бүлээ авч явдаг нь харагддаг. У ажил хийдэггүй байсан ба тухайн үед бол Д янз бүрийн л ажил хийж гэр бүлээ авч явдаг байсан. Миний мэдэхээр энэ зун Д нь Мөнхжингийн бригадад ажил хийдэг байсан, алтанд явж байсан мөн У нь Д ажлаасаа оройтож ирлээ гэх зэргээр ажил дээр нь очиж хүндрэл учруулдаг байсан гэж хүмүүс ярьдаг ба сүүлд Д халуун усанд орж байхад нь У араас нь очиж хэнтэй усанд ороод байгааг нь шалгана гэж халуун усны үйлчлэгч эгч дээр орилж орж ирсэн гэж халуун усны эгч хэлж байсан...Миний мэдэхээр Д нь У зодож цохиж байхыг харж байгаагүй. Д нь даруухан элдэв янз бүрийн ааш зангүй Төв аймагт их удаан амьдарч байгаа. Ажил хийж гэр бүлээ авч явдаг байсан. ...У нь Д зодууллаа гэх өргөдөл авч орж ирж байгаагүй... /хх ийн 191 дүгээр хуудас/,
Яллагдагч С.У...Надад асуух зүйл байхгүй, надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Одоогийн байдлаар манай хоёр хүүхэд Д эгч дээр байгаа би хүүхдүүдээ 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр авч ирж өгсөн. Би одоогоор Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутагт байх Их буурал гэх нартай үйлчилгээний газарт буудлын угаагч хийж байгаа сард 800.000 төгрөгийн цалин авдаг. Би оогийн байдлаар хоёр хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Би анх арван жилд байхдаа үерхэж эхэлсэн 2016 онд би Д гэрт ирж Д талийгаач ээж нарын хамтаар амьдардаг байсан манай том хуу 2018 онд төрөөд манай том хүүхдийг 2 сартай байх үед хадам ээж нас барсан бух юм Д толгойн дээр ирсэн ба тухайн үеэс эхлэн бид хоёр маргалдаж элсэн 2018 оны 12 дугаар сард Д намайг толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохисон дараагаар нь үснээс зулгааж чирч хоолой боосон би тухайн үед нь эмнэлэгт үзүүлээгүй. 2019 оны 03 дугаар сард Д намайг алгадаад үснээс зулгаагаад өшиглөөд байхаар нь цагдаа дуудаж өгсөн ба Д тухайн үед 7 хоног баривчлах ял авсан. 2019 оны дундуур Д надаас сүүний мөнгө нэхлээ гэж намайг хөлөөрөө хамар тус газар 1 удаа өшиглөж байсан. Мөн намайг авал гэрээсээ хөөж гаргаж байсан. Д намайг архи уусан үедээ зодож агсам тавьж байгаагүй. ....Д бид хоёр хүүхдийн сүүний мөнгө зэрэг зүйлсээс болж маргалдан зодолддог байсан. Би Д нуруу хэсгээс нь удаа хазсан суулд нь хавдсан байсан. Д миний хоолойг боохоор нь би айлгах гээд сэрээгээр зүүн гарны булчин хэсэгт хатгасан...Би Д хулгаар зүсээгүй, боогоогүй нурууны хэсэгт нь нэг удаа хазсан. Д зүүн гарны дээд булчин хэсэгт нь нэг удаа сэрээгээр зоосон Д бид хоёрыг маргалдаж зодолдож байх үед харсан үзсэн хүн байхгүй бид хоёр дандаа Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 06-08 тоотод маргалддаг байсан. Д нь намайг зодсон талаараа гэр бүлийнхэн болон найз нөхөддөө хэлж байгаагүй би маргалдаж зодолдох үедээ гэр бүлийн хүн болох эгч Хуланд хэлдэг байсан... /хх-ийн 195-196 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Д нь 2019 оны 01 дүгээр сард Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр С.У зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч С.У ... Манайх Төв аймгийн Зуунмод сумын 3-р багийн нутаг гэр хороололд байдаг. 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байсан чинь нөхөр С.Д хамаатан гэх Онхоо гэх ах архи согтууруулах андаа уусан согтуу орж ирээд хашгираад хүүхэд болон намайг амраахгүй болохоор нь би утсаар нөхөр С.Д руу залгаад гэрт хамаатан Онхоон чинь согтуу орж ирээд орилж хашгираад байна гэсэн чинь С.