Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 290

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 7 дугаар баг, 25-3 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар УС75111216, Хадаасан овогтой Дайпуугийн Болд,

        Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 7 дугаар баг, 25-3 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОВ81041507 Шараанхан овогтой Дашхорлоогийн Ариунаа нарт холбогдох,

       Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250022855 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 65.999.947 төгрөг, зээлийн хүү 9.241.928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.131 төгрөг, 5000709922 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 4.000.000 төгрөг, зээлийн хүү 535.791 төгрөг, нотариатын зардал 22.000 төгрөг, нийт 79.850.797 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д.Болд нь тус банкнаас 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 1250022855 тоот зээлийн гэрээг байгуулан 66.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 25,2 хувийн хүүтэйгээр түүхий эдийн худалдааны зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан, мөн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 5000709922 тоот овердрафтын гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 26,4 хувийн хүүтэйгээр 12 дугаар сарын хугацаатай буюу 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгон Увс аймаг Улаангом сум, 7 дугаар баг, Усны 2 тоотод байрлалтай 72 м.кв талбайтай хувийн орон сууц, дэлгүүр /ГД:000105216, УБД:Ү-1520002294/, 666,4 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрын хамт /ГД-000090336, УБД- Г-1520001255/, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10 дугаар гудамжны 208 А тоотод байрлалтай 420 м.кв газар өмчлөх эрх /УБД-2204009790/, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10 дугаар гудамжны 208 А тоотод байрлалтай 103,5 м.кв хувийн сууц /ГД-000062277, УБД-2204024005/ гэсэн барьцаа хөрөнгө барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 4 дүгээр сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 9 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээлдэгч Д.Болд нь “Давст суманд мал махны худалдаа эрхэлж байгаа мал махны мөнгө өгөөд алдсанаас болж орлогогүй болсон” зэрэг тайлбар хэлж санаатайгаар бизнесийн орлогоороо зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1- дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2017 оны 2 дугаар сарын 09-ний/ байдлаар Д.Болд болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Ариунаа нарын төлөх ёстой 1250022855 тоот үндсэн зээлийн үлдэгдэл нь 65.999.947 төгрөг, зээлийн хүү 9.241.928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.131, 5000709922 тоот үндсэн зээлийн үлдэгдэл нь 4.000.000 төгрөг зээлийн хүү 535.791 төгрөг, нийт 79.828.797 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, мөн холбогдох материал нотариатаар баталгаажуулсны зардал 22.000 төгрөг зарцуулсан тул нийт 79.850.797 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

         Хариуцагч Д.Болд, Д.Ариунаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 79.850.797  төрөгийг төлж барагдуулна. Зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болон бүх төрлийн бизнесийн орлогоор төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

         Нэхэмжлэгч Хас Банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: “Харилцагч Д.Болд, Д.Ариунаа нарын гаргаж өгсөн тайлбартай танилцлаа. Иймд уг хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Д.Болд, Д.Ариунаа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250022855 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 65.999.947 төгрөг, зээлийн хүү 9.241.928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.131 төгрөг, 5000709922 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 4.000.000 төгрөг, зээлийн хүү 535.791 төгрөг, нотариатын зардал 22.000 төгрөг, нийт 79.850.797 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэн Д.Болд, Д.Ариунаа нар Хас банктай 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 1250022855 тоот зээлийн гэрээ байгуулан, 66.000.000 төгрөгийг, жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, түүхий эдийн худалдааны зориулалтаар авсан байх ба 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 5000709922 тоот “овердрафтын гэрээ” байгуулан 4.000.000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, зээлийн барьцаанд Увс аймаг Улаангом сум, 7 дугаар баг, Усны 2 тоотод байрлалтай, 72 м.кв талбайтай хувийн орон сууц, дэлгүүр /гд:000105216 Ү-1520002294/, 666,4 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрын хамт /гд:000090336 Г-1520001255/, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10 дугаар гудамжны 208 А тоотод байрлалтай 420 м.кв өмчлөх эрхтэй газар /УБД: 2204009790/, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10 дугаар гудамжны 208 А тоотод байрлалтай 103,5 м.кв хувийн сууц /гд:000062277 Ү-2204024005/ зэргийг тус тус барьцаалсан байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Болд, Д.Ариунаа нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох нийт 79.850.797 төгрөгийг төлөх, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

            Хариуцагч Д.Болд, Д.Ариунаа нар нь үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557.204 төгрөгөөс 278.602 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 278.602 төгрөгийг, хариуцагч Д.Болд, Д.Ариунаа нараас 278.602 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Болд, Д.Ариунаа нар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардал нийт 79.850.797 /далан есөн сая найман зуун тавин мянга долоон зуун ерэн долоо/ төгрөг төлөх, мөн  зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557.204 /таван зуун тавин долоон мянга хоёр зуун дөрөв/ төгрөгийн тал хувь буюу 278.602 /хоёр зуун далан найман мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ХААН банк дахь 150000941 тоот данснаас 278.602 /хоёр зуун далан найман мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг, хариуцагч Д.Болд, Д.Ариунаа нараас 278.602 /хоёр зуун далан найман мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ГЭРЭЛТУЯА