Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

 

 

    2021           05              28                                          2021/ШЦТ/135                             

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр, 

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатар /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б.Б, Э овгийн Ц.Ч нарт холбогдох эрүүгийн 2034000000687 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б овгийн Б.Б,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зураг хөдөлмөрийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Э овгийн Ц.Ч,

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь Ц.Ч бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар баг "Мойлт" гэх газар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2.31 м куб нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 720.842 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч Ц.Ч нь Б.Б бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар баг "Мойлт" гэх газар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2.31 м куб нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 720.842 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт:

 Шүүгдэгч Б.Б: 

... Анхны ярьсан мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүгдэгч Ц.Ч: 

... Би ч мөн адил саналтай байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000000687 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатар /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч А.Элмурат /хх-ийн 42 дугаар хуудас/, шинээч Ш.Отгонбуян /хх-ийн 46-47 дугаар хуудас/, гэрч Б.А /хх-ийн 24 дүгээр хуудас/, яллагдагч Б.А /хх-ийн 30-32 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,  

 

Экологи эдийн засгийн 2020 оны 11 сарын 17-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн үнэлгээ /хх-ийн 39 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09/488 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-55 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 10-17 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 68, 81, 96 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Ч хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 69, 89-95 дугаар хуудас/зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

 

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б нь Ц.Ч бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар баг "Мойлт" гэх газар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2.31 м куб нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 720.842 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Ч нь Б. Б бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар баг "Мойлт" гэх газар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2.31 м куб нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 720.842 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн 2034000000687 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах 

иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатарын ...Би Төв аймгийн Баянцогт сумын Байгаль орчны мэргэжилтэн ажил хийдэг юм. Би 2020 оны 11 сарын 02-ны өдөр сумын цагдаагийн хамт Даргиат 3-р багийн нутаг "Мойлтын ам" гэх газар эргүүл шалгалтаар явж байтал манай Баянцогт сумын иргэн Ч, Б гэх нэр бүхий иргэд 11-70 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Баянцогт сумын "Мойлтын ам" гэх уулнаас зохих зөвшөөрөлгүй нарс мод бэлтгэж байх хугацаанд би таарсан юм. Би та бүхэн модонд явж байгаа бол эрхийн бичиг авахгүй яасан юм бэ гэж асуухад модоо бэлдэж очоод авна гэсэн тайлбар тавьсан Тэгээд сумын цагдаагийн хамт төврүү авч очиж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. Би тухайн үед Ч, Б нарын ойгоос бэлтгэсэн нарс модны хэмжилтийг хийж Батсүмбэр сумын сум дундын ойн ангид экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 720 000 төгрөгийн гарсан... /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Б ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

яллагдагч Ц.Ч ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

Экологи эдийн засгийн 2020 оны 11 сарын 17-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн ...А/176-р тушаалын 1-р хавсралтаар баталсан, ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцон гаргав. 2. Баянцогт сумын ойн сан нь 2013 оны зохион байгуулалтаар ойн 1-р мужид хамаарагддаг болно. 3.Хураагдсан мод нь хуурай нарс мод болно. 4. Мод бэлтгэх эрхийн бичиггүй тул уг мод нь хууль бусаар бэлтгэсэн мод болно. 5.Бэлтгэсэн нийт 2.31 м куб бөөрөнхий хуурай эгэл нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон Материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүрийг хэрэглэдэг. Нэг шоо метр эгэл нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1-р мужид 312.053 төгрөг байдаг Хуурай түлээний модонд 1.0 гэсэн итгэлцүүрийг хэрэглэдэг тул экологи эдийн засгийн үнэлгээ нь 2.31 м куб *1,0*312053 төгрөг =720 842 төгрөг болно. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл 4.1-д Ойн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж гаргана... гэх үнэлгээ /хх-ийн 39 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09/488 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-55 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 10-17 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 68, 81, 96 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Ч хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 69, 89-95 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.        

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

            Шүүгдэгч Б.Б, Ц.Ч нар бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар баг "Мойлт" гэх газраас 2.31 м3 нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 720.842 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

 

Тухайн гэмт хэрэг нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлгэх, тээвэрлэх ба дээрх тусгай зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Б.Б, Ц.Чнар нь ойд мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 2.31 м3 мод бэлтгэснээрээ тухайн гэмт хэрэг төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Тухайлбал шүүгдэгч Б.Б нь Ц.Ч “уул руу галын түлээнд явах гэсэн чинь унаа олдохгүй байна. Чи яваад өгөөч” гэж гуйсан ба шүүгдэгч Ц.Ч нь Б.Б хамт уул руу очиж хамт мод бэлтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасныг хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэрэгт хамтран оролцох” гэсний мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэх” хэлбэрийг хангасан байна.

 

Хууль санаачлагчаас “Гэмт хэрэгт хамтран оролцоо”-ны  “Бүлэглэн гүйцэтгэх” хэлбэрийг энэ хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинж болгон заасан бөгөөд уг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хангаж байна гэж үзлээ.

 

Тэрээр шүүгдэгч нар нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байгаа энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар нь байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч Б.Б, Ц.Ч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б, Ц.Ч нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б, Ц.Ч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 720.842 төгрөгийн шууд хохирол учирж, 2.162.526 /хоёр сая нэг зуун жаран хоёр мянга таван зуун хорин зургаа/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Б, Ц.Ч нар нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 2.162.526 /хоёр сая нэг зуун жаран хоёр мянга таван зуун хорин зургаа/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ болох 2.162.000 /хоёр сая нэг зуун жаран хоёр/ төгрөгийн төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт, иргэний нэхэмжлэгчийн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б, Ц.Ч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б, Ц.Ч нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлыг давхар харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч тус бүрт албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ 2021 оны 07 дугаар сарын 15-ны дотор 20 /хорь/ ширхэг нарс мод тарих,

оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна. 

 

Бусад асуудлын талаар:    

Эрүүгийн 2034000000687 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б.Б, Ц.Ч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч нараас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн цахилгаан хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг,

мөн Төв аймгийн Эрдэнэ сум дахь цагдаагийн тасгийн хашаанд хадгалагдаж байгаа зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн 2.04-2.97 метрийн урттай, 17-34 сантметрийн голчтой, 2.31 м3 20 ширхэг нарс модыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэн улсын орлогод оруулахыг,

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “KIA BONGO J2” маркийн 11-70 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч дугаарын регистртэй, Э овгийн Ц.Ч олгохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг

         хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                          заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б.Б, Э овгийн Ц.Ч нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Б, Э овгийн Ц.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тус бүр албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3., 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Ц.Ч нарт тус бүр шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд буюу 2021 оны 07 дугаар сарын 15-ны дотор 20 /хорь/ ширхэг нарс мод тарих /тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх/,

оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Ц.Ч нар нь шүүхээс хүлээлгэсэн тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, .

 

мөн шүүгдэгч Б.Б, Ц.Ч нар нь тус бүр шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй. 

 

            5. Эрүүгийн 2034000000687 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б овгийн Б.Б, Э овгийн Ц.Ч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатар нь шүүгдэгч Б.Б, Ц.Ч нарт гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч нараас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

            шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “KIA BONGO J2” маркийн 11-70 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Э овгийн Ц.Ч олгохыг тус тус дурдсугай.

  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн цахилгаан хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Б, Э овгийн Ц.Ч нарын гэмт хэрэг үйлдэж олсон Төв аймгийн Эрдэнэ сум дахь цагдаагийн тасгийн хашаанд хадгалагдаж байгаа 2.04-2.97 метрийн урттай, 17-34 сантметрийн голчтой, 2.31 м3 20 ширхэг нарс модыг улсын орлогод оруулсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б.Б, Э овгийн Ц.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.    

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б.Б, Э овгийн Ц.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ГАНДАНСҮРЭН