Д яадаг юм пизда минь манай гэрт хашгирч байгаа юм чи өөрөө зайлахгүй юу" гээд байсан тэгээд тухайн өдөр С.Д Улаанбаатар хот орж хүүхдүүдэд хувцас аваад ирнэ гээд явсан хүн орой нь хүүхдүүдэд хувцас аваагүй өөртөө хувцас аваад өмссөн ирсэн юм. Тэгэхээр нь би уурласан чинь би хийсвэрээр төрөөд удаагүй, оёдолтой байгаа юм миний хийсвэрээр төрсөн эдгээгүй байсан чинь түүн рүү нөхөр С.Д хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан 2020 оны 05 сарын 24-ний өдөр нөхөр хот руу хүүхдүүдэд хувцас аваад ирсэн чинь өөртөө хувцас аваад ирсэн юм тэгээд би уурласан чинь с Д чамд ямар хамаатай юм гэх шалтгаанаар хөлөөрөө би хийсвэрээр төрөөд удаагүй, оёдолтой байгаа юм, миний хийсвэрээр төрсөн оёдол эдгээгүй байсан чинь тухайн оёдол руу 1-2 удаа гуталтай хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан юм. С.Д 4 жил ханилж байна бид 2 дундаасаа 5 сартай, 1 ой 8 сартай хоёр хүүхэдтэй, гэрлэлт батлуулсан байсан үедээ байгаа. сартай, 2018 оны хавар байсан юм. Төв аймагт гэртээ эрүүл байсан үедээ С.Д ах нь архи уусан үедээ орж ирэхээр нь би “архи уусан хүмүүс гэрт орж ирээд байх юм” гэсэн чинь түүнээс болж намайг С.Д хоолой ам боогоод, гараараа хацарт алгадаж зодсон энэ үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулаад С.Д ах С.Отгонбат хоёр нь шүүхээр орж 7 хоногийн хугацаагаар баривчлагдаж байсан. 2019 оны 01 сард Төв аймгийн Зуунмод сумын 3-р багт гэртээ шөнө нөхөр С.Д хүүхдийн сүүний мөнгө зэргээс болж маргалдаад намайг хөлөөрөө нүүр лүү ашиглаж хамар мурийж гэмтэл учирч байсан. Тэр үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй, аймгийн чих хамар хоолойн эмчид үзүүлсэн 800.000 төгрөгөөр мэс засалд орно гэж байсан. Мөнгө төгрөг байхгүй хагалгаанд ороогүй. Би одоо сайн өдрийг нь санахгүй байна нөхөр С.Д нь ах дүү нартайгаа нийлж намайг гадуурхаад хэл амаар доромжилж байдаг юм... Нөхөр С.Д тэр болгон архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Би архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй юм. Нөхөр С.Д зан харилцаа нь их догшин юм хэлэх үед уурлаж уцаарлаж намайг хэлэх хэлэхгүй үгээр харааж зүхээд байдаг юм. Намайг нөхөр С.Д хэл амаар доромжилж цохиж зодох үед гэрт өөр хүн байдаггүй байсан... Нөхөр Д бага насны 2 хүүхдийг цохиж зодож биед нь гэмтэл учруулж байгаагүй... Тэр талаар би найз нөхөд гэрийнхэнд нь хэлж байгаагүй... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
хохирогч С.У зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогчоор өгсөн ... 2020 оны 06 сарын 29-ний өглөө 7 цаг болж байхад би гэртээ ороход гэрт Д дотуур хувцастай хажууд нь нэг эмэгтэй байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод чи яагаад утсаа авахгүй байгаа юм хүүхдээ үзүүлэх эмнэлэгт цаг авах шаардлагатай байхад гэж хэлсэн. Чи яах гэж ирсэн юм манай гэрт гэж хэлээд янхан, гичий минь, яах гэж манай үүдээр шагайж байгаа юм, ямар нүүрээрээ манайд орж ирэв янхан минь, нэг хоног манайд аятайхан хоновол хонож бай чадахгүй бол зайл гэсэн. Миний хоёр гарыг манай нөхөр хөшөөд баруун хөлийн гуя хэсэгт өшиглөн хөхрүүлсэн. Манай нөхөр намайг зодох болгондоо хоолой боогоод чамайг ална за, чамайг нэхэж ирэх хүн байхгүй гэж хэлдэг. 2020.06.29-ний өглөө намайг багалзуурдаж боож амьсгал авах аргагүй болгож байгаад 2 гараapaa цохиод 2 гар мушгиж ард гаргаад шуу хэсэгт хөхрөөсөн... Манай нөхөр намайг 2019 оны 01 сард миний хамар хэсэгт өшиглөж гэмтээгээд би хамраа Төв аймгийн эмнэлэгт засуулж янзлуулж байсан. 2. Тэгээд 2020 оны 03 сарын 10-нд бага хүүгээ төрүүлсний дараа удаагүй байхад 05 сарын 24-нд миний кесарь хагалгааны оёдол хэсэгт өшиглөж задлаад миний оёдол идээ татаад хоёр сар болж эдгэсэн. Манай нөхөр миний хэвлийд хагас түрийт өмссөн байснаараа 2 өшиглөж үсдээд зодсоноос хойш миний бие доош цус алдаад одоо болтол тогтохгүй явж байгаа. Тэгээд би цус алдаад байгаагаа хэлэхэд чиний биений юм ирж байгаа биз гэж хэлсэн. Намайг тэр үед үсдээд гэрийн шал 4, 5 удаа толгой хавдтал мөргүүлж зодсон. Бас миний хоолойг орон дээр дарж боогоод алах гээд байхаар нь би хоёр гараараа самардаж хайж байгаад ширээн дээр байсан сэрээ авч гарыг нь хатгаад амиа аварч байсан. Тэгээгүй байсан бол би өдийд үхэх байсан байх. Би 2020 оны 05 сарын 24-нд зодуулаад цагдаа дуудсан боловч эрүүл хүнийг авахгүй гээд аваагүй. Манай нөхөр архи уудаггүй байсан ч хэрүүл хийгээд үг хэллэгээр доромжлоод зодоод гэрээс хөөгөөд байдаг. 2 хүүхэд бид 3 гачигдалтай амьдардаг. Одоо болохоор бид 3-г зайл гээд өглөө, өдөр, орой ч хамаагүй гэрээс хөөдөг. Одоо би гэртээ байхгүй байгаа манай бага хүүхэд угж хөхдөг. Д хүүхдүүдийн мөнгийг аваад үрдэг. Дандаа өөртөө л юм авдаг. Би гэртээ байх үндэс байхгүй нөхрийн ах, дуу, эгч гээд намайг орж ирж доромжилж хөөх хүн зөндөө байдаг Манай хүүхдүүдийг сүүлдээ миний хүүхэд биш шинжилгээ өгүүлнэ гэдэг. Манай хоёр хүүхэд ааваараа овоглодог гэтэл Мөнхгэрэл гэх эгч нь хар хөхтэй, дэлэндээ суугүй байж хүүхэд гаргах дуртай гичий, манай дүүгийн хүүхэд биш гэдэг. Би 2 нялх хүүхэдтэйгээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хэцүү амьдарч байна. Манай нөхрийн эгч Батцэцэг нь хоёр хүүхдээ аваад зайл янхан, эрийн дэвсгэр минь гээд л утсаар залгаад байдаг. Манай нөхөр үнэндээ том хүү нь эвэрхийний хагалгаанд орох гэж байгааг удаа дараа хэлээд байхад тоодоггүй эцэг хүн байж 2 хүүхэдтэй эхнэрээ гэрээсээ дандаа хөөдөг. Би сүүлийн нэг жил явуулын хөөгдсөн байдалтай амьдарч байна. Ядахдаа хүүхдүүдийн мөнгө дансандаа хийж авна Хэрүүл хийж байж заримдаа авдаг... Тэгээд би нөхрөө хүүхдээ хараад том хүүхдээ эмнэлэгт үзүүлье гэж хэлтэл хүүхдээ харахгүй гараад явсан. Намайг гэрээс хөөлгөх гэж эгч нь цагдаа хүртэл дуудсан. Цагдаа ирээд гэр бүлийн асуудал өөрсдөө шийд гэж хэлээд явсан. Д намайг гэрээсээ яв гэж хөөгөөд өөрөө гэрээсээ гараад явсан. Би одоо хүртэл хүүхэддээ угжны суу байхүй, памперсны мөнгөгүй л байж байна...Би гомдолтой байна. 2 нялх хүүхэдтэй эхнэрээ гэрээсээ хөөгөөд ирэхээр минь зодоод гэр бүлээрээ нийлж доромжлоод хүний эрхийг ингэж зөрчиж, халдаж болдог юм уу. Би хуулийн дагуу арга хэмжээгээ авхуулж хоёр хүүхдийнхээ эрхийг сэргээлгэж эрүүл, аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлж эцэг гэх хүний үүргийг ухамсарлуулмаар байна ... /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
хохирогч С.У зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад холбогдогчоор өгсөн ...Д хүүхдийнх нь бие муу байхад надтай уулзахгүй яваад байхаар нь би 2020 оны 07 сарын 31-ний өдөр нөхөр болох Д уулзах гэж Д хамаатны эгч Цэцэгсайханы гэрт очиж хүүхдээ үлдээгээд гэрийнх нь гадаа байж байтал Д ирээд хүүхдүүдийг Баянхошуунд байх гэр рүү авч явсан. Тэгэхээр нь би араас нь дагаж очоод Д уулзаад "хүүхэд чинь 07 сарын 27-ны өдөр эвэрхийний хагалгаанд дутуу ороод шингэн үлдсэн байна, энэ төмсгийг нь хар ийм аймар болсон байна" гэж хэлэхэд айлд хүүхдээ хаячхаад хаагуур явдаг янхан бэ? Ал вэ" гэх зэргээр хараасан тэгэхээр нь би чи тайчигч хүүхэнтэй заваарч байхаар ядаж хүүхэддээ эмний мөнгө өг гэхэд Д "чадахгүй май" гээд салаавч гарган хоолой гараараа боосон. Тэгэхээр нь би тавиулах гэж хоолойг нь маажтал миний хоёр гарыг мушгиж гар өвчтэй болгоод өргөж авч шидэх гэж байхаар нь би нуруунаас нь хазтал намайг буулгаад хоёр хүүхэдтэй минь хөөж гаргаад 00 цаг хүртэл гадаа байлгаад оруулж ирж унтуулсан...