Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 291

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 7/1-00-д байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5341469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8-4 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ79092913, Эсэвчээв овогтой Эрдэнэбилэгийн Оюунболд,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8-4 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ82041306, Монголмууд овогтой Охидоогийн Анхбаяр нарт холбогдох,

       Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 8.481.722 төгрөг, зээлийн хүү 1.756.447 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.578 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 10.293.747 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын харилцааны ахлах менежер Э.Амарбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Эрдэнэбилэг овогтой Оюунболд нь Төрийн банктай анх 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 162200039141 тоот зээлийн гэрээ байгуулан 9.490.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,7 хувь, жилийн 20,4  хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 8-4 тоотод байрлах 8 ханатай битүү шалтай гэр, гэрийн тавилга, зурагт, хөргөгч, цалингийн хамт тавьсан. Уг зээлдэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш зээлээ төлөхгүй байгаа бөгөөд уг зээлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтгаан хэлж, зээл болон хүүгээ төлөхгүй байна. Иймд дараах зээл, зээлийн хүүг төлүүлэхээр нэхэмжлэх гаргаж байна. Зээлдэгч нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрнйн үлдэгдэл 8.481.722 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл: 1.756.447 төгрөг, зээлийн торгуулийн хүүгийн үлдэгдэл 51.578 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний төлбөр 4.000 төгрөг, нийт 10.293.747 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү. Уг зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8-4 тоотод байрлах 8 ханатай битүү шалтай гэр, гэрийн тавилга, зурагт, хөргөгч, цалин хамт зээлийн барьцаанд тавьсан тул үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

        Хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Оюунболд, О.Анхбаяр бид нар Төрийн банкнаас авсан зээл болох 10.293.747 төгрөгийг 5 сард багтаан төлөх хүсэлтэй байна. Хүсэлтийг минь харгалзан үзнэ үү. Э.Оюунболд одоохондоо ажилгүй байгаа учраас бидний энэхүү байдлыг харгалзан үзнэ үү. Барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

            Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нарын хариу тайлбартай танилцлаа. Хүсэлтийг зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нарт холбогдуулан  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 8.481.722 төгрөг, зээлийн хүү 1.756.447 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.578 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 10.293.747 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох нийт 10.293.747 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард багтаан төлж барагдуулах, мөн хэрэв уг хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 8-4 тоотод байрлах 8 ханатай битүү шалтай гэр, гэрийн тавилга, зурагт, хөргөгч, цалин зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус тус хүлээн зөвшөөрсөн нь тэдний 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.650 төгрөгөөс 89.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 89.825 төгрөгийг, хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нараас 89.825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нар 10.293.747 /арван сая хоёр зуун ерэн гурван мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сард багтаан төлж барагдуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны тэмдэгтийн хураамжид төлсөн 179.650 /нэг зуун далан есэн мөнга зургаан зуун тавь/ төгрөгийн тал хувь буюу 89.825 /наян есөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ХААН банк дахь 150000941 тоот данснаас 89.825 /наян есөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг, хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нараас 89.825 /наян есөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.  

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ГЭРЭЛТУЯА