Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

 

 

 

 

 

 

 

 

  2021            05            24                                          2021/ШЦТ/117                                         

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч М.Гансувд,

хохирогчийн өмгөөлөгч Б.Батцэцэг,

шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ж.Д холбогдох эрүүгийн 2134000000040 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цогт Өлзийт” ХХК-нд засал чимэглэлчин ажилтай, ам бүл 6, хамтран амьдрагч, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б овгийн Ж.Д,

                         

                                 Холбогдсон хэргийн талаар

                             /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-15 тоотод байх гэртээ 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хамтран амьдрагч Б.Ц “айлд хаяж явлаа” гэх шалтгаанаар зодож хамрыг нь хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн яллагдагч Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ц байнга буюу Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-15 тоотод байх гэртээ 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “айлд хонолоо” гэх шалтгаанаар зодож, галын дэгээ төмрөөр зүүн хөлийн өвдгөн тус газарт нэг удаа цохиж гэмтэл учруулсан, 2021 оны 01 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө “өвчтэй хүнийг гэртээ оруулахгүй, шинжилгээний хариугаа гарахаар ир” гэх шалтгаанаар зодож цамцны захаар нь хоолойг нь боосон, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “худлаа ярьж явлаа” гэх шалтгаанаар зодож, куртикний малгайнаас чирч, үснээс зулгааж, гараараа баруун, зүүн хацарт цохисон,

 

Мөн яллагдагч Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ц байнга буюу Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-15 тоотод байх гэртээ 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “айлд хонолоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар “гөлөг минь, янхан минь” гэх зэргээр ёс бус үг хэлж, галын дэгээ төмөр хэрэглэн зодож, 2021 оны 01 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө “өвчтэй  хүнийг гэртээ оруулахгүй, шинжилгээний хариугаа гарахаар ир” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, “яв зайл” гэж ёс бус үг хэрэглэж, цамцтай, хөл нүцгэн гэрээсээ хөөж гарган, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “худлаа ярьж явлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, “пизда гичий минь” гэж ёс бус үг хэрэглэж, куртканы малгайнаас нь болон үснээс нь зулгааж чирэн харгис хэрцгий харьцан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.              

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ж.Д:

...2021 оны 02 дугаар сарын 16-нд би мал маллаж байгаад гэртээ ирсэн. Тэгээд эхнэр Ц намайг таксигаар ирж гэр лүү авч явсан. Эхнэр 17 цагаас ажилтай байсан миний хөгшин цай хоол ундаа идээд явахгүй юм уу гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын дунд маргаан үүсээд би эхнэрийг гараад гүйх гэхээр нь куртикнээс нь нэг удаа татаад оруулж ирсэн. Өөрөөр маргаан зодоон гэх зүйл болоогүй... гэж мэдүүлжээ. 

 

Эрүүгийн 2134000000040 дугаартай хэрэгт хохирогч Б.Ц /хх-ийн 17 дугаар хуудас/, хохирогч Л.Н /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч С.Ариунболд /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч О.Дуламсүрэн /хх-ийн 24 дүгээр хуудас/, яллагдагч И.Д /хх-ийн 43 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 

шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №116 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/, шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №122 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /13 дугаар хуудас/, шүүгдэгч И.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-47, 49-52 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримтын талаар: 

Шүүгдэгч Ж.Д нь согтуурсан үедээ Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-15 тоотод байх гэртээ 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хамтран амьдрагч Б.Цэнддоог “айлд хаяж явлаа” гэх шалтгаанаар зодож хамрыг нь хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн шүүгдэгч Ж.Д нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ц байнга буюу Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-15 тоотод байх гэртээ 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “айлд хонолоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар “гөлөг минь, янхан минь” гэх зэргээр ёс бус үг хэлж, галын дэгээ төмрөөр зүүн хөлийн өвдгөн тус газарт нэг удаа цохиж гэмтэл учруулсан,

2021 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө “өвчтэй хүнийг гэртээ оруулахгүй, шинжилгээний хариугаа гарахаар ир” гэх шалтгаанаар зодож цамцны захаар нь хоолойг нь боож, хэрүүл маргаан үүсгэж, “яв зайл” гэж ёс бус үг хэрэглэж, цамцтай, хөл нүцгэн гэрээсээ хөөж гаргасан,

2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “худлаа ярьж явлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, “пизда гичий минь” гэж ёс бус үг хэрэглэн харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, куртикны малгайнаас нь чирж, үснээс нь зулгайн гараараа баруун, зүүн хацарт цохиж зодсон үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах 

хохирогч Б.Ц ... Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны 13 цаг өнгөрч байхад Булгийн хуралд сууж байгаад 16 цаг өнгөрч байхад хурал тараад нохой 2 хүүхдээ 5-р баг УАА-д байх найзынхаас нь аваад гэр рүүгээ явж байтал намайг манай нөхөр Д "худал яриад дэмий тэнээд байна” гэж элдэв янзаар хэлээд таксин дотор хэрүүл болсон. Тэгээд гэрийн гадаа ирээд таксинаас буугаад гар гэр рүү ороод хоол идэх гээд байтал миний баруун чихний доод хэсэгт зүүн гараараа цохисон. Тэгэхээр нь би “хоол ундаа идээд ажилдаа явмаар байна" гэхэд “яв, зайл битгий ахиж манайд ирээрэй” гээд хоол идүүлэхгүй байхаар нь хувцсаа өмсөөд гарах гэтэл миний зуун хацар руу баруун гараараа цохихоор нь гэрээс гараад явж байтал араас ирээд гэр рүү чирч ороод цүнх булааж аваад түрийвчнээс мөнгө авахаар нь би “цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхэд “дууд чаддаг юм бол дууд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Тэгээд нээх удалгүй цагдаа ирсэн ...Архи уух болгондоо зоддог, Намайг янхан гичий гөлөг минь манайхаас зайл гээд гэрийн гадаа хөөж гаргаад хаалгаа цоожилдог, архи уух болгондоо хутга барьж та нарыг ална гэж хүүхдүүдээ хүртэл айлгадаг ...2020 оны 07 дугаар сард Д эгчийнх нь хүүхдийн төрсөн өдөр болоод очсон архи уучихаар нь түрүүлээд орхиод гэр лүүгээ явчихсан гэртээ ороод удаагүй хувцсаа солиод байж байтал ардаас орж ирээд чи яахаараа хаяж явдаг юм бэ гөлөг минь пизда минь гээд сэрээ бариад дайрахаар нь бултахад гараараа хамар луу цохиод хамар хугалж байсан хажууд хамт хүн байгаагүй хоёулаа байсан. 2020 оны 12 дугаар сард хамт олонтойгоо төрсөн өдөр тэмдэглээд ажлынхаа найзынд байхад харих гээд утсаар ярихад согтуу байхаар нь очихоор зодно гэж бодоод айгаад гэртээ хариагүй өглөө нь 06 цаг өнгөрч байхад манай найзынхаас ирж аваад гэртээ ороод сууж байтал айлд хонолоо янхан пизда минь дахиж ингэж айлд хоновол ална шүү гээд галын дэгээ төмрөөр миний хөл рүү цохиж гэмтээгээд 20 гаруй хоног доголж явсан. Хүүхдүүд байсан гэхдээ унтацгааж байсан. 2021 оны 01-р сарын 10-ны үед Ковид 19 цар тахалтай холбоотойгоор түргэвчилсэн шинжилгээ өг гээд 22 цагийн үед яаралтай өг гэж дуудаад оочирлож байгаад 00 цаг өнгөрч байхад гэртээ очиход хаалга тайлахгүй байсан хаалга нүдсээр байгаад ороход өвчин туссан хүн манайд хэрэггүй шинжилгээний хариу эрүүл гарсан гэсэн хариугаа авч ирж байж гэртээ ор гээд хэрүүл хийгээд би амрах гээд хувцсаа тайлаад унтах гэж байтал өмсөж байсан цамцаар маань хоолой боогоод тэгээд ноцолдож байгаад болиулаад хөл нүцгэн өмд цамцтай зугтаж гараад ээжийнд шөнийн 02 цаг өнгөрч байхад очиж хонож байсан ...урьд нь цагдаад хандаад арга хэмжээгээ авхуулж баривчилгаанд явчхаад ирэхдээ миний өгсөн мэдүүлэг, манай охины мэдүүлгийг олоод уншсан байсан тэр талаар яриад намайг болон хүүхдүүдийг дарамталдаг. Одоо бол үнэхээр арга барж байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгөөч ...Байнга шахуу согтуу байдаг. Сардаа эрүүл өдрийг нь тоолуул гарын 5 хуруунд багтахаар байдаг... /хх-ийн 2-3 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн ...2020 оны 06 дугаар сард Д эгчийнх нь охиных нь хүүхдийн төрсөн өдөрт очоод байж байгаад гэртээ ирсэн том хүү айлын морины ажил хийхээр явчихсан. Гурван хүүхэд тухайн айлдаа үлдсэн тэр өдөр бороо орох гээд байсан болохоор би Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багаар ирсэн араас нөхөр орж ирэх пизда минь чи намайг хаячхаад явдаг хэн бэ гээд уурлаад сэрээ аваад над руу далайсан би бултах гэсэн чинь хамар луу гараараа цохисон тэгээд миний нүүр хамар нилэнхүйдээ хөхөрч хамар хугарсан байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй 10 гаран хоногийн дараа төрсөн ахтайгаа муудалцаж байгаад над руу дайраад намайг түлхээд унагачихсан би уурлаад чамайг цагдаа дуудаж өгнө гэж хэлсэн чинь Д гараад явсан. Би Д эгч Дашмаа эгчийнд нь орох гээд үүдэн дээр нь очиж байтал Д араас ирээд уурлаад хэрүүл өдөөд хөөж туугаад байхаар нь би арын хаалгаар нь зугтаагаад нөхөр араас хөөчихсөн явж байтал цагдаагийн эргүүлийн машин ирээд манай нөхрийг аваад явсан. Тэр өдөртөө эрүүлжүүлэхдээ хоносон. Байцаагч надаас болон хүүхдүүдээс мэдүүлэг аваад Төв аймгийн Эрүүлжүүлэх саатуулах байранд 30 хоногийн баривчилгаанд явсан. Баривчилгаанаас гарч ирээд ганц нэг сар гайгүй байсан. Архи уух болгондоо хүүхдүүдээ чи аавынхаа талаар тэгж мэдүүлэг өгсөн байна лээ чи намайг тэгж хэлсэн байна лээ гээд агсам тавиад дахиад цагдаагаа дуудаад өгөөч гээд агсам тавьдаг болсон. 2020 оны 12 дугаар сарын 16-нд манай ажлын менежер Бурмаагийн төрсөн өдөрт явсан. Ажлынхаа хүүхний гэрт байж байгаад гэртээ харих гэснээ нөхрөөсөө айгаад дахиад л балбаж нүдээд зодоод байх гээд ажлынхаа хамт ажилладаг үйлчлэгч Болортуяагийн гэрт хоносон. Д Болортуяагийн гэрт өглөө 06 цагийн үед ирж намайг ирж авсан. Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-15 тоотод гэртээ ирснийхээ дараа чи айлд хонолоо гөлөг минь, янхан минь гэх зэргээр харааж зүхээд галын дэгээгээр миний зүүн хөлийн өвдөгний доод талд цохисон. Тухайн үед миний хөл язраад цус гоожоод байсан би боолт хийгээд ажилдаа явсан. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө ажлаас дуудаад ажил дээр яаралтай ковидын шинжилгээ өгсөн. Шинжилгээ өгөх гээд ажил дээр очсон чинь шинжилгээ авах хүмүүс нь ирээгүй бид нар хүлээж байгаад шинжилгээгээ өгөөд шөнийн 00 цаг өнгөрч байхад би Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-15 тоотод гэртээ ирэхэд манай нөхөр Д хаалга дотроосоо түгжээд унтчихсан байсан. Би хаалга нүдсээр байгаад онгойлгоод орсон чинь өвчтэй хүн манайд байх эрхгүй чи зайл шинжилгээнийхээ бичгийг авч ир гээд уурлаад байсан би чимээгүй хувцсаа тайлаад хөөсөн би өмд цамцтайгаа хөл нүцгэн хадам ээжийнд очиж хоносон. Маргааш нь Д миний хувцас хунарыг авч ирээд би гэртээ харьсан. Дараа нь буюу сан байгуулсан юм байна лээ манай ажлын Даваа эгч тэр хуралд явсан би ч гэсэн очиж үзье боломжийн юм бол элсье гэж бодоод хуралд нь очсон хурал нь 2 цаг гаран болсон Тэгээд би гэртээ харих замдаа нөхөр лүүгээ утсаар ярьсан чинь найзындаа байж байна гэхээр нь очоод нөхөр 2 бага хүүхдээ аваад гэртээ ирсэн гэртээ ирэхэд нөхөр худлаа ярьж явлаа чи гээд намайг загнаад байсан. Би тэр өдөр орой ээлжтэй байсан болохоор чимээгүй ажилдаа явах гээд Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-15 тоотод гэрээсээ гарсан чинь Д араас гарч ирээд миний куртикний малгайнаас чирээд цүнх булааж аваад түрийвчнээс мөнгө авсан. Би уурлаад цагдаа дуудлаа шүү гэсэн чинь чаддаг юм бол дуудахгүй юу гэхээр нь би цагдаад дуудсан. Манай нөхөр архи уусан үедээ хүүхдүүдээ унтаагүй байхад бэлгийн харилцаанд орох гээд дайраад байдаг. Би дургүйцээд хүүхдүүд унтаагүй байна гэхэд уурлаад миний хоолой боож ам хамар дардаг. Хүүхдүүдээ унтсаны дараа бэлгийн харилцаанд ордог. Бэлгийн харилцаанд орохгүй гээд дургүйцэхээр чи хэнтэйгээ секс хийчхээд хэнээрээ хангуулчихсан болохоор надтай секс хийхгүй байгаа юм бэ гэх зэргээр хэл амаар доромжилдог. Хааяа хааяа согтуу агсам тавихдаа хутга бариад намайг ална гээд байдаг...Миний нуур хавдаад хамар янгинаж өвдөөд байхаар нь гэмтлийн эмч чих хамар хоолойн эмчид үзүүлсэн чинь хамаар чинь гэмтэлтэй хугарсан байна гэж хэлсэн. Хот руу явж хамрынхаа зургийг авхуулаад хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Би хотод нэг хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь хамар мурийсан 3-4 сантиметрийн хугаралтай гэсэн хагалгаанд орох шаардлагатай орохгүй бол гамрит болох магадлалтай гэж хэлсэн би боломжгүй байгаа болохоор одоо болтол ороогүй байгаа би нөхөртөө чи миний хамрыг цохиод хугалсан байна гэж хэлсэн боловч нөхөр тоож байгаагүй..Д хүүхдүүдээ зодоод байдаггүй. Том хүүхдээ жаахан ширүүн байдаг. Намайг л элдэв янзаар яриад үг хэлээр доромжилж зодож хөөж туугаад байдаг...Д эрүүл үедээ хэл амаар доромжлоод пизда гичий минь гэх зэргээр доромжилдог. Согтуу байх үедээ үснээс зулгаах газар унасан үед үснээс чирч зоддог...Би гомдолтой байна... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Д.Б зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: 2021.01.30-ны өдөр гэртээ байгаагүй болсон зүйлийг дараа нь мэдсэн ээж залгаад аавтай чинь муудалцаад цагдаад өгчихсөн ээж нь ажилтай гэртээ харьж дүү нараа хараарай гээд дуудсан. Манай аав Д ер нь бол байнга архи уудаг. Архи уухаараа хэцүү байнга хараадаг, пизда, гөлөг, гичийнүүдээ гээд намайг бол зайл гээд хөөдөг... Манай ээжийг дандаа хэл үгээр дарамталдаг гичий янхан минь та хоёр зайлаарай гээд дайрдаг намайг байгаа үед ээжийг зоддоггүй би ээжийгээ өмөөрөөд зодуулж байгаагүй гэхдээ бол зодох гэж дайрдаг. Би хөдөө зуны улиралд явчихдаг тэгэхээр ээжийг минь зодсон байсан. Хамрыг нь хугалсан байсан. Өвлийн хүйтэнд хөөдөг, хэцүү ааш араншинтай хүн Архи уухаараа хутга барьж ална хэрчинэ шүү гээд хөөнө би ер нь том болчихсон болохоороо хутгыг нь ноцолдож байгаад л авдаг..." /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Мердөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: "...Он сар өдрийг нь сайн санахгүй байна. Согтуу ирээд гарыг нь мушгиад үсдээд чирдэг байсан. Намайг жоохон зургаа долдугаар ангид байхаас л эхлэн зодож эхэлсэн. Аав архи уусан үедээ байнга л гэрт хэрүүл зодоон гардаг. Би хөдөө байж байгаад ирсэн чинь за аав чинь намайг зодоод миний хамрыг хугалчихсан эмнэлэгт үзүүлсэн намайг зодоод миний хамрыг хугалчихсан эмнэлэгт үзүүлсэн намайг хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн тэгээд би мэдсэн. Би хөдөө айлын малын ажилд туслаад байдаг болохоор гэрт болсон зүйлийг сайн мэддэггүй юм. 2020 оны 12 дугаар сард ээжийг бас галын дэгээгээр зодсон гэж хэлж байсан...Зун ээжийг зодсоныхоо дараа цагдаад баривчлагдсан байсан..." /хх-ийн 27-28 хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Д.Н зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: 2021 оны 01-р сарын 30-ны 17 цаг болж байхад аав ээж хоёр гаднаас орж ирээд ээж би хуралд сууж болдоггүй юм уу гээд уурлаад аав хэрэлдэж байгаад яг юу гэж хэлснийг нь мартчихсан байна ээж гараад явахад аав ардаас нь гараад ээжийг куртканых нь малгайнаас чирээд оруулж ирээд цүнхийг нь булааж аваад цүнхнээс мөнгө аваад хоорондоо хэрэлдэж байгаад ээжийг нүүрэнд нь нэг удаа цохиж ээж цагдаа дуудсан цагдаа нар ирээд аавыг аваад явсан...Манай аав байнга архи уудаг тэгээд бид нарыг гэрээс хөөдөг эмээгийнх рүү яв гөлөгнүүдээ гээд загнадаг зоддоггүй. Харин ээжийг бол зоддог хөөдөг, чирдэг, цохидог, нохой гөлөг минь ална шүү зайлаарай гээд дандаа хөөдөг "Яг яаж зоддог юу гэж муухайгаар хэлдгийг нь мартчихсан байна. Тэгээд ч өмнө цагдаад мэдүүлэг өгсөн байсан яахаараа чи тэгж хэлдэг юм гээд загнаад байсан ээж бид хоёрыг...согтуу орж ирээд загнах байх ээжийг зодох байх гээд байнга айдаг...ээжийг байнга л муухай үгээр хэлж зоддог ээжийн хамрыг хугалсан байсан бид нарыг эмээгийнх рүүгээ яв гээд л байхгүй үед бүүр аймар зоддог... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: "...Манай аав архи уусан гэх

үедээ намайг зодож байгаагүй... Манай аав архи уусан үедээ дүү нараа хар гэрээ орноо цэвэрлэсэнгүй гээд загнаад эмээгийнхээ гэр лүү яв гээд уурлаад гэрээс хөөгөөд байдаг. Архи уусан үедээ зүгээр байж байгаад л уурлаад байдаг. Яагаад уурлаад загнаад ууртай болчихдог талаар нь мэдэхгүй байна.Ээжийг л зодож байсан...Манай аав согтуу орж ирээд ээжийг үсдээд гадаа гэрт ч хамаагүй чирээд зоддог. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр аавын дүүгийнх нь төрсөн өдөр болсон үе болохоор сайн санаж байна. Бид нар аавын хамаатны нэг айлын хүүхдийнх нь төрсөн өдөрт явсан. Бид нар тэр айлдаа үлдээд аав ээж хоёр гэртээ түрүүлж ирсэн бид нар араас нь ирсэн чинь ээжийг зодсон ээжийн хамрынх нь хэсэгт шарх болчихсон байсан. Би ээжээс асуусан чинь аав чинь зодсон гэж хэлсэн. Дараа нь ээж эмнэлэгт үзүүлсэн чинь хамар нь хугарсан байна гэж хэлсэн. Дараа нь буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өглөө аав согтуу галын дэгээгээр хөл рүү нь зодсон гээд ээжийнхээ зүүн хөлийн өвдөг хэсэгт зааж үзүүлэв. Манай аав хааяа л эрүүл байдаг. Байнга согтуу байдаг. Агааг зодож байсныг хараагүй агааг гэрээс хөөгөөд байдаг чи гээд...Манай аав Д архи уусан үедээ аяга таваг ээжийн хувцас хунарыг гаргаад шидээд ээжийг ална гээд хутга барьж аваад айлгаад байдаг юунаас болоод уурлаад байдгийг мэдэхгүй байна... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

            Насанд хүрээгүй хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Манай аав архи уусан үедээ намайг зоддоггүй. Аав архи уусан байхдаа ууртай болчихдог. Эмээгийнхээ гэр лүү яв гээд гэрээс хөөгөөд байдаг бас загнаад ууртай байдаг. Ээжийг л зоддог... Манай аав ээжийг ээжийг галын төмрөөр зодсон гээд баруун гараараа зүүн хөлийн өвдөгний доод талд гараараа зааж үзүүлэв ээжийг бас манай аав хутга аваад ална гээд айлгаад байдаг тэр үед ах эгч бид нар уйлдаг. Ээжийг ална шүү гээд загнадаг гээд миний чихэнд ирж шивнэж хэлэв/.Манай аав байнга архи уудаг... /хх-ийн 49 хуудас/,

Гэрч Ж.Дарьмаагийн ...Манай бэр Ц л Д архи согтууруулах

ундааны зүйл хэрэглэхээрээ намайг зодож хүүхдүүд айлгаж сүрдүүлж дарамтлаад байдаг гэж хэлдэг...2021.01.20-р нэлээн орой би цаг сайн мэдэхгүй байна 03 цаг өнгөрч байсан байхаа Д хөөгөөд хувцас хунар гаргаж шидээд байна гээд ноосон цамцтай нүцгэн орж ирээд хоночхоод Д ирж аваад хоёулаа гараад явсан...2020 оны зун Ц хамрыг хугалсан гээд эмнэлгээр яваад байсан. Бас 2020 оны 12 дугаар сард хөлийг нь төмрөөр цохисон гэж хэлсэн ба би өөрөө хараагүй, сонссон... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Болортуяагийн ...Ц манай нөхөр зодсон архи уугаад агсам тавьсан гээд хааяа нүд нүүр нь хөхөрчихсөн ирж байдаг байсан. 2020 оны 06 сард нүүр нь хавдчихсан ирсэн яасан юм бэ гэж асуухад манай нөгөөдөх зодсон гэж хэлж байсан. Ажил дээрээ байж байгаад ухаан алдаад унасан сураг байсан. Хамрын хагалгаанд орно гэж байсан. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай тасгийн менежер сувилагчийн төрсөн өдөр гээд хамт олноороо байж байтал Ц нөхөр Д гаднаас согтуу орж ирээд агсам тавиад байхаар нь би уурлаад хөөгөөд гаргачихсан. Тэр орой би Ц гэрт нь хүргэж өгөөгүй манайд хоноод яв цаадах чинь чамайг очвол зодно гээд гэртээ хонуулсан. Маргааш өглөө 06 цагийн үед ирээд Д Ц аваад явсан. Тэр өдөр 09 цагаас Ц ажилтай байсан. Би ажлаа авах гээд ажил дээр ирэхэд Ц хөлөө чирээд байсан. Хөл чинь яасан юм бэ гэхэд нохой уяж байгаад гадсан дээр унасан юмаа гэж хэлсэн.Хөлөө чирээд хэд хоног явсан. Би боолт хийлгээч гэж хэлсэн. Зүгээрээ гээд л яваад байсан.Дараа нь буюу саяхан 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ц надад нөгөөдөх чинь галын дэгээ төмрөөр цохиод дэгээ төмөр миний хөлд зоогдсон гэж ярьж байсан. Тэгж л Д галын дэгээгээр 2020 оны 12 дугаар сарын 17-ны өглөө манайхаас авч яваад гэртээ очоод зодсон гэдгийг мэдсэн... /хх-ийн 51 дүгээр хуудас/,

яллагдагч Ж.Д ...зөвшөөрч байна. Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай эхнэрийн дээр хүмүүс нийлж мөнгө хуримтлуулдаг хүмүүстэй уулзаад хуралд нь суугаад ирсэн бид нар бүгд гэртээ ирсэн. Би эхнэртээ чи яасан удаан явдаг юм бэ гадна ажлын чинь цаг болчихсон байна гэж хэлсэн тэр орой манай эхнэр орой жижүүртэй байсан юмаа эхнэр бид хоёр хэрэлдсэн гэтэл эхнэр хувцсаа аваад гарахаар нь би мөнгөө авъя гээд цүнхийг нь булааж аваад цүнхнээс нь 25 мянган төгрөг авсан. Манай эхнэр уурлаад цагдаад өгнө гэхэд нь би чи цагдаагаа дууд дууд гэхэд манай эхнэр цагдаа дуудсан би тэр өдөр халамцуу байсан. ...2020 оны 06 дугаар сард Төв аймгийн Баянхошуу 3-р багт гудамжинд хүмүүстэй тааралдаад архи уучхаад гэртээ ирээд эхнэр хүүхдийн хамт ээжийнд очсон тэнд очоод эгч эх нартайгаа архи ууж байтал эхнэр намайг орхиод явчихаар нь гэртээ ирээд чи намайг орхиод явлаа гээд эхнэрт уурлаад бид эд хоол идээд хоёр хэрэлдээд сууж байгаад уур хүрээд хамар луу нь гараараа нэг удаа цохисон. Эхнэрийн баруун талын нүдний доод зовхи хацар хэсэгт хөхөрсөн байсан. Манай эхнэр 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамт ажилладаг Бурмаагийн төрсөн өдрийг тэмдэглээд айлд хоноод ирсэн. Би эхнэрээ айлаас очиж аваад гэртээ ирээд чи гадуур хонолоо гээд уурлаад би гал түлээд сууж байгаад галын дэгээгээр эхнэр орон дээрээ сууж байтал нь зуун хөлийн шилбэ хэсэг рүү галын дэгээгээр нэг удаа цохисон. Манай эхнэрийн хөл тухайн үед онгойгоод нух гарчихсан байсан. Би Дараа нь эхнэрийн халд эм турхэж өгөөд манай эхнэр хэсэг доголж явж байгаад эдгэсэн...Би манай эхнэр ковидын шинжилгээ өгөөд шөнө ирэхээр нь уур хүрээд хэрэлдэж байгаад хөөгөөд гаргачихсан манай эхнэр манай ээжийн гэрт очиж хоносон байна лээ...Би гэм буруугаа ухамсарлаж байна. Миний буруу тухайн үед эхнэрээ хардсанаас ийм асуудал гаргасан миний буруу... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 116 дугаартай ...Н.Э биед зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/, шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 122 дугаартай ...Л.Н биед баруун чихний дэлбээнд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /13 дугаар хуудас/, шүүгдэгч И.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-47, 49-52 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Д нь өөрийн эхнэр Б.Ц гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодож, харгис хэрцгий догшин авирласан үйл баримт,

мөн түүний биед хамар ясны хугарал, зүүн өвдөгт сорви гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, 1.2-т заасан “харгис хэрцгий харьцсан, догшин авирласан...” гэсэн хүндрүүлэх хэд хэдэн шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Тухайлбал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах... ...хүний бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

 

5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас... ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульд заасан.

 

Шүүгдэгч Ж.Д, Б.Ц нар нь дээрхи хуульд зааснаар хамтран амьдрагч бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субьект тул шүүгдэгч Ж.Д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу хамтран амьдрагч Б.Ц байнга зодсон,

 

байнга зодсоны улмаас хамтран амьдрагч Б.Ц биед “хамар ясны хугарал, зүүн өвдөгт сорви гэмтэл бүхий” хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Ж.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн тэрээр хүнийг зэвсэг болон тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмөр болон гараараа зодож, цохих, чирж, зулгаах, боосон, ёс бус үг хэллэгээр дайрч давшлах зэргээр хохирол, хор уршиг учруулсан өөрийн энэхүү үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн төмөр болон гараараа зодож, цохисон, чирж, зулгаасан, боосон ёс бус үг хэллэгээр дайрч давшилсан санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.  

 

Иймд шүүгдэгч Ж.Д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Д гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Ц биед хамар ясны хугарал, зүүн өвдөгт сорви гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.

 

Шүүгдэгч Ж.Д хохирогч Б.Ц нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, шүүхийн шатанд түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Д энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:  

Шүүх шүүгдэгч Ж.Д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсэн учир хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан шүүгдэгч Ж.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэн оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг долоон зуун хорин цагаар тогтоох нь тохирно гэж,

 

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг нь харгалзан хорих ялыг Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэн оногдуулж, оногдуулсан хорих ялыг тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын дээд хэмжээ буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоох нь тохирно гэж тус тус дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Ж.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн тооцож 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Ж.Д шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

            Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2134000000040 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Д нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

            Түүний шүүхийн шатанд цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг, мөн шүүгдэгч Ж.Д нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ЗШ/281 дугаартай зөрчлийн шийтгэврээр 10 хоног баривчлагдсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг

    хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

         36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн

                  1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ж.Д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг догшин авирлаж, байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.   

 

2. Шүүгдэгч Б овгийн Ж.Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж.Д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж.Д цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн 2134000000040 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Д нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

Шүүгдэгч Ж.Д нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ЗШ/281 дугаартай зөрчлийн шийтгэврээр 10 хоног баривчлагдсан болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ж.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ж.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ГАНДАНСҮРЭН