Би архи уугаагүй эрүүл байсан...Би Д цохиж зодоогүй хазсан, маажсан...Цохиж зодоогүй миний гарыг мушгисан, хоолой боосон... /хх-ийн 164 дүгээр хуудас/,
Яллагдагч С.Д ... хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 03 дугаар сарын үед У нь манай ах болох Отгонбаатараас 50.000 төгрөг жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлж авсан үүнээс хойш 6 сарын дараа У манай ах болох Отгонбаатар нь жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн үнэмлэхээ авъя гэхэд нь У би авч ирсэн шүү дээ жолооны үнэмлэхийг чинь хайгаад олохгүй байна гэж байсан гэтэл Отгонбаатар ах худлаа яриад байгаа юм биш үү гэж хэлээд би чамаас мөнгөө авъя гэхэд нь пизда, шээс зэргээр Отгонбаатар луу дайраад байсан. Тухайн үед У нь танай лаларууд ингээд над руу юм үзээгүй юм шиг гэж хэлээд галын дэгээ, хайч, шанага зэргээр намайг цээжин тус газар 2-3 удаа цохисон тэгэхээр нь би У зүгээр бай гэж хэлээд ор руу түлхээд нэг удаа баруун хөлний гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. У тэгтэл цагдаа дуудаад би 7 хоног баривчлах шийтгэл авсан. 2020 оны 03 дугаар сард би төв аймгийн хөдөөнөөс ажлаар явж байгаад ирсэн ба маргааш нь би Улаанбаатар хот явж өөрийн ажил хийж олсон мөнгөөрөө хоёр хүүхэддээ хувцас авч өгч байх үед У над руу залгаад чи хурдан гэртээ ирээч яасан удаан юм бэ гэхээр нь би орой гэртээ яваад очих үед У нь намайг чи хурдан яваад ирэхэд яадаг шээс вэ пизда чинь гээд халуун тогоогоор толгойн дагз хэсэгт 1 удаа цохиход миний толгой хавдаад цус хурсан. Дараа нь тухайн үед намайг галын дэгээ, хайч зэргээр миний цээж тус газар 4-5 удаа цохисон тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд У чи зүгээр бай л даа гэж хэлээд ор луу түлхсэн тэгэх үед У нь газар унаад, босож ирээд над руу нулимаад, чихнээс зулгааж, чих дахиж маажиж, ураад байхаар нь би дахиад болиулах гээд тавчиктай хөлөөрөө нэг удаа бөгс хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. Дараад нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр У хоёр ах болох Гансүх болон нөгөө хүнийх нь нэрийг мэдэхгүй байна намайг чи яагаад У зодсон бэ гэж хэлээд намайг Гансүх нь намайг толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон, дараа нь цээжин тус газар гараараа нэг удаа цохисон үүний дараа нөгөө хамт явж байсан ах нь би нэрийг нь мэдэхгүй байна миний гарыг хойно мушгиад газар хэвтүүлээд У аваад явсан. Дараа нь 2020 оны 02 дугаар сард У нь гэрт байх үед миний ахын хоёр хүүхдийг ад үзсэнээс болоод бид хоёр хэрэлдээд У нь намайг зүрхэн тус газар болон зүүн талын мөр хэсэгт нэг, нэг удаа сэрээ зоосон, дараа нь У над руу нэг уурандаа хутга барьж чи үхээд өгөөч гэж хэлж дайраад миний зүүн шилбэнд нэг удаа хутгаар зүссэн одоо эдгээр сорвинууд нь байгаа. Маргааш нь бас манай ахын 300сон би тухайн үед зөрүүлж цохисон зүйл байхгүй У тайвшруулсан 2019 оны 03 дугаар сард бас У нь намайг чи хүүхэддээ юу авч өгсөн юм гээд миний хүүхэддээ авч өгсөн хувцас, өлгий зэргийг шатаасан хүүхэд төрөх үед хүүхдийн өлгий зэрэг төрөхөд хэрэг болдог зүйлсийг шатаагаад. Мөн манай бага дараа нь У төрсний дараа надаас хүүхэд чинь өмсөх юм байхгүй байна дахиад нярайн хос авч өг гэж байсан. 2018 оны 12 дугаар сард байхаа У бид хоёр тоглоомоор ноцолдож байх үедээ би санамсаргүй У хамар хэсэгт өшиглөсний улмаас хамар нь мурийсан ба өмнө нь бас У хамар мурий байсан. У дараа нь эмнэлэгт очиж хамраа тэгшлүүлсэн У бид хоёр сүүний мөнгөнөөс болоод маргалдаж би У цохиж зодсон зүйл огт байхгүй. Мөн намайг У нь 2019 оны 12 дугаар сард шалихгүй зүйлээс болоод буюу хоол хийгээгүй гэдгээс болоод маргалдаад намайг гар утасны цэнэглэгч, хүүхдийн өлгийний бус зэргээр миний ар талаас хоолой боож чи үхээд өг чамайг үхчих юм бол миний хоёр хүүхдэд улсаас тэтгэмж олгоно гэж хэлж миний хоолойг боосны улмаас би ухаан алдаж унаж байсан. Тухайн үед У нь эмнэлгээс ямар нэгэн бичиг аваагүй байсан...Би уг шалтгааны улмаас бэр эгч болох Оргилмаад У бид хоёр маргалдаад зодолдсон гэх зэргээр хэлдэг байсан харин найзууддаа хэлж байгаагүй. Бид хоёрыг маргалдаж зодолдох болон цохилцох үед өөр ямар нэгэн хүн харж байгаагүй. Манай хоёр хүүхэд болох Ариунхүслэн, Ариун-Итгэл нарын хүүхдийн мөнгө миний 5721403142 гэх дансанд ордог ба би уг мөнгөө У өгдөг У нь өөрөө нэхээд элдэв янзаар харааж байгаад надаас авчихдаг би У руу дансаар явуулдаг харин сүүлийн сар буюу 2020 оны 10 дугаар сарын 200.000 төгрөгийг би У руу явуулаагүй хүүхэддээ өвлийн хувцас зэрэг зүйлс авч өгсөн... /хх-ийн 154-155 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээч Э.Эрхэмбаярын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №365 дугаартай ....С.У биед хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл... учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,
шинжээч И.Ганболорын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 581 дугаартай ...С.Д биед нуруу, баруун гарын сарвуу, баруун шуу, зүүн шилбэнд нөсөөжилт бүхий хөнгөн гэмтэл... учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,
шинжээч Б.Батчимэгийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №440 дугаартай ...С.Д биед зүүн талын залгаралтын нөсөөжилт, дух, хүзүү, баруун чих, баруун шилбэний зулгаралт, баруун, зүүн чихний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл... учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ болон
С.У Төв аймгийн Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, С.Д Төв аймгийн Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хх-ийн 5-7 дугаар хуудас/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 35-40, 112-117 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээ /52-54, 165-166 дугаар хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан С.У, С.Д нарын сэтгэцийн дүгнэлт /67-68, 207-208/, шүүгдэгч С.У хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-47, 49-52 дугаар хуудас/, шүүгдэгч С.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-47, 49-52 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч С.Д нь өөрийн эхнэр С.У зодож хамар ясны хугарал гэмтэл бүхий, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Гэхдээ шүүх шүүгдэгч С.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн болно.
Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж тодорхойлсон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4- дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор хуульчилсан.
Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садангийн хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ.
Тухайлбал: Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заассан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгоно.
Дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргээр зүйлчлэх бөгөөд шүүгдэгч С.Д нь хохирогч С.У гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хэдий ч тухайн үйл баримт болсон буюу 2019 оны 01 дүгээр сард зодож хамар ясны хугарал гэмтэл бүхий, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу байнгын шинжтэй биш тохиолдлын шинжтэй нэг удаагийн, гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй, хамт архи ууж, хаагуур хэнтэй архи ууж ирсэн гэх асуудалтай холбоотой таарамжгүй харилцааны явцад үйлдэгдсэн үйлдэл байх тул гэр бүлийн гишүүний эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй болно.
Иймд шүүгдэгч С.Д 2019 оны 01 дүгээр сард Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод байх гэртээ эхнэр С.У зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл прокуророос шүүгдэгч С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, өөрчилж байна.
Тухайн гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч С.Д нь хохирогч С.У ахуй хүрээний асуудлаас маргалдаж барилцан авснаар сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохих, түлхэх, унагаах зэрэг энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч С.У нь өөрийн нөхөр С.Д гэртээ байнга зодсон,
мөн түүний биед зүүн талын залгаралтын нөсөөжилт, дух, хүзүү, баруун чих, баруун шилбэний зулгаралт, баруун, зүүн чихний цус хуралт, нуруу, баруун гарын сарвуу, баруун шуу, зүүн шилбэнд нөсөөжилт бүхий, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэсэн хүндрүүлэх шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Тухайлбал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж,
мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах... ...хүний бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,
5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас... ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч С.У, хохирогч С.Д нар нь дээрхи хуульд зааснаар хамтран амьдрагч тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субьект бөгөөд С.У гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу хамтран амьдрагч С.Д байнга зодсон,
байнга зодсоны улмаас нөхөр С.Д эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед “зүүн талын залгаралтын нөсөөжилт, дух, хүзүү, баруун чих, баруун шилбэний зулгаралт, баруун, зүүн чихний цус хуралт, нуруу, баруун гарын сарвуу, баруун шуу, зүүн шилбэнд нөсөөжилт бүхий” гэмтэл учруулсан С.У үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн тэрээр хүнийг зэвсэг болон тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмөр болон хутгаар зодож, цохих, зүсэж хохирол, хор уршиг учруулсан өөрийн энэхүү үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн төмөр болон хутгаар зодож, цохисон, зүссэн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч С.У гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Д гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч С.У биед хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл,
Шүүгдэгч С.У гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Д биед зүүн талын залгаралтын нөсөөжилт, дух, хүзүү, баруун чих, баруун шилбэний зулгаралт, баруун, зүүн чихний цус хуралт, нуруу, баруун гарын сарвуу, баруун шуу, зүүн шилбэнд нөсөөжилт бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан байна.
Шүүгдэгч, хохирогч С.У, шүүгдэгч, хохирогч С.Д нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч С.У нь шүүгдэгч С.Д 99.000 /ерэн есөн мянга/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Д хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, хохирогч С.Д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч С.У гомдол саналгүй болох нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.У энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Д 99.000 /ерэн есөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.У олгохоор тус тус шийдвэрлэж, харин тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүх шүүгдэгч нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч С.У хувьд энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиодолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсэн тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин шүүгдэгч С.У, С.Д нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, түүнчлэн шүүгдэгч С.У, С.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь тэдний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэн оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус бүр хоёр зуун дөчин цагаар тогтоох нь тохирно гэж,
Мөн шүүгдэгч С.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг нь харгалзан хорих ялыг Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэн оногдуулж, оногдуулсан хорих ялыг тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээ буюу 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоох нь тохирно гэж тус тус дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгч С.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтэй дүйцүүлэн тооцож 30 /гуч/ хоног буюу 1 /нэг/ сарыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.У шүүхээс оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Д оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч С.Д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2034005510539 дугаартай хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.У, С.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.У бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1., 36.2., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034004960539 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овгийн С.У гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овгийн С.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Б овгийн С.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч Б овгийн С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн С.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 30 /гуч/ хоног буюу 1 /нэг/ сарыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн С.У оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч Б овгийн С.Д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Эрүүгийн 2034004960539 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б овгийн С.У нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч нараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б овгийн С.Д 99.000 /ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б овгийн С.У олгосугай.
11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн С.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
шүүгдэгч Б овгийн С.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
14. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.У авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН