Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2021             05                27                                                  2021/ШЦТ/130                                       

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч М.Гансувд,

хохирогч О.Болормаа /онлайнаар/,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн М.М холбогдох эрүүгийн 2034000000543 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Х овгийн М.М,

 

                              Холбогдсон хэргийн талаар

                               /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.М нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 30 минутын үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Венус” бааранд тус баарны ажилтан О.Б зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч М.М:

...Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000000543 дугаартай хэрэгт хохирогч О.Б /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Т.Учрал /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Д.Орхонтуул /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Э.Нарангэрэл /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Г.Янжинлхам /хх-ийн 24 дүгээр хуудас/, яллагдагч М.М /хх-ийн 26-27, 59 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 495 дугаартай дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/ болон болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, шүүгдэгч М.М хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-45 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

  

Үйл баримтын талаар: 

Шүүгдэгч М.М нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 30 минутын үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Венус” бааранд тус баарны ажилтан О.Б зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

Хохирогч О.Б ... 2020 оны 08 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед манай Венус бааранд Алтанзул гэдэг эгч 2 найзын хамт орж ирээд Эдэн нэртэй архи 0.7 литрийг аваад ууж дуусгаад тооцоогоо хийхдээ өөрийгөө хянах чадваргүй болчихсон байсан. Тэгээд тооцоогоо маргааш өглөө ирж хийнэ гээд баарнаас гараад явсан. Тэгээд байж байгаад 21 цагийн үед Алтанзул нь нөгөө хоёр найзынхаа хамт орж ирсэн. Тэгээд аятайхан хөгжим тавьчих бүжиглэж байгаад гарлаа гээд бааранд орж суусан юм. Тэгээд бүжиглэж байхад Алтанзулын дүү гээд нэг хүүхэн гаднаас орж ирээд нэгдүгээр ширээн дээр сууж байсан Алтанзул гэдэг манай эгч утсаа алга болгочихсон байна гэж хэлээд тэнд сууж байсан хүмүүсийг босгож утсыг нь хайгаад байсан. Тэгэхээр нь Бүжинлхам эгч утас байгаагүй Алтанзул утсаа бариад өөр ширээн дээр сууж байсан гэж хэлтэл Алтанзул нь өөрөө ирээд утас алга болсон байна камерыг чинь шүүлгүүлмээр байна гэхэд би ямар утас юм бэ гэтэл А-10 маркийн утас байгаа гэж хэлсэн. Би А-10 юм уу гэтэл Алтанзул хүн утсаа алга болгочхоод байхад чи инээгээд гэж уурлаад агсам тавиад эхэлсэн. Тэгээд Алтанзул өөрөө дураараа очоод манай камерыг шүүх гэж оролдсон. Тэгэхэд нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгье тэгээд камераа шалгуулъя дураараа камер шүүдэггүй юм гэж хэлсэн чинь Алтанзул түүний дүү нар текен дээр ирж агсраад байсан. Тэгээд цагдаагаа дууд гээд байж байсан чинь нойлоос Алтанзултай цуг явсан найз нь Алтанзулын гар утсыг аваад гараад ирсэн. Бүжинлхам "эгчээ утсаа олсон одоо уучлал гуйгаад тооцоогоо хийгээд баарнаас гарчих” гэсэн чинь Алтанзул нь намайг элдэв үгээр хэлж доромжлоод агсам тавиад байсан. Тэгэхээр нь Бүжинлхам та яагаад агсраад текен дээр ирээд цохиж авсан. Тэгэхээр нь би болиоч гэтэл Алтанзул түүний дүү нар текен дотор орж ирээд миний нүүр орчимд Алтанзулын дүү нь цохиж авсан. Тэгээд Бүжинлхам нь захирал Орхонтуул руу утсаар залгаад хэлж байсан. Алтанзулын дүү нь текээр тойрч ирээд намайг доромжлоод байсан. Би та ингэж болохгүй ажлаа хийж байхад намайг зодлоо гэтэл Алтанзул нь хохь чинь Цагдаагийн дарга нь миний найз та хоёр үхэл ханхлуулаад маргааш уйлна энэ баарыг чинь хаалгуулна гэж байсан. Алтанзулын дүү нь текен дээр байсан савтай гар ариутгагчийг авч над руу шидсэн. Алтанзулын дуу нь би эрүүл байна та нарыг бүгдийг чинь ална цагдаад хэлээд та нар ямар ч ажил олохгүй шүү нинжа нарын дэвсгэр янханууд минь гэх зэргээр доромжлоод байсан мөн хятадаар харааж бааранд шүлсээ хаяад байсан... Алтанзул болон түүнтэй цуг явсан хүмүүсийг танихгүй. Алтанзул нь урд өмнө нь нэг удаа орж ирээд агсам тавьж байсан...Алтанзул нь гаднаас анх орж ирэхдээ архи уучихсан байдалтай ирсэн. Алтанзулын дүү нь гаднаас орж ирээд Алтанзулыг аваад гарсан юм. Тэгээд 21 цаг өнгөрч байхад Алтанзулын дүү нь гаднаас орж ирээд Алтанзулын утас алга болчихсон байна олоод өг гэж уурлаад загнаад байсан. Бүжинлхам бид хоёр баар хааж байна хүмүүсийг гаргаад олоод өгье гэсэн чинь загнаад байсан. Алтанзулын дүү гээд байгаа хүүхэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл авсан. Алтанзулын дүү нь миний нүүр орчимд нэг удаа цохиж авсан. Зүүн талын хацар хавдаж, завьж дотор талдаа язарч цус хурсан байгаа. Толгой өвдөөд болсон. Алтанзулын дүү нь Бүжинлхамын хавирга орчимд цохиж байсан. Текэн дээр байсан гар ариутгагч байсан савыг Бүжинлхам руу авч шидсэн. Бүжинлхам бид хоёрыг Алтанзул, түүний дүү нар нь нинжа нарын дэвсгэрүүд биз дээ, янханууд, гичий, нохой, лалар, жоохон юм байж биеэ үнэлэгч нар гэх зэргээр харааж доромжилж байснаа хятадаар баахан харааж байснаа шүлсээ бааранд хаяад байсан. Тэгээд цагдаа нар ирэхэд цагдаа нарын үгэнд орохгүй байснаа баарнаас гараад явсан. Алтанзул нь би цагдаагийн дарга нартай найз маргааш танай баарыг хаалгана, та нар надад зодуулах хувьтай төрсөн. Та нар намайг яаж ч чадахгүй гэж хэлж байснаа хэд хэдэн удаа салаавч өгөөд байсан. Баарны ямар нэгэн эд зүйл эвдсэн юм байхгүй. Баарны текен дээр байсан савтай ариутгагчийг Бүжинлхам руу авч шидсэнээс болж сав нь хагарч эвдэрсэн байсан. Баарнаас авсан зүйлийнхээ төлбөрийг төлөөгүй байгаа юм. Нийт 53.000 төгрөгийн зүйл авч ууж хэрэглээд төлбөр мөнгөө төлөөгүй байгаа юм. Шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулна. Миний зүүн талын хацар хавдаж хөхөрсөн байгаа. Дотор талд завьж язарч цус гарсан. Толгой өвдөж байгаа... Зүгээр ажлаа хийж явахад ирээд агсам тавьж намайг элдэв үгээр доромжилж зодсон явдалд Алтанзул болон түүний дуу гэдэг өндөр туранхай шар хүүхэнд гомдолтой байна... /хх-ий 18-19 дүгээр хуудас/,

Түүний хохирогчоор ...2020 оны 08 дугаар сарын 23-ны орой Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байдаг өөрийнхөө Венус бааранд 22 цагийн орчим ажиллаж байхад манайд хүмүүсийг сууж байсан газраас нь босгоод хэрүүл хийгээд байсан гэтэл гар утсыг нь түүнтэй хамт явсан найз хүүхэн нь аваад ариун цэврийн өрөөнд орчихсон байсан. Гэтэл Алтанзул гэх хүүхнийг авах гэж ирсэн өндөр шар туранхай хүүхэн /түүний төрсөн дүү М гэх/ хүүхэн бааранд орж ирээд эгчийгээ өмөөрч намайг хэл амаар доромжилж элдэв үгээр хэлж байгаад текэн дээр байсан амны цаас, гар ариутгагч зэргийг авч хамт ажиллаж байсан зөөгч Бүжинлхам руу шидсэн. Тэгээд дараа нь миний зүүн талын хацар луу гараараа нэг удаа цохисон тэгтэл миний жавж шүдэндээ цохигдоод сэтэрч цус гарсан. Тэгээд орой нь хавдчихсан. Өөр гэмтэл учраагүй. Тэгээд цагдаа нар дуудлагаар ирээд Алтанзул, М нарыг аваад гарсан. Манай бааранд 53.000 төгрөгийн тооцоо хийгээгүй гарсан байсан. Сүүлд авчирч өгсөн. Гомдол бол байхгүй. Миний зүгээс 1 000 000 сая орчим төгрөгийн зардал гарсан. Одоо надад ямар нэг баримт байхгүй. Хувь хүнээр толгой бариулаад 100,000 төгрөг, шүүх эмнэлэгт 8000 төгрөг гарсан. Ам зайлах уусмал гэх мэт зүйл хэрэглэсэн. Би бол 1 000 000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг надад өгчихвөл ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Д.Бүжинлхамын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогчоор ...2020 оны 08 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед манай Венус бааранд Алтанзул гэдэг эгч 2 найзын хамт орж ирээд Эдэн нэртэй архи 0.7 литрийг аваад ууж дуусгаад тооцоогоо хийхдээ өөрийгөө хянах чадваргүй болчихсон байсан. Тэгээд тооцоогоо маргааш өглөө ирж хийнэ гээд баарнаас гараад явсан. Тэгээд байж байгаад 21 цагийн үед Алтанзул нь нөгөө хоёр найзынхаа хамт орж ирсэн. Тэгээд аятайхан хөгжим тавьчих бүжиглэж байгаад гарлаа гээд бааранд орж суусан юм. Тэгээд бүжиглэж байхад Алтанзулын дүү гээд нэг хүүхэн гаднаас орж ирээд нэгдүгээр ширээн дээр сууж байсан Алтанзул гэдэг манай эгч утсаа алга болгочихсон байна гэхэд Болормаа ямар утас юм бэ гэтэл А-10 маркийн утас байгаа гэж хэлсэн. Болормаа А-10 юм уу гэтэл Алтанзул хүн утсаа алга болгочхоод байхад чи инээгээл гэж уурлаад агсам тавиад эхэлсэн. Тэгээд Алтанзул өөрөө дураараа очоод манай камерыг шүүх гэж оролдсон. Тэгээд Цагдаагийн байгууллагаас хүн ирж шүүж өгдөг юм дураараа камер шүүдэггүй юм гэж Болормаа хэлсэн чинь Алтанзул түүний дүү нар текен дээр ирж агсраад байсан. Тэгээд Цагдаагаа дууд гээд байж байсан чинь нойлоос Алтанзултай цуг явсан найз нь Алтанзулын гар утсыг аваад гараад ирсэн. Би "эгчээ утсаа олсон одоо уучлал гуйгаад тооцоогоо хийгээд баарнаас гарчих" гэсэн чинь Алтанзул нь Болормааг элдэв үгээр хэлж доромжлоод агсам тавиад байсан. Тэгэхээр нь би та яагаад агсраад байгаа юм бидэнд ямар ч буруу байхгүй гэж хэлтэл Алтанзулын дүү намайг текен дээр ирээд цохиж авсан. Болормаа араас болиоч гэтэл Алтанзул түүний дүү нар текен дотор орж ирээд Болормаагийн нүүр орчимд Алтанзулын дүү нь цохиж авсан. Тэгэхээр нь захирал Орхонтуул руу утсаар залгаад Болормаа бид хоёрыг согтуу хүмүүс зодоод байна гэж хэлсэн. Алтанзулын дүү нь текээр тойрч ирээд намайг доромжлоод байсан. Би та ингэж болохгүй ажлаа хийж байхад намайг зодлоо гэтэл Алтанзул нь хохь чинь Цагдаагийн дарга нь миний найз та хоёр үхэл ханхлуулаад маргааш уйлна энэ баарыг чинь хаалгуулна гэж байсан. Алтанзулын дүү нь текен дээр байсан савтай гар ариутгагчийг авч над руу шидсэн. Алтанзулын дүү нь би эрүүл байна та нарыг бүгдийг чинь ална Цагдаад хэлээд та нар ямар ч амжилт олохгүй шүү нинжа нарын дэвсгэр янханууд минь гэх зэргээр доромжлоод байсан мөн хятадаар харааж бааранд шүлсээ хаясан....Алтанзул болон түүнтэй цуг явсан хүмүүсийг танихгүй. Алтанзул нь урд өмнө нь нэг удаа орж ирээд агсам тавьж байсан...Алтанзул нь гаднаас анх орж ирэхдээ архи уучихсан байдалтай ирсэн. Алтанзулын дүү нь гаднаас орж ирээд Алтанзулыг аваад гарсан юм. Тэгээд 21 цаг өнгөрч байхад Алтанзулын дүү нь гаднаас орж ирээд Алтанзулын утас алга болчихсон байна олоод өг гэж уурлаад загнаад байсан. Болормаа бид хоёр баар хааж байна хүмүүсийг гаргаад олоод өгье гэсэн чинь загнаад байсан. Алтанзулын дүү гээд байгаа хүүхэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...Алтанзулын дүү нь намайг текен дээр зогсож байхад ирээд баруун талын гараараа хавирга орчимд нэг удаа хүчтэй цохисон. Болормааг нуур орчимд нь нэг удаа цохиж зодсон Алтанзулын дүү нь текен дээр байсан гар ариутгагч 3 ширхэг байсныг авч над руу шидсэн. Мөн баарны менюг авч шидсэн... Болормаа бид хоёрыг Алтанзул, түүний дүү нар нь нинжа нарын дэвсгэрүүд биз дээ, янханууд, гичий, нохой, лалар, жоохон юм байж биеэ үнэлэгч нар гэх зэргээр харааж доромжилж байснаа хятадаар баахан харааж байснаа шүлсээ бааранд хаяад байсан. Тэгээд цагдаа нар ирэхэд Цагдаа нарын үгэнд орохгүй байснаа баарнаас гараад явсан. Баарны ямар нэгэн эд зүйл эвдсэн юм байхгүй. Баарны текен дээр байсан савтай ариутгагчийг над руу авч шидсэн. Шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулна. Миний зүүн талын хавирга хөндүүр хавдсан байгаа. Хойд нуруу хэсэг хөндүүр байгаа юм. Зүгээр ажлаа хийж явахад ирээд агсам тавьж намайг элдэв үгээр доромжилж зодсон явдалд Алтанзул болон түүний дүү гэдэг өндөр туранхай шар хүүхэнд гомдолтой байна... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Б.Бат-Эрдэний зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогчоор өгсөн ...2020 оны 08 дугаар сарын 23-ны орой 18 цагаас Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүл, жижүүрийн томилгооны дагуу эргүүлийн цагдаа дэд ахлагч Б.Баярмагнайгийн хамтаар Хайлааст багийн нутаг дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах хугацаанд Цагдаагийн хэлтсээс "Венус" бааранд согтуу хүн агсам тавьж танхайраад байна гэсэн дуудлага мэдээлэл хүлээн авч Венус бааранд очиход Алтанзул гэдэг өндөр бүдүүн хүүхэн бааранд архи согтууруулах ундааны зүйлийг ууж хэрэглэсэн байдалтай хүмүүстэй маргалдаад байж байсан. Тэгээд баарнаас гараад баарны гадаа явахгүй хэрүүл маргаан үүсгээд байхаар нь чи гэж хэлтэл явахгүй өөдөөс гараараа чичээд агсраад байсан. Тэгэхэд хажууд нь Алтанзулын дүү нь гэсэн М гэдэг архи согтууруулах ундааны зүйлийг ууж хэрэглээгүй хүүхэн байхаар нь чи дүү нь юм бол эгчийг аваад яв гэтэл аваад явахгүй байсан. Алтанзул гэдэг хүүхэн нь цуг явсан Баярмагнай гэдэг эргүүлийн цагдаатай маргалдаж хэрэлдээд байсан. Алтанзул нь биднийг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод байсан. Тэгж байгаад Алтанзулыг М нь аваад явсан юм... Намайг Алтанзул нь үг хэл амаар доромжилж байсан. Пизда ална шуу, муу хувцасны голууд та нарыг хувцсыг би өмсөх байсан юм гэх зэргээр хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод байсан. Бааранд болсон маргааныг тарааж та нар архи согтууруулах ундааны зүйлийг ууж хэрэглэсэн байна харьж амар энд бусдын амар тайван байдлыг алдагдуулж хэрүүл маргаан үүсгэж болохгүй гэсэн шаардлага тавьж тараах гэсэн боловч шаардлагыг эсэргүүцэж Алтанзул нь хувцаснаас зуурч Баярмагнай гэх цагдааг чичиж харааж зүхэж түлхээд байсан...Алтанзул нь архи согтууруулах ундааны зүйлийг ууж хэрэглэсэн байсан харин түүний дүү М нь эрүүл байсан... /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Т.Учралын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 23-ны орой найзынхаа бааранд дуу тавиад сууж байсан чинь гаднаас хоёр эгч утсаа нэхэж орж ирээд агсам тавиад байсан. Янз бүрээр хэлж доромжлоод утсаа нэхээд байсан. Тэгж байснаа утсаа нэхээд байсан эгч аав ээжийгээ дууд утсаа авмаар байна гэж хэлж янз бүрээр доромжлоод байсан. Манай найз надад утас чинь байхгүй би утсыг чинь аваагүй гэж хэлтэл цуг явсан эгч нь чи ямар сонин хүн бэ гэж манай найзыг текний ард орж ирээд цохисон. Тэгэхээр нь босож салгасан. Дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгсэн чинь танай баарыг маргаашнаас эхлээд ажиллуулахгүй болгоно гэж утсаар хүнтэй яриад байсан удалгүй цагдаагийн алба хаагчид орж ирсэн. Манай найз Болормаа байсан юм... Бүдүүн өндөр Алтанзул гэдэг хүүхэн гаднаас орж ирээд утас нэхээд тек нүдээд байсан. Тэгээд байж байсан чинь цаанаас туранхай өндөр хүүхэн орж ирээд утас нэхээд доромжлоод байсан. Өөр маргалдах ямар нэгэн шалтгаан байхгүй байсан...Хэн хэн нь юу гэж хэлж доромжилсон талаар сайн сонсоогүй. Тухайн үед хөгжим тавьсан байсан. Өндөр тарган хүүхэн нь та нар нинжа нарын дэвсгэр хийж энд байдаг юм уу? гэсэн утгатай зүйл яриад байсан. Өндөр туранхай хүүхэн нь гаднаас орж ирээд уурлаад байсан. Миний харснаар бол туранхай өндөр хүүхэн нь Болормаа, Бүжинлхам нарыг цохиж авч байгаа харагдсан юм. Нэг гартаа машины оосортой түлхүүр барьсан нөгөө гараараа цохиж байгаа харагдсан. Болормааг зүүн шанаа орчимд нь туранхай хүүхэн нь нь цохиж байгаа харагдсан. Бүжинлхамрыг өндөр туранхай хүүхэн нь хавирга орчимд нь цохиж байсан. Болормаа, Бүжинлхам нар өөдөөс нь ямар нэгэн хэрүүл хийгээгүй тавих ёстой шаардлага тавьж байсан. Болормаа эгчээ манай бааранд утсаа хаяагүй гэж хэлсэн чинь өндөр тарган хүүхэн нь баарны камер шүүнэ гэхээр нь болохгүй Цагдаагийн байгууллагаас хүн ирж шүүдэг юм гэж хэлж байсан Баарны гадаа байгаагүй тул юу болсон талаар мэдэхгүй байна... /хх ийн 21 дүгээр хуудас/,

гэрч Д.Орхонтуулын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн ..2020 оны 08 дугаар сарын 23-ны орой 22 цаг 30 минутын үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Венус баарны зөөгч над руу залгаад хүн агсам тавиад Болормаа бид хоёрыг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь бааранд ороход Алтанзул хоёр найзтайгаа дүү гээд нэг хүүхний хамтаар дөрвүүлээ бааранд ажлаа хийж байсан Болормаа, Бүжинлхам нар луу юм шидэж хэл амаар доромжилж хашгичсан байдалтай байсан. Алтанзул болон тэнд байсан хүмүүсийг зүс таньдаг Алтанзул нь манай бааранд орж ирээд агсам тавьж байсан. Нэг Энхболдын эхнэр байсан. Нэрийг нь сайн мэдэхгүй нь байна.Алтанзул болон тэнд байсан хүмүүс нэлээн их согтуу байсан. Алтанзулын дүү гэх хүүхэн архи согтууруулах ундааны ил хэрэглээгүй байсан. Алтанзул Алтанзулын дүү гэх шар хүүхэн дайраад Болормаа, Бүжинлхам нарыг цохиж зодсон мөн баарны текен дээр байсан юм шидсэн. Алтанзул нь Болормаа Бүжинлхам нарыг нинжа нарын дэвсгэр болсон янханууд маргааш танай баарыг Цагдаагийн даргатай яриад хаалгана, та нар надад зодуулах хувьтай төрсөн хохь чинь надаас та нар уйлаад гуйна гэх зэрэг үгээр доромжилж байсан. Зарим үгийг нь санахгүй байна. Хэлэх хэлэхгүй муухай үгээр доромжлоод байсан. Цохиж зодсон талаар би хараагүй Болормаа, Бүжинлхам нар зодуулчихлаа гэж намайг утсаар дуудсан. 10 орчим хүмүүс бааранд үйлчлүүлж байсан. Цагдаад дуудлага өгсөн чинь гараад явцгаачихсан байсан... /хх-ийн 22 дугаар хуудас/,

гэрч Э.Нарангэрэлийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн ...2020 оны 08 дугаар сарын 23-ны орой 21 цаг өнгөрч байхад Алтанзул, Цээгий нарын хамтаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Венус" бааранд орсон юм. Баарнаас Эдэн нэртэй архи нэг шилийг аваад сууж байгаад авсан юмаа дуусгаад тооцоо хийх гэтэл Алтанзулын гар утас пуклэгдсэн байхаар нь текен дээр очоод гар утас пуклэгдсэн байна маргааш ирээд төлж болох уу гэтэл нөгөө текен дээр сууж байсан охин болохгүй одоо мөнгөө төлчих гэсэн тэгэхээр нь маргааш оруулж ирээд төлнө гэтэл болохгүй гээд байхаар нь эзнээ дуудчих гэхэд эзэн хамаагүй гэж байсан. Тэгээд жоохон маргалдаад байж байтал Алтанзул текен дээр сууж байсан Сүхээгийн охинтой ам муруйж байсан чинь Сүхээ гаднаас орж ирэхээр нь учир байдлаа хэлтэл Сүхээ за биччих гэж байсан. Тэгээд бичүүлээд байж байсан чинь гаднаас Алтанзулын дүү нь орж ирээд гарч явахаар болоод байж байтал текен дээр сууж байсан охин Алтанзул, Алтанзулын дүү нар маргалдаад байсан. Би тэр үед манай хүүхдүүдийн ангийн ээжүүд уулзахаар тохирсон байсан. Тэгээд гараад явсан. Манай нөхөр Алтанзулын нөхөр нар цуг ажилд явдаг байсан. Өөр ямар нэгэн холбоо байхгүй... Тухайн үед Алтанзул нэлээн их архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байдалтай байсан. Алтанзулын дүү М нь гэрээсээ ирсэн байсан эрүүл Алтанзулыг авах гэж ирсэн байсан, Цээгий бид хоёр жоохон согтолтын байдалтай байсан. Ухаанаа алдахаар байгаагүй.. Бааранд цаана хэдэн ээжүүдтэй уулзаад сууж байсан юм. Текэн дээр байсан зөөгч нь Алтанзул, М нар хоорондоо маргалдаад байсан хэн нь хэнийгээ юу гэж хэлж доромжилсон талаар мэдэхгүй байна. Баарнаас авч хэрэглэсэн юмныхаа төлбөр тооцоогоо хийх гэж байгаад хэрүүл маргаан болсон. Алтанзулын гар утас алга болсон гээд М явснаа бааранд эргэж орж Алтанзулын утсыг хайсан. Тэгсэн чинь баарнаас гарч бидэнтэй цуг явж байсан Цээгий Алтанзулын гар утсыг аваад ярьж байсныг нь мэдээгүй юм. Гадаа байж байхад 2 цагдаа ирээд бид хэд яваад өгсөн. Бааранд ажиллаж байсан зөөгч бармен нар Алтанзул, М нартай маргалдаад байсан юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Гичий гэх зэргээр бие биенийгээ доромжлоод байсан. Тухайн үед хөгжим дуугараад дуу чимээ их байсан тул би сонсоогүй юм. М нь дараа нь янханууд гэх зэргээр хэлж байсан гэж яриад байсныг сонссон зодолдсон талаар сайн санахгүй байна. Намайг цаад ширээн дээр сууж байх үед зодоон болсон байж магадгүй. Намайг байхад төлбөр тооцооноос болж маргалдаад байсан маргалдаад пэжигнэлдээд байсан. Хэн хэнийг хааш нь цохиж зодсон талаар мэдэхгүй байна... /хх-ийн 23 дугаар хуудас/,

гэрч Г.Янжинлхамын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад ...2020 оны 08 дугаар сарын 23-ны орой найз Болормаагийн хамтаар Венус бааранд хань болоод сууж байсан чинь Алтанзулын дүү нь гээд нэг хүүхэн эгчийн утас алга болчихлоо гээд гар утсыг нь хайгаад байсан. Тэгэхэд Алтанзул нь миний гар утас хаана байна гээд биднээс асуугаад уурлаад байсан. Тэгэхэд Болормаа ямар маркийн гар утас юм бэ гэсэн чинь Алтанзул уурлаад чи яахаараа инээдэг юм бэ гээд байсан. Тэгээд Болормаа инээгээгүй утасны чинь маркийг асууж байхад гэсэн тэгтэл удалгүй Алтанзулын найз нь баарны нойлын өрөөнөөс утсыг нь бариад гараад ирсэн. Баарнаас утсаа аваад гарах гэж явснаа та нар шиг чацганууд надад томордоггүй юм гэж хэлээд эргээд ирсэн. Тэгээд баарны текэн дээр байсан савтай ариутгалын зүйлийг Алтанзул нь шидээд танхайраад байсан. Алтанзулын дүү М нь Болормааг нүүр орчимд нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд та нар шиг нинжа нарын дэвсгэр болох гэж энд хэвтэхгүй юм бол өөр яах гэж энд байдаг юм бэ гэж Алтанзул нь Болормаа, Бүжинлхам нарыг доромжлоод байсан. Тэгээд цагдаа нарыг орж ирэхээр нь доромжлоод байсан. Тэнд байсан хүмүүсийг танихгүй. Болормаа гэдэг охинтой найз юм. Зочид буудлын хажуугийн халуун усанд ажилладаг юм. Тэнд байсан бусад хүмүүсийг танихгүй.... Алтанзул нь нэлээн их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, утасныхаа кодыг ч гаргаж чадахгүй байсан. М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй би эрүүл байна гээд хашгичаад байсан М нь Алтанзулыг хоёр найзынхаа хамтаар архи уухад хамт байгаагүй сүүлд Алтанзулыг утсаа алга болгочихлоо гэхэд нь ирсэн... Тухайн үед Алтанзул нь утсаа алга болгочихлоо гээд утсыг нь түүний дүү М хайж байхад Болормаа ямар утас байсан юм бэ А50 гэж Алтанзулыг хэлэхэд Болормаа А50 юмуу гэсэн чинь чи юундаа инээгээд байгаа юм бэ шоолоод байгаа юм уу гээд Алтанзул эгч уурлаад байсан. Тэндээс болж маргаан эхэлсэн...Намайг байхад Алтанзул нь дахиж танай баарыг онгойлгохгүй гэж загнаж, хятадаар харааж бааранд шүлсээ хаяад байсан. М хэнтэй маргалдаж хэрэлдсэн талаар сайн мэдэхгүй. Орхонтуул эгч гаднаас орж ирээд чи яахаараа миний охиныг зоддог юм гэхэд Алтанзул чиний охин надад зодуулах хувьтай төрсөн гэх зэргээр доромжлоод байсан. М нь Болормаа руу чи ямар их зантай сэхүүн юм бэ гээд дайраад байсан. Чам шиг юм миний өөдөөс ингэж томрох болоогүй гээд дайраад байхаар нь би дундуур нь ороод хаагаад байж байтал Болормаагийн нүүрэн тус газар нь цохиод авсан Бүжинлхамыг хэн цохисон талаар мэдэхгүй байна Алтанзул эгч Бүжинлхам руу текэн дээр байсан гар ариутгагчийг шидэж байсан...Болормаа, Бүжинлхам нар харааж хэрэлдсэн зүйл байхгүй. Алтанзул болон түүнтэй явсан хүмүүс Болормаа Бүжинлхам нарыг нинжа нарын дэвсгэр болоод хэвтдэг биздээ гэхэд та нар өөрсдөө тэгж хэвтдэг юм байгаа биз гэж хэлж байсан өөрөөр тэднийг хараагаагүй өөрсдөө агсам тавиад байсан...Тэд Алтанзул болон түүний дүү гээд байсан М нар Болормаа, Бүжинлхам нарыг харааж доромжлоод байсан. Баарны гадаа юу болсон талаар мэдэхгүй байна бааранд байхад цагдаа ирээд Алтанзул түүний хоёр найз, М нарыг аваад гарсан. Би баарнаас гараагүй юм... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

яллагдагч М.М зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад холбогдогчоор ...2020 оны 08 дугаар сарын 23-ны орой 23 цаг өнгөрч байхад манай эгч Алтанзул бааранд сууж байна ирээд аваадах гэсний дагуу Заамар сумын Хайлааст багийн төвд нэг бааранд очоод авахад манай эгч Алтанзул баарнаас гарч ирээд утсаа үлдээсэн байна гэхээр нь би утсыг нь авах гэж бааранд орсон юм. Тэгээд бааранд сууж байсан хүмүүсийг босгоод гар утсыг нь шалгаад байж байсан чинь нэг охин танай эгч энд сууж байснаа өөр газар шилжиж суусан гэхэд текен дээр сууж байсан хоёр охин бааранд сууж байсан хүмүүсийг босголоо гэж уурлаад байсан. Тэгэхэд манай эгч Алтанзул гаднаас орж ирээд баарны камер шалгая гэтэл текэн дээр байсан нэг охин үгүй цагдаа ирж шалгадаг юм гэхэд Алтанзул эгч мэдэх юм чинь шалгая гэхэд үгүй гэж уурлаад байсан. Тэгээд ямар утас байсан юм гэхээр нь би утасны маркийг нь андуураад Хувай 51 гэж хэлтэл Алтанзул эгч засаад А51 гэж хэлтэл текэн дээр байсан охин ёжилж инээгээд байсан. Тэгээд манай эгч чамд инээдтэй байна уу гэхэд инээж болдоггүй юм уу гэж хэлээд маргаан үүсээд байж байхад Алтанзул эгчийн гар утсыг авсан найз нь гаднаас ороод ирсэн. Тэгэхээр нь очоод наад утаснаас чинь болж маргаан үүсээд байж байна гэж хэлээд гарах гэтэл энэ хаанахын янхан ирсэн юм гэхээр нь би юу гэнээ гэтэл энэ хаанахын янхан дагуулаад ирсэн юм гэхээр чи үгээ бодож хэлээрэй гэтэл чам шиг янхантай яаж ч харьцсан яадаг юм гэж хэлээд маргаан үүссэн. Тэгээд маргалдаж байгаад салсан. Тэгээд цагдаа дуудна гэхээр нь цагдаагаа дууд гэсэн. Удалгүй өндөр, намхан 2 цагдаа ирсэн тэгэхэд ээж нь гэж намхан авгай ирээд чи хэдэн янхан дагуулж ирээд бааранд асуудал үүсгэдэг юу юм бэ гэхээр нь Алтанзул эгч энэ чинь миний дүү гэж хэлээд маргалдсан. Тэгээд цагдаа ирээд байж байхад наад хүмүүсээ салгаач гэж хэлсэн чинь салгахгүй байсан...Миний төрсөн эгч Алтанзул байдаг бусад хүмүүсийг нь танихгүй. Ямар нэгэн хамаатан садангийн холбоо байхгүй...Алтанзул эгч миний хувьд дунд зэргийн согтолттой байсан. Бусад хүмүүстэй нь би ууж идсэн зүйл байхгүй тул хэр зэрэг согтсон талаар мэдэхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйлийг ууж хэрэглээгүй эгч Алтанзулыг авах гэж бааранд очсон юм. Цагдаагийн алба хаагч нар намайг архи ууж хэрэглэсэн талаар шалгасан. Би Хайлааст багт анх удаа ирж байгаа болохоор юу ч мэдэхгүй байна...Уянга гэдэг хүүхэн байдаг юм. Улаанбаатар хотод байдаг. Тухайн үед надтай цуг Хайлааст багт ирсэн байсан...Текэн дээр байсан үзэгний савыг авч намайг доромжлоод байсан хоёр охин руу шидсэн... Намайг текний ард байсан өндөр охин хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Баарны бармен нь салгах гээд байсан. Тэд эхэлж үг хэлээр доромжлоод байсан. Би уурласан байсан болохоор тэднийг доромжилсон байх уурлахаараа биеэ барьж чаддаггүй юм. Тэрнээс биш зодсон асуудал байхгүй. ... Цагдаагийн алба хаагч нь намайг эхлээд баарнаас гар гээд хүчтэй түлхсэн юм. Тэгэхээр нь намайг унагалаа гэхэд чиний биед хүрсэн хүн яадаг юм гэхээр нь чамайг ингэвэл яаж байна гээд гар орчим нь цохисон. Тэгэхэд чи төрийн хувцсанд битгий хүрээд бай гэхээр нь чи хувцсаа тайлчих адилхан энгийн иргэн болно шүү дээ гэж хэлэхэд 111-рүү хий гэхэд чи эрүүл хүнийг хийдэг болсон юм уу гэж гараараа чичсэн. Тэгэхэд Алтанзул эгч чи болиоч гэж хэлж байсан. Би бичлэг хийж байгаа хаячих битгий тэгж бай эмэгтэй хүнийг зодож байхад цагдаа ирдэггүй юм байж бааранд маргаан болоход яасан их хурдан ирдэг юм бэ гэж хэлсэн. Би цагдаагийн алба хаагчийг хэлж доромжилсон зүйл байхгүй. Би наад төрийн хувцсыг чинь өмсөөд чамд гар хүрсэн асуудал байхгүй...  21 нас хүрээгүй байж баар цэнгээний газар ажилласан. Болормаагийн биед ноцолдож салгах гэж байхад гэмтэл учирсан байж магадгүй. Хэн цохиж гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

түүний яллагдагчаар ...хүлээн зөвшөөрч байна... Өмгөөлөгч авахгүй. Өмнө өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйлгүй... /хх-ийн 59 дүгээр хуудас/,

М.Алтанзулын зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад холбогдогчоор ...2020 оны 08 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед Нарангэрэл, Цээгий нарын хамтаар Заамар сумын Хайлааст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Венус" бааранд орж 1 шил архи, 3 цэвэр устай авч уусан юм. Тэгээд баарнаас гараад тооцоогоо хийх гэж байгаад орой утасныхаа кодыг буруу 3 удаа хийгээд утсаа түгжүүлсэн. Тэгээд маргааш баарны тооцоог чинь хийчихье гэтэл бармен охин үгүй одоо хий гээд байхаар нь Сүхээ ахыг дуудчих гэхэд тэр чинь надад хамаагүй гэхээр нь би утасныхаа кодыг буруу хийгээд түгжүүлчихлээ гэж маргалдаж байхдаа дүү М руу залгаад намайг ирж аваадах гэж хэлсэн Тэгээд байж байтал Сүхээ ах орж ирээд наад тооцоогоо Зулаа дээр биччих гэж хэлсэн. Тэгээд баарнаас гарах гэж байхад бармен охины хэлж ярьж байгаа өнгө нь хүнийг доромжилсон байдалтай юм яриад байсан. Тэгээд баарнаас гараад машинд суугаад хөдлөх гэтэл миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь эргэж баар орж утсаа хайсан. Тэр хооронд бармен охин нэлээн их юм яриад байсан. Тэгж байтал Цээгий гэх найз маань би аваад гарсан гэж хэлээд миний утсыг аваад орж ирсэн юм. Тэгээд баарнаас гарах гэж байхад бармен охин хаанаасаа баахан янхан дагуулаад ирээв хэлэхэд манай дүү М уурлаад тэр хоёртой маргалдсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд тарсан. Нарангэрэл, Цээгий нартай найзууд байгаа юм. М нь миний төрсөн дүү байгаа юм. Баарны зөөгч нарыг нь танихгүй охидууд байсан... Тооцооны мөнгийг маргааш өгье утасны пин код түгжигдчихээд байна гэтэл баарны бармен нь заавал одоо өг гэснээс болж маргалдсан. Өөр маргалдах ямар нэгэн шалтгаан байхгүй байсан. Баарнаас гарах гэж байхад баарны бармен нь балай архичин хүүхэн гэхээр нь юу гэнээ гэтэл манай дүү салгаад баарнаас гарсан. Баарны бармен, зөөгч нарыг доромжилсон асуудал байхгүй хэлсэн үгнийх нь хариуг хэлсэн. Намайг янхан гэхээр нь би намайг янхан явахыг хэзээ харсан юм гэж хэлсэн... Мэдэхгүй байна хэзээ замандаа баарны барменыг цохих вэ дээ. Цээгий Нарангэрэл бид гурав нэг шил 0.75 литрийн Эдэн нэртэй архи хувааж уусан. Манай хоёр найз гайгүй байсан би нэлээн их согтолттой байсан. Өөрийнхөө юу хэлж ярьсан бүхнээ мэдэж байна. Бид нарыг баарны бармен зөөгч нар нь янхан гичий гэх зэргээр доромжилсон юм. Бид нар доромжлуулсан. Намайг нэлээн их янхан гичий гэх зэргээр доромжилсон. Би сүүлдээ наад үгнийхээ утгыг мэдэж байгаа юу гэж асууж байсан. Тухайн бааранд 2-3 орчим хүмүүс байсан. Залуучууд байх шиг байсан тул сайн анзаарч хараагүй. Ер нь цөөхөн хүмүүс байсан...би хүн цохиж зодсон дал байхгүй... Мэдэхгүй байна утасны кодоо түгжигдсэн байсан тул баарны бармен охинд харуулаад маргааш тооцоо хийчихье гэтэл өөдөөс одоо тооцоогоо хий гээд байсан. Баарны текний ард зогсож байсан охин бол өөрөө 21 нас хүрээгүй байх. Тэр охин хэлсэн янхан гэсэн үгнийхээ утгыг мэдэхгүй байх гэж бодож байна. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр баарнаас авсан зүйлийнхээ тооцоог хийчихсэн. Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд

 

шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 495 дугаартай ...О.Болормаагийн биед амны дотор салстад шарх, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо... дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, шүүгдэгч М.М хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч М.М нь О.Болормаагийн биед амны дотор салстад шарх, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.

 

Тэрээр хүнийг зодож, цохиж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, О.Болормаагийн биед амны дотор салстад шарх, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Мөн шүүгдэгч М.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч М.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.М гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Болормаагийн биед амны дотор салстад шарх, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

  

Хохирогч О.Болормаа нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч М.М нэхэмжилсэн байна.

 

Шүүх хохирогч О.Болормаагийн баримтаар нэхэмжилсэн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч М.М гаргуулан хохирогч О.Болормаад олгож,

харин баримтгүйгээр нэхэмжилсэн 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч М.М тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.М хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч М.М оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч М.М нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2034000000543 дугаартай хэрэгт хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

       Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

                37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

                                                удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн М.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х овгийн М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн М.М шүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

     

5. Шүүгдэгч Х овгийн М.М шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн 2034000000534 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.    

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн М.М нийт 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т овгийн О.Б олгож, баримтгүйгээр нэхэмжилсэн 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн М.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн М.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ш.ГАНДАНСҮРЭН