| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00279/и |
| Дугаар | 283 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 283
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8 дугаар байрны 04 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОВ72020317, Чээчиг овогтой Даваахүүгийн Лувсанням,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8 дугаар байрны 04 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ69122362, Шарнууд овогтой Дагвын Цогзолмаа нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 35.797.588 төгрөг, зээлийн хүү 11.550.839 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 584.378 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 47.947.305 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн эдийн засагч Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Лувсанням, Д.Цогзолмаа нар 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны Увс салбарын Улаангом тооцооны төвөөс ЗГ-6699 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 14.202.412 төгрөг, зээлийн хүүнд 12.546.679,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6.573,29 төгрөг, нийт 26.755.665,21 төгрөг төлсөн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.1, 4.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 35.797.588 төгрөг, зээлийн хүү 11.550.839 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 584.378 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 47.947.305 төгрөг гаргуулж, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн эдийн засагч Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Зээлдэгч Д.Лувсанням, Д.Цогзолмаа нараас 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 47.947.305 төгрөг нэхэмжилсэн ба 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хүү 163.401 төгрөгийг, мөн улсын тэмдэгтийн хураамж 5.552 төгрөгийг нэмж нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч болон хариуцагч Д.Лувсаннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогзолмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 48.110.706 төгрөгийг төлж барагдуулна. Энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж зээлийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгчийн Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн эдийн засагч Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардалагыг хүлээн зөвшөөрсөн тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Д.Лувсанням, Д.Цогзолмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 35.797.588 төгрөг, зээлийн хүү 11.550.839 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 584.378 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 47.947.305 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 163.401 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Иргэн Д.Лувсанням, Д.Цогзолмаа нар Хаан банктай 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ЗГ6699 тоот зээлийн гэрээ байгуулан, 50.000.000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байх ба мөн өдрийн БГ6699 тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Онцгой байдлын газрын хажууд байрлах, 60 м.кв талбай бүхий дэлгүүр, хувийн орон сууц /Ү-1520003489, гэрчилгээний 000200408 дугаартай/-ыг, мөн бараа материал, дэлгүүрийн хөргөгч, хөлдөөгч, ханын сервант, 32 инчийн зурагт, гал тогооны ком ширээ, гал тогооны ком шкаф, ханын орос шкаф зэргийг тус тус барьцаалсан байна.
Харин хариуцагч нар Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу үндсэн зээлийн үлдэгдэл 35.797.588 төгрөг, зээлийн хүү 11.550.839 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 747.779 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 48.110.706 төгрөгийг төлөх, мөн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403.239 төгрөгөөс 201.619,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 201.619,5 төгрөгийг, хариуцагч Д.Лувсанням, Д.Цогзолмаа нараас 201.619,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Лувсанням, Д.Цогзолмаа нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 48.110.706 /дөчин найман сая нэг зуун арван мянга долоон зуун зургаа/ төгрөгийг төлөх, мөн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403.239 /дөрвөн зуун гурван мянга хоёр зуун гучин ес/ төгрөгөөс 201.619,5 /хоёр зуун нэг мянга зургаан зуун арван есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 201.619,5 /хоёр зуун нэг мянга зургаан зуун арван есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Д.Лувсанням, Д.Цогзолмаа нараас 201.619,5 /хоёр зуун нэг мянга зургаан зуун арван есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагчид сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА